| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00036И |
| Дугаар | 315/ШШ2025/00056 |
| Огноо | 2025-02-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 315/ШШ2025/00056
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* аймгийн Халзан сумын 3-р багт оршин суух, ******* овогт ******* *******,
“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Өсөхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь “ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие 1982 оноос ******* аймгийн Халзан сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1984 онд цэрэгт татагдаж 3 жилийн цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд 1987-1990 оныг хүртэл Хөдөлмөр нэгдэлд туслах малчин, 1990-1995 оныг хүртэл Хөдөлмөр ББХК-д худгийн моторчин, малчнаар ажиллаж байсан. Худгийн моторчны ажлыг малчны ажилтай хавсран хийдэг байсан. Одоо тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр устаж үгүй болсноос ажиллаж байсан байдлаа шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай болсон. Иймд намайг 1982, 1990, 1991 онуудад Халзан сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар, 1992-1995 онуудад Халзан сумын Хөдөлмөр ББХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, ******* аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 11/17 дугаартай лавлагаа, ******* аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 11/18 дугаартай лавлагаа, ******* аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн лавлагаа, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь 1982, 1990, 1991 онуудад Халзан сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар, 1992-1995 онуудад Халзан сумын Хөдөлмөр ББХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч ******* овогт ******* ******* нь 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оныг хүртэл ******* аймгийн Халзан сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар, 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оныг хүртэл ******* аймгийн Халзан сумын Хөдөлмөр ББХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, М.******* 1982, 1990-1994 онуудад ******* аймгийн Халзан сумын Хөдөлмөр нэгдэл, Хөдөлмөр ББХК-д тус тус малчнаар ажиллаж байхдаа авч байсан цалингийн бичиглэл бүхий 11/17 дугаартай архивын лавлагаа (хх-5х), ******* аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 11/18 дугаартай лавлагаа (Хөдөлмөр нэгдлийн 1973 оноос хойшхи онуудын тушаал, 1988 оны цалингийн баримт шилжиж ирээгүй тул *******т холбогдох баримт гараагүй болно гэх бичилт бүхий) хх-6х,
5. Гэрч *******н шүүхэд өгсөн: “...******* нь 1982 онд 8-р ангиа төгсөөд ******* аймгийн Халзан сумын Хөдөлмөр нэгдэлд 1982-1990 он хүртэл малчнаар ажиллаж байсан. Тэгээд 1990 онд нэгдэл татан буугдаж Хөдөлмөр ББХКомпани нэртэй болсон. Тус компанид 1990-1997 он хүртэл малчнаар тасралтгүй ажиллаж байсан. Би тухайн үед ******* аймгийн Халзан сумын Хөдөлмөр нэгдлийн 1 дүгээр бригадад 1982-1990 оныг дуустал малын эмчээр, 1991-1997 он хүртэл Хөдөлмөр ББХК-д малчнаар тус тус ажиллаж байсан.” гэх мэдүүлэг,
6. Гэрч *******ийн шүүхэд өгсөн: “....******* нь 1982 онд сургуулиа төгсөөд ******* аймгийн Халзан сумын Хөдөлмөр нэгдэлд 1982-1984 оныг хүртэл малчнаар ажиллаж байгаад 3 жилийн хугацаатай цэргийн албанд татагдаж, 1987 онд цэргээс халагдаж ирээд 1990 оныг хүртэл малчнаар ажиллаж байсан. 1990 онд Хөдөлмөр нэгдэл нь Хөдөлмөр ББХКомпани болсон. Тус компанид 1990-1997 он хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан. Би ******* аймгийн Халзан сумын Хөдөлмөр нэгдлийн 3 дугаар бригадад 1984-1990 оныг дуустал малын эмчээр, 1991-1997 он хүртэл Хөдөлмөр ББХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болохоор М.******* ажиллаж байсан талаар мэднэ.” гэж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
7. Иймд ******* овогт ******* ******* 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оныг хүртэл ******* аймгийн Халзан сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар, 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оныг хүртэл ******* аймгийн Халзан сумын Хөдөлмөр ББХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оныг хүртэл ******* аймгийн Халзан сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар, 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оныг хүртэл ******* аймгийн Халзан сумын Хөдөлмөр ББХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА