| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2018/0012/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/012 |
| Огноо | 2018-01-12 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | М.Фарида |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 2018/ШЦТ/012
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Д даргалж,
нарийн бичгийн дарга Б.Ж,
улсын яллагч М.Ф,
хохирогч Б.Б,
хохирогчийн өмгөөлөгч Х.З,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т,,
шүүгдэгч С.Г нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Г-д холбогдох 1713000000086 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч С.Г: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Х овогт С-ийн Г, .... оны ... дугаар сарын ...-ны өдөр төрсөн, …. настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын ... дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД:........
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 04-ний шөнийн 24 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Нурданеско” үйлчилгээний төвийн хашааны дотор согтуугаар Б.Б-ийн нүүрэн тус газар цохиход Б.Б хойшоо савж толгойны дагз хэсгээр цементэн дээр унаснаас эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.Г нь маргааны улмаас хохирогч Б.Б-ийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
- Хохирогч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... эгч Р бид хоёр Нурданескогийн хашааны дотор байрлах 00-ийн хажуу талд буюу ертөнцийн зүгээр зүүн урьд хажууд зогсож байсан ба би доошоо тонгойж хараад гар утсаараа оролдоод зогсож байсан. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна маргааш өглөө нь ухаан ороход аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс засал, гэмтлийн тасагт хэвтэж байсан. Би юу болсон талаар асуухад чамайг өчигдөр Нурданескогийн хашаан дотор байхад чинь Г цохих үед газар унаж ухаан алдаж эмнэлэгт хүргэгдсэн гэдгийг дуулгасан. ... С.Г надад учирсан бодит хохирол болох 3145000 төгрөг, дээр нь өөрөө сайн дураараа 3355000 төгрөг нэмж, нийт 6500000 төгрөг өгч миний хохирлыг бүрэн барагдуулсан. Одоо ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 17-20. 131 дүгээр хуудас/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр /хх-ийн 9-10 дугаар хуудас/,
- Гэрч Б.Р-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... бүжиглээд ширээндээ суутал Г нилээн согтсон байдалтай Б тэй юм ярьж маргалдаад байсан ба нэг хүүхнээс болоод хэрэлдээд байх шиг байсан. Найр тараад Б бид хоёр гадагш гараад 00-ийн хажууд зогсож байтал Г хүрч ирээд Б-ийн нүүр рүү нэг удаа гараараа цохиход Б хойшоо савж толгойн дагз хэсгээр цемент мөргөж газарт унаад шууд ухаан алдаж, хамар амнаас нь цус гарахад нь дүүгийнхээ ам, хамарны цусыг нь арчаад зогсож байтал Г гэх цагдаа ирээд машинд суулгаж аваад эмнэлэг рүү явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
- Гэрч Е.Д-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... хурим шөнийн 00 цаг өнгөрч байхад тарсан ба би гэртээ харихаар гараад иртэл 00-ийн хажууд нэг залуугийн амнаас нь цус гараад ухаан алдчихсан байдалтай байсан, түүнийг манай хэсгийн цагдаа Г машинд суулгаад эмнэлэг рүү авч явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,
- Гэрч Х.Е-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... А бид нарт хүрч ирээд Бийг цохчихлоо, ухаан алдсан байна, очоод өргөлцөөдөх гэж хэлсэн. Бид очиход Б 00-ийн хажууд газарт хэвтэж байхаар нь сэрээх гэсэн боловч сэрээгүй, нүүр хэсгээс цус гарч байсан. А бид нарт сая Г цохисон тэр хаана байгаа гэж хэлэхэд Г-ийг хэсэг хүмүүс дагуулаад хашааны гадна явж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
- Гэрч З.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Р, Б хоёр луу явж байхад манай сумын иргэн С.Г ирээд Б-ийг нүүр хэсэг рүү гараараа цохиж авсан. Тэр үед Б шууд хойшоо савж толгойны дагз хэсгээр цэмэнтэн дээр унаж, ухаан алдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 дүгээр хуудас/,
- Гэрч Ш.-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би гадуур хувцсаа өмсчихөөд сумаас хамт ирсэн Х.Е , З.Б нарыг дагуулж авахаар буцаад “Нурданеско” үйлчилгээний төвийн хашаанд орж ирэхэд Б 00-ийн хажууд ухаан алдсан байдалтай, ам хамарнаас нь цус гарч газарт хэвтэж байсан ба манай эхнэр Р Б-ийн толгойг түшиж уйлаад сууж байсан. Тэгээд бид нар Бийг өргөж машинд суулгаад эмнэлэгт хүргэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Т.С, Б.Д, Б.Г нарын 1252 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,
- Өвчний түүх /хх-ийн 79-104 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч С.Г-ий үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй, хуульд заасан журмын дагуу явагдсан байна.
1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учирсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг харгалзан үзэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч С.Г-ий үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон, хуульд заасан ялын бага хэмжээгээр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 /нэг мянга/ төгрөгтэй тэнцэх ба 10000 нэгж нь 10000000 /арван сая/ төгрөгтэй тэнцэх юм.
Харин шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, хөрөнгө орлого зэргийг нь харгалзан шүүхээс оногдуулсан 10000000 төгрөгний торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч С.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.
Шүүгдэгч С.Г-ий гэр бүлийн дундын өмч болох 7 үхэр, 5 эр хонь, 5 эм хонь, “MAZDA TRIBUDE” маркийн 5664 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл шүүгдэгч С.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт шүүхэд ирүүлсэн иргэний үнэмлэх 1 ширхэг, гадаад паспорт 1 ширхэг, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.Д