| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Мөнх-Өлзий |
| Хэргийн индекс | 128/2024/0727/З |
| Дугаар | 128/ШШ2024/0898 |
| Огноо | 2024-11-13 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 128/ШШ2024/0898
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнх-Өлзий даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Х*******” ХХК /РД:*******/,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Э*******
Хариуцагч: Гаалийн ерөнхий газрын бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Д.О*******
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нарын хооронд Гаалийн ерөнхий газрын бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Д.О*******ийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн №******* тоот дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахтай холбоотой хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Э*******, хариуцагч Гаалийн ерөнхий газрын бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Д.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч “Х*******” ХХК-аас Гаалийн ерөнхий газрын бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Д.О*******ийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн №******* тоот дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар маргаж байна.
Хоёр. Хэргийн үйл баримтын тухайд
2.1. 2024 оны 02 дугаар сарын 19-нөөс 03 дугаар сарын 20-ны өдрүүдэд Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлбэрийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Д.О*******, Б.******* нар “Х*******” ХХК-д бүрдүүлбэрийн дараах шалгалтыг хийсэн.
2.2. Тус шалгалтаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Г*******” компанитай 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан Худалдан авах гэрээгээр жил бүр төлдөг оюуны өмчийн лицензийн төлбөр 1,623,548,187.46 /нэг тэрбум зургаан зуун хорин гурван сая таван зуун дөчин найман мянга нэг зуун наян долоон / төгрөгийг шилжүүлж, үүнээс гаалийн албан татварт 81,177,409.37 /наян нэгэн сая нэг зуун далан долоон мянга дөрвөн зуун есөн төгрөг/ төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварт 170,472,559.68 /нэг зуун далан сая дөрвөн зуун далан хоёр мянга таван зуун тавин есөн төгрөг/ төгрөг, нийт 251,649,969.05 /хоёр зуун тавин нэгэн сая зургаан зуун дөчин есөн мянга есөн зуун жаран есөн төгрөг/ төгрөгийн зөрчил гаргасан гэж үзэж уг асуудлаар Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр хүргүүлсэн.
2.3. Хан-Уул дүүргийн прокурорын газраас 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар тогтоолоор дээрх зөрчил нь гэмт хэргийн шинжгүй байх тул уг гомдолд хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзан шийдвэрлэсэн.
2.4. Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлбэрийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Д.О******* нь 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр ******* дугаартай шийтгэлийн хуудсаар “Х*******” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу 125,824,984 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.
2.5. Иймд нэхэмжлэгч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргажээ.
Гурав. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч “Х*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “...2024 оны 02 дугаар сард манай "Х*******" ХХК-д Гаалийн ерөнхий газрын даргын баталсан 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 07/24 тоот удирдамжаар бүрдүүлэлтийн дараах шалгалтыг Монгол улсын гаалийн тухай болон гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль, нягтлан бодох бүртгэлийн тухай болон бусад холбогдох хууль тэдгээртэй нийцүүлэн гаргасан эрх зүйн актын хүрээнд Бүрдүүлбэрийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Д.О*******, гаалийн улсын байцаагч Б.******* нар 2024 оны 02 дугаар сарын 19-нөөс 03 дугаар сарын 20-ны өдрүүдэд хийсэн.
3.2. Шалгалтаар БНХАУ-д байрлах “Г*******” компанийн хамгийн анхны Монгол дахь албан ёсны төлөөлөгч компани болох "Х*******" ХХК нь олон улсын Виза, Мастер, Юнион пэй, зэрэг брэндийн төрөл загварын онцлог шийдэл бүхий чип болон контактлэсс чиптэй карт, үндэсний төгрөгийн Т карт бэлдцүүдийг арилжааны банкуудад нийлүүлэн ажиллаж байгаа ба “Г*******” компанитай 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан Худалдан авах гэрээгээр жил болгон төлдөг оюуны өмчийн лицензийн төлбөр 1,623,548,187.46 төгрөгийг гаальд мэдүүлээгүй зөрчил илэрсэн үүнд гаалийн татварт 8,177,409.37 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварт 170 472 559 68 төгрөг нийт нэмэгдэх зардалд 251,649,969.05 төгрөгийн татвар төлөөгүй байна гэж Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8 дахь хэсэг, 10.12.4 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэг, Гаалийн тухай хуулийн 249-р зүйл, Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 344 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх журам"-ын 4 дүгээр зүйлийг тус тус үндэслэн "Татвараас зайлсхийх гэмт хэргийн шинжтэй гэж үзэн Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр холбогдох материалыг хүргүүлсэн.
3.3. Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст дээрх гэмт хэргийн шинжтэй болох гомдлыг хүлээн авч мөрдөн шалгах ажиллагааг явуулсан бөгөөд прокуророос "Х*******" ХХК-ийн захирал Б.Б нь 2020-2023 онд гаалийн албан татварт 81,177,409.37 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварт 170,472,559.68 төгрөг нийт 251,649,969.05 төгрөгийн татварыг төлөх ёстой талаараа мэдээгүй мэдээгүйн улмаас төлөөгүй асуудал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугааp зүйлд заасан "Татвар төлөхөөс зайлсхийх" гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаартай прокурорын "Хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай" тогтоол гаргаж эцэслэн шийдвэрлэсэн бөгөөд тухайн тогтоол нь одоо хуулийн хүчин төгөлдөр болоод байна.
3.4. Гэтэл гаалийн хяналтын улсын байцаагч болох Д О******* нь 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр зөрчлийн ******* дугаартай хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж улмаар 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр №******* дугаартай шийдвэрээр "Х*******" ХХК-г зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан "гаалийн үнэ, барааны тоо хэмжээ, гаалийн бүрдүүлэлтийн горим, барааны нэр төрөл, марк, зориулалт, ангилал, гарал үүслийг худал мэдүүлсэн" зөрчил үйлдсэн хэмээн төлөгдөөгүй татвар 251 649 969 төгрөгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний буюу 125 824 984 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан бөгөөд бидний зүгээс гаалийн байцаагч Д.О*******ийн дээрх шийдвэр нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэх заалтад нийцэхгүй үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байх тул дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:
3.5. Гаалийн бүрдүүлэлт болон мэдүүлэгт Монгол улсаас гадаад улс руу шилжүүлсэн лицензийн төлбөрийг мэдүүлээгүй гэсэн үндэслэлийн тухайд: Манай "Х*******" ХХК нь Хятад улсад байрлах “Г*******” ХХК-руу Монгол улсаас картын захиалга өгсөн арилжааны банкуудын картыг тухай бүрт нь харилцан адилгүй тоо, ширхэгээр захиалга хийдэг байсан бөгөөд ингэхдээ дээрх захиалгатай холбоотой тээвэр зуучлал болон гаалийн зуучлалын үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр "Э" ХХК-аар гүйцэтгүүлж ирсэн. Энэ хүрээнд бидний захиалсан барааны улс хоорондын тээвэр, гаалийн мэдүүлэг болон бусад үйл ажиллагааны зардлыг манай компаниас нэхэмжлэн тухайн нэхэмжлэлийн дагуу төлбөрийг төлж ирсэн бөгөөд дээр "Э" ХХК нь бидний захиалсан барааг Монгол Улсад ирэхэд тухайн бараатай холбоотой шаардлагатай баримт бичгийг биднээс шаардаж, тухай бүрт бүх баримт бичгийг бид гаргаж өгдөг байсан.
3.6. Мөн манай улсад бидний захиалсан бараа хууль тогтоомж болон бусад холбогдох дүрэм, журамд нийцүүлэн гаргасан Гаалийн ерөнхий газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Дугаар А/40 дугаартай журмын хавсралт 1 дэх хэсэгт заасан бүрдүүлэлтийн горимын жагсаалтын 400 кодтой "Хилийн чанадаас дотоодын хэрэглээнд зориулан оруулах гэсэн горимын дагуу бүрдүүлэлтийг хийдэг байсан. Уг горимд заасан бүрдүүлэлтийн горимын маягтад "Лицензийн төлбөр"-тэй холбоотой асуумж байдаггүй бөгөөд харин бидний зүгээс гаалийн байгууллагад гаргаж өгсөн “Г*******” ХХК болон манай "Х*******" ХХК-ын хооронд байгуулсан "Худалдан авах гэрээ"-ний лицензийн төлбөрийг гэрээний 6 дахь хэсгийн 1 дэх хэсэгт "Э" нь Г-ийн ерөнхий болон оюуны өмчийн лицензийн төлбөр болох нийт 200 000 ам доллар /лиценз болон батламжийн хураамж нөхөн төлнө.
3.7. Лиценз болон батламжийн хураамжийг “Г*******” ХХК-ийн санхүүгийн жилийн эцэст төлөх бөгөөд төлсний дараа уг хураамжийг буцаан олгохгүй. Лиценз болон батламжийн хураамж энэхүү гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс хойш 12 сарын дараа тооцогдоно. Мөн тус гэрээний 6 дахь хэсгийн 2 дах хэсэгт Нэгжийн үнэ дээр ямар нэгэн тохиролцоо хийгээгүй бол гэрээг эцэслэх үед “Г*******” ХХК-ийн одоогийн үнийн жагсаалт болон нэмэлт тусгай нөлөөллүүдийг тооцон нийт үнийг гаргана" гэж тус тус заасан байдаг бөгөөд бидний зүгээс дээрх төлбөрийг төлдөг талаар тус гэрээнээс хасах эсхүл үнийн дүнг бууруулах зэрэг байдлаар худал мэдүүлсэн зүйл байдаггүй.
3.8. Түүнчлэн Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйл "Хуулийн нэр томъёоны тодорхойлолт"-ийн 3.1.13 дахь хэсэгт "гаалийн бүрдүүлэлтийн горим" гэж гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийн талаар тогтоосон хэм хэмжээ, нөхцөл, шаардлагыг хэлнэ гэж, 3.1.7. дахь хэсэгт "гаалийн мэдүүлэг" гэж мэдүүлэгчийн сонгосон гаалийн бүрдүүлэлтийн горимын дагуу шаардагдах мэдээлэл агуулсан бичиг баримтыг, хэлнэ гэж тус тус заасан бөгөөд бидний зүгээс дээрх хууль тогтоомжид заасан тогтоосон хэм хэмжээ, нөхцөл, шаардлагын дагуу холбогдох мэдээлэл, баримт бичиг зэргийг бүгдийг нь үнэн зөвөөр гаалийн байгууллагад гаргаж өгсөн.
3.9. Үүнтэй холбоотой гаалийн байцаагчийн зүгээс Монгол улсад оруулж ирсэн бидний бараатай холбоотой материалыг Гаалийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан үүргийнхээ хүрээнд хяналт тавьж холбогдох татварыг бодож бид гаалийн байцаагчийн бодсон татварыг төлсний дараа тухай бүрт нь зөрчилгүй хэмээн барааг олгодог байсан. Мөн манай компани нь дээрх лицензийг төлбөрийг карт захиалсан даруй картын төлбөрийн хамт төлдөггүй тус тусдаа нэхэмжлэлтэй бөгөөд нэхэмжлэл ирсний дараа цахим хэрэгслээр өөр өөр үнийн дүнгээр төлдөг байсан. Иймд бидний зүгээс гаалийн байгууллагаас шаардсан баримт бичгийг тухай бүрт нь үнэн зөв, бүрэн гүйцэт гаалийн байгууллагад гаргаж өгдөг байсанд худал мэдүүлсэн хэмээн үзэж буй нь үндэслэлгүй байна.
3.10. Гаалийн байцаагчийн шийтгэлийн үндэслэл болсон Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан "гаалийн үнэ, барааны тоо хэмжээ, гаалийн бүрдүүлэлтийн горим, барааны нэр төрөл, марк, зориулалт, ангилал, гарал үүслийг худал мэдүүлсэн" гэх үндэслэлийн тухайд: Манай компанитай холбоотой дээрх асуудал нь 251 649 969 05 төгрөгийн татвар төлөөгүйтэй холбоотой асуудал бөгөөд гаалийн байгууллагаас гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалтыг явуулж энэ нь "Татвар төлөхөөс зайлсхийх" гэмт хэргийн шинжтэй гэж үзэн харьяаллын дагуу цагдаагийн байгууллага руу шилжүүлсэн.
3.11. Цагдаагийн байгууллагаас дээрх үйл баримттай холбоотой мөрдөн шалгах ажиллагааг явуулж улмаар прокуророос "Х*******" ХХК-ийн захирал Б.Бн үйлдэлд татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан санаатай үйлдэл тогтоогдохгүй байх тул" гэж дүгнэн гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ******* дугаартай тогтоолоор "Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай" тогтоол гаргасан.
3.12. Гэвч дээрх шийдвэрийг гаалийн улсын байцаагчийн зүгээс хүлээн авч "Х*******" ХХК-нь Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан "гаалийн үнэ, барааны тоо хэмжээ, гаалийн бүрдүүлэлтийн горим, барааны нэр төрөл, марк, зориулалт, ангилал, гарал үүслийг худал мэдүүлсэн" гэж прокурорын шийдвэрээс зөрүүтэй буюу санаатай худал мэдүүлээгүй байна гэсэн прокурорын хууль зүйн дүгнэлтээс зөрүүтэй байдлаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.
3.13. Иймд Гаалийн ерөнхий газрын бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Д.О*******ийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн №******* тоот дугаартай шийтгэл нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан "тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх"-д нийцээгүй хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байх тул эс зөвшөөрч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гомдолтой байх тул хүчингүй болгож өгнө үү” гэв.
Дөрөв. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:
4.1. Гаалийн Ерөнхий газрын даргын баталсан 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 07/24 тоот удирдамжаар "Х*******" ХХК-нд бүрдүүлэлтийн дараах шалгалтыг Монгол Улсын Гаалийн тухай болон Гаалийн тариф, Гаалийн татварын тухай хууль, нягтлан бодох бүртгэлийн тухай болон бусад холбогдох хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан эрх зүйн актын хүрээнд Бүрдүүлбэрийн дараах шалгалтын газрын Гаалийн улсын байцаагч Д.О*******, Гаалийн улсын байцаагч Б.******* нар 2024 оны 02 дугаар сарын 19-ноос 03 дугаар сарын 20-ний өдрүүдэд хийсэн. "Х*******" ХХК нь Хятадын “Г*******” компаниас картын бэлдэц импортлон, арилжааны банкнуудад нийлүүлдэг. "Х*******" ХХК нь “Г*******” компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч компани бөгөөд Оюуны өмчийн лицензийн төлбөрөө худалдан авах гэрээний дагуу жил болгон төлдөг. 2020-2023 онуудад нийт "Х*******" ХХК нь оюуны өмчийн лицензийн төлбөр болох 1,623,548,187.46 төгрөгийг “Г*******” ХХК-нд шилжүүлсэн байсан.
4.2. Энэ төлбөрийг гаалийн байгууллагад мэдүүлэх ёстой нэмэгдэх зардал бөгөөд оюуны өмчийн лицензийн төлбөр төлсөн үнийн нэхэмжлэл, холбогдох гэрээгээ гаалийн байгууллага болон мэдүүлэгчид гаргаж өгөөгүй байсан. Энэ нь Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 10.3. Энэ хуулийн 10.1-д заасан аргаар гаалийн үнийг тодорхойлохдоо хэлцлийн үнэд ороогүй, эсхүл хэлцлийн үнээс тусдаа ялгарч харагдах тоон үзүүлэлтээр илэрхийлэгдсэн бөгөөд гадаад худалдаа, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үндэслэлтэй мэдээ баримтад тулгуурласан дараах зардлыг нэмж тооцно: 10.3.4 Тухайн барааг худалдан борлуулах нөхцөл болгон худалдан авагчаас худалдагчид шууд болон шууд бус хэлбэрээр төлсөн, эсхүл төлөх оюуны өмч ашигласны төлбөр" гэж бүр тодорхой заасан байдаг.
4.3. Бүрдүүлэлтийн дараах шалгалтаар тус компани нь Оюуны өмчийн лицензийн төлбөр болох 1,623,548,187.46 төгрөгийг шилжүүлсэн санхүүгийн баримтаар нотлогдож байгаа тул гаалийн албан татварт 81,177,409.37 төгрөг, НӨАТ-т 170,472,559.68 төгрөг нийт нэмэгдэх зардалд 251,649,969.05 төгрөгийн татвар төлөх байтал төлөөгүй буюу худал мэдүүлсэн зөрчил илэрсэн. Үүнтэй холбоотойгоор дээрх зөрчил нь гэмт хэргийн шинжтэй Эрүүгийн тухай хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг "их хэмжээний хохирол" буюу татвараас зайлсхийж, улсын төсөвт хохирол учруулсан байж болзошгүй байна гэж үзээд Бүрдүүлэлтийн дараах шалгалт хийсэн гаалийн улсын байцаагч нар Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.12.4. дэх заалт ... "их хэмжээний хор хохирол учирсан тохиолдолд болон илэрсэн зөрчил нь гэмт хэргийн шинжтэй бол"... холбогдох баримт бичгийг эрх бүхий байгууллагад шилжүүлэх эрхийн дагуу Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны 344 дугаар тушаалаар батлагдсан "Бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх журам"-ын 4.2.6-д "Шалгалт хийсэн гаалийн улсын байцаагч шалгалтын үр дүнгийн талаар акт, шийтгэлийн хуудас бичихээс бусад тохиолдолд" энэ журмын 5 дугаар хавсралт "Гаалийн улсын байцаагчийн дүгнэлт" үйлдэнэ гэсний дагуу 2024 оны 03 дугаар сарын 25-ны дугаартай дүгнэлт гаргаж 2024 оны 03 дугаар сарын 25-ны албан бичгээр Хан- Уул дүүргийн цагдаагийн газарт хүргүүлсэн болно.
4.4. 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газраас ******* дугаартай прокурорын "Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан тухай тогтоолыг мэйл хаягаараа хүлээн авсан. Тус тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлд заасан "Татвар төлөхөөс зайлсхийх" гэмт хэргийн шинжгүй буюу хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн байсан ч цаашид яах талаар тодорхой дурьдаагүй байсан учраас энэ тогтоол нь эцэслэн шийдвэрлэсэн асуудал биш юм. Эрүүгийн хэрэг бүртгэлт нээж шалгахаас татгалзсан нь захиргааны хариуцлага хүлээлгэхээс чөлөөлсөн агуулга биш юм. Иймд Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газраас дээрх тогтоолын дагуу цаашид авах арга хэмжээний талаар чиглэл авахаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газарт 2024 оны 06 дугаар сарын 21- ний өдөр 01-6/2540 тоотоор хандсан.
4.5. Үүний дагуу тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Аийн ******* дугаартай шийдвэрт тус прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Х өөрчлөлт оруулж, “Х*******” ХХК-ний захирал Б. Бн үйлдэлд нь Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн шинжтэй эсэх талаар дүгнэлт хийгээгүй байх тул уг тогтоолд өөрчлөлт оруулж, зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулах үндэслэлтэйг олж тогтоон 2024 оны 07 дугаар сарын 16-ны албан бичгээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийлгүүлэхээр холбогдох материалын хамт манай газарт ирүүлсэн. Улмаар дээрх тогтоолыг “Х*******” ХХК-ийн захиралд танилцуулж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэх болсныг мэдэгдэж, Нийслэлийн прокурорын хяналтан дор 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр зөрчлийн дугаар бүхий хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан.
4.6. Хэрэг бүртгэлтийн явцад "Х*******" ХХК-ны захирал Б.Б өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрч нөхөн татварыг төлөх талаар мэдүүлж байсан бөгөөд энэ нь хэрэг бүртгэлтийн явцад бүрдүүлсэн бичиг баримтаас тодорхой харагдана. Хэрэг бүртгэлтийн явцад "Х*******" ХХК-ны захирал Б.Б нь Гаалийн үнийг худал мэдүүлж, татвараас зайлсхийсэн зөрчил үйлдсэн болох нь нотлогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан дутуу төлсөн татварыг нөхөн төлүүлж, хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлсэн татварын дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор шийтгэлийн хуудас бичсэн болно. Хэрэг бүртгэлтийн явцад "Х*******" ХХК-ны захирал Б. Б нь хэрэг бүртгэлтийн үйл ажиллагаа болон оногдуулсан шийтгэлтэй холбоотойгоор ямар нэг эсрэг байр суурь илэрхийлж байгаагүй, улмаар шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг.
4.7. “Х*******” ХХК-ны гомдолд: 1. "Э" ХХК нь бидний барааг Монгол улсад ирэхэд тухайн бараатай холбоотой шаардлагатай баримт бичгийг биднээс шаардаж тухай бүр бүрт бүх бичиг баримтыг бид гаргаж өгдөг байсан, мөн холбогдох мэдээлэл, баримт бичиг зэргийг бүгдийг нь нь үнэн зөвөөр гаалийн байгууллагад гаргаж өгсөн, Гаалийн ерөнхий газрын даргын 2016 оны А/40 журмын 1 дүгээр хавсралтын дагуу бүрдүүлэлтээ хийдэг байсан уг горимын маягтад лицензийн төлбөртэй холбоотой асуумж байдаггүй гэх гомдлын хувьд: "Х*******" ХХК-ны захирал Б. Б нь Гаалийн тухай хуулийн 57 зүйлийн 57.2.1 болон 57.2.2-т заасны дагуу гаалийн мэдүүлгийн дагуу өгсөн мэдээллийн үнэн зөвийг хариуцах, гаалийн мэдүүлгийн маягтыг нөхөн бичиж, шаардагдах мэдээлэл, бичиг баримтыг гаалийн байгууллагад гаргаж өгөх үүрэгтэй. Хэрэг бүртгэлтийн явцад захирал Б.Б нь дээр дурьдсан үүргээ биелүүлээгүй болох нь нэг талаас өөрийнх өгсөн мэдүүлэг болон нөгөө талаас тус компанийн барааг гаалийн байгууллагад мэдүүлдэг зуучлагч байгууллагын ажилтны мэдүүлгээр тус тус тогтоогдсон.
4.8. Тухайлбал, Х******* ХХК нь "Г" ХХК-ний (нэхэмжлэгч нэхэмжлэлд "Э" ХХК гэж андуурч бичсэн байна) гаалийн зуучлагч Ц.Баар 2020 оноос эхлэн бүрдүүлэлтээ хийлгэж эхэлсэн байсан. Зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад гаалийн зуучлагч Ц.Баас гэрчийн мэдүүлэг авсан. Тус гаалийн зуучлагч гэрчийн мэдүүлэгтээ: "Х******* ХХК-ний захирал Б.Б нь гаалийн бүрдүүлэлтийн явцад Оюуны өмч ашигласны төлбөртэй холбоотой ямар ч бичиг баримт гаргаж өгч байгаагүй, ачаатай холбоотой бичиг баримт гаргаж өгөх үүрэг нь Гаалийн тухай хуулийн 60.3 заасны дагуу ААН бараатай холбоотой бичиг баримтуудыг гаргаж өгөх үүрэгтэй" гэсэн тайлбарыг өгсөн. Нөгөө талаас “Х*******" ХХК-ны захирал Б.Б нь оюуны өмч ашигласны төлбөртэй холбоотой бичиг баримтыг гаалийн зуучлагчид гаргаж өгдөггүй байсан, тухайн төлбөрийг гаалийн үнэд нэмж тооцох ёстой талаар ч мэдээгүй байсан талаар хэрэг бүртгэлтийн явцад мэдүүлсэн байдаг.
4.9. Ер нь гаалийн хууль тогтоомжийг мэдээгүйгээс өөрийн хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь хуулиар оногдуулсан хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Үүнийг захирал Б.Б мэдэж байсан төдийгүй хэрэг бүртгэлтийн явцад хуулиар нөхөн ногдуулж буй нөхөн татварыг төлөхөө илэрхийлж байсан. Улмаар шийтгэл оногдуулсан шийдвэрт гарын үсэг зурсан. Захирал Б.Бн үйлдлийг Цагдаагийн болон Прокурорын байгууллагаас санамсаргүй үйлдэл л гэж тодорхойлсон болохоос захиргааны хариуцлагаас чөлөөлөх үйлдэл гэж тодорхойлоогүй, тиймээс ч захирал Б. Б үйлдэлд зөрчлийн хэрэг бүртгэлт хийх үндэслэлтэй талаар Прокурорын байгууллагаас дүгнэсэн байдаг.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХ-ӨЛЗИЙ