| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2025/00003/И |
| Дугаар | 305/ШШ2025/00092 |
| Огноо | 2025-01-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 305/ШШ2025/00092
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ********** нэхэмжлэлтэй
мал маллаж байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүх 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Сэргэлэнтөгс оролцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****** нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул хуулийн дээрх заалтын дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ******* аймгийн *********** сумын *********** багт мал маллаж байсныг тогтоолгох тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие 1975 оны 02 сарын 28-нд *********** сумд төрсөн. Би 8 дугаар анги төгсөөд мал дээр гарч, аав ээжийнхээ хамт мал маллах болсон. Би 1998 онд ***********-тай айл болж одоог хүртэл мал малласан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл 1991-1997 оны малын А данс аавын нэр дээр бүртгэгдсэн байгаа тул 1991 оны 01 сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 сарын 31 өдрийг дуустал *********** сумын *********** багт аав ээжийн хамт мал маллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-******** аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 525 дугаар лавлагаа, уг лавлагааны архивын эх баримтын хуулбар,
-мөн Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 528 дугаар лавлагаа,
-мөн Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 447 дугаар лавлагаа,
-***********-н 1991, 1993-1998 онуудын жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны ********* аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар,
-Үндэсний архивын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 03-08/****, 03-08/****, 03-08/**** дугаар лавлагаанууд,
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн CVL*********, CVL******** дугаар төрсний бүртгэлийн лавлагаа,
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар гэрлэсний бүртгэлийн лавлагаа,
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн CVL******* дугаар гэрлэсний бүртгэлийн лавлагаа,
-********-н ******* дугаар төрсний гэрчилгээний хуулбар,
-******** аймгийн *********** сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 02 дугаар тодорхойлолт.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч ************ нь 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ******* аймгийн *********** сумын *********** багт мал маллаж байсныг тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг шүүх тогтоож болохоор заасан байна.
Малчнаар ажилласан хугацааг шүүхийн журмаар тогтоолгох нь тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн малчнаар ажилласан хугацааг тооцох, малчинд өндөр насны тэтгэвэр тогтооход ач холбогдолтой буюу малчнаар ажилласанд тооцуулах нь эрх зүйн ач холбогдолтой байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж, 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заажээ.
4.1. ************ нь 1991 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ********* аймгийн *********** сумын *********** багт аав ээжийн хамт мал маллаж байсан болох нь:
-******** аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 528 дугаар “Тус аймгийн *********** сумын *********** багийн малчин, өрхийн тэргүүлэгч ***********-н мал маллаж байсан хугацаа /1991 он/ хүртэлх гээд тухайн онуудын жилийн эцсийн мал тооллогын А дансанд бүртгэгдсэн малын тоог тодорхойлсон архивын лавлагаа,
-мөн Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 447 дугаар “Тус аймгийн *********** сумын *********** багийн малчин, өрхийн тэргүүлэгч ***********-н мал маллаж байсан хугацаа /1993-1998 он/ хүртэлх гээд тухайн онуудын жилийн эцсийн мал тооллогын А дансанд бүртгэгдсэн малын тоог тодорхойлсон архивын лавлагаа,
-***********-н 1991, 1993-1998 онуудын жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны ******** аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар,
-******** аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 525 дугаар “БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1981 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 31 дүгээр зарлигаар *********** сумын харъяат ********-г алдарт эхийн хоёрдугаар одонгоор шагнасугай. ******-н хүүхдүүдэд: 1.********** 12 настай, 2.******* 8 настай, 3.******** 5 настай, 4.******* 4 настай, 5.****** 1 настай гэж бүртгэгджээ. БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1988 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 29 дүгээр зарлигаар *********** сумын харъяат *********-г алдарт эхийн нэгдүгээр одонгоор шагнасугай. ********-н хүүхдүүд: 1.******** 19 настай, 2.********* 15 настай сурргуульд, 3.*********** 13 настай сургуульд, 4.******** 11 настай сургуульд, 5.********* 9 настай сургуульд, 6.********** 7 настай, 7.****** 4 настай, 8.******** 1 настай гэж бүртгэгджээ” гэх лавлагаа, уг лавлагааны архивын эх баримтын хуулбарт “нөхөр *********** ***********-д хоньчин” гэж бүртгэгдсэн,
-Үндэсний архивын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 03-08/**** дугаар “1989 оны хүн ам, орон сууцны тооллогод ******* аймгийн *********** сум *********** тэргүүлэгч өөрөө, 40 настай, эрэгтэй, ********* эхнэр, 38 настай, эмэгтэй, *********** охин, 19 настай эмэгтэй, *********** охин, 15 настай, эмэгтэй, *********** охин, 13 настай эмэгтэй, *********** охин, 11 настай, эмэгтэй, *********** охин, 9 настай, эмэгтэй, *********** охин, 7 настай, эмэгтэй, *********** охин, 4 настай эмэгтэй, *********** хүү, 1 настай, эрэгтэй, ********* ач/зээ, 0 настай, эрэгтэй” гэж бүртгэгдсэн лавлагаа,
-мөн архивын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 03-08/**** дугаар “2000 оны хүн ам орон сууцны тооллогод ******** аймгийн *********** сумын *********** баг, *********** тэргүүлэгч өөрөө, 1970 оны 07 сард төрсөн, 29 настай, эрэгтэй, *********** эхнэр, 1975 оны 02 сард төрсөн, 24 настай, эмэгтэй” гэж бүртгэгдсэн лавлагаа,
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ************ дугаар “ ***********, ***********нарын ******** аймгийн *********** сумын 38-рт 2006 оны 12 дугаар сарын 29-ний өдөр бүртгүүлсэн” гэрлэсний бүртгэлийн лавлагаа,
-******** аймгийн *********** сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 02 дугаар “*********** нь *********** сумын 8 жилийн сургуулийн 8 дугаар ангийг 1991 оны 06 сарын 15-нд ****** гэрчилгээний дугаартай төгссөн нь үнэн болно” гэх тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.
4.2. 1991, 1993-1998 онуудын жилийн эцсийн малын тооллогонд ***********-н ам бүл 1991 онд 11, 1993 онд 11, 1994-1996 онд 9, 1997 онд 8 ам бүлтэй гэж бүртгэгдсэн нь Үндэсний архивын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 03-08/**** дугаар лавлагаанд бичигдсэн өрхийн гишүүдийн насны мэдээлэлтэй тохирч байгаа болон бусад бичмэл нотлох баримтыг хооронд нь харьцуулж, харилцан бие биенээ дэмжин нотолж байгаа талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэсэн болно.
Хэдийгээр 1992 оны малын А данс архивт шилжиж ирээгүй боловч ***********-н 1993 оны жилийн эцсийн малын тооллогонд 1992 оны эцсийн тооллогоор байсан бүгд 98, тэмээ 10, адуу 14, үхэр 6, хонь 47, ямаа 21 гэж бүртгэгдсэн байх тул 1992 онд мал маллаж байсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.
5. Иймд ***********-г 1991 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ******** аймгийн *********** сумын *********** багт мал маллаж байсныг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
6. Харин 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд нэхэмжлэгч нь ерөнхий боловсролын сургуульд суралцаж байсан байх тул дээрх хугацаанд мал маллаж байсан болохыг тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар **********-г 1991 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ********* аймгийн *********** сумын *********** багт мал маллаж байсныг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсныг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ