Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 197/ШШ2025/01587

 




 

 

 

 2025          02           24                                        197/ШШ2025/01587

 

 

                                                                                                                                    

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

 баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч П.Баясгалан би,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 34 дүгээр хороо, 30 дугаар байранд байрлах “******* *******” СӨХ /РД:******/-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүрэг, 34 дүгээр хороо, ***** дугаар байр, **** тоотод оршин суух Х.Б*******д  холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 407,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч “******* *******” СӨХ нь хариуцагч Х.Б*******д  холбогдуулан дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 407,500 төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон:

“Хариуцагч Х.Б******* нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг биелүүлэхгүй байгаа тул Иргэний хуулийн 147 дугаар зүйл,СӨХЭЗБ, НЗОСДӨЭХ тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан үндэслэлээр СӨХ-ийн дундийн өмчлөлийн зүйлийн ашиглалт засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг гаргуулж өгнө үү” гэжээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, нэхэмжлэгч “******* *******” СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А*******  нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

“******* *******” СӨХ-ны нэхэмжлэлтэй Х.Б*******д холбогдох хэргийн хариуцагч нь 407.500 төгрөгийг төлж дууссан тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна” гэжээ. 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” СӨХ нь хариуцагч Х.Б*******д холбогдуулан  407,500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг бичгээр гаргасан байна.

Ийнхүү нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 , 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “******* *******” СӨХ нь хариуцагч Х.Б*******д  холбогдуулан  407,500 /дөрвөн зуун долоон мянга таван зуу/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,875 /арван хоёр мянга найман зуун далан тав/ төгрөгийн тал хувь буюу 6,437.5 /зургаан мянга дөрвөн зуун гучин долоон төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 6,437.5 /зургаан мянга дөрвөн зуун гучин долоон төгрөг таван мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                          П.БАЯСГАЛАН