| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Мөнх-Өлзий |
| Хэргийн индекс | 128/2024/0246/З |
| Дугаар | 128/ШШ2024/0893 |
| Огноо | 2024-11-12 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 128/ШШ2024/0893
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнх-Өлзий даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Ю*******” ХХК /РД:*******/,
Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Д.О******* /РД: *******/
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:Г.Ц******* /ҮД:*******/, Ж.С*******/ҮД:*******/
Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү /РД:/ нарын хооронд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын оны 12 дугаар сарын 28-ны өдрийн тоот тушаалыг хууль бусад тооцуулж, хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийн газар ашиглах гэрчилгээний хугацааг сунгахыг хариуцагчид даалгахтай холбоотой хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.О*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ц*******, Ж.С*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч “Ю*******” ХХК-аас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын оны 12 дугаар сарын 28-ны өдрийн тоот тушаалыг хууль бусад тооцуулж, хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийн газар ашиглах гэрчилгээний хугацааг сунгахыг хариуцагчид даалгахаар маргаж байна.
Хоёр. Хэргийн үйл баримтын тухайд
2.1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 09 дугаар сарын 05-ны өдрийн дугаар тушаалаар нэртэй газрын 4.0 га талбай газрыг “Ю*******” ХХК-д аялал жуулчлал зорилгоор ашиглуулахаар газар ашиглах эрхийн гэрчилгээг анх олгож, мөн 2017 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн тоот тушаалаар газар эзэмших эрхийн гэрчилгээг 5 жилээр сунгасан байна.
2.2. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дугаар тушаалаар “Ю” ХХК-д олгосон 4 га газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй тул Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн дугаар албан бичгээр ирүүлсэн саналын дагуу ашиглах эрхийг хүчингүй болгосугай гэж шийдвэрлэсэн байна.
2.3. Иймд нэхэмжлэгч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргажээ.
Гурав. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч “Ю*******" ХХК -ийн гүйцэтгэх захирал Д.О******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “Ю*******" ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2011 онд олгосон тоот Газар ашиглах эрхийн гэрчилгээгээр Нийслэлийн газар ашигладаг болно. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын оны 12 дугаар сарын 28-ны өдрийн тоот тушаалаар энэ газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байна. Энэхүү тушаалыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн тоот албан бичгээр манай компанид шуудангаар илгээснийг 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр шууданчаас хүлээн аваад дараах үндэслэлээр уг тушаалыг эс зөвшөөрч энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
3.2. Нэг. Уг газар нь аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах зориулалттай бөгөөд тухайн зориулалтаар ашиглахын тулд зайлшгүй шаардлагатай дор дурдсан бэлтгэл ажлуудыг тушаалд заасан энэхүү 2 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн боловч зарим ажил холбогдох байгууллагуудын хүнд суртал, үйл ажиллагааны хоорондын уялдаагүй байдлаас шалтгаалан өдийг болтол зохих ёсоор биелэгдээгүй байгаагаас хуульд заасан хоёр жилийн хугацаанд амжиж чадаагүй болно.
1.1 Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг "Э" ХХК-аар хийлгэж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн тоот албан бичгээр Ерөнхий үнэлгээний дүгнэлтийг баталгаажуулан хүлээн авсан болно.
1.2. Байгаль орчинд нөлөөлөх байдлын тухай хуульд заасныг баримтлан техник-эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулж батлуулсан болно.
1.3. Улмаар Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хийлгэх ажил зохих ёсоор хийгдэх онд Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүлээлгэн өгсөн. Гэвч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны шинжээч Б.Бын 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн шүүмж гарснаар уг ажлыг давтан хийсэн болно.
1.4 Түүнчлэн Газрын тухай хуулийн 58.5-д заасны дагуу Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлтийг зохих ёсоор гаргуулж, 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Газрын албаны мэдээллийн санд холбогдох журмын дагуу оруулсан болно.
1.5. Тухайн газарт Барилгын тухай хуулийн 23.2-д "Энэ хуулийн 23.1-д заасны дагуу баталгаажуулсан барилга байгууламжийн байршил, загвар зураг, техникийн нөхцөлүүдэд үндэслэн эх загвар зураг /эскиз/, иж бүрэн ажлын зураг төслийг боловсруулна" гэж заасныг баримтлан барилгын зураг төслийг боловсруулсан бөгөөд эхний удаагийн зураг төслийг Архитектурын "С" ХХК-аар хийлгэж баталгаажуулсан болно. Хоёр дахь шатны нарийвчилсан зургийг дахин хийлгэж, улмаар батлуулахаар Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраар хянуулсан бөгөөд 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн тоот албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны гэрчилгээний хугацааг сунгуулж, дахин хандахыг зөвлөсөн болно.
1.6. Газрын төлбөрийг цаг тухайд нь төлж ирсэн болно. Хагас жил тутамд Газрын алба болон Татварын албатай тооцоо нийлэн зохих актыг гарган баталгаажуулж ирсэн болно.
3.3. Хоёр. Тус газарт үйл ажиллагаа явуулахдаа ямар ч хуулийн заалтыг зөрчиж байгаагүй бөгөөд гэрчилгээг сунгах хүсэлт 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 01 тоот албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд тавьсан боловч Богдхан уулын захиргаанаас дэмжсэн бичиг, мөн газарт баригдах барилга байгууламжийн зураг төслийг Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраар батлуулж ирэх чиглэлийг амаар өгсний дагуу зохих зураг төслийг боловсруулан бэлэн болгож, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газарт хүргүүлсэн боловч дээр дурдсан 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн тоот албан бичгээр хариу өгөхдөө Газрын гэрчилгээг сунгуулж ирсний дараа зургаа батлуул гэсэн чиглэл өгсөн болно.
3.4. Үүний дагуу болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны өгсөн чиглэлийн дагуу Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд дэмжсэн албан бичиг гаргаж өгөхийг хүсэж удаа дараа буюу эхний хүсэлтийг 2022.08.31-ний өдөр ******* албан бичгээр бүхий л баримт материалыг хавсарган өгсөн боловч огт хариу өгөөгүй тул 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр албан бичгээр дахин хандсан боловч хариу авч чадаагүй. Эцэст нь оны 07 дугаар сарын 18-ны өдөр 03 тоот албан бичгээр 3 дахь удаагаа хандахад дээр дурдсан Сонсох ажиллагааны мэдэгдлийг зөрүүлэн ирүүлсэн юм.
3.5. Бид ийнхүү Гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтээ зохих хугацаанд нь гаргасан боловч зураг төсөл батлуулж ирүүлэх гэсэн чиглэл нь цаг хугацаа ихээхэн авч, олон газраас хариу авч байж материал бүрдэл болно гэдэг шалтгааны улмаас зохих шийдвэрийг гаргуулж амжаагүй байгаа нь төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой тул манай компани гэм буруугүй гэж үзэж байна. Мөн дээрх цаг хугацаанд буюу 2020-2021 онуудад үргэлжилсэн Ковид-19 Цар тахлын хөл хорионы үеийн давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлаас шалтгаалан газар ашиглах эрхээ хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуульд заасан хугацаанд хэрэгжүүлж амжаагүй болно.
3.6. Иймд хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зүгээс компанийн нэхэмжлэлд дурьдсан газар ашиглах эрхийг хүчингүй болгох нь манай компанийн тухайн төсөлд зарцуулсан хөрөнгө, хашаа, хөдөлмөр, цаг хугацаа (зөвхөн газрын төлбөрт жил бүр 57,2 сая төгрөг, нийт 650 сая төгрөг) зэрэг эрх, ашиг сонирхлыг ноцтой хөндөж байгаа тул нэхэмжлэлийг хүлээн авч, хянан шийдвэрлэж өгнө үү” гэв.
3.7. Нэхэмжлэгч “Ю*******" ХХК -ийн гүйцэтгэх захирал Д.О******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлдээ: Манай компани нэхэмжлэлд дурдсан газрыг зориулалтаар нь ашиглахын тулд зайлшгүй шаардлагатай нэхэмжлэлд дурдсан бэлтгэл ажлуудыг зохих ёсоор хийж гүйцэтгэсэн боловч Газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгахад шаардлагатай албан бичгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас шаардсаны дагуу Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас гаргаж өгөөгүйн улмаас гэрчилгээний хугацааг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас сунгаж өгөөгүй ба газар ашиглах эрхийн гэрчилгээ сунгагдаагүй гэх шалтгаанаар тухайн газар дээр барилга барих зөвшөөрөл авахад шаардлагатай зарим баримт бичгүүдэд эрх бүхий байгууллагуудын баталгаажуулалт цаг хугацаандаа бүрэн хийгдээгүй болно.
3.8. Тодруулбал, хоёр дахь шатны нарийвчилсан зургийг хийлгэж, улмаар батлуулахаар Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраа хянуулсан боловч 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн тоот албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар гэрчилгээний хугацааг сунгуулж, дахин хандах хариу өгсөн болно. 2022 оны 02 дугаар сарын 10-нд Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд газар ашиглах эрхийн гэрчилгээг сунгуулах хүсэлтийг холбогдох материалын хамт бүрдүүлж гаргасан боловч Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас газар ашиглах эрхийн гэрчилгээг сунгахыг дэмжсэн албан бичиг авч ирэх чиглэл өгсний дагуу хамгаалалтын захиргаанд хандсан боловч шаардлагатай албан бичгийг гаргаагүйгээр барахгүй ямар ч хариу (дэмжсэн эсвэл дэмжээгүй) өгөөгүй болно.
3.9. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа байгууллага учир Байгаль орчин, аялал жуулчлалын яам заавал харьяа байгууллагаасаа хуульд заагаагүй албан бичиг гаргуулах замаар газар ашиглах эрхийн гэрчилгээг сунгах нь хууль бус гэж үзэж байна. Түүнчлэн хариуцагч манай компани Газрын тухай хуульд заасны дагуу газрын төлбөрөө зохих ёсоор төлж, газрын төлөв байдлын үнэлгээ хийлгэсэн нөхцөлд газар ашиглах эрхийн гэрчилгээг сунгах үүрэгтэй байсан. Байгаль орчин, аялал жуулчлалын яам өөрийнхөө дээрх хууль бус үйлдлээр газар ашиглагч манай компанийг хуульд заасан хугацаанд газраа зориулалтаар нь ашиглах боломжгүйд хүргэж, тухайн газарт барилга барих бэлтгэл ажлуудыг баталгаажуулах үйл ажиллагааг гацаасан гэж үзэж байгаа ба хариуцагч Газар ашиглах эрхийн гэрчилгээг сунгаж өгөөгүй энэхүү эс үйлдэхүйгээрээ манай хууль ёсны эрх, ашиг сонирхлыг илтэд хөндөж байгаа болно.
3.10. Иймд шүүхийн журмаар хариуцагчид нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан газар ашиглах эрхийн гэрчилгээг сунгахыг даалгах шийдвэр гаргуулах хүсэлтийг гаргаж байна. Нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн гэрчилгээг сунгах үүргээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгчийн уул эрхээ хуульд заасан хугацаанд хамгаалуулах явдалд хуульд заагаагүй баримт бичиг бүрдүүлэхийг шаардсан хариуцагчийн, мөн шаардсан албан бичгийг гаргаж өгөөгүй хариуцагчийн харьяа байгууллага болох хамгаалалтын захиргааны буруутай үйл ажиллагаатай холбоотой тул энэхүү шаардлагыг шүүхэд гаргахад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн үйлийн 14.6 дахь хэсгийн заалт хамаарахгүй гэж үзэж байна.
3.11. Шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий захиргааны акт болох оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгох. Уг тушаалын үндэслэл нь газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдэг. Уг захиргааны акт нь илт хууль бус захиргааны актын шинжийг агуулсан. Монгол Улсын Дээд шүүхийн оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаар тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарласан. Уг тайлбарын 34, 35 дугаар хуудсанд ямар агуулгаар хүчингүй болгох нэхэмжлэл болон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн агуулгыг тайлбарласан байдаг. 2 агуулгыг давхар тайлбарласан байдагт хөөн хэлэлцэх хугацааны дотор захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан бол захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн захиргааны актыг хүчингүй болгох шийдвэрийг шүүхээс гаргаж болно.
3.12. Мөн эсрэгээр хүчингүй болгох захиргааны акт гаргах хөөн хэлэлцэх хугацааны дотор шүүх шалгаж илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байвал илт хууль бус захиргааны акт гаргагч гэж үзэх боломжтой байдлаар тайлбарласан. Уг тайлбарын гол зорилго нь иргэн, хуулийн этгээдээс зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргаж эрхээ хамгаалуулдаг. Иргэн, хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгыг хангах үүднээс уг тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага нь үүнээс хэтэрсэн гэж үзэхгүй гэдэг манай тохиолдолд маргаан бүхий захиргааны акт оны 12 дугаар сарын 28-ны өдөр гарсан нь гэрээ болон гэрчилгээний хугацаа дууссаны дараа хүчингүй болгох захиргааны акт гарсан. Эрх зүйн үр дагаврын хувьд дуусгавар болсон байхад хүчингүй болгоно гэдэг ойлголт байж болохгүй учир илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байна.
3.13. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлээр буюу 2 жил дараалан ашиглаагүй гэдэг үндэслэлээр хүчингүй болгосон байдаг. Газар ашиглалтын талаар газар ашиглах гэрээнд заасан нөхцөл болзол хугацаатайгаар гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлж, газраа ашиглаж байсан. Газрын төлбөрийг оныг дуустал төлсөн. Газрын төлбөрийн тооцоо нийлсэн актад газрын төлбөр төлөөгүй гэх үндэслэл байхгүй. Иймд төрийн захиргааны байгууллагаас газар ашиглуулж байгаа бол төлбөрөө авдаг. Төлбөрөө бүрэн төлсөн байна гэдэг нь газар ашиглагчийг газраа идэвхтэй ашиглаж байсан байна гэж ойлгоно. Мөн хэргийн нотлох баримтуудаар бид газраа хэрхэн ашиглаж байсан талаар мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7-д зааснаар дархан цаазат газрын хамгаалалтын бүст зөвшөөрсөн хэмжээнд зөвшөөрлийн үндсэнд үйл ажиллагаа явуулах аялал жуулчлалын цогцолбор байгуулах эрхтэй.
3.14. Аялал жуулчлалын цогцолбор, барилга барихад бэлтгэл үе шатанд их хэмжээний ажил буюу дэд бүтцийн асуудал, тог цахилгаан мөн барилгын зураг төслийг батлуулах гэх мэт ажлууд дээр нэмээд хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулах ажлууд хийгддэг. Энэ талаар нотлох баримтууд, ерөнхий зураг, загвар, байгаль орчны ерөнхий үнэлгээнүүдийг хэрэгт авагдсан. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газар нь манай ашиглалтыг хүлээн зөвшөөрч, итгэл олгоод байдаг. Тухайлбал газрын төлөв байдлын ерөнхий хянан баталгааны дүгнэлт гаргуулах шаардлагатай, уг дүгнэлтийн хугацаа дууссан байгаа учир 2022 оны 09 дүгээр сарын 18-ны дотор хянан баталгааны дүгнэлт, ерөнхий үнэлгээний дүгнэлтийг мөн нарийвчилсан үнэлгээ менежментийн төлөвлөгөөг 2021 оны 4 дүгээр улиралд багтаан ирүүлнэ үү гэсэн албан бичгүүдийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас албан бичгүүдийг явуулдаг.
3.15. Өөрөөр хэлбэл Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль шинэчлэн найруулагдсантай холбоотой менежментийн төлөвлөгөө, ерөнхий үнэлгээний төлөвлөгөө, чанарын хянан баталгааны дүгнэлт зэргийг хугацаатайгаар ирүүлэх шаардлагууд хуульд заасны дагуу эдгээр шаардлагуудыг биелүүлж явуулсан байдаг. Мөн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр, оны 02 дугаар сарын 03-ны өдрийн дугаар санал хүргүүлэх тухай албан бичгүүдэд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас нэхэмжлэгч “Ю*******” ХХК-ийг гэрээ болон гэрчилгээнд заасан зориулалтын дагуу газраа ашиглаж байгаа тул сунгах хүсэлтэй байна гэсэн саналуудыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам руу хүргүүлдэг.
3.16. Хамгийн сүүлийн байдлаар оны 02 дугаар сарын 03-ны өдрөөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь газар ашиглалтын зөрчил байхгүй учир сунгах нь зүйтэй байна гэж санал хүргүүлээд байсан боловч оны 07 дугаар сард сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлээд оны 12 дугаар сарын 28-нд хүчингүй болгосон. Энэ нь ямар нэгэн уялдаа холбоо байхгүй. Тухайн жил газар ашиглалтын зөрчил байхгүй гэж газрын төлбөр шаардаж, хуульд заасан шаардлагуудыг хангах албан бичиг хүргүүлдэг байсан боловч тухайн ондоо 2 жил дараалан ашиглаагүй гэдэг нь үндэслэлгүй юм. Ямар үндэслэлээр 2 жил дараалан ашиглаагүй гэж үзсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тодорхойгүй. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагаа явуулж байгаа бол тэмдэглэл үйлдэж, тухайн тэмдэглэлд ямар нөхцөл байдал илэрч байгааг дэлгэрэнгүй тодорхой тусгаж тэр талаарх тайлбарыг нь авах ёстой.
3.17. Гэтэл тэмдэглэл үйлдсэн зүйл байхгүй. Хэзээнээс ашиглаагүй гэж үзэж байгаа нь тодорхойгүй. Иймд газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдэг үндэслэл тогтоогдохгүй байгаа учир хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Газар ашиглах эрхийг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, сунгахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргахад урьдчилсан нөхцөлүүд бүрдсэн байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл газар ашиглах эрх сунгуулах хүсэлтээ газар ашиглах гэрээний хугацаа дуусахаас өмнө гаргасан. Захиргааны байгууллагаас ямар нэгэн хариу өгөөгүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар хуульд заасан хугацаанд хариу өгөхгүй байх эсвэл шийдвэрлэхгүйгээр орхигдуулсныг эс үйлдэхүй гэж үзэж даалгах шаардлагын урьдчилсан нөхцөл бүрдсэн гэж үзэж байна.
3.18. Даалгах нэхэмжлэлийн шаардлагын урьдчилсан нөхцөл хангагдахын тулд нэхэмжлэгчийн субьектив эрхүүд буюу сунгах хүсэлт гаргахтай холбоотой бичиг баримтуудыг хавсаргаж өгсөн байх шаардлагатай. Эдгээрийг манай компани хангасан. Иймд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас “Ю*******” ХХК-ийн газар ашиглах эрхийг сунгах хүсэлтэй байна гэж дэмжсэн албан бичиг өгсөн. Үүнд нэхэмжлэгчийн субьектив эрхийн шаардлага, хариуцагчийн эс үйлдэхүй байгаа гэж үзэж байгаа учир нэгэнт субьектив эрх нь хангагдсан бол Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зүгээс сунгахаас өөр зөв шийдэл байхгүй гэдэг агуулгаар хандаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага хангагдаж байна гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
Дөрөв. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
4.1. “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулсан “Ю*******” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч танилцаад, дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Нэхэмжлэгч “Ю*******” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн дугаар тушаалаар Б 4 га газар ашиглах эрх авсан. Тус компани нь газар ашиглах эрх авсан хугацаанаас хойш газраа зориулалтын дагуу ашиглаагүй 12 жил 3 сар болсон тул Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40.4.1, Газрын тухай хуулийн 40.1.6-д заасныг тус тус үндэслэн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дугаар тушаалаар тус компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон. “Ю*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ газрыг зохих ёсоор ашиглаагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотой шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч “Ю*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: Хариуцагч байгууллага нь хуульд заасны дагуу газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй тул Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн дугаар албан бичгээр зохих саналыг ирүүлсэн болно. Үүний дагуу хариуцагч байгууллага хуульд заасны дагуу газар эзэмших эрхийг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй. Нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулахаар нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье” гэв.
4.3. Нэхэмжлэгч “Ю*******” ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2011 оны 10 дугаар сарын 05-нд тоот гэрчилгээг олгосон байдаг. Үүнээс хойш 2017 оны 03 дугаар сарын 09-нд тоот тушаалаар 5 жилийн хугацаагаар сунгасан. 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаагаар сунгасан байдаг. Хугацааг нь тооцоод үзвэл 4 га газрыг ашиглах эрхийг авсан хугацаа нь цуцлах хүртэл 12 жил 3 сарын хугацаа өнгөрсөн байдаг. Энэ хугацаанд тухайн компани нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй 12 жил 3 сар өнгөрсөн байхад ашиглаагүй. Газар ашиглах гэрээ нь 5 жилээр гардаг.
4.4. Ихэнх компаниуд 5 жилийнхээ хугацаанд албан бичиг бүрдүүлэх асуудлаа шийдээд үйл ажиллагаагаа эхэлсэн байдаг. Үйл ажиллагааг эхлүүлэхэд 12 жил 3 сарын хугацааг хангалттай хугацаа гэж манай зүгээс харж байна. Мөн Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т газар ашиглах эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө хугацаа сунгуулах тухай хүсэлтээ гаргах, 49 дүгээр зүйлийн 49.1.1-т газар ашиглах эрхийн гэрчилгээ болон газар ашиглах гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй тохиолдолд, мөн урьд дурдсан 49 дүгээр зүйлийн 49.1.9 хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа 2 жил ашиглаагүй зэрэг эдгээр зүйлүүдийг зөрчсөн байна гэж үзээд газар ашиглах гэрээг нь оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн , оны 12 дугаар сарын 28-ны А/688 тоот тушаалаар газар ашиглах эрхийг хүчингүй болгосон.
4.5. Богдхан дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас мөн 2020 оны 11 дүгээр сарын 24-нд сонсох ажиллагаа тухайн компани дээр явагдаж байсан байдаг. 2020 оноос хойш он хүртэл мөн сонсох ажиллагаандаа орсон байсан байж үйл ажиллагаагаа тогтворжуулж явуулаагүй, 2022 оныг хүртэл гэрээний хугацаа дуусах хүртэл явсан байна. Уг компани нь 2022 оны 10 дугаар сард анхны сунгуулах хүсэлтээ гаргасан гэдэг. Тухайн хүсэлтийг нь нотлох баримтаар хэрэгт авагдаагүй байсан. Байгаль орчны яамнаас болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас ч энэ талаар нотлох баримт гаргаж өгөөгүй. Дахин 08 дугаар сарын 31-ний хугацаа сунгуулах хүсэлт гаргасан, уг хүсэлтийн хариуг лавлаж удаа дараа хандсан байдаг.
4.6. Энэ нь хэрэгт авагдсан байна. Хамгийн анх 08 дугаар сарын 31-нд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандсан. Энэ нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т заагдсан гэрчилгээ дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө хугацаа сунгах хүсэлтээ гаргасан байх ёстой гэдэг шаардлагыг хангаагүй байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХ-ӨЛЗИЙ