| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2025/00025/И |
| Дугаар | 150/ШШ2025/00032 |
| Огноо | 2025-02-14 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 150/ШШ2025/00032
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ............ аймгийн ..............сумын .............. дугаар баг,.............. тоотод оршин суух, ............. овогт .................. (РД:...............) бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч ............., гэрч .............., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
............. миний бие 1970 онд төрсөн. Би 1988 оны 10 дугаар сарын 16-ний өдөр хугацаат цэргийн албанд татагдан барилгын цэргийн...........дугаар ангид алба хааж байгаад БЦЕГ-ийн 1990 оны 03 дугаар сарын 06-ний өдрийн 1-303 дугаар албан бичгээр ар гэрийн гачигдлаар цэргийн албанаас халагдсан. Тус хуцгацаанд миний овог цэргийн үүрэгтний үнэмлэх дээр ............ овгоор бичигдсэн байна. одоо тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн боловч овог зөрсөн тул тогтоолгох боломжгүй байна. Иймээс №.............. тоот цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр ............ овогт ........... мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч ............ шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: Би тэтгэвэртээ гарах гэтэл миний ажилласан жил хүрэхгүй байна гэж хэлсэн. Цэргийн алба хаасан 2 жилийг оруулах гэтэл овог, нэр зөрчилтэй байна гэж хэлсэн. Тэгээд шүүхэд хандах болсон. Миний цэргийн үүрэгтний үнэмлэх дээр намайг ................... гэж бичсэн байна. Иймд тус цэргийн үүрэгтний үнэмлэхийг ...............мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлсөн баримт, төрсний бүртгэлийн лавлагаа, Монгол Улсын Батлах хамгаалах яамны харьяа Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 01 сарын 07-ны өдрийн 08/90 тоот Хугацаат цэргийн алба хаасан тухай лавлагаа, №.............. гэсэн дугаартай цэргийн батлах, ........... аймгийн ............ сумын ............. захирагчийн албаны тодорхойлолт, хүсэлт гаргагч ................ цэргийн хувцастай авхуулсан зураг, гэрч асуулгах тухай хүсэлт, шүүхийн ажиллагааны баримт зэрэг бичгийн нотлох баримтуудыг уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь :
............. нь шүүхэд бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлт гаргасан байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Иргэн .............. нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор 1988 оны 10 дугаар сарын 23-ний өдөр нээсэн №............... дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээс дүгнэхэд:
1988 оны 10 дугаар сарын 23-ний өдөр нээсэн №............. дугаартай цэргийн батлах дээр ............. овогтой .............. гэж бичигдсэн нь түүний ............. регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхэд ............ овогтой ............. гэж бичигдсэнтэй овог зөрүүтэй байна. ( х.х-ийн 3,4,6-р дугаар хуудас),
.................. нь 1988 оны 10 дугаар сарын 16-ний өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 023 дугаар ангид алба хааж байгаад Барилгын цэргийн ерөнхий газрын 1990 оны 03 дугаар сарын 06-ний өдрийн 1/303 тоот албан бичгээр ар гэрийн гачигдлын учир цэргийн албанаас халагдсан байна.
Дээрх үйл баримт нь төрсний бүртгэлийн лавлагаа, Иргэний үнэмлэхний лавлагаа, Монгол Улсын Батлах хамгаалах яамны харьяа Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 01 сарын 07-ны өдрийн 08/90 тоот Хугацаат цэргийн алба хаасан тухай лавлагаа, №.............. гэсэн дугаартай цэргийн батлах, .............. цэргийн хувцастай авхуулсан зураг, гэрч .................. шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Бид хоёр 1988 оны 10 дугаар сард цэрэгт хамт явсан. ............ ........ дугаар ангид цэргийн алба хааж байгаад ............ ........ дугаар Барилгын цэргийн анги руу шилжсэн. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна. ( х.х-ийн 3-4, 5-7, 9 дүгээр хуудас),
Иймд 1988 оны 10 дугаар сарын 23-ний өдөр нээсэн №.............. дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр .................. болохыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар ................. улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар 1988 оны 10 дугаар сарын 23-ний өдөр нээсэн №................ дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч ............. овогт ................... мөн болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар ................... улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.САРАНТУЯА