Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 197/ШШ2025/01677

 

 

 

 

2025          02         25                                     197/ШШ2025/01677

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

            Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч П.Баясгалан би,

            Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 1 дүгээр хороо, Сүхбаатарын нэрэмжит талбай 5,Ш/х-22, ******* банкны төв байранд байрлах, “******* банк” ХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ****** дүүргийн ******* дугаар хороо, *******гудамж, ****** тоотод оршин суух, П.У /РД:*******, ИБД:**********/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 4,798,550.97 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “******* банк” ХК нь хариуцагч П.У*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,798,550.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

“Зээлдэгч П******* овогтой У******* нь ******* банктай 2024 оны 05 сарын 29-ний өдөр “Банкны бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ”-г байгуулсан. Зээлдэгч П.У******* нь ******* тоот зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаандаа төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй болно. 2025 оны 01 сарын 21-ний өдрийн байдлаар 72 хоног хугацаа хэтрүүлэн, нийт 4,798,550.97 төгрөгийн өр үүсгэж банкийг хохироож байна. Иймд зээлдэгч П.У*******гийн ******* банктай байгуулсан ********тоот болон ********* тоот зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт нийт 4,798,550.97 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж “******* банк” ХК-д олгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч П.У******* нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрч, дараах бичгийн тайлбарыг гаргасан. Үүнд:

“...“******* банк” ХК-ийн нэхэмжилсэн 4,798,550.97 төгрөгийг төлж барагдуулахыг бүрэн хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* банк” ХК нь хариуцагч П.У*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,798,550.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.У******* нэхэмжлэлийн шаардлага болох 4,798,550.97 төгрөгийг төлж барагдуулахаар зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төлсөн 91,728 төгрөгийн тал хувь болох 45,864 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 45,864 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. “******* банк” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч П.У*******д холбогдох иргэний хэргийн хариуцагч П.У******* нэхэмжлэлийн шаардлага 4,798,550.97 /дөрвөн сая долоон зуун ерэн найман мянга таван зуун тавин төгрөг, ерэн долоон мөнгө/ төгрөгийг төлж барагдуулахаар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төлсөн 91,728 /ерэн нэгэн мянга долоон зуун хорин найм/ төгрөгийн тал хувь болох 45,864 /дөчин таван мянга найман зуун жаран дөрөв/ төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 45,864 /дөчин таван мянга найман зуун жаран дөрөв/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ                           П.БАЯСГАЛАН