Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 197/ШШ2025/01678  

 

  2025          02          25                                      197/ШШ2025/01678

 

 

                                                                                                                                    

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

 баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч П.Баясгалан би,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ****** хороо, ****** хороолол /*****/ ****** гудамж, ***** байрны ***** давхар, ***** тоотод байрлах, “******* ******* ББСБ” ХХК /рд:*****/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ****** дүүрэг, ***** дүгээр хороо, ****** дугаар гудамж, ****** тоотод оршин суух Б.Хд /РД:*********/ холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 531,740 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч Б.Х*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 531,740 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон:

“Хариуцагч Б.Х******* нь “******* ******* ББСБ” ХХК-тай 2021 оны 9 сарын 10-ны өдөр “Цахим зээлийн эрхийн гэрээ”-г цахимаар байгуулан, улмаар 2022 оны 6 сарын 21-ний өдөр ****** дугаар зээлийн гэрээгээр сарын 5 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай 190,000 төгрөгийн цахим зээл авч 2 удаагийн зээл сунгалтын төлбөр 42,416.67 төгрөг шилжүүлж, үндсэн зээлийн эргэн төлөлтөө одоог хүртэл хийгээгүй байна гэжээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

““******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Х*******д холбогдох хэргийн хариуцагч нь 531,740 төгрөгийг төлж дууссан тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна” гэжээ. 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч Б.Х*******д холбогдуулан  531,740 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэх шалтгаанаар нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг бичгээр гаргасан байна.

Ийнхүү нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 , 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлийн 782.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч Б.Х*******д холбогдуулан  531,740 /таван зуун гучин нэг мянга долоон зуун дөч/ төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,606 /арван зургаан мянга зургаан зуун зургаа/ төгрөгийн тал хувь буюу 8,303 /найман мянга гурван зуун гурав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 8,303 /найман мянга гурван зуун гурав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                             П.БАЯСГАЛАН