| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Баясгалан |
| Хэргийн индекс | 197/2025/03391/И |
| Дугаар | 197/ШШ2025/01679 |
| Огноо | 2025-02-25 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 197/ШШ2025/01679
2025 02 25 197/ШШ2025/01679
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч П.Баясгалан би,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ** дугаар хороо, *****, ** давхар, **** тоот хаягт байрлах, “******* ******* ББСБ” ХХК /РД:******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***** дүүргийн ** дугаар хороо, ******* гудамж, **** байр, **** тоотод оршин суух, С.Б /РД:********/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 577,825 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч С.Б*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 577,825 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
“2025 оны 01 сарын 22-ны өдрийн байдлаар ******** тоот зээл 2024 оны 8 сарын 22-ны өдөр дуусаж нийт 445,930 төгрөг, ********* тоот зээл 2024 оны 8 сарын 31-ний өдөр дуусаж нийт 68,335 төгрөг, ******** тоот зээл 2024 оны 9 сарын 7-ны өдөр дуусаж нийт 63,560 төгрөг бүгд нийлээд 577,825 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч С.Б******* нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрч, дараах бичгийн тайлбарыг гаргасан. Үүнд:
“...“******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 577,825 төгрөгийг төлж барагдуулахыг бүрэн хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч С.Б*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 577,825 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Б******* нэхэмжлэлийн шаардлага болох 577,825 төгрөгийг төлж барагдуулахаар зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 17,985 төгрөгийн тал хувь болох 8,992 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 8,992 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч С.Б******* холбогдох иргэний хэргийн хариуцагч С.Б******* нэхэмжлэлийн шаардлага 577,825 /таван зуун далан долоон мянга найман зуун хорин тав/ төгрөгийг төлж барагдуулахаар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 17,985 /арван долоон мянга есөн зуун наян тав/ төгрөгийн тал хувь болох 8,992.5 /найман мянга есөн зуун ерэн хоёр төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 8,992.5 /найман мянга есөн зуун ерэн хоёр төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ П.БАЯСГАЛАН