| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Баясгалан |
| Хэргийн индекс | 197/2025/03625/И |
| Дугаар | 197/ШШ2025/01680 |
| Огноо | 2025-02-25 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 197/ШШ2025/01680
2025 02 25 197/ШШ2025/01680
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч П.Баясгалан би,
Нэхэмжлэгч: ****** дүүрэг **-р хороо, ******* ** давхарт байрлах “******* *******” ХК /******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн ** дүгээр хороо, ******* гудамж, * тоотод оршин суух, Н.Б /РД:*********/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 11,733,396.16 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “******* *******” ХК нь хариуцагч Н.Б*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,733,396.16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
“2024 оны 02 сарын 22-ны өдөр ********** тоот Цахим зээлийн гэрээг хариуцагч Н.Б******* нь ******* ******* ХХК-тай байгуулсан. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар ********* тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үүрэгт 11,716,396.16 төгрөг, нотариатын төлбөрт 17,000 төгрөг, нийт 11,733,396.16 төгрөгийг хариуцагч Н.Б*******эс гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Н.Б******* нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрч, дараах бичгийн тайлбарыг гаргасан. Үүнд:
“...“******* *******” ХК-ийн нэхэмжилсэн 11,733,396.16 төгрөгийг төлж барагдуулахыг бүрэн хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХК нь хариуцагч Н.Б*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,733,396.16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Б******* нэхэмжлэлийн шаардлага болох 11,733,396.16 төгрөгийг төлж барагдуулахаар зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 202,684 төгрөгийн тал хувь болох 101,342 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 101,342 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРА*******ЖЛАХ нь:
1. “******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.Б*******д холбогдох иргэний хэргийн хариуцагч Н.Б******* нэхэмжлэлийн шаардлага 11,733,396.16 /арван нэгэн сая долоон зуун гучин гурван мянга гурван зуун ерэн зургаан төгрөг арван зургаан мөнгө/ төгрөгийг төлж барагдуулахаар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 202,684 /хоёр зуун хоёр мянга зургаан зуун наян дөрөв/ төгрөгийн тал хувь болох 101,342 /нэг зуун нэг мянга гурван зуун дөчин хоёр/ төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 101,342 /нэг зуун нэг мянга гурван зуун дөчин хоёр/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ П.БАЯСГАЛАН