| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2018/0013/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/015 |
| Огноо | 2018-01-16 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Ботакөз |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2018/ШЦТ/015
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Д даргалж,
нарийн бичгийн дарга Б.Ж,
улсын яллагч Б.Б,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т,
шүүгдэгч Д.Ж нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ж-д холбогдох 1713001260099 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч Д.Ж: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Б овогт Д-ы Ж, .... оны ... дугаар сарын .... -ны өдөр төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын ... дугаар багт оршин суудаг, урьд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1, 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсгүүдэд зааснаар 450 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүугийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, энэ ялаа эдэлж дуусаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар .............
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Ж нь 2017 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн иргэн М.А-ийн хашаанд байсан эд зүйл хадгалж буй гражинд хууль бусаар нэвтрэн орж зах зээлийн ханшаар 285000 төгрөгийн үнэтэй ямааны 19 ширхэг арьсыг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Ж нь “Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
- Хохирогч М.А-ийн: “... Манай цоожтой байсан гаражнаас 2017 оны 10 дугаар сарын 31-ны өдөр Ж, Ж нар 19 ширхэг ямааны арьс хулгайлсан байсан. Гражны хаалгыг эвдэж орсон байсан. Хохиролд нийт 1000000 төгрөг гарсан ба түүнийг төлж өгсөн байгаа. Одоо надад нэхэмжлэх зүйлгүй байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 12-20 дугаар хуудас/,
- Гэрч Р.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 14 цагийн үед би манай нөхөр М-ын хамт Өлгий сумын 5 дугаар багт байдаг “Тирлик” захад жимс ногооны лангуугаа ажиллуулаад зогсож байтал манай Баяннуур сумын харьяат Д-ы 1 залуу гартаа улаан цоохор торонд хийчихсэн хуучин гутал барьчихсан орж ирээд манай ногоо зардаг лангууны хажууд тавьчихаад удалгүй эргэж ирээд авчихъя гэж хэлээд яараад гараад яваад өгсөн. Удалгүй 40 орчим минутын дараа манай дэлгүүрт Д-ы нөгөө залууг дагуулчихсан цагдаа нар орж ирээд нөгөө манай дэлгүүрт хадгалуулаад гараад явсан цоохор торонд хийчихсэн хуучин гутлыг хурааж аваад яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,
- Гэрч Ш.Ө-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 11 цагийн үед би гэртээ унтаж байтал манай гражнаас ямааны арьс хулгайд алдагдсан байна гэж манай ахын эхнэр М.А надад хэлэхээр нь гэрээс гарч гражын хаалгыг үзэхэд том хаалга нь цоожтой жижиг хаалганы цоож нь зүүлгээтэй, хаалга нь хагас онгойсон байдалтай байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Тэгээд цагдаа нар ирж үзлэг хийж дуусахаар нь арьсаа орж тоолсон уг гражид 5 /тав/ ширхэг ямааны арьс үлдсэн байсан. Манай бэр эгч М.А “Ак-дам” зах дээр зогсож арьс шир худалдан авч наймаа хийдэг, урд өдрүүдэд нь А эгч хэдэн арьс шир худалдан авч ирж гражид хийснийг сайн мэдэхгүй худалдан авсан арьс авч ирээд уг гражид хадгалж байгаад худалдан борлуулж ашиг олдог. М.А эгч надад хэлэхдээ 19 /арван есэн/ ширхэг ямааны арьс хулгайд алдагдсан байна гэж байсан. Манай хашаанд байдаг гражид эгч А худалдан авсан арьс ширээ урьд нь авч ирээд хийж хадгалж байгаад цааш нь худалдан борлуулдаг байсан хулгай ордоггүй зүгээр л байдаг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,
- Гэрч К.И мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би байнгын захын гадаа арьсний ченж хийдэг хүн юм. Сар өдрийг нь санахгүй байна, ямар ч гэсэн 10 дугаар сарын сүүлд байсан байх нэг өдөр өглөө захын гадаа байхад үл таних залуу ирээд ямааны 10 хэдэн арьс байгаа авах уу гэхээр нь би өөрийн машинтайгаа тэр залууг суулгаж аваад 4 дүгээр багт байгаа эзгүй байшинд очиж тэндээс тэр залуу цагаан өнгийн уутанд хийсэн 12 ширхэг ямааны арьс гаргаад ирсэн, би арьсыг үзээд тоолж аваад өлөн гэдэс нь байхгүй гэхээр нь зах зээлийн үнээс доошоо буюу нэг арьсыг 15000 төгрөгөөр үнэлж нийт 180000 мянган төгрөг өгөөд арьсыг нь авсан. Тухайн үед захад ямааны арьс хамгийн дээд тал нь 20 мянган төгрөг байсан ба арьст байгаа ноолуураас шалтгаалж янз бүрийн үнэтэй байсан. Тэгээд тэр арьсыг зах ирж Увс аймаг руу арьс ачиж байгаа ченж нарт ачуулсан, дахиж тэр залууд уулзаагүй огт танихгүй мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,
- Хэргийн газраас буюу граж дотроос олдсон гутлын мөрийг О.Ж, Д.Ж нарын гутлын мөртэй харьцуулан шинжлэхэд Д.Ж-ы гутлын мөртэй тохирсон гэж тогтоосон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, цагдаагийн ахмад Х.Б-гийн гаргасан гутлын мөр судлалын адилтгалын шинжилгээний 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 43 дугаартай дүгнэлт,
- Ямааны арьсны үнэлгээг зах зээлийн ханшаар 15000-20000 төгрөг гэж тогтоосон шинжээч Х.Баршагүлийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн дүгнэлт,
- Шүүгдэгч Д.Ж хулгайн гэмт хэрэг үйлдэх үедээ өмсөж явсан, улаан алаг гялгар торонд хийсэн, бор өнгийн үдээстэй, 43 размерийн гутлаа “Тирлик” зах дээр жимс, ногооны худалдаа эрхэлдэг иргэн Т.М-ын лангуунд хадгалуулсан газраас нь Д.Ж-ы зааж өгснөөр хурааж авсан тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
- Хохирогч М.А-ийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Д.Ж, О.Ж нарт бичиж өгсөн хохирлыг бүрэн төлүүлж авсан, гомдол саналгүй болсон тухай баримт,
- Шүүгдэгч О.Ж-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, схем зураг,
- Шүүгдэгч Д.Ж-ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би буруутай, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Д.Ж-ы үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй, хуульд заасан журмын дагуу явагдсан байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Ж-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзав.
Иймд шүүгдэгч Д.Ж-ы үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирлоо төлсөн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялыг сонгон, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Ж-ы хувийн байдал, өөрийнхөө үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Д.Ж нь тус шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн бөгөөд уг ялаас 66 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын үлдэгдэлтэй болох нь Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, дэд хурандаа С.Ганбатын шүүхэд ирүүлсэн албан бичгээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно”, 2 дахь хэсгийн 2.2-т “нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг” гэж заасан тул шүүгдэгчийн эдлээгүй үлдсэн 66 цагийн 8 цагт хувааж / 8 цаг-1 хоног/ хоногт шилжүүлэхэд 8 хоног 2 цаг гарч байна. Энэхүү 8 хоногийг шүүгдэгчийн эдлэх ялд нь нэмж нийт эдлэх ялыг 1 жил 8 хоногоор тогтоох нь зүйтэй байна. Харин хоногт шилжүүлсэнээс үлдсэн 2 цагийг шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.Ж нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдож байгаагүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн болон хураагдсан зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Д.Ж-ы эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.Д