| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Мөнх-Өлзий |
| Хэргийн индекс | 128/2024/0457/З |
| Дугаар | 128/ШШ2024/0895 |
| Огноо | 2024-11-12 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 128/ШШ2024/0895
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнх-Өлзий даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК /РД:*******/,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.А*******, Ч.Б
Хариуцагч: Үндэсний аудитын газрын Санхүү-Нийцлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Н, Аудитын менежер Ц.Х,
Хариуцагч: Монгол Улсын Ерөнхий Аудитор
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.А, Б.Х нарын хооронд “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн 2023 оны Санхүүгийн тайланд аудит хийсэнтэй холбогдуулан гарсан Үндэсний аудитын газрын 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн , , дугаар албан шаардлагууд, , дугаартай төлбөрийн актууд, 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Зөвлөмжийн 5.3. Татварын холбоотой асуудлын 7.2-т “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу барилга, тоног төхөөрөмжийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг хувь тэнцүүлэн хасагдуулах” гэж өгсөн зөвлөмж, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “Санхүүгийн тайлангийн аудитаар тогтоосон акт, өгсөн албан шаардлагыг баталгаажуулах тухай” дугаар тушаалын хавсралт 1-ийн 32, 33, хавсралт 2-ын 144, 145, 146-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулахтай холбоотой маргааныг хянан хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.А*******, Ч.Б, хариуцагч Ц.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, Б.Х, Т.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
Хоёр. Хэргийн үйл баримтын тухайд
2.1. Үндэсний аудитын газрын 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Зөрчил арилгах тухай” дугаартай албан шаардлагаар “Тайлант оны жилийн эцсийн байдлаар 5 буюу түүнээс дээш жилийн хугацаанд ашиглагдаагүй 789 нэр төрлийн 3,842.1 сая төгрөгийн насжилт өндөртэй бараа материалын нөөц үүсгэсэн байна. Энэ нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15.1, 15.1.6-д заасан заалттай нийцэхгүй байна гэж үзэн зөрчлийг арилгаж, албан шаардлагын биелэлтийг 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн дотор Үндэсний аудитын газарт ирүүлэх, цаашид алдаа, зөрчлийг давтан гаргахгүй байх, хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллахыг даалгасан.
2.2. Үндэсний аудитын газрын 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Зөрчил арилгах тухай” дугаартай албан шаардлагаар “Худалдан авах ажлыг зохион байгуулж тендерт ялсан харилцагчтай гэрээг байгуулахдаа 6 төслийн 1,361,107,538.00 төгрөгийн гүйцэтгэлийн 40,833,000.00 төгрөгийн баталгааг гаргуулан аваагүй, 4 харилцагчтай байгуулсан 3,340,606,210.00 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээний хугацааг хэтрүүлэн нэмэлт гэрээ байгуулж, гэрээг сунгасан ч дахин гэрээний хугацааг хоцроосон байна...” гээд худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа гүйцэтгэлийн баталгаа гаргуулаагүй, гэрээнд заасан хугацаанд ажлыг гүйцэтгээгүйд алданги тооцоогүй зөрчлийг арилгаж, биелэлтийг 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн дотор Үндэсний аудитын газарт ирүүлэх, цаашид алдаа, зөрчлийг давтан гаргахгүй байх, хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллахыг даалгасан.
2.3. Үндэсний аудитын газрын 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Зөрчил арилгах тухай” дугаар албан шаардлагаар Худалдан авах ажиллагаа зохион байгуулахдаа “С ХХК”-д давуу эрх олгож, 7 удаагийн 7,176,595,335.00 төгрөгийн ажил гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан ба тендерт оролцогчийн ажиллах хүчин, хүний нөөцийн хүчин чадлын мэдээллүүд нь эдгээр ажлуудыг нэгэн зэрэг гүйцэтгэх боломжгүй, 5 ажлыг гүйцэтгэх хугацаа нь хоорондоо давхацсан байхад сонгон шалгаруулсан ба энэ нь 4,836,278,742.00 төгрөгийн 3 гэрээт ажлыг хугацаа хоцроож гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлсэн. Мөн гэрээнд заасны дагуу хугацаа хоцроосон хоног тутамд 0,3%-ийн алдангийг тооцоогүй, бэлэг дурсгалын зүйл, лого нийлүүлэх 157,601,235.00 төгрөгийн 1 гэрээний ажлын гүйцэтгэлийн баталгаа ирүүлээгүй байхад гэрээ байгуулсан зөрчил гаргасан гэж үзэн тендерийн сонгон шалгаруулалт хийхдээ гүйцэтгэгчийн хүчин чадлыг бодитой үнэлээгүй, гэрээт ажлын гүйцэтгэл, хугацаа хоцролтод алданги тооцоогүй зөрчлийг арилгаж, биелэлтийг 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн дотор ирүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн байдаг.
2.4. Үндэсний аудитын газрын 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” дугаартай актаар “Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын гадаад томилолтын зардалд 15,371,547.20 төгрөгийг тус байгууллагаас зарцуулсан нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасантай нийцээгүй гэж үзэн 15,371,547.20 төгрөгийг Үндэсний аудитын газрын Төрийн хяналт шалгалтын орлогын дансанд 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн дотор төвлөрүүлэхийг даалгаж” шийдвэрлэсэн.
2.5. Үндэсний аудитын газрын 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” дугаартай актаар “Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.3, Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх журам”-ын 7.7, 7.8-д заасантай нийцээгүй гэж үзэн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд олгосон шагналын 18,100,000.00 төгрөгийг Үндэсний аудитын газрын Аудитын шалгалтын орлогын дансанд төвлөрүүлэх, актын биелэлтийг 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн дотор ирүүлэхийг даалгаж” шийдвэрлэсэн байна.
2.6. Үндэсний аудитын газрын 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Зөвлөмжийн 5.3. Татварын холбоотой асуудлын 7.2-т “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу барилга, тоног төхөөрөмжийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг хувь тэнцүүлэн хасагдуулах” гэж өгсөн зөвлөмжийн хувьд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д “үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулж импортоор оруулсан буюу худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд төлсөн болон үндсэн хөрөнгө худалдан авах, импортлоход төлсөн албан татварыг дараах хугацаагаар хувь тэнцүүлэн хасагдуулна” гэсэн заалттай нийцүүлж барилга, тоног төхөөрөмжийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг хувь тэнцүүлэн хасагдуулах” зөвлөмжийг хүргүүлсэн.
2.7. Үндэсний аудитын газрын 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дугаар хязгаарлалттай дүгнэлтээр нэхэмжлэгч Дулааны 4 дүгээр цахилгаан станц ТӨХК-ийн 2023 оны санхүүгийн тайланд аудитын шалгалт хийж зөрчлүүдийг нэгтгэн дүгнэж “хязгаарлалттай дүгнэлт” гаргасан байна.
2.8. Монгол Улсын Ерөнхий аудиторын 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “Санхүүгийн тайлангийн аудитаар тогтоосон акт, өгсөн албан шаардлагыг баталгаажуулах тухай” дугаар тушаалын хавсралт 1, 2 дугаар хавсралтаар дээрх албан шаардлага, төлбөр тогтоосон актуудыг баталгаажуулсан байна.
2.9. Нэхэмжлэгч дээрх шийдвэрүүдийг эс зөвшөөрч 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан байна.
Гурав. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч "Дулааны Дөрөвдүгээр цахилгаан станц” Төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Ү.Төмөрхуяг шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: Албан шаардлага №-ыг зөвшөөрөхгүй үндэслэл: Тайлант оны жилийн эцсийн бараа материалын үлдэгдэлд Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт 2-т заасны дагуу үнэ цэнийн бууралт тооцдог бөгөөд насжилт өндөртэй 3,842.1 сая төгрөгийн бараа материалд 676.1 сая төгрөгийн үнэ цэнийн бууралт тооцсоныг хасаж 3,243,552,707.40 төгрөг байна. Хэдийгээр уг бараа материалууд нь 5 жилээс дээш хугацаагаар ашиглагдаагүй хэдий ч үйлдвэрийн тоноглолын хэвийн найдвартай ажиллагааг хангахад гэнэтийн байдалд ашиглагдаж болзошгүй материалууд тул худалдан борлуулах, актлах боломжгүй юм. Мөн төрийн хэмнэлтийн тухай хууль нь 2022 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр батлагдсан бөгөөд уг хууль хэрэгжиж эхлэхээс өмнө дээрх бараа материалын үлдэгдэл байсан.
3.2. Тиймээс Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15.1 "Төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд дараах зүйлсийг хориглоно" 15.1.6 “нөөцлөх шаардлагатай бараа, материалыг үр ашиггүй удаан хадгалах, шаардлагагүйгээр их хэмжээгээр бараа, материал бэлтгэх, нөөцлөх” гэсэн заалтад хамаарахгүй өөрөөр хэлбэл Төрийн хэмнэлтийн хуулийг зөрчсөн зөрчил гэж үзэх үндэслэлгүй хууль батлагдахаас өмнө аваарын зайлшгүй нөөцөд хадгалагдаж байдаг бараа материал юм. Иймд энэ албан шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгуулах,
3.3. Албан шаардлага №-ыг зөвшөөрөхгүй үндэслэл: Хугацаа хэтрүүлсэн, нэмэлт гэрээ байгуулсан талаар: “З” ХХК, “З*******” ХХК, “Х” ХХК, Э ХХК-тай хийсэн гэрээт ажлуудыг хэрэгжүүлэх явцад урьдчилан харах боломжгүй нөхцөл байдал үүссэн тухай гүйцэтгэгч талуудаас ирүүлсэн албан бичгүүд мөн харилцан ярилцаж тохиролцсоныг үндэслэн Тендерийн тухай хуулийн 40.1-д "Захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулах бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээтэй холбоотой харилцааг энэ хуульд өөрөөр заагаагүй бол Иргэний хуулиар зохицуулна." гэж заасан тул гэрээний хугацааг 1 удаа сунгаж нэмэлт гэрээ байгуулсан бөгөөд түүнчлэн талууд гэрээний үүргээ биелүүлсэн байгаа. Иймд хугацаа хэтрүүлсэн нэмэлт гэрээ хийсэн гэх дээрх 4 харилцагчтай байгуулсан гэрээний нийт дүн болох 3,340.6 сая төгрөгийг аудитаар илрүүлсэн зөрчлийн дүнд оруулан тооцож байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Энэ албан шаардлагын үндэслэлээ ч аудитууд нь тодорхойлж чадаагүй гэж үзэж байна. Иймд энэ албан шаардлагаас 3.340.6 сая төгрөгийг хасаж өөрчлүүлэх. Харин гүйцэтгэлийн баталгаа гаргуулаагүй 40.80 сая төгрөгийн хувьд маргахгүй.
3.4. Албан шаардлага №-ыг зөвшөөрөхгүй үндэслэл: С ХХК нь нийт 7 тендерт оролцож шалгарсан талаар, бид бараа, ажил, үйлчилгээг худалдан авах үйл ажиллагaar Тендерийн тухай хуулийн дагуу зохион байгуулдаг. Уг хуулийн дагуу тендерийн үнэлгээний хороо нь тендерт оролцогч нарыг үнэлж, хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг шалгаруулж, захиалагчид гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг өгдөг. Мөн тендер шалгаруулалтад оролцогч нь хэдэн ч тендерт оролцож болох бөгөөд үүнийг хуулиар хориглоогүй болно. Тендерт оролцогч нарыг үнэлж, хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг шалгаруулах нь тендерийн үнэлгээний хороонд хуулиар олгогдсон бүрэн эрхийн асуудал юм.
3.5. Алданги тооцоогүй талаар: С ХХК-тай Зуух №3 болон №7-ын халах гадаргуун их засварын ажил, мөн Зуух №5 тоосон системийн их засварын ажил гүйцэтгэх 3 гэрээг байгуулж, талууд харилцан гэрээний үүргээ биелүүлсэн. Гэрээг байгуулахдаа ажил гүйцэтгэж эхлэх болон дуусах хугацааг урьдчилан тохирдог хэдий ч гэрээний 3.3-т “… Компанийн горим ажиллагаатай холбоотойгоор эхлэх өдрийг мөрдөх боломжгүй бол наръяд нээсэн өдрөөр тооцож болно” гэж заасан байна. Гэрээний энэ заалтын дагуу “ДЦС-4” ТӨХК-ийн цахилгаан дулаан үйлдвэрлэх горим ажиллагаатай холбоотойгоор С ХХК-ийн энэхүү 3 ажил нь гэрээ эхлэх өдрөөс хойш 2-18 өдрийн дараа эхэлсэн бөгөөд гэрээний хугацаанд ажлаа гүйцэтгэсэн болно.
3.6. Мөн Эрчим хүчний нэгдсэн сүлжээний дүрэмд "Монгол улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнүүдийн бүрэлдэхүүн хэсгийн технологийн үйл ажиллагааг нэгдмэл горим, нэгдсэн шуурхай удирдлагаар хангаж зохицуулна" гэж заасан байдаг. Уг дүрмийн дагуу үндсэн тоноглолыг зогсоох, явуулах аливаа шийдвэрийг "Диспетчерийн үндэсний төв" ХХК-тай зөвшилцдөг. Тиймээс горим ажиллагаатай холбоотойгоор үндсэн тоноглолыг зогсоож, засвар үйлчилгээг эхлүүлэх графикт хугацаа нь зарим тохиолдолд өөрчлөгддөг. Энэ тусгай зохицуулалттай хугацааны өөрчлөлтийг гүйцэтгэгч байгууллагад хамааруулахгүй. Дээрх нөхцөл шалтгаануудын улмаас "С" ХХК-тай байгуулсан гэрээний дагуу 0,3%-ийн алданги тооцох нөхцөл үүсээгүй болно. Энэ албан шаардлагаас 4.831.550.112.80 төгрөгийг хасаж өөрчлүүлэх.
3.7. Гүйцэтгэлийн баталгааны талаар: С ХХК-аас гүйцэтгэлийн баталгаа гаргуулаагүй, 157,601,240.00 төгрөгийн өртөг бүхий 1 ажил байсан бөгөөд гэрээний хугацаанд талууд үүргээ гүйцэтгэж дууссан болно. Тиймээс Тендерийн тухай хуулийн 43.2-т заасан 3%-ийн гүйцэтгэлийн баталгаа болох 4,728,03.20 (157,601,240.00 х 3%) төгрөгийн зөрчлийг хүлээн зөвшөөрч байна.
3.8. Нэхэмжлэлийн шаардлага Зөвлөмж 7.2-н тухайд: Үндсэн хөрөнгийн өртөгт түүнийг худалдаж авсан үнэ болон бэлтгэхтэй холбоотой зардлуудыг оруулж бүртгэдэг. Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын 16 (15) Харин үндсэн хөрөнгийг бий болгосны дараа түүнийг ашиглах явцад гарч байгаа аливаа зардлыг урсгал засварын зардал болон капиталжуулах зардал гэж 2 ангилж бүртгэдэг. Бүртгэлийн энэ зорилгоор станцын хэмжээнд ажиллаж байгаа үндсэн болон туслах тоноглолуудад их болон урсгал засварын ажлуудыг хийж гүйцэтгэсэн бөгөөд тухайн хөрөнгүүдийн өртгийг капиталжуулан бүртгэсэн. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.1.5-д заасан "үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулж импортоор буюу худалдан авсан бараа ажил үйлчилгээнд төлсөн…" гэдэг заалтад үндсэн хөрөнгийг шинээр бий болгох, түүнийг худалдан авахтай холбоотой үйл ажиллагааг зохицуулсан гэж үзэж байна.
3.9. Иймээс үндсэн хөрөнгийг олж бэлтгэсний дараа түүнийг ашиглах явцад гарч байгаа урсгал засвар болон капиталжуулалтын зардлууд нь уг заалтад хамаарахгүй тул зөрчлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Бид дээрх асуудлууд болон зөрчлийн дүн нь Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, дүрэм журмуудын хүрээнд илэрхийлэгдээгүй гэж үзэж байгаа бөгөөд энэ тухай "М*******” ХХК-ийн удирдлагатай удаа дараа ярилцаж, холбогдох хууль журмыг үндэслэн тайлбарыг бичгээр өгсөн хэдий ч үндэслэлгүй гэж үзэн хүлээж аваагүй. Иймд зөвлөмжийг хүчингүй болгуулах.
3.10. Төлбөрийн акт №-ыг зөвшөөрөхгүй үндэслэл: 2017 онд Эрчим хүчний аюулгүй байдал ба эрчим хүчний үндэсний бодлогын талаарх эрчим хүчний хамтын ажиллагааны анхдугаар хэлэлцээг хийсэн. Үүний үр дүнд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаар дамжуулан “Монгол улсын эрчим хүчний засаглалыг хөгжүүлэх” 12 сая.ам долларын санхүүжилт бүхий төсөл хэрэгжиж байна. Монгол Улсын Гадаад харилцааны Яам, АНУ-ын Төрийн департамент хоорондын Эдийн засгийн бодлогын IV зөвлөлдөх уулзалтыг АНУ-ын Вашингтон Ди Си хотод 2023 оны 2 дугаар сарын 2-ны өдөр зохион байгуулахаар болсон байна. Эдийн засгийн бодлогын IV зөвлөлдөх уулзалтаар эрчим хүчний хамтын ажиллагааны 2 дугаар яриа хэлэлцээг хийхээр болсон тул холбогдох албан тушаалтныг томилон оролцуулахыг 2023 оны 1 дүгээр сарын 4-ны өдрийн 07/50 тоот албан бичгээр Монгол Улсын Гадаад харилцааны Яамнаас Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Т-д хүргүүлсэн байна.
3.11. Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн B/185 тоот албан бичгээр эрчим хүчний хамтын ажиллагааны 2 дугаар яриа хэлэлцээнд Монгол улсын Эрчим хүчний яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга бөгөөд ДЦС-4 ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Е******* оролцох бөгөөд томилолтын зардлыг батлагдсан төсвийн дагуу холбогдох журмын хүрээнд гаргахыг ДЦС-4 ТӨХК-ийн гүйцэтгэх захиралд хүргүүлсэн. "ДЦС-4" ТӨХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2019.01.18-ны өдрийн 01 дугаар тогтоолоор батлагдсан Компанийн дүрмийн 1.4-д "Компани нь 100 хувь төрийн өмчит хувьцаат компани бөгөөд хувьцаа эзэмшигчийн бүрэн эрхийн 70 хувийг Эрчим хүчний Яам, 30 хувийн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар тус тус хэрэгжүүлнэ" гэж заасан эзэмшигчийн эрхийн хүрээнд Эрчим хүчний Яам нь өөрийн үндсэн үйл ажиллагааны чиглэлийн дагуу шийдвэрлэсэн тул эрчим хүчний хамтын ажиллагааны олон улсын 2 дугаар яриа хэлэлцээнд Монгол улсыг төлөөлж оролцохоор томилогдсон Эрчим хүчний яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга бөгөөд "ДЦС-4" ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Ерэн- Өлзийд Сангийн Сайдын 2011 оны 188 дугаар тушаалыг үндэслэн гадаад томилолтын зардлыг гаргасан болно. Иймд төлбөрийн актыг хүчингүй болгож өгнө үү.
3.12. Төлбөрийн акт №-ыг зөвшөөрөхгүй үндэслэл: Засгийн газрын 2023 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 84 дүгээр тогтоол "Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх журам”-ын 7.7 “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн энэ журамд заасан цалин хөлснөөс бусад баталгаа, хангамж эдлэхийг хориглоно.”-д гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 101.1-д “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ” гэж, мөн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлд цалин хөлс түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүнийг тодорхойлсон бөгөөд уг орлогуудаас нийгмийн даатгалын шимтгэлийг заавал суутгахаар тус тус зохицуулсан байна. Төлөөлөн удирдах зөвлөл нь компанийн эрх барих дээд байгууллага тул ТУЗ-ийн гишүүдэд компанийн жилийн үйл ажиллагааны үр дүнгээр нэмэгдэл хөлс олгодог бөгөөд Нийгмийн даатгалын шимтгэл болон хувь Хүний орлогын албан татваруудыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд суутган тооцдог болно.
3.13. Тиймээс төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд олгосон жилийн үр дүнгийн нэмэгдэл нь цалин хөлсний бүрэлдэхүүнд багтах тул Засгийн газрын 2023 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 84 дүгээр тогтоолоор батлагдсан журмын 7.7 дахь заалтыг зөрчөөгүй болно. Иймд төлбөрийн актыг хүчингүй болгож өгнө үү. Ийнхүү дээрх үндэслэлүүдийг хянан үзэж нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.14. Үндэсний аудитын газрын 2024.03.25-ны дугаар хязгаарлалттай дүгнэлтийг /гэрчилгээ/ хүчингүй болгох үндэслэл нь ийнхүү дээрх нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хүчингүй болгосноор хязгаарлалтай дүгнэлт гаргах үндэслэлгүй болох тул Үндэсний аудитын газрын 2024 оны 03 дугаар сарын 25-ны дугаар хязгаарлалттай дүгнэлтийг /гэрчилгээ/ хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Дөрөв. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, үндэслэлдээ:
4.1. “Үндэсний аудитын газраас Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1, 8 дугаар зүйлийн 8.1, 8.4, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.8-д заасны дагуу Дулааны IV цахилгаан станц ТӨХК-ийн 2023 оны санхүүгийн тайланд хийх аудитыг гэрээний дагуу М******* ХХК-аар гүйцэтгүүлсэн. Нэхэмжлэгч “Манай компанийн 2023 оны санхүүгийн тайланд аудит хийсэн М******* ХХК-ийн илрүүлсэн зөрчилд ирүүлсэн Албан шаардлага №, Албан шаардлага №, Албан шаардлага №, Зөвлөмж 1. Төлбөрийн акт №, Төлбөрийн акт № зэргийг зөвшөөрөхгүй, хүчингүй болгуулах" гэсэн нэхэмжлэлийг гаргасан байна.
4.2. Үндэсний аудитын газрын 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Зөрчил арилгах тухай” дугаар албан шаардлагыг хүчингүй болгуулах шаардлагын хариу тайлбар: Дулааны IV цахилгаан станц ТӨХК-ийн 2023 оны санхүүгийн тайланд аудит хийж компанийн бараа материалын дансанд бүртгэлтэй хөрөнгөд аудитын горим гүйцэтгэхэд дараах байдалтай байсан. Үүнд: 2023 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаар бараа материалын дансанд 31,230.2 сая төгрөгийн барааны үлдэгдэл тайлагнагдсан байна. Үүнээс 10.461.0 сая төгрөгийн бараа нь нүүрс болон мазут, 19.316.7 сая төгрөгийн материал агуулахад хадгалагдаж байгаа бараа, мөн 7 цехэд ашиглагдаж байгаа 1,542.4 сая төгрөгийн барааны үлдэгдэлтэй;
4.3. Сэлбэг, материалын дансанд үлдэгдэлтэй байгаа 20,769.1 сая төгрөгийн барааны 17,066.4 сая төгрөг буюу 82.1 хувийн барааг сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авсан; 2023 оны санхүүгийн тайлангийн аудитаар тайлант хугацаанд огт гүйлгээ гараагүй барааны үлдэгдлийг цех, тасгаар нэгтгэн тооцоход 302.134 нэр төрлийн 15,550.3 сая төгрөгийн барааг огт ашиглагдаагүй, тус компани 2023 онд 249,235.1 сая төгрөгийн худалдан авалт хийж 247,920.3 сая төгрөгийн зарцуулалт хийсэн ба эхний үлдэгдлээс 29,857.1 сая төгрөгийн бараа зарцуулагдаагүй, 2023 оны эхэнд үлдэгдэлтэй байсан хөрөнгийг нэмж худалдан авсан болон тайлант онд их хэмжээгээр буюу 583 нэр төрлийн 955,298 ширхэг 5,837.5 сая төгрөгийн барааг худалдан аваад зарцуулаагүй зэргээс барааны үлдэгдлийг 487,595 ширхэг хөрөнгө буюу 1,760.4 сая төгрөгөөр нэмэгдүүлсэн.
4.4. Эдгээр зөрчлүүд байгаа талаар бараа материал хариуцсан нягтлан бодогч Бтай ярилцлага хийхэд дараах тайлбарыг аудитад ирүүлсэн. "2023 оны 5 дугаар сарын 04-нд Дулааны IV цахилгаан станц ТӨХК-ийн Өмч хамгаалах байнгын зөвлөлийн хурлын шийдвэрээр 2023 оны эхний үлдэгдэлд байгаа 20,708.0 сая төгрөгийн бараа материалыг цаашид ашиглагдах боломжгүй, актлах, устгах болон ашиглах хэрэгцээтэй гэсэн байдлаар судалгааг гаргах ажлын хэсгийг Худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга Д.Л*******оор ахлуулан, 7 цехийн дарга нар, төсөвчин Д.О*******, нягтлан бодогч Ц.М******* нарын бүрэлдэхүүнтэй байгуулж, ажлын хэсгийг 5 дугаар сарын 18-ны өдөр өмч хамгаалах байнгын зөвлөлд танилцуулахыг даалгасан боловч өнөөдрийн байдлаар хэлэлцээгүй байна" гэсэн тайлбар ирүүлсэн нь тус компанийн удирдлага бараа материалын ашиглалтгүй нөөц их хэмжээгээр үүссэн байгааг тооцож ажил зохион байгуулаагүй байна.
4.5. Үндэсний аудитын газрын 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Зөрчил арилгах тухай” дугаар албан шаардлагыг хүчингүй болгуулах шаардлагын хариу тайлбар: Уг албан шаардлагад орсон 4 компани гэрээний заалтаа зөрчсөн мэдээлэл. З ХХК-тай "Мазут худалдах, худалдан авах гэрээ"-г 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр байгуулан 60 хоногийн дотор буюу 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор барааг нийлүүлэхээр заасан. Нэмэлт гэрээг байгуулж 2023 оны 9 дүгээр сарын 15 хүртэл сунгасан гэсэн боловч аудитад ирүүлээгүй, 2023 оны 10 дугаар сарын 19-нд гэрээ дүгнэсэн актыг үйлдсэн нь гэрээний хугацааг 99 хоног хэтрүүлсэн байгаа ба гэрээний 4.1-д "Нийлүүлэгч гэрээний үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй бол нийлүүлээгүй барааны нийт үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алдангийг захиалагчид хоног тутамд төлөх ба алдангийн дүн гэрээний нийт үнийн дүнгийн 30.0 хувиас хэтрэхгүй байна." гэж заасныг хэрэгжүүлээгүй;
4.6. З******* ХХК-тай "WOODWARD" тохируулгын системийн сэлбэг худалдан авах гэрээг 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр байгуулж 44 хоногийн дотор нийлүүлэхээр байсан боловч одоог хүртэл хэрэгжээгүй. Гэрээний 4.1-д "Нийлүүлэгч гэрээний үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй бол нийлүүлээгүй барааны нийт үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алдангийг захиалагчид хоног тутамд төлөх ба алдангийн дүн гэрээний нийт үнийн дүнгийн 30.0 хувиас хэтрэхгүй байна" гэж заасныг хэрэгжүүлээгүй.
4.7. Х ХХК-тай "Труба матагч машин худалдан авах гэрээ"-г 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр байгуулж, 60 хоногийн дотор буюу 7 дугаар сарын 12-ны дотор барааг нийлүүлэхээр заасан. Нэмэлт гэрээг байгуулж 2023 оны 10 дугаар сарын 20 хүртэл сунгасан боловч 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гэрээ дүгнэсэн актыг үйлдсэн нь гэрээний хугацааг 99 хоног хэтрүүлсэн байгаа ба гэрээний 4.1-д "Нийлүүлэгч гэрээний үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй бол нийлүүлээгүй барааны нийт үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алдангийг захиалагчид хоног тутамд төлөх ба алдангийн дүн гэрээний нийт үнийн дүнгийн 300 хувиас хэтрэхгүй байна" гэж заасныг хэрэгжүүлээгүй;
4.8. “Э” ХХК-тай "Турбоагрегат №6 туслах тоноглолын их засварын ажил гүйцэтгэх гэрээ"-г 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр байгуулж, 90 хоногийн дотор буюу 10 дугаар сарын 01-ний дотор дуусгахаар заасан боловч ажил бүрэн хийгдээгүй, 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гэрээ дүгнэсэн протокол үйлдсэн ба протоколд тус компани тендерт 24 хүн ажиллуулахаар заасан боловч 15 хүн ажилласан, ажлыг хуваарийн дагуу гүйцэтгээгүй байнга хугацаа хоцролттой явагдсан талаар дурдагдсан байсан. “Э” ХХК-ийн дугаар албан бичигт гэрээний ажлын эзлэхүүнд заагдсан зарим ажилбарыг хасуулж, тус станцын мэргэжлийн ажилчдаар гүйцэтгүүлэх, гагнуурын ажилд мэргэжлийн ажилтнаар туслалцуулах хүсэлт тавьсны дагуу станцын ажилчдаар ажлыг гүйцэтгүүлсэн ба гэрээний 7.1-д "Нийлүүлэгч гэрээний үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй бол хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн нийт үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх алдангийг захиалагчид төлнө" гэж заасныг хэрэгжүүлээгүй байсан.
4.9.Аудитаар худалдан авах ажиллагааны төлөвлөгөөгөөр 375 удаагийн 65,817.1 сая төгрөгийн худалдан авалтаас түүврийн аргаар 114 удаагийн 51,796.7 сая төгрөгийн худалдан авалтыг хянаж, гэрээний үүргээ биелүүлээгүй хугацааг олон хоногоор хоцроосон дээрх 4 компанийг зөрчлөөр тооцсон ба эдгээр нь нотлох баримтуудаар батлагдаж байгаа болно. Мөн гүйцэтгэлийн баталгаа гаргуулаагүй 40.8 сая төгрөгийн зөрчлийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч маргахгүй гэжээ.
4.10. Үндэсний аудитын газрын 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Зөрчил арилгах тухай” дугаар албан шаардлагыг хүчингүй болгуулах шаардлагын хариу тайлбар: С ХХК нь 2023 онд Дулааны IV цахилгаан станц ТӨХК-тай 7 гэрээт ажил хамтран гүйцэтгэсэн байна. Гэрээт ажлуудын 4 нь зуухны засварын ажлыг гүйцэтгэх ажил байсан ба 2023 оны 4-7 дугаар сарын хооронд 2 ажил, 7-10 дугаар сарын хооронд 2 ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулсан, гэрээт ажлууд бүгд хугацаа хоцроож гүйцэтгэсэн. С ХХК нь жил бүр тус компанийн засварын ажлуудыг гүйцэтгэдэг, 2022 онд БКЗ-420-140-10С маркийн зуух №6-н Экран хоолойн их засварын материал нийлүүлж, ажлыг 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд гүйцэтгэх 1,082.3 сая төгрөгийн төсөвтэй гэрээт ажлыг 90 хоногт хийхээс 133 хоногт хийж 43 хоног хэтрүүлсэн.
4.11. Мөн 2022 онд БКЗЛ20-140 10С маркийн зуух №6-н Халах гадаргуугүй их засвар, материал нийлүүлэх ажлыг 90 хоногт 321.1 сая төгрөгөөр хийхээс мөн 133 хоног хэтрүүлсэн байна. Гэрээний хугацаа хоцорсон шалтгаан нь сэлбэг материалаа хугацаанд нь нийлүүлээгүй, ажлын явцад ажиллах хүчний бүрэлдэхүүнийг дутуу ажиллуулсан болон засварын зохион байгуулалт хангалтгүй байснаас халах гадаргуун шугам хоолойн демонтажийн ажил, полосо гагнах ажил болон бусад жижиг зангилгаанд орох засварууд орхигдох, удаашрах хугацаандаа ажлаа дуусгаагүйгээс компанийн үйл ажиллагаанд хүндрэл үүсгэж байсан учир захиалагчийн зүгээс хүн хүчний зохион байгуулалтаа сайжруулах, ажил зохион байгуулалтыг шаардах 2 удаа албан бичиг явуулж байсан боловч хэрэгжүүлж ажиллаагүй байна. /гэрээ дүгнэсэн протоколоос авсан/
4.12. Тус гүйцэтгэгч нь 2022 онд БКЗ-420-140-10С маркийн зуух № 6-н тоосон системийн их засварын ажлыг 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 7 дугаар сарын 01-ний хүртэл гүйцэтгэхээс 8 дугаар сарын 25-ны өдөр дуусгаж материал, ажиллах хүчний хүрэлцээ муугаас дунд дүнтэй үнэлж дуусгасан байсан. Мөн зуух №8 их засварын 2 ажлыг 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 01-ний хооронд гүйцэтгэх байсныг №6-ийн ажлыг дууссаны дараа эхлүүлэхээр тохиролцон мөн засварт хэрэглэх материал хил гаалиас болж саатаж байгаа учир гэрээний хугацааг хойшлуулсан зэрэг гэрээний хугацааг зөрчиж ажилладаг компанийг жил бүр сонгон шалгаруулж, гэрээт ажлын хугацааг байнга сунгах, хойшлуулах зэргээр ажилладаг боловч нэг ч удаа гэрээний торгууль, алданги хүлээлгэж байгаагүй. Нэхэмжлэгч гүйцэтгэлийн баталгаа гаргуулаагүй 4.7 сая төгрөгийн зөрчлийн хүлээн зөвшөөрсөн байна.
4.13. Зуух № 3-ын халах гадаргуун их засварын материал нийлүүлж, ажил гүйцэтгэх гэрээг 2023.03.15-ны өдөр Д/2023-67 дугаартай гэрээг байгуулж ажлыг 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд гүйцэтгэхээр гэрээний үнэ 2,513.9 сая төгрөгөөр тохирсон байна. 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Гэрээт ажлын дундын гүйцэтгэлийн протоколд дараах зүйлс тэмдэглэгдсэн байна. Үүнд: Засварын ажлын ерөнхий наръяд 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр нээгдсэн байна. Эндээс харахад ажил эхлэх хугацаа 2 өдрөөр хоцорч эхэлсэн байгаа нь ажлын хугацааг 26 хоног хэтрүүлэхэд нөлөөлөл бага гэж үзсэн болно.
4.14. Засварын ажлын гүйцэтгэл 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар 80.0 хувь гэж тэмдэглэсэн байна. БКЗ-420-140-10С маркийн зуух №3-н халах гадаргуун их засварын материал нийлүүлж, ажил гүйцэтгэх гэрээт ажлын гүйцэтгэлийг 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр дүгнэсэн протоколд "Засварын ажлын явцад гүйцэтгэгч С ХХК-ийн зүгээс ажлын давхцал, ажиллах хүн хүчний хүндрэлтэй байгаагаас засварын ажлыг графикт хугацаанд хийж дуусгахын тулд доор дурдсан ажлыг цехийн хүн хүчээр хийлгүүлэх хүсэлт гаргасны дагуу арын экраны фестон үүсгэж буй булан 112 ш, босоо 28 ш шугам хоолойг солих мөн зуухны 4 горельканы металтай хэсгийг солих ажлуудыг дахин төсөв хийлгэж 143.3 сая төгрөгөөр хийлгэсэн байна. C XXK 682.6 сая төгрөгийн материал нийлүүлэхээс 665.7 сая төгрөгийн материал нийлүүлж 16.9 сая төгрөгийн материал дутуу нийлүүлсэн. Гэрээний дагуу 2,513.9 сая төгрөгийн ажил гүйцэтгэхээс 2,340.9 сая төгрөгийн ажлыг хугацаа хэтрүүлснээс гадна 143.3 сая төгрөгийн ажлыг Дулааны IV цахилгаан станц ТӨХК-ийн цехийн ажилчдаар гүйцэтгүүлсэн байна.
4.15. Зуух №5 Тоосон системийн их засварын материал нийлүүлж, ажил гүйцэтгэх Д/2023-154 дугаартай гэрээг 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр байгуулж ажлыг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд гүйцэтгэхээр гэрээний үнэ 724.9 сая төгрөгөөр тохирсон байна. 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Гэрээт ажлын дундын гүйцэтгэлийн протоколд дараах зүйлс тэмдэглэгдсэн байна. Үүнд: Засварын ажлын ерөнхий наръяд 2023 оны 7 дугаар сарын 17-ний өдөр нээгдсэн байна. Эндээс харахад ажил эхлэх хугацаа 17 өдрөөр хоцорч эхэлсэн байгаа нь ажлын хугацааг 49 хоног хэтрүүлэхэд нөлөөлөл бага гэж үзсэн болно. Засварын ажлын гүйцэтгэл 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар 60.1 хувь гэж тэмдэглэсэн байна. БКЗ-420-140-10С маркийн зуух № 5-н Тоосон системийн их засварын материал нийлүүлж, ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэлийг 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр дүгнэсэн байна. С ХХК нь 397.8 сая төгрөгийн материал нийлүүлэхээс 392.0 сая төгрөгийн материал нийлүүлж 5.8 сая төгрөгийн материал дутуу нийлүүлсэн.
4.16. Зуух № 7-ын халах гадаргуун их засварын материал нийлүүлж, ажил гүйцэтгэх Д/2023-139 дугаартай гэрээг 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр байгуулж, ажлыг 2023 оны 7 сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд гүйцэтгэхээр гэрээний үнэ 1,631.9 сая төгрөгөөр тохирсон байна. 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Гэрээт ажлыг дүгнэсэн протоколд дараах зүйлс тэмдэглэгдсэн байна. Үүнд: Засварын ажлын ерөнхий наръяд 2023 оны 7 дугаар сарын 28-ний өдөр нээгдсэн байна. Эндээс харахад ажил эхлэх хугацаа 13 өдрөөр хоцорч эхэлсэн байгаа нь ажлын хугацааг 41 хоног хэтрүүлэхэд нөлөөлөл бага гэж үзсэн болно. БКЗ-420-140-100 маркийн зуух № 7-н халах гадаргуун их засварын материал нийлүүлж, ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэлийг 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр дүгнэсэн байна.
4.17. Үндэсний аудитын газрын 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Зөвлөмжийн 5.3. Татварын холбоотой асуудлын 7.2-т “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу барилга, тоног төхөөрөмжийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг хувь тэнцүүлэн хасагдуулах” гэж өгсөн зөвлөмжийг хүчингүй болгуулах шаардлагын хариу тайлбар: Дулааны IV цахилгаан станц ТӨХК нь 2023 онд 38,583.1 сая төгрөгийн техник зохион байгуулалтын болон их засварын ажил гүйцэтгэсэн. Үүнээс үндсэн тоноглолын их засварын 6 ажилд 12,866.6 сая төгрөгийг зарцуулж зуухны үндсэн тоноглолуудыг Калиталжуулахдаа НӨАТ-ыг хувь тэнцүүлэн хасагдуулах НӨАТ-аар тооцоогүй, шууд хасалт хийсэн байна. Сангийн сайдын 2014 оны 249 дүгээр тушаалаар баталсан "Аж ахуйн нэгжийн нягтлан бодох бүртгэлийн заавар"-ын 2.2.1-В-2-д зааснаар: "Дараа үеийн зардалд үндсэн хөрөнгийг сайжруулах, өөрчлөх, сэргээн босгох, нөхөн орлуулах, засварлах зэрэг өмчлөлийн хугацаанд гарсан зардал нь хөрөнгийн ашиглах хугацааг уртасгах, хүчин чадлыг нэмэгдүүлэх, хөрөнгийн үр ашиг ба аюулгүй байдлыг дээшлүүлэх, эсвэл бүтээгдэхүүний чанарыг сайжруулж байвал нэмж капиталчлагдсан хэмжээгээр хөрөнгийн анхны өртгийг нэмэгдүүлнэ”.
4.18. Мөн нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын 16-22-д “өөрөө барьж байгуулсан хөрөнгийн өртгийг тодорхойлохдоо худалдаж авахад өртөг тодорхойлдог зарчимтай адил зарчим баримтална” гэж заасны дагуу өөрөө болон бусдаар үндсэн хөрөнгөд их засварыг гүйцэтгүүлэн төлбөрийг шилжүүлж, хөрөнгийг капиталжуулж байгаа нь хөрөнгө худалдан авахад өртөг тодорхойлох зарчимтай /НББОУС 16-22/ ижил учраас Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д “үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулж импортоор оруулсан буюу худалдан авах, импортлоход төлсөн албан татварыг дараах хугацаагаар хувь тэнцүүлэн хасагдуулна: 14.1.5 а “барилга, байгууламж 10 жилээр”, 14.1.5 б “тоног төхөөрөмж 5 жилээр”; /Үүнд хайгуулын үйл ажиллагааны зардал хамаарна./, 14.1.5 в “энэ хуулийн 14.1.5 а, 14.1.5.6-д зааснаас бусад үндсэн хөрөнгийг шууд …” гэсэн заалтыг мөрдөж ажиллах үүрэгтэй гэж үзэн зөвлөмж өгсөн болно.
4.19. Бид аудитын явцад асуудалд хариулт өгөх зорилгоор 2024 оны 3 дугаар сард татварын байгууллагын ажилтнаас энэ хуулийн заалтыг мөрдөх эсэх талаар тодруулгыг 1800-1288 дугаарын утсаар авч, мөрдөж ажиллах зүйтэй талаар тодруулга авч, алдааг залруулах талаар зөвлөмж өгсөн.
4.20. Үндэсний аудитын газрын 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Төлбөрийн акт тогтоосон тоот актыг хүчингүй болгуулах шаардлагын хариу тайлбар: Монгол Улсын Гадаад Харилцааны Яам, АНУ-ын Төрийн департмент хоорондын Эдийн засгийн бодлогын IV зөвлөлдөх уулзалтыг АНУ-ын Вашингтон Ди Си хотод 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулахаар болсон байна. Эдийн засгийн бодлогын IV зөвлөлдөх уулзалтаар эрчим хүчний хамтын ажиллагааны 2 дугаар яриа хэлэлцээг хийхээр болсон тул холбогдох албан тушаалтныг томилон оролцуулахыг 2023 оны 01 дүгээр сарын 4-ний өдрийн 07/50 тоот албан бичгээр Монгол Улсын Гадаад харилцааны Яамнаас Эрчим хүчний Төрийн нарийн бичгийн дарга Н.Т-д хүргүүлсэн байна. Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн B/185 тоот албан бичгээр эрчим хүчний хамтын ажиллагааны 2 дугаар яриа хэлэлцээнд Монгол улсын Эрчим хүчний яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга бөгөөд Дулааны IV цахилгаан станц ТӨХК-ийн дарга Б.Е******* оролцох бөгөөд томилолтын зардлыг батлагдсан төсвийн дагуу холбогдох журмын хүрээнд гаргахыг Дулааны IV цахилгаан станц ТӨХК-ийн гүйцэтгэх захиралд хүргүүлсэн.
4.21. Үүний дагуу Дулааны IV цахилгаан станц ТӨХК-ийн удирдлага төсөв баталж 15,371,547.20 төгрөгийн зарцуулалтыг гаргаж, зардлаар хүлээн зөвшөөрч бүртгэсэн. Бид аудитаар уг асуудалтай холбоотой тайлбар авахаар ярилцлагын тэмдэглэл хүргүүлэхэд дээрх шийдвэрүүд болон мөнгө зарцуулсан баримтыг бидэнд ирүүлсэн ба томилолтын ажлын удирдамж, тайланг ирүүлээгүй мөн төлөвлөгөөнд тусгагдаагүй зардал гаргасан, томилолтоор ажилласан ажлын зорилго нь тус компанийн үйл ажиллагаатай хамааралгүй Монгол Улсын Гадаад Харилцааны Яам, АНУ-ын Төрийн департамент хоорондын Эдийн засгийн бодлогын IV зөвлөлдөх уулзалт болох байсан зэрэг асуудлууд нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дээрх заалтыг зөрчсөн байна гэж үзэж төлбөрийн акт тогтоосон болно.
4.22. Мөн Монгол улсын Эрчим хүчний яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Е******* нь Дулааны IV цахилгаан станц ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга байсан учраас тус компанид зардлыг даалгасан байна гэж үзэж Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд гадаад томилолтын зардал олгосон нь Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх журмын 7 дугаар зүйлийн 7.7-д "Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн энэ журамд заасан цалин хөлснөөс бусад баталгаа, хангамж эдлэхийг хориглоно." гэсэн заалтыг зөрчсөн.
4.23. Үндэсний аудитын газрын 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Төлбөрийн акт тогтоосон тоот актыг хүчингүй болгуулах шаардлагын хариу тайлбар: Засгийн газрын 2023 оны 84 дүгээр тогтоолоор Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх журмыг баталсан бөгөөд журмын 7 дугаар зүйл. "Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний цалин хөлс гэсэн хэсэгт Төрийн өмчит компанид төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэгч гишүүдэд олгох цалин хөлсийг олгох талаар журамлан оруулж өгсөн. Төрийн өмчит компаниуд нь ТУЗ-ын гишүүдэд олгох цалин хөлсийг журмын дараах заалтуудыг баримтлан олгох үүрэгтэй.
4.24. Журмын: Төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний цалин хөлсний хэмжээг тухайн компанийн үйл ажиллагааны чиглэл, онцлог, цар хүрээ, нийт актив хөрөнгийн хэмжээ, ашигт ажиллагааны түвшнийг харгалзан тогтоох бөгөөд цалин хөлсийг цагаар тооцож олгоно. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үндсэн цалингийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг, эсхүл тухайн салбарын болон салбар дундын хамтын хэлэлцээрээр тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлснээс ихгүй байх бөгөөд төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх хороонд ажилласан байдлыг харгалзан нэмэгдэл олгож болно. Нэмэгдлийн хэмжээ үндсэн цалингийн хэмжээний дөрөвний нэгээс хэтрэхгүй байна.
4.25. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний цалин хөлсийг цагаар тооцож олгох аргачлалыг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална. Энэ журмын 7.3-т заасан аргачлалыг баримтлан төрийн өмчийн компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний цалин хөлсийг тухайн компанийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч, төрийн өмчийн оролцоотой компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний цалин хөлсийг тухайн компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал тус тус батална. "Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн энэ журамд заасан цалин хөлснөөс бусад баталгаа, хангамж эдлэхийг хориглоно" гэж заасны дагуу зөвхөн ХЭХ-аас тогтоосон уг журмын 7.2-д заасан хэмжээний цалин нэмэгдлийг авах эрхтэй ба журмын 7.7-д заасан цалин хөлснөөс бусад баталгаа, хангамж эдлэхийг хориглох учраас Төлөөлөн удирдах зөвлөлийн 10 гишүүнд үр дүнгийн шагналд олгосон 18.1 сая төгрөгийг олгохгүй гэж үзэж акт тавьсан болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өнгө үү” гэжээ.
4.26. Нэхэмжлэлийн шаардлага Үндэсний аудитын газрын 2024 оны 03 дугаар сарын 25-ны дугаар хязгаарлалттай дүгнэлтийг хүчингүй болгуулах шаардлагын хариу тайлбар: Аудитыг гүйцэтгэхдээ төлөвлөлтийн болон гүйцэтгэлийн материаллаг байдлыг АДБОУС 2320 дагуу тодорхойлсон бөгөөд материаллаг байдлыг тогтоох эх сурвалжийг орлогын дэлгэрэнгүй тайлан, суурь үзүүлэлтээр нийт орлогыг тооцож, материаллаг буруу илэрхийллийн эрсдэл дунд гэж үнэлсэн. Төлөвлөлтийн материаллаг байдлыг 2022 оны жилийн эцсийн орлогын дэлгэрэнгүй тайлангийн нийт орлого 331,435.7 сая төгрөгөөс 1.0 хувиар тооцон 3,314.4 сая төгрөгөөр тогтоосон. Нийт ирүүлсэн алдаа зөрчлөөс 13,895.7 сая төгрөгийн залруулагдаагүй алдаа, зөрчил нь бидний тогтоосон материаллаг байдлын түвшнээс давсан тул “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өнгө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХ-ӨЛЗИЙ