| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Баясгалан |
| Хэргийн индекс | 197/2025/03397/И |
| Дугаар | 197/ШШ2025/01681 |
| Огноо | 2025-02-25 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 197/ШШ2025/01681
2025 02 25 197/ШШ2025/01681
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч П.Баясгалан би,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн **-р хороо, ********* хороолол, ******** гудамж-**, ********* *** тоотод байрлах “******* **** ******* ББСБ” ХХК /РД: ********/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* дүүргийн ** дугаар хороо, ******** байр, ** тоотод оршин суух, Г.Р /РД:**********/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 4,496,298.35 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “******* **** ******* ББСБ” ХХК нь хариуцагч Г.Р*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,496,298.35 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
“Талуудын хооронд байгуулсан ******** дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, *********** дугаартай Цахим зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 4,289,926.38 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 175,770.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 10,601.28 төгрөг, нотариатын зардалд 20,000 төгрөг бүгд 4,496,298.35 төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Г.Р*******аас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Г.Р*******т нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрч, дараах бичгийн тайлбарыг гаргасан. Үүнд:
“...“******* **** ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 4,496,298.35 төгрөгийг төлж барагдуулахыг бүрэн хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* **** ******* ББСБ” ХХК нь хариуцагч Г.Р*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,496,298.35 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Р*******т нэхэмжлэлийн шаардлага болох 4,496,298.35 төгрөгийг төлж барагдуулахаар зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төлсөн 86,890.80 төгрөгийн тал хувь болох 43,445.4 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 43,445.4 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “******* **** ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Р*******т холбогдох иргэний хэргийн хариуцагч Г.Р*******т нэхэмжлэлийн шаардлага 4,496,298.35 /дөрвөн сая дөрвөн зуун ерэн зургаан мянга хоёр зуун ерэн найман төгрөг гучин таван мөнгө/ төгрөгийг төлж барагдуулахаар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төлсөн 86,890.80 /наян зургаан мянга найман зуун ерэн төгрөг наян мөнгө/ төгрөгийн тал хувь болох 43,445.40 /дөчин гурван мянга дөрвөн зуун дөчин таван төгрөг дөчин мөнгө/ төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 43,445.40 /дөчин гурван мянга дөрвөн зуун дөчин таван төгрөг дөчин мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ П.БАЯСГАЛАН