Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 197/ШШ2025/01272

 

 

 

 

    2025       02          17                                      197/ШШ2025/01272

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

            Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч П.Баясгалан би,

            Нэхэмжлэгч: ******* дүүргийн ** дугаар хороо, ************ дугаар давхарт байрлах, “******* ******* ******* ББСБ” ХХК /РД:**********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******** дүүрэг, ** дугаар хороо, ********** гудамж, *** тоотод оршин суух, Э***** овогт Б******ын Б********* /РД:************/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,382,795.64 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “******* ******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч Б.Б*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,382,795.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

“Зээлдэгч Б.Б******* нь манай “******* ******* ******* ББСБ” ХХК-тай 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулан ахуйн хэрэглээний бараа худалдан авахтай холбогдуулан 1,099,900 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. Гэтэл зээлдэгч Б.Б*******аас Иргэний хууль болон зээлийн гэрээний дагуу 1,382,795.64 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

2. Хариуцагч Б.Б******* нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрч, дараах бичгийн тайлбарыг гаргасан. Үүнд:

“******* ******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 1,382,795.64 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* ******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч Б.Б*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,382,795.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б******* нэхэмжлэлийн шаардлага болох 1,382,795.64 төгрөгийг төлж барагдуулахаар зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,100 төгрөгийн тал хувь болох 18,550 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 18,550 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. “******* ******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б*******д холбогдох иргэний хэргийн хариуцагч Б.Б******* нэхэмжлэлийн шаардлага 1,382,795.64 /нэг сая гурван зуун наян хоёр мянга долоон зуун ерэн таван төгрөг жаран дөрвөн мөнгө/ төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,100 /гучин долоон мянга нэг зуу/ төгрөгийн тал хувь болох 18,550 /арван найман мянга таван зуун тавь/ төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 18,550 /арван найман мянга таван зуун тавь/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ                           П.БАЯСГАЛАН