Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 197/ШШ2025/01275

 

 

 

2025          02         17                                     197/ШШ2025/01275

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

            Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч П.Баясгалан би,

            Нэхэмжлэгч: ************* дүүргийн * дугаар хороо, ************* *** тоотод байрлах, “******* ******* ББСБ” ХХК /РД:********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******** дүүргийн * дугаар хороо, *************** дугаар гудамж *** тоотод оршин суух, Б******* овогт Ч********ийн П********* /РД:***********/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 4,635,903.99 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч Ч.П*******ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,635,903.99 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

“Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7107363924 тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үүрэгт 4,627,403.99 төгрөг, нотариатын зардалд 8,500 төгрөг нийт 4,635,903.99 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Ч.П******* нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрч, дараах бичгийн тайлбарыг гаргасан. Үүнд:

“Миний бие Ч.П******* нь “******* ******* ББСБ” ХХК-ий нэхэмжилсэн 4,635,903.99 төгрөгийг төлөхөө амлаж байна.” гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч Ч.П*******ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,635,903.99 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.П******* нэхэмжлэлийн шаардлага болох 4,627,403.99 төгрөг, нотариатын зардалд 8,500 төгрөг, нийт  4,635,903.99 төгрөгийг төлж барагдуулахаар зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89,124 төгрөгийн тал хувь болох 44,562 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 44,562 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ч.П*******ид холбогдох иргэний хэргийн хариуцагч Ч.П******* нэхэмжлэлийн шаардлага 4,635,903.99 /дөрвөн сая зургаан зуун гучин таван мянга есөн зуун гурван төгрөг ерин ес мөнгө/ төгрөгийг төлж барагдуулахаар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89,124 /наян ес мянга нэг зуун хорин дөрөв/ төгрөгийн тал хувь болох 44,562 /дөчин дөрвөн мянга таван зуун жаран хоёр/ төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 44,562 /дөчин дөрвөн мянга таван зуун жаран хоёр/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ                           П.БАЯСГАЛАН