| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Мөнх-Өлзий |
| Хэргийн индекс | 128/2023/0906/З |
| Дугаар | 128/ШШ2024/0899 |
| Огноо | 2024-11-13 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 128/ШШ2024/0899
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнх-Өлзий даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д******* Б******* /РД:*******/,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А******* /Өмгөөлөх эрхийн дугаар:*******/
Хариуцагч: Нийгмийн даатгалын ерөнхий газар,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нарын хооронд Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагчийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ******* тоот актын Д.Б*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож, тэтгэвэр зогсоосон 2023 оны 04 дүгээр сарын 01-ээс 2023 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр хүртэлх хугацааны тэтгэврийг нөхөн олгохыг хариуцагчид даалгахтай холбоотой хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагчийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ******* тоот актын Д.Б*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож, тэтгэвэр зогсоосон 2023 оны 04 дүгээр сарын 01-ээс 2023 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр хүртэлх хугацааны тэтгэврийг нөхөн олгохыг хариуцагчид даалгуулах
Хоёр. Хэргийн үйл баримтын тухайд
2.1. Нэхэмжлэгч Д******* Б*******д З аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ******* дүгээр шийдвэрээр 1980 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэл, 1986 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл З аймгийн Ц сумын нэгдэлд малчнаар, 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл З аймгийн Ц сумын Шд малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэсэн байна
2.2. Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын Улсын ахлах байцаагч Ц.Н, Л.А, Н.У, П.У нар 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ******* тоот “Тэтгэврийн олголтыг түдгэлзүүлэн зогсоох тухай” актаар нэхэмжлэгчийг хуурамч баримт бичиг бүрдүүлэн тэтгэвэр тогтоолгон авсан гэж үзэж нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэвэр олгохыг түр зогсоож шийдвэрлэсэн.
2.3. Иймд нэхэмжлэгч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргажээ.
Гурав. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч Д.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “Д овогтой Б******* миний бие 1962 оны 08 сарын 25-ны өдөр З аймгийн Ц суманд төрсөн. 1972 оны 09 сарын 01-ны Ц сумын 8-н жилийн сургуульд элсэн орж, 1980 оны 06 сарын 10-ны өдөр 8 дугаар анги төгссөн. Манайх ам бүл 4 ба миний бие ээж Н Б, аав Р Д, ах Д******* Ж гээд дөрвүүлээ амьдарч байсан. Манайх хоёр хүүтэй ах Д.Ж нь надаас 4 насаар ах ба намайг 8 дугаар анги төгсөхөөс өмнө өрх тусгаарласан байсан учир би ээж аавын хамт нэгдлийн малыг маллаж байсан. Ажил хөдөлмөрийн гараагаа 1980 оны хавар З аймгийн Ц сумын нэгдлийн ад илгээлтээр ын малчин суурийн ахлагч Р Д (аав)-гийн туслах малчнаар томилогдон ажиллаж эхэлсэн.
3.2. Тэгээд 1980 оны 10 сард манай сумын Гын Г гэдэг хүү -н ТМС-д хуваарилагдсан байж байгаад эрүүл мэндийн байдлаас болоод сурахаа болиод, би ТМС-д сурахаа болилоо миний оронд чи явах уу гэхээр нь ядаж тракторын үнэмлэх олоод авъя гээд хүний хуваариар ТМС-д бүртгүүлснээс хойш миний аавын бие тэнхээрч эхэлсэн тул байн байн 7-14 хоногийн чөлөө авч заримдаа сарын чөлөө авч, ээжтэйгээ цуг өвлийн хүйтэнд нэгдлийн малыг цас шуургатай үед маллаж онд оруулсан. Аавын бие сайжралгүй байж байгаад 1981-1982 оны өвөл бурхан болсон. Аавыг бурхан болсноос хойш ганц бие ээжийгээ нэгдлийн малтай орхиж явах боломжгүй болоод нэгдлийн малыг үргэлжлүүлэн маллаж өрх толгойлж байгаад хавар нь манай ээж нэгдлийн малыг онд сайн орууллаа одоо ч мал гайгүй болчихлоо чи хаашдаа сургуульд бүртгүүлж алдаг оног очсон юм чинь шалгалтыг нь өгөөд тракторын үнэмлэхээ авчих, ядаж мэргэжилтэй болчих гэхээр нь шалгалтын үеэр нь очоод шалгалтыг нь өгөөд ирсэн. Дараа нь тракторчны үнэмлэх хойноос явуулсан байсан.
3.3. Миний бие эцгийгээ бурхан болсноос хойш өрх толгойлж нэгдлийн мал маллаж байсан ба цэргийн зарлангаас өрх толгойлсон малчин гэдгээр хэдэн жил цэрэг татлагаас хасагдаж байгаад 21 настайдаа цэргийн албанд татагдаж салаандаа хамгийн хөгшин цэрэг очиж байсан. Намайг цэрэгт татагдахад нэгдлийн ын удирдлага нэгдлийн малыг мал цөөхөнтэй айлд хүлээлгэж өгөн ээжийг нэгдлийн цөөн хэдэн малтай үлдээж байсан. Тэгээд ээж амины хэдэн мал дээр нэгдлийн цөөхөн малтай хамт малласан байсан. Тэгээд намайг цэргээс ирэхэд ээж бид хоёрт нэгдлээс мал нэмж өгсөн. Манай өвөлжөөтэй ойрхон урд талд буюу З аймгийн А сумаас 35 км, Ц сумаас 25-30 км-ийн зайтай Ш гэх газрын Шын алтан мод гэх газарт намартаа нэгдлийн малчдын мал ундаалах зориулалттай худаг гаргасан байсан. Цэргээс ирээд нэгдлийн мал маллаж байхад манай өвөлжөөний урд талын (шын) худгийг худагтай хамгийн ойр малчин гэдгээр малчин надад мал маллахын хажуугаар худаг хариуцуулсан.
3.4. Мөн манай өвөлжөөний доор байдаг Тайны бүдгэрийн худгийг мөн л тэр худагтай ойрхон малчин айлд хариуцуулж өгч байсан. Тэр малчны нэрийг сайн санахгүй мартсан байна. Миний хариуцаж байсан худаг нь байнгийн ажил биш бөгөөд зөвхөн зарим хур багатай, цас оройтсон жилд намар цас орохгүй тохиолдолд мал услах зорилготой цас ортол хэд хоног өдөрт 1 цагаар асаадаг бөгөөд цагийн байдлаасаа болж жилд ганц хоёр асаах ч тохиолдол бий. Энэ худаг болон мотор нь үйлдвэр бригадад хамааралтай байсан ба үйлдвэр бригадаас тухайн худаг болон моторыг малчинд хариуцуулж, тэр малчин нь асаадаг байсан. Үйлдвэр бригадад нь нэгдлийн малчин айлын өвөлжөө, хашаа, худгийн ажлыг хариуцан ажилладаг байсан ба зарим тохиолдолд үйлдвэр бригадын хүмүүст худаг хариуцсан малчны хувьд нэгдлийн малчдын хашаа хороог янзлахад тусалж байсан. Худгийн масло, түлшийг хангалттай хэмжээгээр нь тавьсан байдаг байсан. Түлш, масло нь худгийн р дотор болон гадна ил задгай байдаг байсан тэр үед хүний шунал гэж байдаггүй, хэн ч авдаггүй дараа жил хүртэл байж байдаг байсан.
3.5. Тухайн худаг нь 1 сар ч бүтэн ажиллаж үзээгүй, жилдээ 7 хоног заримдаа 10 хоног ажиллаж байсан, нэг хоногт ажиллахдаа 1-2 цаг ажилладаг. Тэрнээс биш байнгын өглөөнөөс орой хүртэл ажилладаг, жил ажиллаад ээлжийн амралт авдаг байнгын ажлын байр биш юм. Энэ ажлаас өөр юм хийх боломжгүй тийм байнгын ажил байгаагүй. Одоо ч гэсэн хөдөөгийн худгийг ойрхон малчин айл нь эд хогшил моторыг нь хариуцаад усгүй газар болон ус татарсан, цасгүй үед хааяа асааж тэр хавийн айлууд нь малаа услаад явж байна, яаг үүнтэй адил жилд хэдхэн хоног асаадаг байсан. Худгийн мотор хариуцсан малчин гэдгээр хааяа үйлдвэр бригадын ахлагчийн Үүргээр хөдөөгийн айлын хашаа хороо янзалж байснаас барилгачин байгаагүй. Би цэргийн албанд байхдаа мужаан гэсэн мэргэжил эзэмшсэн хүн. Тухайн үед залуу хүн малчин гэдгээсээ жоохон ичдэг байсан, болж өгвөл ямар нэгэн мэргэжилтэй малчин гэж дурьдуулах сонирхолтой. Одоогоор бол үйлчлэгч хийдэг ямар нэгэн судалгаа авах, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх захиалахад үйлчлэгч гэхээсээ илүү тийм их сургууль төгссөн, дээд боловсролтой, тийм мэргэжилтэй гэж бөглөдөгтэй адил юм.
3.6. Тухайн үед ямар мэргэжилтэй вэ гэхэд хүмүүст мужаан, барилгачин, тракторч гээд жирийн малчнаас ялгарахын тулд мэдлэг, мэргэжилтэй малчин байхыг боддог байсан. Энэ ч утгаараа нэгдлийн даргын 3 жилийн дараа нөхөж гаргасан тушаалд үйлдвэр бригадын мэдэлд хамаарах моторыг хариуцаж байсан малчин юм чинь үйлдвэр бригадын барилгачин гээд (малчин л биш бол) явбал зүгээр юм байна гэж бодож 1986 оноос барилгачнаар ажилласан гэж нөхөн тушаалд оруулсан юм. 1989 оны нөхөн тушаалыг үндэслэж миний хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийсэн байсан. Би нэгдлийн малыг маллаж байсан тусгай мэдлэг, мэргэжилтэй малчин бөгөөд барилгачнаар ажиллаж байгаагүй, барилгачин мэргэжилгүй, барилгын чиглэлээр сурч байгаагүй юм. Нийгмийн даатгалын байгууллагаас намайг хуурамч бичиг баримт бүрдүүлэн шүүхэд өгсөн гэдэг үндэслэлээр надад акт тавьсан. Гэтэл миний ажилсан жилийг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт хуурамч бичиг баримт огт байхгүй.
3.7. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон гол баримт бичиг болох З аймгийн архивын тасгийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/1349 тоот малчны 70 дугаар данс буюу цалингийн хавтгайн архивын лавлагааг үндэслэж гаргасан байдаг ба цэргээс ирээд малчин болсноос хойш малчин өрхийн тэргүүн буюу суурийн ахлагчаар Д.Б******* миний нэр дээрх нэгдлийн ад мал маллаж байсан малчны 70 дугаар цалингийн дансаар хангалттай нотлогддог. Шүүх энэ баримтыг үндэслэж шийдвэрээ гаргасан байдаг. Надад барилгачнаар цалин авч байсан нэг ч тохиолдол байгаагүй, тийм цалингийн данс тооцооны баримт ч байхгүй. Хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн барилгачин гэсэн тушаал нь хүртэл 1986 онд барилгачнаар томилсон гэсэн бичилттэй боловч тушаал нь нэгдлийн даргын 1989 оны нөхөн гаргасан тушаал байдаг юм. Миний тэтгэврийг 25 жил 10 сараар тогтоогоогүй ба 20 жил ажилласан гэж үзэж тэтгэврийн доод хэмжээгээр тогтоосон байдаг. Хэрэв 25 жилээр тогтоосон бол би тэтгэврийн доод хэмжээгээр тогтоогдохгүй 20 жилээс дээш 1 жил тутамд 1.6 хувиар нэмэгдүүлж тэтгэвэр тогтоох хуультай юм байна. Тэтгэвэрт гарах хугацаа дөхсөн хөдөлмөрийн дэвтрээ олохгүй байсан тул шүүхээр тогтоолгоорой гэж шаардсаны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан.
3.8. Гэтэл нийгмийн даатгалын байгууллагаас таны тэтгэврийг зогсоож, төлбөрийн акт тавигдахаар болсон та барилгын ТМС-т барилгачнаар суралцаж байгаад нэгдэл барилгачнаар олон жил ажилласан байгаа учраас ингэж байна гэхээр нь би малчин хүн барилгачин байгаагүй зогсоон акт тавьсан бол тэрийг чинь авъя би шүүхэд хандана гэхээр олон хүнд зэрэг гарсан учир нууцлалтай танд өгч болохгүй гээд намайг явуулсан. Тэгээд шүүхэд хандахаар З аймгийн шүүх орж нэхэмжлэл гаргах гэсэн боловч та заавал актаа хавсаргаж нэхэмжлэлдээ бичих ёстой, актгүй нэхэмжлэл хүлээн авахгүй гэсэн тул буцаад З аймгийн нийгмийн даатгалын хэлтэст очиж тэр зогсоож төлбөр тавьсан актаа яагаад надад өгөхгүй байгаа юм би шүүхэд хандах гэсэн шүүх актгүй бол ямар актад гомдол гаргах нь тодорхой байна гээд байна гэж хэлээд удсан. Тэгээд актаа авахаар шаардсаны эцэст та тэгвэл актаа зөвшөөрсөн хэсэгт нь гарын үсэг зур тэгж байж өгнө гээд би болохоор хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаад үзүүлсэн актад танилцсан гэж байхгүй зөвхөн зөвшөөрсөн гэх хэсэгт гарын үсэг зурахаар байсныг зөвшөөрөөгүй боловч актаа авч шүүхэд хандахын тулд гарын үсэг зурж авсан.
3.9. Тэгээд шүүхэд нэхэмжлэлээ бичих гэтэл учраас олохгүй мунгинаж байгаад өмгөөлөгч дээр очиж зөвлөгөө авч бичихээр өмгөөлөгчид хандахад та шууд шүүхэд хандахад шүүх хүлээн авахаас татгалзах юм байна та эхлээд нийгмийн даатгалын дэргэхэд гомдлын шаардлагын зөвлөл гэдэг байгууллагад хандана, тэр газар нь таны гомдлыг шийдэхгүй бол Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлд гэдэг газар хандаж, тэр байгууллага нь таны гомдлыг хүлээн авахгүй бол шүүхэд хандана гэж хэлсний дагуу эхлээд З аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлд хандан хариугаа авч, дээд шатны зөвлөлд хандан хариугаа авч хамгийн сүүлд З аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан болно. Анх намайг дуудаж танд 19 сая төгрөгийн акт тавигдсан гэж хэлээд актаа танилцуулахгүй байж байгаад акттай танилцахад 16 сая болсон байсан. Тус актад ... Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7 дахь заалтыг зөрчиж худал мэдүүлэн шүүхийн шийдвэр гаргуулан өндөр насны тэтгэвэр тогтоолгож нийгмийн даатгалын сангаас 16,160,430 (арван зургаан сая нэг зуун жаран мянга дөрвөн зуун гучин) төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүй илүү авсан зөрчил илэрлээ гэж хууль бусаар акт тавьсан байсан.
3.10. Тэр акт нь зөвхөн миний нэртэй гарсан байсан ба би олон хүний дунд миний нэр байгаа юм байх гэж ойлголттой байсан. Гэтэл ганцхан энэ акт гарсан гээд байсан тул миний тэтгэврийг дураараа зогсоож 19 сая гэж, хэлж байснаа 16 сая төлбөр тавьсан гэж ойлгож З аймгийн захиргааны хэргийн шүүхэд З аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2023 оны 04 сарын 12-ны өдрийн № тоот "Үндэслэлгүй буюу илүү олгосон тэтгэврийг төлүүлэх тухай" актыг хүчингүй болгуулах, Өндөр настны тэтгэврийг зогсоосон эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, шүүхийн шийдвэр гарах хүртэл тэтгэврийг нөхөж олгуулах, үргэлжлүүлэн тэтгэвэр олгохыг даалгах гэсэн нэхэмжлэлийг гаргасан. Тэгээд тухайн хэрэг захиргааны хэргийн шүүх дээр явагдаж, шүүхээс намайг 2023 оны 09 сарын 01-ны өдөр дуудаж хэргийн материалтай танилцуулахад байцаагч нарын хариу тайлбарт хавсарган өгсөн баримтууд дотор Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч нарын 2023 оны 03 сарын 22-ны өдрийн ******* тоот "Тэтгэврийн олголтыг түдгэлзүүлэн зогсоох тухай" акт байсан. Ингээд миний тэтгэврийг зогсоосон актыг ерөнхий газар нь гаргасан гэдэгтэй танилцсан болно.
3.11. Тус актад... Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 4.3, 4.7 дахь заалтуудыг зөрчиж хуурамч баримт бүрдүүлэн тэтгэвэр тогтоолгон авсан нэр бүхий 46 тэтгэвэр авагч нарт 507,578,095 төгрөгийн тэтгэвэр олгосон зөрчил илэрлээ. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйлийг үндэслэн тогтоох нь гээд нэгт: Хуурамч баримт бүрдүүлэн тэтгэвэр тогтоолгон авсан хавсралтад дурдсан нэр бүхий 46 иргэний тэтгэврийн олголтыг түр хугацаагаар түдгэлзүүлэн зогсоосугай гэсэн байсан. Тэрний хавсралтын 36-д надад холбогдуулж 19 773 333 төгрөгийн акт тавьсан байсан. Энэ актыг надад тухайн гарсан үед огт танилцуулаагүй олон хүний дунд байгаа танд үзүүлэхгүй гээд байсан нь энэ акт болж таарч байна. Энэ актыг одоо хүртэл надад танилцуулаагүй би өөрөө шүүхийн баримттай танилцаж байж мэдсэн. Тус актад намайг хуурамч баримт бүрдүүлэн тэтгэвэр авсан гэж миний тэтгэврийг зогсоосон байна. Мөн тэтгэврийн олголтыг түр хугацаагаар түдгэлзүүлэн зогсоосон байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй учир нь би хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, хуурамчаар үйлдсэн, бичиг баримтад засвар оруулсан гэх мэт хуурамч бичиг баримт бүрдүүлж шүүхэд өгөөгүй. Мөн хэдэн сарын хэдэн хүртэл зогсоосон нь тодорхойгүй, хэзээ олгох нь тодорхой ойлгомж шийдвэр гаргасан байна.
3.12. З аймгийн захиргааны хэргийн шүүх миний нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч нарын 2023 оны 03 сарын 22-ны өдрийн ******* тоот "Тэтгэврийн олголтыг түдгэлзүүлэн зогсоох тухай" актын Д.Б*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Өндөр настны тэтгэврийг зогсоосон эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, шүүхийн шийдвэр гарах хүртэл тэтгэврийг нөхөж олгуулах, үргэлжлүүлэн тэтгэвэр олгохыг даалгах нэхэмжлэлээс Өндөр настны тэтгэврийг зогсоосон эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, шүүхийн шийдвэр гарах хүртэл тэтгэврийг нөхөж олгуулах, үргэлжлүүлэн тэтгэвэр олгохыг даалгах хэсгийн дээрх Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч нарын 2023 оны 03 сарын 22-ны өдрийн ******* тоот акт байгаа гэх зүйлээр хүлээн авахаас татгалзсан учир танай шүүхэд нэхэмжлэл гарган хандаж байна. Хамгийн гол нь миний малчнаар ажилласныг батлах үндсэн баримт бичиг болох нэгдлийн малчны цалингийн хавтгай болох 70 дугаар данс, түүний архивын лавлагаа одоог хүртэл байгаа уг цалингийн үндсэн баримтаар шүүхийн шийдвэр гарсан.
3.13. Одоо ч маш том барилгын компаниуд хүртэл өвөл ажилладаггүй, гэтэл хотод биш, аймагт биш, 1986-1989 онд барилга баригдаж байгаагүй, барилгагүй суманд 3 жил нэг 4 сар тасралтгүй барилга дээр ажилласан гэж үзэх ямар ч боломжгүй. 3 жилийн дараа нөхөн гаргасан тушаалыг үндэслэж буюу миний тэтгэврийг зогсоож, нөхөн төлбөр тавьж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Би нөхөн төлбөр тавигдсан бол тухайн актаа авах гэтэл маш олон хүний нэр ус байгаа учраас өгөх боломжгүй гэсэн, шүүхэд хандахаар шүүхэд очсон боловч захиргааны акт буюу нөхөн төлбөр тавьсан акт байж нэхэмжлэл гаргах боломжтой гэхээр нь дахин нийгмийн даатгалын байгууллагад очиж актаа авахаар очиход заавал зөвшөөрсөн хэсэгт гарын үсэг зуруулж байж актыг өгнө зөвшөөрсөн хэсэгт зурахгүй бол өгөхгүй гээд мөн өгөөгүй гаргасан би сүүлдээ актаа авахын тулд аргагүй нь эрхэнд актын зөвшөөрсөн хэсэгт гарын үсэг зурж актаа хүлээн аваад 10 хоногийн дотор З аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлд хандсан боловч гомдлыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.
3.14. З аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2023 оны 05 сарын 02-ны өдрийн 03 тоот Даатгуулагчийн өргөдөл, гомдлыг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол нь хүчингүй болсон Засгийн газрын 1994 оны дүгээр тогтоолыг үндэслэж илт хууль зөрчсөн. Мөн нийгмийн даатгалын ерөнхий газрын гомдлын шаардлагын төв зөвлөлд гомдол гаргасан боловч акт нь үндэслэлтэй байна гэж хариу өгснийг 2023 оны 06 сарын 20-ны өдөр хүлээн авсан. Миний ажиллаж байсан байдлыг тогтоосон шүүхийн шийдвэрийг эрх бүхий этгээдээс хүчингүй болгосон, эсхүл өөрчилсөн талаар шийдвэр, магадлал, тогтоол гараагүй, эрх бүхий этгээдээс шалган тогтоогоогүй Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасны дагуу хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй.
3.15. Нийгмийн даатгалын байгууллага намайг хохироож ирснийг сая л мэдэж авлаа тухайн байгууллага намайг 25 жил ажилласнаар тэтгэвэр тогтоосон гэж сүүлд ойлгосон бөгөөд 20 жилээс дээш 1 жил тутам тэтгэврийг 1,6 жилээр нэмэгдүүлэн тооцож тэтгэвэр тогтоох байтал яг 20 жил ажилласан хүнтэй адилхан тэтгэврийн доод хэмжээгээр тогтоосон байдаг. 5 жилийг тооцоогүй, миний малчнаар ажилласан болон нөхөн даатгалын хугацаа хангалттай байна. Би төрд улсын малыг өндөр настан ээжтэйгээ хамт халуунд халж, хүйтэнд хөрж залуу насаа элээлгүүлж явсан хөдөлмөрийг минь огт малчнаар ажиллаагүй мэтээр миний үлдсэн хэдхэн жилийн амьдралын баталгааг зогсоож байгаад маш их гомдол төрж, бүтэн унтаж чадахгүй байна. Хөгшин настай над шиг хүн үнэхээр малчин байгаагүй бол би ингэтлээ Монгол Улсын шүүх хүртэл явахгүй байсан. Нийгмийн даатгалын байцаагч нь намайг 1986 оны 10 сард барилгачин байсан гэдэг нь хөдөлмөрийн дэвтрээр нотлогдож байгаа гэж буруутгаад байгаа. Гэтэл тухайн хөдөлмөрийн дэвтэр дээр байгаа 1986 оны барилгачнаар томилов гэсэн бичвэрийн тушаал нь 3 жилийн дараа нөхөн гаргасан нэгдлийн даргын 1989 оны 05 сарын тушаал байдаг. Гэтэл Улсын бүртгэлээс паспорт олгосон мэдүүлэг анкетад 1986 оны 12 сарын 25-ны өдрийн хаяг болон хувийн мэдээллийн 10-т Хаан ямар ажил эрхэлдэг хэсэгт Паспорт олгосон эрх бүхий албан тушаалтны бичвэрээр З аймгийн Ц сумын Баян булаг бригадад малчин ажилтай гэж бүртгэгдсэн байгаа юм.
3.16. Хэрэв хөдөлмөрийн дэвтэрт байгаа 1989 оны 3 дараа нөхөн бичсэн тушаал үнэн бол би 1986 оны 12 сард барилга байх байсан. Гэтэл улсын бүртгэлийн паспорт олгосон 1986 оны бүртгэлээр намайг тухайн үед малчин байсныг бүрэн нотолно. Мөн 1987 онд өвөлжөөнийхөө доод талын худгийн моторыг давхар хариуцаж байсан учраас Дээрх онуудад би малчин байсан нь хангалттай нотлогдоно. Нийгмийн даатгалын хуульд заасан тэтгэвэр зогсоох, үндэслэлгүйгээр илүү авсан тэтгэврийг нөхөн төлүүлэх нөхцөл үүсээгүй, миний ажилласан байдлыг хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэж үзсэн нь хууль бус би ямар ч хуурамч баримт бичиг өгөөгүй байхад хуурамч бичиг баримт өгсөн гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний өндөр настны тэтгэврийг зогсоож амьжиргааны эх үүсвэрээс салгаж амьдралын баталгаагүй болгож, дааж давахгүй өрөнд оруулан, тэтгэврийг маань зогсоосон хууль бус үйлдлээс болж Монгол Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ 16.5-т ...Өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах хуульд заасан бусад тохиолдолд эд мөнгөний тусламж авах эрхтэй, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт Нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр тэтгэмж авах эрхтэй.
3.17. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийгмийн даатгалын байгууллага тэтгэврийг үйлчлэн банкаар дамжуулан сар бүр олгоно гэж заасан иргэний буюу тэтгэвэр авагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа нь үнэн. Монгол Улсын Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-д "Нийгмийн даатгалын байгууллагын болон энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан Зөвлөлийн дүрмийг Засгийн газар батална", 26 дугаар зүйлийн 26.2.5-д "ажил олгогч болон даатгуулагчид холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэх", Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т "Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-оос доошгүй жил тэтгэврийн Даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр өндөр насны Тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй", 4.3-д "Газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд ажилласан даатгуулагч дор дурдсан болзлыг хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй", 27 дугаар зүйлд "Хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол түүний олголтыг түдгэлзүүлэн зогсооно гэж заасныг үндэслэн миний ажилласан жилийг тогтоосон иргэний хэргийн анхан шүүхийн шийдвэр хүчингүй болсон зүйлгүй байтал тэтгэврийн олголтыг түдгэлзүүлэн зогсоож байгаа нь Нийгмийн Даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйлд "Хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол түүний олголтыг түдгэлзүүлэн зогсооно" гэж заасантай нийцэхгүй байна.
3.18. Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр ажилласан байдлыг тогтоосон байхад хуурамч баримт бичиг бүрдүүлсэн гэх шалтгаанаар шүүхийн шийдвэрийн хэрэгжилтийг хязгаарлаж, шүүхийн шийдвэрийг хэн ч байсан биелүүлнэ гэсэн үндсэн зарчим зөрчигдөх нөхцөл байдал бий болж байна. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй байхад наад шүүхийн шийдвэр чинь үндэслэлгүй гарсан байна тийм учраас тэтгэврийг чинь зогсоолоо гэж байгаа нь шүүхийн шийдвэр нь гарцаагүй биелэгдэх үндсэн зарчим алдагдаж байна. Өнөөдөр ч гэсэн онцгой ажиллагааны журмаар мянга мянган иргэд шүүхээр орж, тэтгэвэрт гарч байгаа 4 хүний 3 нь шүүхийн шийдвэрээр тэтгэвэр тогтоолгож байгаа, энэ мэт хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэж, Монгол Улсын нэрийн өмнөөс гаргасан хүчин төгөлдөр заавал биелэгдэх шүүхийн шийдвэрийг үгүйсгэж байгаа нь миний болон өмнөх ажилсан жил тогтоосон болон одоо тогтоож байгаа шүүхийн шийдвэрийг хууль зүйн хүчин чадалгүй, дурын байцаагчийн бүрэн эрхээс дорд үйлчлэлгүй, амьгүй. хэрэгждэггүй, зүгээр цаас болгох үндсийг тавьсан байна.
3.19. Өөрөөр хэлбэл даатгуулагчийг над шиг төрдөө насаараа зүтгэсэн хүнийг тэтгэвэр тогтоолгох гээд ирэхэд нь таны баримт дутуу та шүүхээр ажилсан жилээ тогтоолгоод ирвэл тэтгэвэрт гарч болно гэж хэлж ахмадуудыг шүүхээр 2-3 сар явуулж шүүхийн шийдвэрийг удирдлага болгон тэтгэвэр тогтоочихоод тэр шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр байсаар байтал шүүхийн шийдвэр чинь хүчингүй тэтгэврийг чинь зогсоолоо, өмнө авсан тэтгэврийг чинь хурааж авлаа гээд ахмад надаар болон шүүхээр тоглож байна. Тэгвэл яах гэж шүүхийн шийдвэр гаргуулдаг юм, шүүхийн шийдвэрийг зүгээр цаас болгож байгаа бол анхнаасаа шүүхээр ор гэж явуулдаг нь яаж байгаа юм, шүүхийн шийдвэр гаргуулж байж тэтгэвэр тогтоодог системээ больж өөрсдөө тэтгэврээ тогтоодог болмоор юм. Дуртай үедээ хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг зүгээр цаас болгож байна. Хэрвээ шүүх нийгмийн даатгалынхан зөв шийдсэн байна гэвэл цаашид ажилсан жилийн шүүхийн шийдвэр гаргуулах шаардлагагүй болж байна. Хэзээ ч хамаагүй, дуртай үедээ хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр дээр акт тавьчих юм байна гэж үзэж танай шүүхэд хандаж байна. Иймд Нийгмийн даатгалын улсын байцаагч нарын 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ******* тоот тогтоолыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр хариуцагч талаас гаргаж, З аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс холбогдох баримтуудыг гаргуулж өгнө үү”гэв.
Дөрөв. Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шинжилгээний газрын мэргэжилтэн, улсын ахлах байцаагч Л.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
4.1. “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу З аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс тус газрын Хяналт шалгалтын газраас 2023 оны төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийсэн. Тус хэлтсийн 2017-2022 онд шинээр тогтоосон нийт тэтгэвэр авагчдын тэтгэвэр тогтоосон анхан шатны баримтын үндэслэлийг шалгаж явцад Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7 дах заалтыг зөрчиж өндөр насны тэтгэвэр тогтоосон байх магадлалтай З аймгийн Ц сумын оршин суугч Д овогтой Б******* /*******/ өндөр насны тэтгэврийн түр түдгэлзүүлэн зогсоосон. Д.Б******* 2018 оны 11 сарын 21-ний өдөр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7 дах заалтаар нийт улсад 25 жил 11 сар 24 өдөр ажилласнаар тооцсон хугацааны буюу 1980 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн хооронд Говь-Алтай аймгийн Шарга сумын ТМС-д суралцсан, 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл З аймгийн нэгдлийн барилгын бригадад барилгачнаар ажилласан байсан нь 1982 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 009372 тоот хөдөлмөрийн дэвтэр мөн тус нэгдлийн 1989 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 08 тоот тушаал зэргээр нотлогдож байна.
4.2. З аймаг дах сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ******* тоот шийдвэрийн тогтоох хэсгийн 1980 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүртэл, 1986 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл З аймгийн нэгдэл малчнаар ажиллаж байсныг тогтоосон шүүхийн шийдвэртэй зөрсөн тул Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн ******* тоот Улсын байцаагчийн актаар түр түдгэлзүүлэн зогсоож, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг З аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хариуцуулан даалгасан шийдвэрийг эрх бүхий албан тушаалтнууд гаргасан болно” гэв.
4.3. Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шинжилгээний газрын ахлах мэргэжилтэн Ц.Н, мэргэжилтэн Л.А нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын баталсан 2023 оны төлөвлөгөөнд тусгасан ажлын хүрээнд газрын даргын баталсан удирдамжийн дагуу Нийгмийн Даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай /тухайн үед мөрдөж байсан/ хуулийн хэрэгжилтийг З аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хөнгөлөлттэй нөхцөл болон малчин, хүүхдээр тэтгэвэр тогтоолгосон тэтгэвэр авагч нарын тэтгэврийн хувийн хэрэгт байх анхан шатны баримтыг нэг бүрчлэн тулган шалгасан. Шалгалтаар тус аймгийн Ц сумын оршин суугч Д овогтой Б******* (*******) өндөр насны тэтгэврийн хувийн хэрэгт байх тэтгэвэр тогтоосон анхан шатны баримтын үндэслэлийг дахин нягтлан шалгахад 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өөрийн гараар бичиж өгсөн өргөдөл, З аймгийн дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ******* тоот шийдвэрийг үндэслэж З аймгийн нийгмийн даатгалын хэлтэс нийгмийн даатгалын сангаас олгох өндөр насны тэтгэвэр тогтоож олгосон.
4.4. Дээрх З аймгийн дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ******* тоот шийдвэрээр Б овгийн Д******* Б*******г 1980 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэл, 1986 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл З аймгийн Ц сумын нэгдэлд малчин, 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл З аймгийн Ц сумын Шд малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоожээ.
4.5. Гэвч удирдамжаар баталсан Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналт шалгалт хийх баг бүрэлдэхүүн 1982 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 009372 тоот дугаартай Д овогтой Б*******д нээсэн хөдөлмөрийн дэвтрийн ажлын тухай мэдээний хуудас 9 хэсэгт бичигдсэн 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сарын З аймгийн Ц сумын З аймгийн Ц сумын нэгдэлд барилгачнаар ажилласан мөн З аймгийн Ц сумын З аймгийн Ц сумын нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 28 тоот тушаал, 1989 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 08 тоот тушаалыг авч нотлох баримт бүрдүүлэхээр З аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ******* тоот Улсын байцаагчийн акт тогтоож Ц сумын оршин суугч Д овогтой Б******* (*******) тоот хувийн хэргийн дугаартай өндөр насны тэтгэврийг Монгол Улсын Их хурлаар 1994 оны 06 дугаар сарын 07-ны өдөр баталсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хулийн 27 дугаар зүйлд заасан "хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол түүний олголтыг түдгэлзүүлэн зогсооно" гэж заасны дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ******* тоот Улсын байцаагчийн актаар нийгмийн даатгалын сангаас сар бүр олгож байгаа өндөр насны тэтгэврийг түр түдгэлзүүлэн зогсоосон болно.
4.6. Цаашид дээрх асуудлаар тус газраас З аймгийн дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ******* тоот шийдвэрийг гаргасан шүүгчийг Монгол Улсын Их хурлаар 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол улсын шүүхийн тухай хуулийн дагуу Шүүхийн сахилгын хороонд хүргүүлэхээр ажиллаж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХ-ӨЛЗИЙ