| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Борхүүгийн Бямбаабаатар |
| Хэргийн индекс | 197/2025/03149/И |
| Дугаар | 197/ШШ2025/01737 |
| Огноо | 2025-02-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 197/ШШ2025/01737
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэг болон 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “***ББСБ” ХХКомпаниас зээлийн гэрээний үүрэгт хариуцагч С.Тс 288,853 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Т хүлээн зөвшөөрч, биелүүлсэн тул “нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж”, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9,316 төгрөгөөс 4,658 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 4,658 төгрөг, хариуцагчаас 4,658 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*** ББСБ” ХХКомпанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг талуудад тайлбарласугай.
.
ШҮҮГЧ Б.БЯМБААБААТАР