| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Баясгалан |
| Хэргийн индекс | 197/2025/02343/И |
| Дугаар | ШШ2025/01277 |
| Огноо | 2025-02-17 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 17 өдөр
Дугаар ШШ2025/01277
2025 02 17 197/ШШ2025/01277
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч П.Баясгалан би,
Нэхэмжлэгч: ************* дүүргийн * дугаар хороо, ************* *** тоотод байрлах, “******* ******* ББСБ” ХХК /РД:********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ********* дүүргийн ** дугаар хороо, ***********, *** байр, *** тоотод оршин суух, Б******* овогт Т************** С*********** /РД:***********/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 7,098,020.72 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч Т.С*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,098,020.72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
“Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар ************ тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үүрэгт 3,065,563.40 төгрөг, ************** тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үүрэгт 1,702,961.48 төгрөг, ************ тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үүрэгт 2,320,995.84 төгрөг, нотариатын зардалд 8,500 төгрөг нийт 7,098,020.72 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Т.С******* нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрч, дараах бичгийн тайлбарыг гаргасан. Үүнд:
“...Миний бие Т.С******* нь 7,098,020.72 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч Т.С*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,098,020.72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.С******* нэхэмжлэлийн шаардлага болох 7,089,570.72 төгрөг, нотариатын зардалд 8,500 төгрөг, нийт 7,098,020.72 төгрөгийг төлж барагдуулахаар зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128,518 төгрөгийн тал хувь болох 64,259 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 64,259 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.С*******д холбогдох иргэний хэргийн хариуцагч Т.С******* нэхэмжлэлийн шаардлага 7,098,020.72 /долоон сая ерин найман мянга хорин төгрөг далан хоёр мөнгө/ төгрөгийг төлж барагдуулахаар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128,518 /нэг зуун хорин найман мянга таван зуун арван найм/ төгрөгийн тал хувь болох 64,259 /жаран дөрвөн мянга хоёр зуун тавин ес/ төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 64,259 /жаран дөрвөн мянга хоёр зуун тавин ес/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ П.БАЯСГАЛАН