| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Баясгалан |
| Хэргийн индекс | 197/2025/02691/И |
| Дугаар | 197/ШШ2025/01528 |
| Огноо | 2025-02-20 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 197/ШШ2025/01528
2025 02 20 197/ШШ2025/01528
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч П.Баясгалан би,
Нэхэмжлэгч: ********** дүүрэг, * дугаар хороо, *************, *** тоотод байрлах, “******* ******* ББСБ” ХХК /РД:**********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ********* дүүрэг, * дугаар хороо, ********** дүгээр гудамж, *** тоотод оршин суух, М******* Э********** /РД:***********, ИБД:***********/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2,555,003.07 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч М.Э*******т холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 2,555,003.07 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
“... “Цахим зээрийн эрх нээх тухай” гэрээг байгуулж, “*********” зээлийн аппликейшнээр дамжуулан авсан зээлийн үндсэн төлбөр 810,000 төгрөг, хүү 1,512,028.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 216,774.32 төгрөг, зээл олголтын шимтгэл 16,200 төгрөг, нийт 2,555,003.07 төгрөгийг хариуцагч М.Э*******ээс гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч М.Э******* нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрч, дараах бичгийн тайлбарыг гаргасан. Үүнд:
““******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн 300,000 төгрөгийг төлөлт хийсэн, үлдэгдэл төлбөрийг нөхөн төлөх саналтай байна. Хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч М.Э*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,555,003.07 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Э******* нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 2,555,003.07 төгрөгийг төлж барагдуулахаар зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,831 төгрөгийн тал хувь болох 27,915.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 27,915.5 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “******* ******* ББСБ” ХХК -ийн нэхэмжлэлтэй хариуцагч М.Э*******т холбогдох иргэний хэргийн хариуцагч М.Э******* нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэг 2,555,003.07 /хоёр хоёр таван зуун тавин таван мянга гурван төгрөг долоон мөнгө/ төгрөгийг төлж барагдуулахаар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,831 /тавин таван мянга найман зуун гучин нэг/ төгрөгийн тал хувь болох 27,915.5 /хорин долоон мянга есөн зуун арван таван төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 27,915.5 /хорин долоон мянга есөн зуун арван таван төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ П.БАЯСГАЛАН