Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 00017

 

 

 

 

 

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ  аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн  шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга П.Нямсүрэн

Улсын яллагч Н.Дүүрэнжаргал

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Х.Ж 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ж.Бд холбогдох 1832000090010 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1997 оны 03 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 6, эцэг, эх, ах, бэр эгч, 2 дүүгийн хамт амьдрах, *тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ Намастэ рестаронд борлуулагч ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Жаы Б.   /РД:*/

 

Шүүгдэгч Ж.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн ах Ж.Анын эзэмшлийн Тоёота ист загварын 03-10 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон өөрийн төрсөн эх Х.Жавзандулам, эцэг Б.Жа нарын хамт Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумаас Улаанбаатар хот орохоор замын хөдөлгөөнд оролцон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчин Сэлэнгэ аймаг Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутагт байрлах төмөр замын хаалттай гарамын хажуу талын хаалтны шонг мөргөж зам тээврийн осол гаргаснаас уг тээврийн хэрэгсэлд зорчин явсан Б.Жаы амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Бын өгсөн ……  2018 оны 01 дүгээр сарын 15-ны өглөө зам тээврийн осол гаргасан. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумаас Улаанбаатар хот орохоор ээж, аав нарын хамт Тоёота ист маркийн 03-10 УНЯ улсын дугаартай машиныг жолоодон явсан. Баруунбүрэн сумаас гараад машин жолоодож явж байгаад машиныхаа жолог аавд шилжүүлсэн. Аав жолоодож явж байгаад Дарханы пост өнгөрөөд надад буццаж шилжүүлсэн. Би машиныг жолоодож явж байгаад Сэлэнгэ аймаг Баянгол суманд ирээд төмөр замын гарамын хажуу талын хаалтны шонг мөргөж осол гаргасан. Ослын улмаас аав маань нас барсан. Би маш их харамсаж байна гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Х.Жын өгсөн …... 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумаас Улаанбаатар хотын чиглэлд явж байсан. Урд орой нь гарах боломжгүй болоод маргааш нь үүр хагаслаад 05 цагийн үед гарсан. Тэгээд гарахдаа би хойно суугаад талийгаач хүүгийнхээ хажууд сууж явсан юм. Хүүгийн нойр хүрээд байна гээд гэхээр нь Дарханы салдаг хүртэл машинаа барьж өгөөд тэрнээс нааш хүүхэд барьсан. Явж байх замдаа хүү гарч салхинд нойроо сэргээсэн. Баруунхараагийн замын хурд сааруулагч даваад л яваад байсан. Тэгэхэд тэрхэн хооронд л жаахан нойрмоглосон юм шиг байгаа юм. Би яг мөргөхөд нь мэдээгүй. Нэг сэрсэн чинь л Б аавыгаа тэвэрчихсэн ээжээ аав ухаан орохгүй байна гэхээр нь аав нь зүгээр л унтаж байгаа шүү дээ гэж би хэлсэн. Тэгж мөргөсөнг нь ч сайн анзаараагүй. Тэгээд би яасан миний хүү гэсэн чинь хүү шон мөргөчихлөө гэсэн. Тэгэхээр нь би шууд буугаад л тэндээсээ машин зогсоож Баруунхараагийн эмнэлэг дээр очиж түргэн дуудсан.Тэр үедээ хэсэгхэн ухаан балартсан байсан.Одоо нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй  гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Гэрч Ж.Анын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Тоёота Ист загварын 03-10 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн авто машин байгаа юм. Би дээрх авто машиныг 2017 оны 10 сарын 27-ны өдөр Лхагвасүрэнгийн Анхтуяа гэдэг хүнээс 5100000 төгрөгөөр худалдаж авсан юм. Тэгээд тухайн үед худалдах, худалдан авах гэрээ байгуулах гэсэн боловч гэрээний хугацаа нь 7 хоногийн дотор өөрийн нэр дээрээ шилжүүлж авах нөхцөлтэй, харин итгэмжлэл хийлгээд авчихвал 2 жил хүртэл хугацаанд би өөрийн дуртай үедээ гэрчилгээн дээр нэрээ шилжүүлээд авчих боломжтой гэж нотариатын газрын хүмүүс хэлэхээр нь итгэмжлэл хийлгээд авчихсан юм гэх мэдүүлэг /Хх-н 29 дүгээр хуудас/

Шижээчийндүгнэлт 2018 оны 01 дугаар сарын 19-ны өдөр №1 ......

 

Хариулт:

 

1.Тоёота Ист маркийн 03-10 УНЯ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Ж.Б нь МУ-ын ЗХД-ийн 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 9.2. /Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Мөн дүрмийн 2.3 б/ хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх; гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь зам тээврийн осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэв.

2. Уг зам тээврийн осол Тоёото Ист маркийн 03-10 УНЯ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Ж.Бын буруутай үйлдлээс үүссэн гэж үзэв.

3. Осол хэрэг үйлдэгдэхэд зам орчны нөхцөл байдал хэвийн нөлөөлсөн зүйл байхгүй байна гэх /Хх-н 31 дүгээр хуудас/

Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ хийсэн акт № 11 ...... Дүгнэлт:

           1.Талийгаач Б.Жаы цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн магадлан шинжилгээгээр гавлын орой яс, баруун эгэм яс, баруун 1,2,3,4,5,6,7-р хавирга, зүүн 1,2,3,4,5-р хавирга, нурууны 3-р нугалам хугарал, хуйханд шарх, хамрын үзүүрт зулгаралт, дээд, доод уруулын дотор хэсэгт цус хуралт, дээд уруулын дотор хэсэгт язралт, дээд баруун зүүн 1,2-р шүд, доод баруун зүүн 1-р шүд хөдөлгөөн орсон гэмтэл тогтоогдсон.

           2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед үүсгэгдэх боломжтой.

           3. Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

           4. Талийгаач нь гавал тархи, цээж, нурууны нугалмын хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ гэх /Хх-н 36 дугаар хуудас/

           Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 03-07дугаар хуудас/

Ж.Бын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг Мета маркийн хэмжигч багажаар шалгахад 0,00 % зааж байв гэсэн тэмдэглэл /Хх-н 8 дугаар хуудас/

Талийгаачийн эцэг М.Батмөнх, эх С.Чанцал, төрсөн ах Б.Батжаргал, дүү Б.Батсайхан, Б.Сарантуяа, Б.Баттулга нараас гаргасан Ж.Бд гомдол санал байхгүй учир хэргээс чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н 20-25 дугаар хуудас/

Цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 44-48 дугаар хуудас/

Тоёота ист маркийн 03-10 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ /Хх-н 49 дүгээр хуудас/

Ж.Бын иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 59 дүгээр хуудас/

Ж.Б нь урьд нь ял шийтгүүлсэн талаар ЦЕГ-ын МНБГ-ын Лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 60 дугаар хуудас/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Х.Жаас прокурор Н.Дүүрэнжаргалд гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзахгүй гэсэн хүсэлт /Хх-н 63 дугаар хуудас/

Яллагдагч Ж.Баас прокурор Н.Дүүрэнжаргалд гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н 70 дугаар хуудас/

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн № 01 дугаартай тогтоол /Хх-н 71 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Ж.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн ах Ж.Анын эзэмшлийн Тоёота ист загварын 03-10 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон өөрийн төрсөн эх Х.Жавзандулам, эцэг Б.Жа нарын хамт Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумаас Улаанбаатар хот орохоор замын хөдөлгөөнд оролцон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчин Сэлэнгэ аймаг Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутагт байрлах төмөр замын хаалттай гарамын хажуу талын хаалтны шонг мөргөж зам тээврийн осол гаргаснаас уг тээврийн хэрэгсэлд зорчин явсан Б.Жаы амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нь хуульд заасан шаардлага хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

Мөн шүүгдэгч Ж.Б нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүйгээс замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчин зам тээврийн осол гаргаснаас нэг хүний амь нас хохирсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх бөгөөд прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч Ж.Бын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд Ж.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэхь хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ж.Быг 01 жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-д заасан тодорхой төрлийн үйл ажиллагаа буюу тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоон хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Х.Ж болон талийгаач Б.Жаы төрсөн эцэг М.Батмөнх, эх С.Чанцал, төрсөн ах Б.Батжаргал, төрсөн дүү Б.Батсайхан, Б.Сарантуяа, Б.Баттулга нараас Ж.Бд гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй учир хэргээс чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Ж.Бын №1107975 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг эрх бүхий байгууллагад шилжүүлэх, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Жаы Быг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Ж.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэхь хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ж.Быг 01 жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-д заасан тодорхой төрлийн үйл ажиллагаа буюу тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар Ж.Бд оногдуулсан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ж.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Ж.Бын № 1107975 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг  эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Мөнхзаяад даалгасугай.

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ж.Бд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                      Б.ХЭРЛЭН.