| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Мөнх-Өлзий |
| Хэргийн индекс | 128/2024/0668/З |
| Дугаар | 128/ШШ2024/0921 |
| Огноо | 2024-11-19 |
| Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 128/ШШ2024/0921
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнх-Өлзий даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Т*******” ХХК /РД:*******/,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э.Д******* /ҮД:*******/
Нэхэмжлэгчийн төлөөлөгч: А.Ж /ИБД:/
Хариуцагч: “М”ТӨХК РД:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т /РД:УК92071678/
Гуравдагч этгээд: “С” ХХК
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Т /РД: / нарын хооронд “М ТӨХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг, 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 0 дугаар С ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг хүчингүй болгуулах, “М ТӨХК-аас С ХХК-тай байгуулсан 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “ үйлчилгээ үзүүлэх” дугаар гэрээг тус тус хүчингүй болгуулах, хамгийн сайн тендерээр шалгаруулж гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж хүргүүлэхийг даалгах, гэрээ байгуулахыг хариуцагчид даалгахтай” холбоотой хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Д*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, гуравдагч этгээдийн төлөөлөгч Ц.Т шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. “М ТӨХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг, 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 0 дугаар С ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг хүчингүй болгуулах, “М ТӨХК-аас С ХХК-тай байгуулсан 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “ үйлчилгээ үзүүлэх” дугаар гэрээг тус тус хүчингүй болгуулах, хамгийн сайн тендерээр шалгаруулж гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж хүргүүлэхийг даалгах, гэрээ байгуулахыг хариуцагчид даалгуулах”
Хоёр. Хэргийн үйл баримтын тухайд
2.1. “М” ТӨХК-иас 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр дугаар бүхий “Ээлжийн ажилчдын нийтийн хоолны үйлчилгээ” үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарласан байна.
2.2. Тус тендер сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч Т******* ХХК, “П” ХХК, гуравдагч этгээд “С” ХХК нь тус тендер шалгаруулалтад оролцсон байна.
2.3. “М” ТӨХК-аас 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн тоот албан бичгээр “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7.1.2-т “Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу өр төлбөр төлүүлэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа, эсхүл татварын, эсхүл нийгмийн даатгалын шимтгэлийн хугацаа хэтэрсэн өртэй оролцогчийг ерөнхий шаардлага хангаагүй гэж үзнэ” гэж заасны дагуу “Т*******" ХХК-ийг тендерт оролцуулахаас татгалзаж, “С” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгож шийдвэрлэсэн байна.
2.4. Иймд нэхэмжлэгч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргажээ.
Гурав. Нэхэмжлэгчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч “Т*******" ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ:“Манай компани нь захиалагч "М” ТӨХК-ын зарласан тендер шалгаруулалтын дугаар бүхий "Ээлжийн ажилчдын нийтийн хоолны үйлчилгээ" үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцож тендер ирүүлсэн бөгөөд тухайн тендер шалгаруулалтад манай компанитай нийлээд нийт 3 компани оролцсон байдаг.
3.2. Гэтэл захиалагч газраас 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн тоот "Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичгээр "Сангийн яамны 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн дугаартай албан бичгийн дагуу ... холбогдох этгээдээс тодруулж баримт бичгийг нягтлан үзэж дахин үнэлэхэд: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7.1.2-т Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу өр төлбөр төлүүлэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа, эсхүл татварын, эсхүл нийгмийн даатгалын шимтгэлийн хугацаа хэтэрсэн өртэй оролцогчийг ерөнхий шаардлага хангаагүй гэж үзнэ гэсний дагуу танай ирүүлсэн тендерээс татгалзаж шийдвэрлэснийг үүгээр мэдэгдье” гэж хариу ирүүлсэн.
3.3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т заасны дагуу урьдчилан шийдвэрлүүлэх журмаар Сангийн яаманд гомдол гаргасан боловч яамнаас 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн тоот албан бичгээр худалдан авах гэрээ байгуулснаас хойших гомдлыг шүүхэд гаргана, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.11, 59.8-т заасны дагуу гомдлыг хянан үзэх боломжгүй байна гэсэн хариу өгсөн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.2-т заасны дагуу ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
3.4. "М” ТӨХК нь 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 01/05- 755 тоот албан бичгээр тендерийн ерөнхий шаардлага хангаагүй гэж үзэж, манай компаниас татгалзсанаар манай компанийн тендерт оролцож, эрх тэгш өрсөлдөх, хууль журмын дагуу тендерээ үнэлүүлэх, тендерт шалгарах, цаашлаад гэрээ байгуулах эрх авах манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бөгөөд шүүх манай компанийн нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэж, "М" ТӨХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн тоот "Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичиг болон "С" ХХК-нд хүргүүлсэн гэрээ байгуулах, эрх олгох тухай мэдэгдэл, тус компанитай байгуулсан гэрээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэснээр манай компанийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэнэ гэж үзэж байгаа.
3.5. Захиалагч "М" ТӨХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичиг нь дараах байдлаар хууль бус байна.. Тодруулбал: Манай компани нь захиалагчийн шийдвэрт дурдсанчлан өр төлбөр төлүүлэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш, шүүхээр хянан шийдвэрлэгдсэн иргэний хэрэгт хариуцагчаар татагдан оролцож байгаагүй, татварын болон нийгмийн даатгалын шимтгэлийн хугацаа хэтэрсэн өр төлбөр огт байхгүй бөгөөд энэ нь худалдан авах ажиллагааны программд авагдсан холбогдох байгууллагуудын лавлагаа,тодорхойлолтуудаас тодорхой харагдана.
3.6. Захиалагч тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн Тендер шалгаруулалтын зааврын 16.1.2-т "Ерөнхий шаардлагыг магадлахад шаардлагатай бусад баримт бичиг "ШААРДАХГҮЙ" гэж заасан бөгөөд үүний дагуу захиалагч ирүүлсэн тендерүүдийг үнэлэхдээ худалдан авах ажиллагааг явуулах https://www.tender.gov.mn/mn цахим системээс тендерт оролцогчдын лавлагааг татан авч шалгаснаар тендер оролцогчдын ерөнхий шаардлагыг магадлах ёстой байдаг. Үүний дагуу манай компанийн хуулийн этгээдийн лавлагаа, нийгмийн даатгалын тодорхойлолтыг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 15:46 минутад, татварын өргүй тодорхойлолтыг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 15:44 минутад татан авч баталгаажуулсан байх боловч Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд өр төлбөртэй эсэх, иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байсан эсэх лавлагааг татан авч баталгаажуулаагүй байдаг. Энэ нь өөрөөр тендер зохион байгуулагч, үнэлгээний хороо ирүүлсэн тендерүүдийг магадлах, шалгах үндсэн чиг үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан гэж үзэхэд хүргэж байна.
3.7. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т "Энэ хуулийн 28.1.2. 28.1.3-т заасан шийдвэрт түүний тендер шалгараагүй, эсхүл татгалзсан үндэслэлийг болон гэрээ байгуулах эрх олгосон оролцогчийн нэр, гэрээ байгуулах үнэ зэргийг зааж оролцогч тус бүрд нэгэн зэрэг мэдэгдэнэ" гэж заасан боловч захиалагч "М" ТӨХК-аас ирүүлсэн мэдэгдэлд манай компанийн тендерээс татгалзаж байна гэснээс өврөөр тендерт ямар оролцогчийг шалгаруулсан, гэрээ байгуулах үнэ зэрэг мэдээллийг огт танилцуулж мэдээлээгүйгээс гадна манай компанийг мэдэгдэлд дурдсан 3 төрлийн ерөнхий шаардлагыг бүгдийг нь хангаагүй, эсхүл аль нэг шаардлагыг хангаагүй гэж үзсэн эсэх нь тодорхойгүй шийдвэр болсон.
3.8. Мөн Сангийн яамны 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн тоот албан бичгээр захиалагч «М" ТӨХК-ын өмнө нь гаргасан 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 01/590, 01/592 шийдвэрүүдийг хүчингүй болгож, тендерийн үнэлгээг хуульд нийцүүлэн хийхийг даалгаж шийдвэрлэсэн байдаг бөгөөд Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн а/253 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам"-ын 1.3-т “гомдол хянан шийдвэрлэх байгууллагын шийдвэрийг захиалагч захиргааны ерөнхий хуулийн 98.2-т заасны дагуу заавал биелүүлнэ" гэж заасан. Гэтэл захиалагч "М” ТӨХК-аас үнэлгээний хороог дахин хуралдуулж, тендерийг үнэлэлгүйгээр дахин өөр үндэслэлээр манай компанийн тендерээс татгалзсан нь үндэслэлгүй байна.
3.9. Мөн захиалагч "М" ТӨХК-ийн "С" ХХК-нд хүргүүлсэн гэрээ байгуулах, эрх олгох тухай мэдэгдэл болон тус компанитай байгуулсан гэрээ нь дараах байдлаар хууль бус байна гэж үзэж байгаа. Тодруулбал: "М” ТӨХК-ийн зарласан МТ3/20240103163/01/01 дугаар бүхий "Ээлжийн ажилчдын нийтийн хоолны үйлчилгээ" үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн төсөвт өртөг нь нийт 2,631,650,000 төгрөгийн үнэтэй бөгөөд тухайн тендерт 3 компани тендерийн баримт бичиг, үнийн санал ирүүлж оролцсон байдаг. Гэтэл тендер сонгон шалгаруулах 7 хүний бүрэлдэхүүнтэй үнэлгээний хороо нь 3 компанийн ирүүлсэн үнийн санал дундаас хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн "С" ХХК-ийн тендерийг шалгаруулсан.
3.10. Тендерт шалгарсан "С" ХХК-ийн тендерийн баримт бичгүүд нь захиалагчийн боловсруулсан тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагыг хангадаггүй бөгөөд тухайлбал захиалагчаас байгууллагын болон ажилтнуудын даатгал хийлгэсэн байхыг шаардсан байхад “С” ХХК нь дээрх 2 төрлийн даатгалыг хийлгээгүй байсан. Мөн нийтийн хоолны үйлчилгээ үзүүлэх үндсэн тогооч нь тухайн компанийн үндсэн ажилтан байхыг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан байтал "С" ХХК нь 2024 оны байдлаар 1 ч үндсэн ажилтан байхгүй болох нь тус компанийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтоос харагддаг. /Худалдан авах ажиллагааны цахим системд авагдсан тус компанийн тендерийн баримт бичиг болон цаасан хэлбэрээр хүргүүлсэн тендерийн баримт бичигт үндсэн тогоочийн нэр нь зөрүүтэй байдаг/
3.11. Тендер сонгон шалгаруулах үнэлгээний хороо нь тендерт оролцогчдоос ирүүлсэн тендерийн баримт бичигт үнэлэлт дүгнэлт өгч, харьцуулан хамгийн сайн тендерийг шалгаруулах чиг үүрэгтэй бөгөөд манай компанийн болон "С" ХХК-ийн санхүүгийн туршлагын чадавх илтэд зөрүүтэй байсан. Тухайлбал манай компани 2012 оноос эхлэн нийтийн хоолны үйлчилгээ үзүүлж ирсэн туршлагатай бол "С" ХХК нь 2017 онд үүсгэн байгуулагдсан, 2024 онд катерингийн үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл авсан байдаг. Мөн манай компани үндсэн 28 ажилтантай байхад тус компани нь 2022 онд 1 ажилтан, 2023, 2024 онуудад ажилтан өөрийн гэсэн үндсэн ажилтангүй байна.
3.12. Мөн үнэлгээний хороо "С" ХХК-ийн тендерийн баримт бичгийг нягталж шалгах чиг үүргээ хэрэгжүүлээгүй байдаг. Тодруулбал 2023 онд 1 ч ажилтангүй байсан хэрнээ, 2023 оны 05 сард Ө******* аймгийн Ц******* суманд 573,685,200 төгрөгийн нийтийн хоолны үйлчилгээ үзүүлсэн тухай гэрээ, гэрээ дүгнэсэн акт ирүүлсэн нь хуурамч байх магадлалтай байсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т оролцогчоос сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан шаардахаар заасан байтал захиалагч "М" ТӨҮГ нь сүүлийн 2 жилийн санхүүгийн тайлан ирүүлэхийг оролцогчдоос шаардсан, мөн нийтийн хоолны үйлчилгээний тухайд Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/74 дугаар тушаалаар батлагдсан хоолны илчлэг, шимт бодисын хэмжээг хоолны цэсэд хэрхэн тусгах нь чухал ач холбогдолтой байтал захиалагч тал тендер шалгаруулалтын баримт бичигт технологийн карт, хоолны цэс ирүүлэхийг шаардаагүй нь захиалагч тал "С" ХХК-нд зориулж тендер шалгаруулалтын баримт бичиг боловсруулсан, өрсөлдөөний эрхийг хязгаарласан байж болзошгүй байна.
3.13. Мөн өмнө нь үнэлгээний хороо тендерийг шалгаруулахдаа гадаадын хуулийн этгээдэд тавигддаг хуулийн шаардлагыг манай компанид тавьж шаардлага хангаагүй тендер тул татгалзаж, харин "С" ХХК-ийг хамгийн сайн тендер гэж шалгаруулсан шийдвэрийг Сангийн яамнаас хянаад, "Т*******" ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэхгүй, "С" ХХК-ийн тендерийг шаардлагад нийцсэн гэж тус тус хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй гэж дүгнэн тендер шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг даалгаж шийдвэрлэсэн байдаг.
3.14. Гэтэл Сангийн яамны шийдвэрийн дагуу үнэлгээний хороо дахин хуралдаж тендерийн баримт бичгүүдийг дахин үнэлж шийдвэрээ гаргах байтал огт хуралдаан хийлгүйгээр манай компанид 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн тоот "Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичгийг шууд гаргаж хүргүүлсэн нь захиалагч болон үнэлгээний хороо хуульд заасан тендер зохион байгуулах, шалгаруулах чиг үүргээ ноцтой зөрчсөн гэж үзэхэд хүргэж байна. Манай компанийн тендер нь бусад 2 компанийн тендерээс хамгийн бага үнэтэй төдийгүй, тоног төхөөрөмж, ажилтнуудын чадавх, өмнө нь ижил төрлийн үйлчилгээ үзүүлж байсан туршлага гээд бүх л шаардлагаараа илүү байсан тул тухайн тендер хууль ёсны дагуу явагдсан бол тендерт хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгарч, гэрээ байгуулах байсан гэж үзэж байгаа.
3.15. Иймд дээр дурдсан нөхцөл байдлын хүрээнд "М" ТӨХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн тоот "Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичиг болон "С" ХХК-нд хүргүүлсэн гэрээ байгуулах, эрх олгох тухай мэдэгдэл, тус компанитай байгуулсан гэрээг тус тус хүчингүй болгуулах, манай компанийн тендерийг хамгийн сайн тендер болохыг тогтоолгож, гэрээ байгуулахыг даалгаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
3.16. Нэхэмжлэгч “Т*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан үндэслэлдээ: “Манай компани нь "М" ТӨХК-нд холбогдуулан тус компанийн 2024 оны 4 сарын 26-ны өдрийн тоот "Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичиг, "С" ХХК-нд хүргүүлсэн "Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл", гэрээг тус тус хүчингүй болгуулах, хамгийн сайн тендер болохыг тогтоолгож, гэрээ байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3.17. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн ирүүлсэн тайлбар нотлох баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж байна. Манай компани нь "М" ТӨХК, Үнэлгээний хороонд холбогдуулан 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн тоот "Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичиг, 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн тоот "Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл", 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн гэрээг тус тус хүчингүй болгуулах, хамгийн сайн тендерээр шалгаруулж гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж хүргүүлэхийг даалгах, гэрээ байгуулахыг даалгах тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна.
3.18. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т "Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:", 50.2.3-т "Захиалагчид энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах зөвлөмж хүргүүлэх", 48 дугаар зүйлийн 48.2-т "Захиалагч худалдан авах ажиллагааг зохион байгуулахад дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ", 48.2.3-т "үнэлгээний хорооны зөвлөмж хууль тогтоомжид нийцэх эсэхэд хяналт тавих", 48.2.4-т "энэ хуульд заасан хугацаанд шийдвэр гаргах", 28 дугаар зүйлийн 28.1-т "Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана", 28.11-т "хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох", 28.1.3-т "шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах" гэж тус тус заасны дагуу "М" ТӨХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн тоот "Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичиг, 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн тоот “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл" нь Үнэлгээний хорооны шийдвэрийг дамжуулах бус бие даасан шинжтэй шийдвэрүүд болно.
3.19. Тухайлбал дээрх мэдэгдлүүд нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан захиргааны актад байх буюу нийтийн эрх зүйн хүрээнд, бичгээр гаргасан, гадагш чиглэсэн захирамжилсан шинжтэй, тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан, эрх зүйн үр дагаврыг бий болгосон байна. Тодруулбал "М” ТӨХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн тоот "Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичиг нь нэхэмжлэгчийг ерөнхий шаардлага хангаагүй гэх үндэслэлээр тус компанийн тендерээс татгалзсанаар тухайн худалдан авах ажиллагаанд үргэлжлүүлэн тендерээ үнэлүүлэх буюу тендерийн баримт бичигт заасан нөхцөл, шаардлагад нийцэж байгаа эсэх, хамгийн сайн тендерээр үнэлэгдэх, тендерийн үнээ харьцуулан эрэмбэлүүлэх боломжгүйд хүргэсэн бол 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн тоот "Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл" нь хэдийгээр нэхэмжлэгчид шууд хандаагүй хэдий ч тус компанийн ирүүлсэн тендер ерөнхий шаардлага болон тендерийн баримт бичигт заасан нөхцөл шаардлагыг бүрэн хангасан, хамгийн сайн тендер гэж шийдвэрлэсэн нь өөрөө нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж үзэж байгаа.
3.20. Дээрх хууль зөрчсөн шийдвэрүүдийн улмаас нэхэмжлэгч компанийн өрсөлдөх тэгш боломжоор хангагдах эрх, хуульд заасан журмын дагуу тендерээ үнэлүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх бөгөөд дээрх шийдвэрүүд хүчингүй болж, хамгийн сайн тендерээр шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж хүргүүлэхийг болон гэрээ байгуулахыг даалгаж шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхүүд сэргэх үндэслэл болно гэж үзэж байна” гэжээ.
Дөрөв. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
4.1. "М” ТӨХК нь өөрийн хэвийн үйл ажиллагааны хүрээнд, 2024 оны худалдан авах ажиллагааны 2024 оны төлөвлөгөөний дагуу Ө******* аймгийн Ц******* сумын нутаг дэвсгэрт байрлах Ц******* өртөө, зөрлөг болон С******* аймгийн Х******* сумын нутаг дэвсгэрт байрлах Т******* өртөөний ажилчдын "" гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Гүйцэтгэх захирлын А/36 дугаартай тушаалаар байгуулагдсан. Тушаалын дагуу Үнэлгээний хороо 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн хурлаар тендерийн урилгыг Төрийн худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn цахим хуудаст нийтэлж, 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр "" гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах МMT3/20240103163/01/01 дугаартай тендерийн ирсэн баримт бичгийг хянан үзэх, хамгийн сайн үнэлэгдэж шаардлагад нийцсэн тендерийг шалгаруулах зорилгоор 100 хувийн ирцтэйгээр хуралдаж тендерийн баримт бичгийг хянасан.
4.2. Ирүүлсэн тендерийн дарааллаар буюу "Т*******" ХХК, "П" ХХК, “С” ХХК гэж хянан хэлэлцэж ” гүйцэтгэгчээр "С" ХХК-ийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулан хамтран ажиллахыг үнэлгээний хорооны гишүүд 100 хувийн саналаар дэмжиж, захиалагчид гэрээ байгуулах зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр үнэлгээний хорооноос Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйл, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн "С" ХХК-тай гэрээ байгуулахыг захиалагчид зөвлөмж болгосон.
4.3. Үнэлгээний хорооны шийдвэрийг тендерт баримт бичиг ирүүлсэн "Т*******" ХХК эс зөвшөөрч "Сангийн яам"-д гомдол гаргасан бөгөөд тус яамнаас 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр дугаартай албан бичгээр "тендер сонгон шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийх" тухай мэдэгдсэний дагуу үнэлгээний хороо 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр №03 тоот хурлаар хуралдаж "Т*******" ХХК-ны ирүүлсэн материалыг тендерийн баримт бичгийн 16.2.3-т "тендер шалгаруулалт зарласнаас хойших өдрийн байдлаар тухайн улсын хуулиар татварын хугацаа хэтэрсэн өргүй болохыг нотлох баримт бичиг" гэснийг нотлох баримтаа ирүүлээгүй, ирүүлсэн татварын тодорхойлолтоор тайлант оны үлдэгдлээр 29,141,719 төгрөгийн өртэй байсан татварын өрийг 2024 оны 03 дугаар сарын 01-ны өдөр төлж, татварын өргүй болсон тухай нотлох баримт байхгүй, 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөр тодорхойлолтыг ирүүлсэн нь 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр татварын өргүй байсан гэж үзэх үндэслэлгүй байх тул тендерээс татгалзсан шийдвэрийг 100 хувийн саналаар дэмжиж шийдвэрлэсэн.
4.4. "М" ТӨХК-д 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн дугаартай "Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй хууль зүйн үндэслэлийн тухайд: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ татварын өргүй байсан гэж тайлбарлажээ. Тендерийн баримт бичгийн 16.2.3-т "тендер шалгаруулалт зарласнаас хойших өдрийн байдлаар тухайн улсын хуулиар татварын хугацаа хэтэрсэн өргүй болохыг нотлох баримт бичиг" гэж заасан. Үүнийгээ нотлох баримтаа ирүүлээгүй. Энэхүү тендер нь 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр зарлагдсан тул 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөр татварын өргүй байх ёстой.
4.5. Т*******" ХХК-ны ТББ-т ирүүлсэн 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн татварын тодорхойлолтоор тайлант оны үлдэгдлээр 29,141,719 төгрөгийн өртэй байсан. Энэхүү татварын өрийг 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төлж, татварын өргүй тухай нотлох баримт байхгүй, ирүүлээгүй. 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөр ирүүлсэн тодорхойлолтоор татварын өрийг 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр татварын өргүй байсан гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд тендерээс татгалзсан шийдвэрийг 100 хувийн саналаар дэмжиж шийдвэрлэсэн.
4.6."С" ХХК-д хүргүүлсэн гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: "Т*******" ХХК-ийн "Сангийн яам"-д гаргасан гомдлын дагуу Сангийн яамнаас манай байгууллагад 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн тоот гомдол хянасан тухай албан тоотоор "С" ХХК- тай холбоотой асуудлуудаар 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 01/05-747 тоот албан тоотоор тодруулга авсан. Хариуг 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр ирүүлж, "Монре даатгал" компаниар даатгуулсан гэрээ болон холбогдох нотлох баримтуудыг ирүүлсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үндэслэлүүд нь хууль зүйн үндэслэлгүй байна.
4.7. "С" ХХК-тай байгуулсан гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: Нэхэмжлэлийн шаардлагын 1 болон 2 дугаар шаардлагууд хууль зүйн үндэслэлгүй байх тул энэхүү 3 дугаар шаардлагыг гаргах боломжгүй бөгөөд нэхэмжлэл гаргасан компанитай холбоогүй, хоёр өөр этгээдийн хооронд байгуулсан гэрээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүх шийдвэрлэхгүй юм.
4.8. "Т*******" ХХК-ний тендерийг хамгийн сайн тендер болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: Захиргааны хэргийн шүүх нь захиргааны акттай холбоотой маргааныг шийдвэрлэдэг бөгөөд тендер шалгаруулалтын ажиллагаа явуулах, тендерийн баримт бичигт үнэлгээ хийх хуулиар олгогдсон эрх хэмжээ байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагын энэхүү 4-р шаардлага нь тендерийн баримт бичгийг үнэлээд гаргах шийдвэрийг гаргуулахаар нэхэмжлэл гаргах боломжгүй юм.
4.9. "Т*******" ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: Тендерийн баримт бичгийг шүүх үнэлэх боломжгүй, тендер шалгаруулалт явуулах эрхгүй тул гэрээ байгуулахыг даалгах шийдвэр гаргах боломжгүй юм. Энэхүү эрх нь тендерийг үнэлсний дараа захиалагчийн эдлэх эрх юм. Шүүхээр тендерийн баримт бичгийг үнэлүүлж, шалгаруулж, гэрээ байгуулахыг даалгах боломжгүй. Тухайн гаргасан захиргааны акт хуульд нийцсэн эсэхийг шүүх шийдвэрлээд хүчингүй болгох эрх бий. Иймд “” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны шийдвэрүүд, Захиалагчаас гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээ нь хууль, тогтоомжид нийцэж, хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Тав. Гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
5.1. “Манай компани нь "М" ТӨХК-н зарласан MT3/20240103163/01/01 дугаартай "Ээлжийн ажилчдын нийтийн хоолны үйлчилгээ" тендер шалгаруулалтад оролцон шалгарч ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан. Уг тендер шалгаруулалтад шаардсан бүх үзүүлэлтийг манай компани хангасан материалыг /үүнд татварын өргүй, шүүхийн шийдвэрээр өр төлбөргүй тодорхойлолт, банкны тодорхойлолт зэрэг цахимаар татагдах тодорхойлолтууд мөн орно/ тендерээр илгээсэн бөгөөд бид тендерт оролцох ёстой зарчмаараа оролцсон.
5.2. “Т*******” ХХК-ийн гаргасан нэхэмжлэхийн 12 дахь хэсэг манай компанийг 2024 оны байдлаар 1 ч үндсэн ажилтангүй талаар дурдсан нь худлаа бөгөөд яагаад ингэж дурдсаныг ойлгохгүй байна. Манай компани нь 2017 онд байгуулагдсан бөгөөд 2020 оноос үйл ажиллагаагaa идэвхжүүлж байнгын 2-3 үндсэн ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж ирсэн. Хувийн аж ахуй нэгжийн хувьд зардал, санхүүгээ хуульд нийцүүлэн хэмнэх боломжийг ашиглаж төрийн байгууллага, хувийн уурхай, засварын газар, эмнэлэг зэрэг газруудад хоол бэлтгэл, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаагаа явуулахдаа хөлсөөр ажиллах гэрээгээр ажилтнууд ажиллуулдаг байсан. 2024 оны 1-р сараас хөлсөөр ажиллах гэрээний төлбөрт нийгмийн даатгалын шимтгэл тооцох болсноор манайд хөлсөөр ажиллаж байсан гэрээт ажилчид маань бүгд үндсэн ажилтнаар нийгмийн даатгалд хууль ёсны дагуу хамрагдан үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна.
5.3. Мөн нэхэмжлэхийн 11 дэх хэсэгт байгууллагын болон ажилтнуудын даатгал хийлгэсэн байхыг шаардсан байхад С ХХК нь дээрх 2 төрлийн даатгал хийлгээгүй байсан гэсэн байна. Манай компани нь Монре болон Номин даатгалтай хамтран ажилладаг бөгөөд тухайн үед Монре даатгалаар Байгууллагын ерөнхий хариуцлагын 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн гэрээтэй даатгуулсан байсан. Мөн тендерт илгээсэн , тээврийн хэрэгслүүд хариуцлагын даатгалтай байсан бөгөөд тухайн төсөл арга хэмжээнд зориулж даатгуулсан байна гэсэн тул Нотлох баримтыг хавсаргаагүй бөгөөд энэ тухай 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн албан бичгээр тодруулга хүргэсэн.
5.4. Даатгалын тухай хуульд даатгалын гэрээ нь төлбөр төлөгдсөнөөр хүчин төгөлдөр болдог бөгөөд тухайн төсөл арга хэмжээний хувьд тендерт шалгарах эсэх нь тодорхойгүй үед даатгалын гэрээг урьдчилж хийх боломжгүй, тухайн төсөл арга хэмжээний цар хүрээ, нөхцөлд нийцүүлэн даатгалын ерөнхий нөхцөлийг даатгалын байгууллагатай тохиролцож хийдэг учраас тухайн тендерт Монгол улсын хууль дүрмийн дагуу шаардлагатай даатгалыг хийлгэсэн байх. Үүнд гэнэтийн ослын даатгал, ажилчдын эрүүл мэндийн даатгал, байгууллагын хариуцлагын даатгал гэж заасан хэсэгт холбогдох даатгалыг Номин даатгалаар хийлгэнэ гэж оруулж өгсөн. Мөн тендерийн баримт бичигт даатгал хийлгэсэн байна гэснээс нотлох баримтыг хавсаргана гэж тусгаагүй байсан.
5.3. Манай компанийн зүгээс тус тендерт хууль ёсны дагуу бичиг баримтыг бүрдүүлж оролцсон тул захиалагчийн шаардлагыг ханган шалгарч гэрээ байгуулж уг гэрээт ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд "Т*******" ХХК-г эрх ашгийг хохироосон гэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэхийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
6. "Т*******" ХХК-аас М ТӨХК-д холбогдуулан “М ТӨХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг, 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 0 дугаар С ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл, “М ТӨХК-аас С ХХК-тай байгуулсан 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “ үйлчилгээ үзүүлэх” дугаар гэрээг тус тус хүчингүй болгуулах, хамгийн сайн тендерээр шалгаруулж гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж хүргүүлэхийг даалгах, гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үндэслэн нийт гаргасан 5 нэхэмжлэлийн шаардлагаас 2-г нь хүлээн авахаас татгалзаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
7. Хүлээн авахаас татгалзсан нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж зааснаар М ТӨХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг, 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 0 дугаар С ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл нь захиргааны актын шинжийг бүрэн агуулаагүй байна.
8. Тодруулбал “М ТӨХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг нь “” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 03 дугаар тэмдэглэлийн “Шийдвэрлэсэн” хэсгийн 1 дэх заалтад үндэслэсэн, 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 0 дугаар С ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл нь тус тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 04 дугаар тэмдэглэлийн “Шийдвэрлэсэн” нь хэсгийн 1 дэх заалтад үндэслэн тухайн тендерийн үнэлгээний хорооны гишүүдийн хэлэлцэж шийдвэрлэсэн шийдвэрийг мэдэгдсэн гэж үзэхээр байна.
9. Өөрөөр хэлбэл, эрх зүйн үр дагавар бүхий эцсийн шийдвэрийг танилцуулж мэдээлэл өгсөн болохоос бус тухайн тендерийн үнэлгээг гаргаж, эцэслэн шийдвэрлэсэн эрх зүйн үр дагавар үүсгэсэн захиргааны актын шинжүүдийг агуулаагүй байна.
10. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн (цаашид “Тендерийн хууль” гэх) 50 дугаар зүйлийн 50.2-т “Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 50.2.2-т “тендерийг нээх, хянан үзэх, үнэлэх”, 50.2.3-д “захиалагчид энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах зөвлөмж хүргүүлэх”, 51 дүгээр зүйлийн 51.7-д “үнэлгээний хорооны хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан.
11. Эдгээр зохицуулалтаас үзэхэд “М” ТӨХК нь тендерийн үнэлгээний хороо биш бөгөөд энэ тохиолдолд маргаж буй нэхэмжлэгчийн ирүүлсэн тендерээс татгалзах эцсийн шийдвэрийг гаргаагүй, хэдийгээр захиалагч Тендерийн тухай хуулийн 28 дугаар зүйлд зааснаар тендерээс татгалзах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах эрхтэй боловч тендерийн үнэлгээний хороо байгуулагдсан энэ тохиолдолд тус үнэлгээний хорооны бие дааж гаргасан хорооны гишүүдийн олонхи дэмжиж гаргасан зөвлөмж, шийдвэрээр нэхэмжлэгчийн ирүүлсэн тендерээс татгалзах, гуравдагч этгээдийн тендерийг үнэлж гэрээ байгуулах эрх олгосон зөвлөмж, тэмдэглэл хэлбэрээр гарсан шийдвэр нь энэ маргааны гол захиргааны акт байхаар байна.
12. Гэвч нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа дээрх мэдэгдлүүдийг захиргааны акт гэж тодорхойлсон ба шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үүнийг тодруулах агуулгаар нэхэмжлэгчид албан тоот хүргүүлсэн боловч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх” гэж зааснаар нэхэмжлэлээ өөрчлөх эрх нь зөвхөн нэхэмжлэгчид хамаарах эрх бөгөөд шүүх түүнийг нь дураараа өөрчлөх боломжгүй болно.
13. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж зааснаар нэхэмжлэгчийн маргаагүй, эсхүл нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрсэн асуудлыг буюу тендерийн үнэлгээний хорооны гаргасан шийдвэрийг хуульд нийцсэн эсэхийг хянаж, дүгнэн шийдвэрлэх боломжгүй.
14. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” гэж зааснаар захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн зүйл болохгүй тул мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус”, 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж зааснаар М ТӨХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг, 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 0 дугаар С ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
15. Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 77 дугаар хяналтын тогтоолын Хянавал хэсгийн 14, 15, 16-д захиалагчийн мэдэгдлийг захиргааны акт биш гэж дүгнэн шийдвэрлэсэн болохыг тэмдэглэв.
16. “М ТӨХК-аас С ХХК-тай байгуулсан 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “ үйлчилгээ үзүүлэх” дугаар гэрээг тус тус хүчингүй болгуулах, хамгийн сайн тендерээр шалгаруулж гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж хүргүүлэхийг даалгах, гэрээ байгуулахыг хариуцагчид даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: хариуцагчаас гуравдагч этгээдтэй байгуулсан дээрх гэрээ нь захиргааны акт болж байгаа хэдий ч энэхүү гэрээ байгуулах асуудлыг шийдвэрлэсэн захиргааны акттай нэхэмжлэгч маргаагүй байгаа энэ тохиолдолд тус гэрээ хууль бусаар байгуулагдсан гэж шүүхээс дүгнэн шийдвэрлэх боломжгүй.
18. Түүнчлэн нэхэмжлэгчийн тендерийг хамгийн сайн тендерээр шалгаруулж гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж хүргүүлэхийг даалгах, гэрээ байгуулахыг даалгуулах шаардлагын хувьд шүүхээс тендерийн үнэлгээний хорооны гаргасан шийдвэрүүдийг хууль бус гэдгийг тогтоосон тохиолдолд нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээн тогтоох агуулгаар шийдвэрлэдэг ба энэ тохиолдолд шүүхээс тендерийн үнэлгээний хорооны шийдвэртэй холбоотой асуудлыг дүгнэж шийдвэрлээгүй учир уг шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
19. Иймд “М ТӨХК-аас С ХХК-тай байгуулсан 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “ үйлчилгээ үзүүлэх” дугаар гэрээг тус тус хүчингүй болгуулах, хамгийн сайн тендерээр шалгаруулж гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж хүргүүлэхийг даалгах, гэрээ байгуулахыг хариуцагчид даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох” гэж зааснаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХ-ӨЛЗИЙ