Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 2023/ДШМ/821

 

 

 

 

           2023           8            15                                           2023/ДШМ/821

 

Г.Гт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч О.Баяраа,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/821 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Т.О, шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч О.Баяраа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Гт холбогдох 2308010420834 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Хонгороочин овгийн Г.Г, 1994 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, пулемётчин мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 150 дугаар ангид пулемётчин ажилтай, ам бүл 4, дүү нарын хамт Ховд аймгийн Булган сумын 4 дүгээр баг, Алагтолгой гэх газарт оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 119а байрны 257 тоотод түр оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:ПБ94121018/,

Г.Г нь 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 03-ны өдөр шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, “Лорд” нэртэй бааранд хохирогч Т.Огийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орохыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Г.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

       Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Хонгороочин овогт Г.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орохыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гийг 1 /нэг/ жилийн хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Г цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжзэг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

            Хохирогч Т.О давж заалдах гомдолдоо: “...Г.Г болон ар гэрийнхэн нь надаас уучлалт хүссэн бөгөөд миний зүгээс ямар нэгэн гомдол саналгүй тул түүний хувийн байдлуудыг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэжээ.

            Шүүгдэгч Г.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2015 оноос Зэвсэгт хүчний 150 дугаар ангид ахлагчаар ажиллаж Судан улсад энхийг дэмжих ажиллагаанд 2 удаа оролцож байсан тангараг өргөсөн цэргийн албан хаагч. Өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байгаа бөгөөд эхнэр, охины хамт амьдардаг ба эхнэр маань бие муутай учир ажил хийлгүйгээр хүүхдээ хардаг юм. Иймд анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа, хохирогчоос уучлалт хүссэн, хохирогч гомдол, саналгүй болон ар гэрийн байдал зэргийг харгалзан надад хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Г.Гийн өмгөөлөгч О.Баяраа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгчийн хувийн байдал болон анхны удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч гомдол саналгүй, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж, харамсаж байгаа, хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, нийгэмд тодорхой ажил эрхэлдэг, ар гэрийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ж.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Миний бие уг шүүх хуралдаанд томилолтоор оролцож байгаа бөгөөд хэргийн материалтай танилцсан. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэж гомдол гаргасан. Шүүгдэгч Г.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Уг гэмт хэрэг нь 1 жилээс 5 жил хүртэлх хугацаагаар хорих ялын санкцтай, хөнгөн төрлийн гэмт хэрэг юм. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүхэд шинээр гарган өгсөн баримтад 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хохирогчид 2.000.000 төгрөг шилжүүлсэн талаар баримт авагдсан байна. Мөн хохирогч гомдол, саналгүй талаараа илэрхийлсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал гэж үзэж байна ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Г.Г нь 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 03-ны өдөр шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, “Лорд” нэртэй бааранд хохирогч Т.Огийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орохыг завдсан гэмт хэрэг  үйлдсэн болох нь:

хохирогч Т.Огийн “...Хаалга түгжээд бие засах гэж байтал хаалга нүдсэн. Би хэсэг чимээгүй байж байтал улам чанга нүдээд байсан. Би “яасан бэ” гээд хаалга онгойлготол нөгөө намайг дагаад байсан залуу шууд 00 өрөөнд орж ирээд намайг хойш түлхээд цааш харуулаад нэг гараараа миний хэвлий хэсгийг тэврээд миний биеийг өөр рүүгээ наагаад нэг гараараа хөх базсан. Би гарыг нь маажсан, тэгтэл өмдний тэлээг тайлаад өмд шувтлаад дотор хувцас руу гараа оруулаад миний бэлэг эрхтэн рүү дунд болон ядам хуруугаа оруулаад хөдөлгөөнгүй гараараа барьсан. Тэгэхээр нь би “хамгаалагчаа туслаарай” гэж орилоод тухайн залуугийн баруун хөлөн дээр баруун хөлийнхөө өсгий хэсгээр гишгэсэн. Тэгтэл надаас жаахан зайгаа барьсан. Би “би 2 сар гарантай жирэмсэн, ийм харилцаанд орох боломжгүй, чи зүгээр гараад явчих, тэгэх үү” гэж гуйсан чинь тухайн залуу “чам шиг ийм охидууд дандаа ингэж худлаа хэлдэг, би чиний үгэнд итгэхгүй, би чамайг ганцхан шаагаад хаяна, чамайг ганцхан бавчихъя” гээд над руу ойртоод байхаар нь би шууд ариун цэврийн өрөөний суултуур дээр суусан. Тэгтэл намайг дээш татаж босгоод эргүүлж харуулж тонгойлгоод өмдийг гуя хүртэл шувталсан. Би “Хамгаалагч аа” гээд чанга орилсон чинь нэг эрэгтэй хамгаалагч ирээд тухайн залууг надаас холдуулаад би хувцсаа өмссөн. Намайг хүсээгүй байхад надад хүч хэрэглэж дайрсан. ...” /хх 11-12, 14/,

гэрч Б.Сугаррагчаагийн “...Бие засчихаад гарч иртэл хажуу талын эмэгтэй нойлоос “хамгаалагчаа авраарай” гэсэн эмэгтэй хүний орилох чимээ гарахаар нь би эмэгтэй нойл руу ортол суултууртай нойл дотор нэг залуу нэг эмэгтэйн цээж хэсгийг гаргачихсан, эмэгтэйн гадна талын өмдийг доош тал тайлчихсан, эрэгтэй нь болохоор өмдөө дээш татаад зогсож байсан. Би “юу хийж байгаа юм боль” гэж хэлэхэд тэр залуу хаалгаа буцаагаад татах гэж оролдохоор нь би тухайн залууг татаж гаргаж ирсэн. Тэр залуу зугтах гэж оролдоод байсан учир би зохион байгуулагчаа дуудаад, зохион байгуулагч цагдаа дуудсан. ...” /хх 18/,

Г.Гийн яллагдагчаар өгсөн “...Тэгээд бид хоёр пиво уунгаа бүжиглэж байхдаа нөгөө 2 эмэгтэйтэй танилцсан. Би нэлээн согтсон байсан, юу болсныг санахгүй байна. Нэг мэдсэн цагдаа ирчихсэн, би эмэгтэй ариун цэврийн өрөөнд танилцсан эмэгтэйн хамт байсан. Би тэр үед ариун цэврийн өрөө андуураад орсон байх. ...” /хх 36-38/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Т.Огийн биед гэмтэл тогтоогдсонгүй. Шүүх эмнэлгийн үзлэгээр бэлгийн харьцаанд орсон эсэхийг тогтоох боломжгүй. Т.Огийн охин хальс хуучин урагдалтай байна. Үтрээнээс авсан арчдас, наалдцад эр бэлгийн эс илрээгүй болно. Т.О нь нэгдүгээр бүлгийн цустай байна. Бэлгийн замаар дамжих дох, тэмбүү, заг хүйтэн, трихомониазын халдваргүй байна. Т.О нь 8 долоо хоногтой жирэмсэн байна. ...” 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 3306 дугаартай /хх 21-23/ шинжээчийн дүгнэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 5/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 6-8/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Шүүгдэгч Г.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Т.О, шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч О.Баяраа нар “...хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.

Шүүгдэгч Г.Г нь анхан шатны шүүх хуралдааны дараа хохирогчид хохирол төлбөрийг төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчоос уучлалт хүссэн, мөн хохирогч Т.О нь гомдол саналгүй байх тул анхан шатны шүүхийн шийигэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гийг 1 /нэг/ жилийн хорих ял шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй. ...” гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэснийг хүчингүй болгож,

тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар Э.Ганзоригийг согтууруулах ундаа хэрэглэхийг 1 жилийн хугацаагаар хориглож, зан үйлээ засах албадлагын арга хэмжээ хэрэглэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай. ...” гэсэн нэмэлт заалт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатын шүүх бүрэлдэхүүн үзэв.  

Шүүгдэгч Г.Г нь 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 46 /дөчин зургаа/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож шийдвэрлэх нь зүйтэй.  

Мөн шүүгдэгч Г.Г нь хохирогч Т.Од 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хохирол төлбөрт 2.000.000 төгрөг төлсөн болохыг дурьдаж байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/821 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дээрх нэмэлт заалтуудыг оруулж, зарим заалтуудыг хүчингүй болгож, өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогч Т.О, шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч О.Баяраа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авч, шүүгдэгч Г.Гийг нэн даруй суллаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/821 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гийг 1 /нэг/ жилийн хорих ял шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй. ...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэснийг хүчингүй болгосугай.

3. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/821 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар Э.Ганзоригийг согтууруулах ундаа хэрэглэхийг 1 жилийн хугацаагаар хориглож, зан үйлээ засах албадлагын арга хэмжээ хэрэглэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулж, мөн шүүгдэгч Э.Ганзориг нь хохирогч Т.Од хохиролд 2.000.000 /хоёр сая/ төгрөг төлснийг дурьдсугай ...” гэсэн нэмэлт заалт тус тус оруулсугай.

4. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогч Т.О, шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч О.Баяраа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авч, шүүгдэгч Г.Гийг нэн даруй сулласугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Г.Г нь 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 46 /дөчин зургаа/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

6. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

                        ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ