| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Баясгалан |
| Хэргийн индекс | 197/2025/02346/И |
| Дугаар | 197/ШШ2025/01531 |
| Огноо | 2025-02-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 197/ШШ2025/01531
2025 02 20 197/ШШ2025/01531
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч П.Баясгалан би,
Нэхэмжлэгч: ******** дүүрэг, ** дугаар хороо, ********** хотхон, *** дугаар байр, **** тоотод оршин суух ************** /РД:*************/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ********* дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар хороолол, **********дугаар байр, ** тоотод оршин суух, Э.Н /ИБД:*************/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 12,000,000 төгрөг гаргуулах тухай *******ий хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* нь хариуцагч Э.Н******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12,000,000 тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон:
“...би Э.Н*******ын хүсэлтээр өөрийн Голомт Банкин дахь төгрөгийн *********** тоот данснаас 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдөр түүний хаан банкин дахь төгрөгийн *********** тоот дансанд 12,000,000 төгрөгийг шилжүүлэн зээлсэн ба тэрээр зээлийн төлбөрөөс буцаан төлөөгүй. Зээлийг буцаан төлөх төлөөр шаардахад төлнө гэдэг боловч төлдөггүй ба машинаа зараад төлөхөөр боллоо, машинаа заруулахаар ********д компанитай гэрээ хийчихлээ гэсэн ч ямар ч төлбөр төлөгдөхгүй түүний амласан хугацаа өнгөрсөн тул шүүхэд хандан шийдвэрлүүлэхээс өөр аргагүй болсон. Иймд хариуцагч Э.Н*******аас зээлийн гэрээний үүрэгт 12,000,000 төгрөгийг гаргуулан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
2. Зохигчид харилцан тохиролцон 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Үүнд:
“Хариуцагч Э.Н******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 12,000,000 төгрөгийг бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрч 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дотор 3,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор 4,500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 4,500,000 төгрөгийг тус тус төлж барагдуулна” гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* нь хариуцагч Э.Н*******т холбогдуулан 12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Н******* зээлийн гэрээний үүрэгт 12,000,000 төгрөг тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дотор 3,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор 4,500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 4,500,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д*********тэй харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
2. Зохигчид ийнхүү эвлэрсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Э.Н*******т холбогдох *******ий хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. *******-ын ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Н*******т холбогдох *******ий хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 12,000,000 /арван хоёр сая/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж Э.Н*******т холбогдох *******ий хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн 207,000 /хоёр зуун долоон мянга/ төгрөгийн тал хувь болох 103,500 /нэг зуун гурван мянга таван зуун/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 103,500 /нэг зуун гурван мянга таван зуун/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БАЯСГАЛАН