| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Баясгалан |
| Хэргийн индекс | 197/2025/03875/И |
| Дугаар | 197/ШШ2025/01582 |
| Огноо | 2025-02-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 197/ШШ2025/01582
2025 02 24 197/ШШ2025/01582
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч П.Баясгалан би,
Нэхэмжлэгч: *********** дүүргийн ** дугаар хороо, **********, ***********байранд байрлах, “*******” ХХК /РД:************/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ********** дүүргийн ** дугаар хороо, ********* гудамж, **** тоотод оршин суух, Г.Ө /РД:***********/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 591,900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Г.Ө*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 591,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
“Иргэн Ж.А******* манай компанитай 2023 оны 9 сарын 26-ны өдөр “********* үйлчилгээний №*********** тоот хэрэглэгчийн гэрээ байгуулсан. Бид уг гэрээнд Lite, Hap, Voo болох тв, сүлжээ хүлээн авагч 534,000 төхөөрөмжийг дагалдуулан өгсөн. Хэрэглэгч нь гэрээний 4.4-ийн дагуу үйлчилгээний төлбөрийг сар бүрийн 5-20-ны хооронд нэмэлт үйлчилгээний төлбөрийн хамт төлөх үүргийг хүлээсэн боловч 2025 оны 02 сарын 14-ний өдрийн байдлаар 2024 оны 9, 10 сарын төлбөр 120,400 төгрөг, төхөөрөмжийн төлбөр 534,000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой гарсан зардал 2500 төгрөг, нийт 591,900 төгрөг. Иймд Г.Ө*******ээс 591,900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Г.Ө******* нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрч, дараах бичгийн тайлбарыг гаргасан. Үүнд:
“...“*******” ХХК-ийн нэхэмжилсэн 591,900 төгрөгийг төлж барагдуулахыг бүрэн хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Г.Ө*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 591,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Ө******* нэхэмжлэлийн шаардлага болох 591,900 төгрөгийг төлж барагдуулахаар зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,407 төгрөгийн тал хувь болох 9,203.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 9,203.5 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Ө*******т холбогдох иргэний хэргийн хариуцагч Г.Ө******* нэхэмжлэлийн шаардлага 591,900 /таван зуун ерэн нэгэн мянга есөн зуу/ төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,407 /арван найман мянга дөрвөн зуун долоо/ төгрөгийн тал хувь болох 9,203.5 /есөн мянга хоёр зуун гурван төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 9,203.5 /есөн мянга хоёр зуун гурван төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ П.БАЯСГАЛАН