Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 197/ШШ2025/01581

 

 

 

 

2025          02       24                                        197/ШШ2025/01581

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

            Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч П.Баясгалан би,

            Нэхэмжлэгч: ********* дүүргийн ** дүгээр хороо, *********** гудамж, ****, ** давхарт байрлах, “******* ******* ******* ******* *******” ХХК /РД:*********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******** дүүргийн ** дугаар хороо, ***** тоотод оршин суух, Б.Ш /РД:***********/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2,686,016.29 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “******* ******* ******* ******* *******” ХХК нь хариуцагч Б.Ш*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,686,016.29 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

“Б.Ш******* нь 2022 оны 7 сарын 19-ний өдөр ************ дугаартай барьцаат зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Тус гэрээгээр 1,349,900 төгрөгийн зээлийг сарын 3.3 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн барьцаанд Galaxy A33 загварын гар зөөврийн компьютер барьцаалсан. 2022 оны 07 сарын 19-ний өдөр төлөлт хийгээгүйгээс зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн юм. Үндсэн төлбөрөөс зээлийн гэрээний 2.2-т заасан хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцно гэж заасны дагуу нэмэгдүүлсэн хүү тооцож, энэхүү мөнгөн дүнгээс 139,000 төгрөгийг төлсөн байна. Үлдэгдэл 2,676,716.29 төгрөг үлдсэн байна. Энэхүү дүн дээр нотариатын зардал 9,300 төгрөг нийт 2,686,016.29 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Б.Ш******* нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрч, дараах бичгийн тайлбарыг гаргасан. Үүнд:

“...“******* ******* ******* ******* *******” ХХК-ийн нэхэмжилсэн 2,686,016.29 төгрөгийг төлж барагдуулахыг бүрэн хүлээн зөвшөөрч 2025 оны 3 сарын 25-ны өдөр 447,700 төгрөг, 2025 оны 4 сарын 25-ны өдөр 447,700 төгрөг, 2025 оны 5 сарын 25-ны өдөр 447,700 төгрөг, 2025 оны 6 сарын 25-ны өдөр 447,700 төгрөг, 2025 оны 7 сарын 25-ны өдөр 447,700 төгрөг, 2025 оны 8 сарын 25-ны өдөр 447,516.29 төгрөгийг төлж биелүүлнэ..” гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* ******* ******* ******* *******” ХХК нь хариуцагч Б.Ш*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,686,016.29 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Ш******* нэхэмжлэлийн шаардлага болох 2,686,016.29 төгрөгийг 2025 оны 3 сарын 25-ны өдөр 447,700 төгрөг, 2025 оны 4 сарын 25-ны өдөр 447,700 төгрөг, 2025 оны 5 сарын 25-ны өдөр 447,700 төгрөг, 2025 оны 6 сарын 25-ны өдөр 447,700 төгрөг, 2025 оны 7 сарын 25-ны өдөр 447,700 төгрөг, 2025 оны 8 сарын 25-ны өдөр 447,516.29 төгрөгөөр төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрч эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,000 төгрөгийн тал хувь болох 29,000 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 29,000 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. “******* ******* ******* ******* *******” ХХК-ийн нэхэмжилсэн 2,686,016.29 /хоёр сая зургаан зуун наян зургаан мянга арван зургаан төгрөг хорин есөн мөнгө/ төгрөгийг хариуцагч Б.Ш******* 2025 оны 3 сарын 25-ны өдөр 447,700 төгрөг, 2025 оны 4 сарын 25-ны өдөр 447,700 төгрөг, 2025 оны 5 сарын 25-ны өдөр 447,700 төгрөг, 2025 оны 6 сарын 25-ны өдөр 447,700 төгрөг, 2025 оны 7 сарын 25-ны өдөр 447,700 төгрөг, 2025 оны 8 сарын 25-ны өдөр 447,516.29 төгрөгөөр төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,000 /тавин найман мянга/ төгрөгийн тал хувь болох 29,000 /хорин есөн мянга/ төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 29,000 /хорин есөн мянга/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх *******т даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ                           П.БАЯСГАЛАН