Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 157/ШШ2025/00044

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                   хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

******* аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,

Нэхэмжлэгч “*******” *******-ийн харьяа Бор-Өндөр ******* ******* ******* нэхэмжлэлтэй хариуцагч ******* аймгийн Бор-Өндөр сумын ******* дүгээр баг 4******* дүгээр байрны тоотод оршин суух овогт холбогдох “520,940 (таван зуун хорин мянга есөн зуун дөчин) төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын *******3-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж хянаад                                                                     

 

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

*******.Нэхэмжлэгч “*******” *******-ийн харьяа Бор-Өндөр ******* ******* үйлдвэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч нь Бор-Өндөр Уулын ******* үйлдвэртэй байгуулсан гэрээг удаа зөрчиж, ашиглалтын зардлаа төлөхгүй байна. 2024 оны ************** дүгээр сараас 2025 оны 02 дугаар сарыг дуустал ашиглалтын зардал болох 444,928 төгрөг байна. Бор-Өндөр Уулын ******* үйлдвэртэй байгуулсан гэрээний дагуу алданги болох 76,0*******2 төгрөг, нийт 520,940 төгрөг болж байгаа. Гэрээнд cap бүрийн заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд өдрийн 0.5 хувийн алданги тооцдог. Иймд гаас ашиглалтын зардал болох 520,940 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

2.Хариуцагч гэлэнт овогт Загдрагчаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие нь Бор-Өндөр ******* ******* ******* орон сууцны ашиглалтын төлбөр 520,940 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн дотор төлж барагдуулна.” гэжээ.

 

                                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

*******.Нэхэмжлэгч “*******” *******-ийн харьяа Бор-Өндөр ******* ******* үйлдвэр нь хариуцагч Б. холбогдуулан “дулаан эрчим хүч, хэрэглээний халуун ус, хүйтэн усаар хангах” гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 520,940 (таван зуун хорин мянга есөн зуун дөчин) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

2.Нэхэмжлэгч *******” *******-ийн харьяа Бор-Өндөр ******* ******* үйлдвэр нь хариуцагч тай байгуулсан “дулаан эрчим хүч, хэрэглээний халуун ус, хүйтэн усаар хангах” гэрээний дагуу ашиглалтын зардлыг шаардаж, 520,940 төгрөг гаргуулах” тухай  нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна. 

 

3.Хариуцагч нь нэхэмжлэгч *******” *******-ийн харьяа Бор-Өндөр ******* ******* үйлдвэртэй байгуулсан гэрээний дагуу 2024 оны ************** дүгээр сараас 2025 оны 02 дугаар сарыг дуустал халаалт, халуун ус, хүйтэн усны ашиглалтын зардал болох 444,928 төгрөг, гэрээний алданги 76,0*******2 төгрөг, нийт 520,940 төгрөгийг төлөх үүрэгтэй.

 

Талуудын хооронд байгуулсан “дулаан эрчим хүч, хэрэглээний халуун ус, хүйтэн усаар хангах” гэрээнд “...төлбөрийг 2 буюу түүнээс дээш сар төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцох”-оор заасан.

 

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 520,940 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна. 

 

            5.Хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 520,940 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

6.Нэхэмжлэгч “*******” *******-ийн харьяа Бор-Өндөр ******* ******* ******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******6,278 төгрөгийн тал хувь болох 8*******39 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 8*******39 төгрөгийг, хариуцагч гаас улсын тэмдэгтийн хураамж 8*******39 төгрөгийг, тогтоосон хэмжээнээс илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамж 26,786 төгрөгийг төрийн сангийн данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгч *******” *******-ийн харьяа Бор-Өндөр ******* ******* үйлдвэрт олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.*******, *******23 дугаар зүйлийн *******23.*******-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

*******.Нэхэмжлэгч “*******” *******-ийн харьяа Бор-Өндөр ******* ******* ******* нэхэмжилсэн “520,940 (таван зуун хорин мянга есөн зуун дөчин) төгрөгийг хариуцагч нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******, 44 дүгээр зүйлийн 44.*******.*******, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******” *******-ийн харьяа Бор-Өндөр ******* ******* ******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******6,278 төгрөгийн тал хувь болох 8*******39 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 8*******39 төгрөгийг, хариуцагч гаас улсын тэмдэгтийн хураамж 8*******39 төгрөг, тогтоосон хэмжээнээс илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамж 26,786 төгрөгийг төрийн сангийн данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгч *******” *******-ийн харьяа Бор-Өндөр ******* ******* үйлдвэрт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.*******.******* дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           М.ЭНХМАНДАХ