Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 320/ШШ2025/00201

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би

Нэхэмжлэгч: Х аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч.Б-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 500,000 (таван зуун мянгатөгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 320/2025/00064 дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн *** газар  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ч.Б- нь Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр-т хамрагдаж, 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 5,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, гэрээний хугацаанд зээлийн төлбөрийн 50 хувийг эргэн төлөх нөхцөлтэйгээр зээлдүүлсэн. Ч.Б- нь зээлийн төлбөрөөс 2,000,000 төгрөгийг төлж, үлдэх 500,000 төгрөгийг төлөөгүй байна.

Иймд Ч.Б-оос зээлийн төлбөрийн үлдэгдэл болох 500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн *** газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Э.Х  нь Хөвсгөл аймгийн *** газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Б-од холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хөвсгөл аймгийн *** газрын нэхэмжлэлтэй, Ч.Б-од холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа нь тогтоогджээ.

 

Иймд Ч.Б-од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 500,000 төгрөг гаргуулах тухай Хөвсгөл аймгийн *** газрын нэхэмжлэлээс татгалзаж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн *** газар нь хариуцагч Ч.Б-оос Малчин өрхийг малжуулах гэрээ-ний үүрэгт 500,000 (таван зуун мянга төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хөвсгөл аймгийн *** газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х ... Ч.Б-од холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа нь тогтоогдож байх тул Ч.Б-од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 500,000 төгрөг гаргуулах тухай Х аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нэхэмжлэлээс татгалзаж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн байна.

Шүүх хуульд заасан ажиллагааг явуулахад хариуцагч Ч.Б- нь шүүхэд хүрэлцэн ирж эсхүл цахимаар нэхэмжлэлийн хувийг гардан аваагүй бөгөөд Ч.Б-од холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлсэн байх ба энэ нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Үүнээс үзвэл нэхэмжлэгчийг нэхэмжлэлээсээ татгалзсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,

 

Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.

 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн *** газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдсөн болохыг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн *** газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Б-од холбогдох зээлийн гэрээний үүрэгт 500,000 (таван зуун мянгатөгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус зааснаар нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн *** газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА