Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 197/ШШ2025/01400

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******д холбогдох иргэний хэргийг хүлээн авч, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь *******той 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 20230911-9422 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 300,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 6.4 хувийн хүүтэй z000352675 тоот зээлийг Хаан банк дахь 5108090690 тоот дансанд шилжүүлсэн. Хариуцагч Э.Бямбасүрэн нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар z000352675 тоот зээл 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдөр дуусаж үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 300,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 164 хоногийн хүү 104,960 төгрөг, шимтгэл 3,000 төгрөг түүнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 107,960 төгрөг, нийт 407,960 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү ... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 407,960 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж, бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан талаар хүсэлтээ бичгээр ирүүлсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч *******д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 407,960 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,889 төгрөгийн тал хувь 6,444 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

3. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол

гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг

дурдсугай.

 

ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН