| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2024/01319/И |
| Дугаар | 320/ШШ2025/00166 |
| Огноо | 2025-02-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 320/ШШ2025/00166
| 2025 оны 02 сарын 05 өдөр | Дугаар 320/ШШ2025/00166 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 155/2024/01319/И/
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Л.О,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч:Л.О ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Мягмарсүрэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Л.О нь шүүхэд Х аймгийн М сумын 6 дугаар цэцэрлэгт 1989 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал туслах багшаар, Х аймгийн Малчин бүрэн бус хариуцлагатай хоршоололд 1989 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал бичээч, бичиг хэрэг, хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдаанд Х аймгийн М сумын 6 дугаар цэцэрлэгт 1989 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал туслах багшаар, Х аймгийн Малчин бүрэн бус хариуцлагатай хоршоололд 1991 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал бичээч, бичиг хэрэг, хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж тодруулжээ.
Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
... Би 1989 онд Х аймгийн М сумын 6 дугаар цэцэрлэгт ажилд орсон. Намайг ажиллаж байх хугацаанд 6 дугаар цэцэрлэг татан буугдаж, 3 дугаар цэцэрлэгтэй нэгдэх шийдвэр нь гарч 1989 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс нэгдэж үйл ажиллагаагаа явуулж байсан. Миний энэ ажиллаж байсан хугацааны тушаал хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн боловч архивт хадгалагдаж үлдээгүйгээс би хохироход хүрээд байгаа юм. Цэцэрлэг нэгдэх болсон тул бид зуны амралтаараа засвар үйлчилгээгээ хийж байсан. Би үргэлжлүүлээд Малчин хоршоололд ажиллаж байсан боловч хэргийн материалаас харахад тухайн хоршоолол нь 1991 оны 02 дугаар сарын 03-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтээ өгч улсын бүртгэлийн байгууллага 1992 оны 5 дугаар сарын 06-ны өдөр бүртгэж авсан юм билээ. Тухайн хоршоолол нь 1991, 1992, 1993 онуудад нийгмийн даатгалын шимтгэл төлж, 1994 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр татан буугдсан баримт хэргийн материалд байгаа учраас би нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна...гэв.
Хүсэлт гаргагч Л.О нь шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, Х аймгийн М сумын VI цэцэрлэгээс 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Л.О т олгож, байгууллагын тамга дарагдаж, зохих бичилтүүд хийгдсэн 327299 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, түүний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 856 дугаар Архивын лавлагаа, Х аймгийн Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 11/1055 дугаар албан бичиг, 436723 дугаар Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х аймгийн Нэгдсэн эмнэлэг ХУУЛБАР ҮНЭН 2025.01.24 гэсэн дардас дарагдсан 1991 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Төрөлтийн түүх, Нярай хүүхдийн өсөлтийн түүх №229 зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгчээ.
Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр Ц.Н , Р.Д нарыг гэрчээр асууж,
өөрийн санаачилгаар Х аймгийн Архивын тасаг, М сумын Засаг даргын тамгын газар, М сумын VI цэцэрлэгээс хүсэлт гаргагчийн ажиллаж байсантай холбоотой баримт, Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хүсэлт гаргагчийн ажиллаж байсан гэх Малчин хоршоолол хэзээ байгуулагдаж, хэзээ татан буугдсан талаарх лавлагаа, ХААТР-1(А), ХААТР-21(А), Хаягийн хуудас №7 маягтуудыг гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
... Би 1989 онд Х аймгийн М сумын 6 дугаар цэцэрлэгт ажилд орсон. Намайг ажиллаж байх хугацаанд 6 дугаар цэцэрлэг татан буугдаж, 3 дугаар цэцэрлэгтэй нэгдэх шийдвэр нь гарч 1989 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс нэгдэж үйл ажиллагаагаа явуулж байсан. Миний энэ ажиллаж байсан хугацааны тушаал хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн боловч архивт хадгалагдаж үлдээгүйгээс би хохироход хүрээд байгаа юм. Цэцэрлэг нэгдэх болсон тул бид зуны амралтаараа засвар үйлчилгээгээ хийж байсан. Би үргэлжлүүлээд Малчин хоршоололд ажиллаж байсан боловч хэргийн материалаас харахад тухайн хоршоолол нь 1991 оны 02 дугаар сарын 03-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтээ өгч улсын бүртгэлийн байгууллага 1992 оны 5 дугаар сарын 06-ны өдөр бүртгэж авсан юм билээ. Тухайн хоршоолол нь 1991, 1992, 1993 онуудад нийгмийн даатгалын шимтгэл төлж, 1994 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр татан буугдсан баримт хэргийн материалд байгаа...гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Х аймгийн М сумын VI цэцэрлэгээс 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Л.О т олгож, байгууллагын тамга дарагдаж, зохих бичилтүүд хийгдсэн 327299 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, түүний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Х аймгийн Нэгдсэн эмнэлэг ХУУЛБАР ҮНЭН 2025.01.24 гэсэн дардас дарагдсан: ...Хэвтсэн: 1991 он 4-р сарын 14 өдөр 01 цаг 15 минут, 2. Овог, нэр: Л.О , 3.Нас 23, ... ажлын газар: малчин хоршоололд, албан тушаал: бичээч, ... гэсэн мэдээлэл бүхий Төрөлтийн түүх №229,
1991 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн: ...Төрсөн: 1991 он IV сар 14 өдөр, ...Эхийн овог, нэр: Л.О , нас: 23, ...Эхийн ажлын газар, мэргэжил: малчин хоршоололд бичээч... гэх мэдээлэл бүхий Нярай хүүхдийн өсөлтийн түүх,
Х аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 856 дугаар: М Малчин хоршоолол 1991, 1992, 1993 он, Малчин ХЭАА 1994 онд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн. гэсэн мэдээлэл бүхий Архивын лавлагаа зэрэг баримтуудаар хүсэлт гаргагч Л.О нь Х аймгийн М сумын 6 дугаар цэцэрлэгт 1989 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал туслах багшаар, Х аймгийн Малчин бүрэн бус хариуцлагатай хоршоололд 1991 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл бичээч, бичиг хэрэг, хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.
Гэрч Р.Д ын: ...Х аймгийн М суманд Холбооны ажилчдын байгууллага түшиглэсэн 6 дугаар цэцэрлэг 2 бүлэгтэй, эрхлэгч нь Гэрэлчулуун гэж хүн байсан, тэгээд 1988 оны сүүлчээр татан буугдаад манай 3 дугаар цэцэрлэг рүү зарим ажилчид нь ажиллахаар ирсэн. Тэгэхэд Л.О нь цэцэрлэгийн эрхлэгч Гэрэлчулууны хамт 1989 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс тус цэцэрлэгт шилжин ирж, Л.О нь С.М багшийн туслахаар ажилд орж, 1989 оны 9 дүгээр сар хүртэл туслах багшаар ажиллаж байгаад гарсан. Хаашаа шилжсэнийг нь мэдэхгүй... гэх,
Гэрч Ц.Н ийн: ...Л.О нь Х аймгийн М сумын Малчин хоршоололд 1989 онд ажилд орж, татан буугдах хүртэл бичээч, бичиг хэргээр ажиллаж байсан... гэх мэдүүлгүүд нь эргэлзээгүй, зөрүүгүй, гэрчүүдэд хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу мэдүүлэг авсан байх тул мэдүүлгүүдийг үнэн зөв гэж үнэлж, хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.
Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Иймд шүүх хүсэлт гаргагч Л.О ийн Х аймгийн М сумын 6 дугаар цэцэрлэгт 1989 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал туслах багшаар, Х аймгийн Малчин бүрэн бус хариуцлагатай хоршоололд 1991 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл бичээч, бичиг хэрэг, хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Хүсэлт гаргагчийн ажиллаж байсантай холбоотой зарим баримт хадгалагдаж үлдээгүй болох нь Х аймгийн Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 11/1055, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 11/27 дугаар: Х аймгийн М сумын VI цэцэрлэг, Малчин хоршооллын баримт (тушаал, цалин хөлс) манай архивд шилжиж ирээгүй тул Л.О т холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. гэх,
Х аймгийн М сумын Засаг даргын тамгын газрын 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 3/41 дүгээр: Л.О ийн (Р***) 1989 оны 01 дүгээр сараас 02-ны өдрөөс эхлэн 1989 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл М сумын VI цэцэрлэгт туслах багшаар, Х аймгийн Малчин хоршоололд 1989 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал бичээчээр тус тус ажиллаж байсантай холбоотой тушаал, цалин хөлс болон холбогдох бусад баримтууд байгууллагын архивд хадгалагдаагүй байна. гэх,
Х аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 11/72 дугаар: Х аймгийн М сумын Гуравдугаар яслийн баримт манай архивд шилжиж ирээгүй тул Л.О т холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. гэх албан бичгүүдээр,
Хүсэлт гаргагч Л.О 1994 оны 02 дугаар сараас 2000 оныг дуустал ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан болох нь Х аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Боржигон Л.О т олгосон 1700003667 дугаар Баталгаажилтын хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж заасан байх тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Хэрэгт Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 30/51 дүгээр, Х аймгийн М сумын 6 дугаар цэцэрлэгийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 08 дугаар албан бичгүүд, хүсэлт гаргагчийн ХААТР-1(А), ХААТР-21(А), Хаягийн хуудас №7 маягтууд авагдсан ба эдгээр баримт нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Л.О ийн Х аймгийн М сумын 6 дугаар цэцэрлэгт 1989 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл туслах багшаар, Х аймгийн Малчин бүрэн бус хариуцлагатай хоршоололд 1991 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл бичээч, бичиг хэрэг, хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА