Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 197/ШШ2025/01388

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би

 

Нэхэмжлэгч: УБ,  байрлах ******* ББСБ ХХК /*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: УБ,  тоотод оршин суух ******* овогт *******ийн ******* /*******/-д холбогдох

 

зээлийн гэрээний үүрэгт 2,577,917.36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... О.******* нь 2022.04.20-ны өдөр ЗГ2221547х дугаартай зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Тус гэрээгээр 1,699,900 төгрөгийн зээлийг сарын 3.3 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу тогтмол буюу сар бүр төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцсон байх ба 2025.01.16-ны өдөр зээлийн гэрээний үүрэг 941 хоног зөрчигдсөн байна. Дээрх хугацаанд хариуцагч нь 743,800 төгрөгийн төлөлт хийсэн. Иймд зээлийн гэрээний үүрэгт О.*******оос нийт 2,577,917.36 төгрөгийг гаргуулж өгнө үү ... гэжээ.

Хариуцагч О.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилж буй 2,577,917.36 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү ... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч О.*******ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,577,917.36 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.******* нь нэхэмжлэлийн шаардлага 2,577,917.36 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрч, энэ талаар тайлбараа гаргасан байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.     ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.*******ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,577,917.36 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,200 төгрөгийн тал хувь 28,100 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч О.*******оос 28,100 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-нд олгосугай.

3. Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН