Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 157/ШШ2025/00018

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “.............................” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч О.М-ад холбогдох “зээлийн гэрээний үүрэгт 10,222,696.99 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг  2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч “.............................” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Оюунгэрэл овогтой М-а нь 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр .............................тай ЗГ-R000218000 дугаартай дижитал зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай зээлэн авсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт хуримтлагдсан зээлийн үндсэн төлбөр 9,402,350.80 төгрөг, зээлийн хүү 811,139.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,206.20 төгрөг нийт 10,222,696.99 төгрөгийг Оюунгэрэл овогтой М-аас гаргуулж өгнө үү” гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г................шүүхэд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч нь нэхэмжлэл гаргаснаас хойш 2,423,399.96 төгрөг төлсөн тул дээрх 2,423,399.96 төгрөгөөс татгалзаж, үлдэх 7,799,297.03 төгрөгийг 6 сарын хугацаанд тэнцүү төлөлттэй эвлэрэх хүсэлт гаргаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Б  овогт О-ийн М-а шүүхэд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч миний бие нь нэхэмжлэл гардан авснаас хойш 2,423,399.96 төгрөгийг төлсөн, үлдэх 7,779,297.03 төгрөгийг 6 сарын дотор тэнцүү төлөлт хийхэд татгалзах зүйлгүй болно.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “.............................” ХК нь хариуцагч О.М-ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,222,696.99 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч О.М-а нь 10,222,696.99 төгрөгийг “.............................” ХК-д төлөх үүрэгтэй болох нь 2024 оны 05 сарын 09-ний өдрийн ЗГ-R000218000 дугаартай дижитал зээлийн гэрээ, R000218000 дугаартай банкны бүтээгдэхүүн үйлчилгээний ерөнхий гэрээ,  хүү тооцооллын хүснэгт, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.М-а нь нэхэмжлэлийн шаардлагаас 2,423,399.96 төгрөгийг төлж, үлдэх 7,779,297.03 төгрөгийг 6 сарын хугацаанд тэнцүү төлөлтөөр төлж барагдуулахаар зөвшөөрч, маргаагүй болно. 

 

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 10,222,696.99  төгрөгөөс 2,423,399.96 төгрөгийг төлж, үлдэх 7,779,297.03 төгрөгийг 6 сарын дотор тэнцүү төлөлтөөр төлж барагдуулахаар зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178,513.15 төгрөгийн тавин хувь 89,256.5 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 89,256.5 төгрөгийг, хариуцагч О.М-аас улсын тэмдэгтийн хураамж 89,256.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “.............................” ХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “.............................” ХХК-ийн нэхэмжилсэн 10,222,696.99  төгрөгөөс хариуцагч О.М-а нь 2,423,399.96 төгрөгийг төлж, үлдэх 7,779,297.03 төгрөгийг 6 сарын хугацаанд тэнцүү төлөлтөөр төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178,513.15 төгрөгийн тавин хувь 89,256.5 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 89,256.5 төгрөгийг, хариуцагч О.М-аас улсын тэмдэгтийн хураамж 89,256.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “.............................” ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч О.М-а нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР