Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | А.Мөнх-Өлзий |
Хэргийн индекс | 128/2020/0620/З |
Дугаар | 128/ШШ2024/0945 |
Огноо | 2024-11-25 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 128/ШШ2024/0945
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнх-Өлзий даргалж, шүүгч Б.Адъяасүрэн, Л.Батбаатар нарын шүүх бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Н*******” ХХК /РД:*******/,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Э******* /РД:*******/
Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү******* /РД:*******/
Гуравдагч этгээд: “А” ХХК /РД:*******/,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.М******* /ҮД:*******/ нарын хооронд “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн , 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дугаар тушаалуудыг хүчингүй болгуулах”-тай холбоотой хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатарзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын (хуучин нэрээр) 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн , 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дугаар тушаалуудыг хүчингүй болгуулах”
Хоёр. Хэргийн үйл баримтын тухайд
2.1. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны /хуучин нэрээр/ тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын 2011 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн дугаар тушаалаар Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутагт орших 16 га талбайг Аялал жуулчлалын зорилгоор ашиглах эрхийн гэрчилгээг “Н*******” ХХК-д таван жилийн хугацаагаар олгожээ. Байгаль орчин, аялал жуулчлалын /хуучин нэрээр / сайдын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/270 дугаар тушаалыг үндэслэн “Н*******” ХХК-ийн газар ашиглах эрхийн хугацааг 5 жилээр сунгасан байна.
2.2. 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Барилга байгууламжийн хамтран ажиллах гэрээг “Г” ХХК, “Э” ХХК-тай байгуулж, 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ашиглах эрх бүхий газарт амрагчдын байр, хүүхдийн цэцэрлэг, зочид буудал, худалдаа үйлчилгээний барилгын 208 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгажих талбайн схем зураг хийлгэж, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр дугаартай Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авсан байна.
2.3. Нэхэмжлэгч компани анд хэрэгжиж буй аялал жуулчлалын цогцолборын төсөлд Байгаль орчны нөлөөллийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийлгэж, 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр газар ашиглах гуравласан гэрээний хэрэгжилтийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаагаар дүгнүүлжээ.
2.4. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн дугаар тушаалаар “Н*******” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон.
2.5. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр / 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дугаар тушаалаар Улаанбаатар хот Хан-уул дүүргийн Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн нэртэй 31640 м.кв га талбайг аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар газар ашиглах гэрчилгээг “А” ХХК-д таван жилийн хугацаагаар олгосон байна.
2.6. Нэхэмжлэгч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргажээ.
Гурав. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч “Н*******" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: Маргаан бүхий акт дараахь үндэслэлээр хууль бус. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь нэхэмжлэгч компанид мэдэгдэлгүйгээр мэдэгдэх, сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 4.1.6 болон 24, 25, 26 дугаар зүйлд заасны дагуу бодит нөхцөл байдлыг тогтоож, энэ шийдвэр гаргах ажиллагааг явуулалгүйгээр гэнэтхэн манай 16 га газар ашиглах эрхийг хүчингүй болгосон тушаалыг гаргасан байсан. Гэтэл бодит нөхцөл байдал дээрээ тухайн тушаал дээр хоёр үндсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон,
3.2. Газраа гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид шилжүүлсэн, тухайн барилга байгууламж барьж, байгалийн газрын хөрсийг хөндсөн гэж, бодит нөхцөл байдал дээрээ энэхүү Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалд дурдаад байгаа зөрчил болон нөхцөл байдал үүсээгүй болохыг сайд өөpөө сонсох ажиллагаа хийгээгүй учраас бодитоор тогтоогоогүй, бас нөхцөл байдлыг буруу дүгнэж, хуулийг буруу хэрэглэж энэ тушаалыг гаргасан гэж үзэж байгаа. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж буюу “Э” ХХК-д газрыг хууль бусаар шилжүүлсэн эрүүгийн гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал байна гээд Эрүүгийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Гэтэл “Н*******” ХХК болон түүний захирал Ч.Б нь ямар нэгэн гэмт хэрэг үйлдээгүй болох нь хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол, мөрдөгчийн саналаар тогтоогдож байгаа.
3.3 "Манай компанийн хувьд анх 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалтын хязгаарлалтын бүсэд анд 16 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхтэй болсон. Үүний дагуу гэрээ, гэрчилгээгээ авч гэрээгээ байгуулж, зохих хөрөнгө оруулагч болон өөрийн хөрөнгө оруулалтаар тухайн талбай дээр аялал жуулчлалын цогцолборыг байгуулахаар холбогдох архитектур төлөвлөлтийн даалгавар болон зураг төслийг Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраар батлуулаад, мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалтын газраар энэ зөвшөөрлийг батлуулж, үүний үндсэн дээр тухайн аялал жуулчлалын зориулалт бүхий цогцолборыг барьсан.
3.4. Шүүхээс хийсэн үзлэгээс 7 блок болон 3 давхар томоохон барилгын ажил хийгдсэн нь харагдана. Тодорхой хэмжээний аялал жуулчлалын цогцолборын хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа явагдаад бүтээн байгуулалт явагдсан болох нь тодорхой. Ийм тодорхой хэмжээний хөрөнгө оруулчихсан газар байгаа юм. Нэгдүгээрт, газраа гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид шилжүүлсэн. хоёрдугаарт, тухайн газарт барилга байгууламж барьж, байгалийн газрын хөрсийг хөндсөн гэж байгаа.
3.5. Үндэслэл болгохдоо Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11.7, 12.1, 12.5, 12.11, 27.1, 33.2, 36 1, 39.1.1, 39 1.2, 40.11 болон Газрын тухай хуулийн 35.1.4, 38.1.6, 61.1-д заасан хуулийн үндэслэлүүдийг удирдлага болгон гаргасан байсан. Гэтэл бодит нөхцөл байдал дээрээ энэхүү Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалд дурдаад байгаа зөрчил болон нөхцөл байдал бол үүсээгүй болохыг сайд өөрөө сонсох ажиллагаа хийгээгүй учраас бодитоор тогтоогоогүй, бас нөхцөл байдлыг буруу дүгнэж, хуулийг буруу хэрэглэж энэ тушаалыг гаргасан гэж үзэж байгаа. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж буюу “Э” ХХК-д газрыг хууль бусаар шилжүүлсэн эрүүгийн гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал байна гээд Эрүүгийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.
3.6. Гэтэл “Н*******” ХХК болон түүний захирал Ч. Б нь ямар нэгэн гэмт хэрэг үйлдээгүй болох нь хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол, мөрдөгчийн саналаар тогтоогдож байгаа. Тэгэхээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын маргаан бүхий тушаал эрүүгийн цагдаагийн албанаас ирсэн бичгийг үндэслээд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна, газрыг хууль бусаар шилжүүлсэн байж болзошгүй нөхцөл байдал байна, үүнтэй холбоотойгоор үр дагаврыг арилгах арга хэмжээ аваарай гэдэг прокурорын албан бичгийг үндэслээд гарчихсан байдаг. Гэтэл прокурор нь өөрөө хэргээ хэрэгсэхгүй болгоод, буруу байхгүй байна, гэмт хэрэг биш байна гээд дүгнэчихсэн байхад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд өөрийнх нь үндэслэл болсон нөхцөл байдал арилаад гэмт хэрэг биш болохыг тогтоосон байхад нэхэмжлэгчийн эрхийг сэргээн, газрыг сэргээж олгохгүй байгаа нөхцөл байдал байгаа юм.
3.7. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т газар эзэмшигчийн эрхийг заасан байгаа. Бидний газар бол эзэмших эрхтэй газар биш, ашиглах эрхтэй газар. Ашиглах эрхтэй газрыг бусдад ямар нэгэн байдлаар шилжүүлэх зохицуулалт байхгүй. Мөн сайдын тушаал дээр үндэслэл болгоод байгаа 38.1 дүгээр зүйл бол газар эзэмших эрхийг шилжүүлэх зохицуулалт байгаа. Гэтэл үндэслэлгүй энэ заалтыг баримтлаад газар ашиглахыг шилжүүлсэн мэтээр тайлбарлаад байгаа юм. Гэтэл нөхцөл байдал Эрүүгийн цагдаагийн албан дээр Ч.Бгийн гэрчээр өгсөн мэдүүлэг, прокурорын эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоод байгаа тогтоол дээр юу гээд дүгнээд байна вэ гэхээр үүнд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.1.5 дахь заалт маш тодорхой хариулт өгнө.
3.8. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.1.5. дээр гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж гэж ямар компанийг хэлэх юм бэ гэхээр Монгол Улсад үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдийн 25% хувь буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч, гадаадын иргэн, гадаадын аж ахуйн нэгж нь эзэмшээд байх юм бол энэ нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж гэж ойлгогдоно гээд тайлбарлаад өгчихсөн. Гэтэл энэ томоохон төсөл буюу 7 блок 3 давхар суурийн маш их хэмжээний ажил, газар арчлалт, хамгаалалт, хашаалсан байнгын харуул хамгаалалт, гадаадаас хүртэл ажиллах хүчин оруулж ирээд энэ барилгуудыг барьсан. Суурийн 3 давхар ажил явагдсан. Энэ хөрөнгө оруулалтыг тодорхой хэмжээнд “Э” ХХК 24 хувийнхаа хэмжээнд оруулсан. Энэ нь өөрөө гадаадын херенге оруулалттай аж ахуйн нэгж гэж ойлгогдохгүй. Монгол Улсын хуулийн этгээд гэж ойлгогдож байгаа.
3.9. Энэ нөхцөл байдлыг Эрүүгийн цагдаагийн алба, прокурор бас тогтоогоод хэрэгсэхгүй болгосон. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хүчингүй болгоод байгаа үндэслэл маань өөрөө үүгээр няцаагдаж байгаа юм. Бусдад шилжүүлсэн нөхцөл байдал байхгүй. Ерөөсөө “Н*******” ХХК дээр 2010 онд газар ашиглах эрх нь олгогдсон. Харин 24 хувийн хувьцаа эзэмшлийг “Э” ХХК эзэмших замаар тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Бодит нөхцөл байдал хийгээд хуулийг буруу тайлбарлаж, манай компанийг хохироочихсон ийм нөхцөл байдал байгаад байгаа юм" гэв.
Дөрөв. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
4.1. "Хэрэг бүртгэлтийн хэрэг нь хаагдчихсан учраас танай цуцалсан үндэслэл чинь алга болчихсон гэж тайлбарлаад байна. Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 113 дугаар хуудсанд прокуророос яам руу явуулсан 2020 оны 6 сарын мэдэгдэл авагдсан. Энэ дээр юу гэж байгаа вэ гэхээр энэ хэргийг тус компанийн захирал Ч.Бд холбогдуулж ямар хэргийг шалгасан бэ гэхээр эх үүсвэр нь тодорхойгүй мөнгөөр барилга бариад байна буюу өөрөөр хэлбэл, мөнгө угаах хэргээр шалгасан юм. Мөнгө угаах хэргээр шалгаж байх явцад мөнгө угаагдсан нь тогтоогдоогүй учраас тэр хэргийг хаасан. 2020 онд хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдээд явж байхад тэр дунд “Н*******” ХХК нь дундаа хувьцаа эзэмшигч нь солигдоод гадаадын хөрөнгө оруулалтын хуулийн этгээд орж ирээд, газраа хууль бусаар бусдад ашиглуулсан байдал тогтоогдсон учраас прокурор мэдэгдэл бичсэн.
4.2. Прокурор нь Прокурорын тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг барьж байгаа. Мөнгө угаах хэрэгтэй андуурмааргүй байна гэж хэлэх гээд байгаа юм. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж юу юунаас бүрдэх вэ гэдгийг заасан байдаг. Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон Газрын хууль, бусад холбогдох хууль тогтоомж. Тийм ч учраас Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль хоёр хоорондоо бие биеэсээ эш татсан маш олон заалтууд байдаг. Газар ашиглах эрхийг хүчингүй болгох, дуусгах харилцааг хэрвээ Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд байхгүй бол Газрын тухай хуулийг эшилж дуусгахаар хуульд өөрөө заасан.
4.3. Хууль тогтоогч тэгж хуульчилсан. Тэгэхээр Газрын тухай хуулийг барих ёсгүй байсан гэдэг тайлбар бол үндэслэлгүй. Газрын төлбөрийг төлсөн гээд яриад байна л даа. Хэрэгт байгаа баримтыг үзээд “Н*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын мэдүүлгийг харах юм бол энэ газрын төлбөрийг ганцхан 2019 онд л төлсөн. Өөрөөр хэлбэл, Бээжинд 2 хятад нь муудалцаад арбитрын маргаан үүсэхтэй зэрэгцээд нөгөө хятадууд газрын төлбөр төлөхөө больсон учраас аргагүйн эрхэнд газраа цуцлуулахгүйн тулд төлсөн. Түүнээс өмнө хятадууд төлдөг байсан юм. Үүнийг гэрчээр өгсөн мэдүүлэг дотор тодорхой дурдчихсан. Харуул хамгаалалтыг ч гэсэн Хятад компани хариуцдаг байсан. “Э” ХХК бол хэрэгт авагдсан баримтаар тогтоогдчихсон.
4.4. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар гадаадын иргэн хуулийн этгээдэд газрыг ашиглуулж болохгүй. Хуулийн этгээд 24 хувь гэхээр танайд 24 хувиа өгчихье гээд тохирсон л асуудал. Энэ бол илэрхий шүү дээ. Үнэхээр 24 хувиа та нар өгсөн юм бол Хятадууд чинь яахаараа тэр төслийн 80 хувийн үр шимийг хүртдэг юм, хүртэхээр гэрээ хийчихсэн байдаг юм. Та нар 76 хувийнхаа хөрөнгө оруулалтыг хийгээд, Хятадууд нь 24 хувийнхаа хөрөнгө оруулалтыг хийгээд 24 хувьдаа ноогдох үр шимийг л хүртэх ёстой биз дээ. Бизнесийн зарчим тийм гэж бодоод байна. Тэгээд энэ бүгдийг үзэж байгаад мэдээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед, эрүүгийн хэрэг бүртгэлтийн явцад шилжүүлсэн үйл баримтууд гарцаагүй тогтоогдсон. Үүнийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд тогтоогдсон байна гэж үзсэн. Бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрээ гаргасан.
4.5. Хэрэг бүртгэлтийн хэрэг хаасан асуудал нь мөнгө угаасан асуудал нь тогтоогдохгүй байна гэж хаасан гэсэн үг. Сайд хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлсэн. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлд ашиглах эрх, ашиглаж байгаа газраа бусдад хэсэгчлэн буюу бүхэлд нь дамжуулан ашиглуулахыг хориглоно гэж заасан. Энэ хууль өөрөө 1995 оны хууль. Ашиглуулах гэдэг үг энэ дээр маш чухал. Ашиглуулах гэдэг үгийг монгол хэлний тайлбар толь дээр 2 янзаар тайлбарласан. Ашиглуулах гэдэг нь ашиглуулж байгаа талдаа төлбөртэйгөөр ашиглуулах, нөгөө талдаа ашиглаж байгаа хүн үр шимийг нь хүртэх зорилготой гэж тайлбарласан.
4.6. Хуулийн хувьд ч гэсэн үзэл баримтлалын хувьд ч гэсэн тийм. Яг энэ ашиглуулах гэдэг үгэн дээр энэ харилцаан дээр яагаад байна гэхээр нөхөр Монгол хүн газраа гаргалаа, нэг ч төгрөг дахиж гаргахгүй. Төслийн цэвэр ашиг 21 хувийг авна. Төлбөртэйгөөр ашиглуулж байгаа хэрэг мөн. Нөгөө талдаа Хятад компани “Э” ХХК нь яах вэ гэхээр бүх мөнгөө гаргана. Бүх төлбөрөө хариуцна. Харуул хамгаалалт бүх юмаа хийнэ. Гэхдээ цэвэр ашгийн 79 хувийг хүртэнэ. Ашиглаад байгаа юм. Тэр газар дээр бий болсон төслөөс үүсэж байгаа үр шимийг хэн хүртээд байгаа юм. Дийлэнх олонх нь Хятад нөхөр хүртээд байгаа юм. Үүнийг одоо ашиглуулах, ашиглачихсан гэхгүй юм бол өөр ямар нөхцөл байдал тогтоох ёстой байгаа гэдгийг ойлгохгүй байна. Ийм учраас л сайдын тушаал хууль ёсны дагуу гарсан гэж үзэж байна” гэв.
Тав. Гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
5.1. "Н*******" ХХК-ийн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү. "Н*******" ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дугаар тушаалаар "аялал жуулчлалын" зориулалтаар 16.0 га газрыг олгосон. Ийнхүү 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Архитектур төлөвлөлтийн даалгаварт барилга барих зөвшөөрөл, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн "Барилгын ажлын эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл"-ийн 21 блок 7 давхар, хоёр давхар зоорьтой барилга барихаар зөвшөөрөл авч, улмаар орон сууцны барилгын ажлыг эхлүүлсэн.
5.2. Энэ нь Аялал жуулчлалын тухай хуулийн 4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: 4.1.1. "аялал жуулчлал" гэж хүн өөрийн байнга оршин суудаг газар нутгаасаа өөр газарт 90 хоног хүртэлх хугацаагаар суралцах, ажил хөдөлмөр эрхлэхээс бусад зорилгоор аялан явахыг” гэсэн заалтыг зөрчиж, тусгай хамгаалалттай газар нутагт хүн байнга оршин суух зориулалттай орон сууцны хотхон болох өндөр зэрэглэлийн үйлчилгээтэй орон сууцны хороолол барихаар барилгын ажлыг эхлүүлэн барилгын суурь цутгаж 1,2,3 давхар өрлөгийн ажлыг хийсэн байна. Орон сууц, хотхон болох "У" хороолол, Лофт хэв загварын 2900 айл, 3450 газар доорх гараж, 300-400 хүүхдийн цэцэрлэг, сургуулийн барилгын ажил гүйцэтгүүлэхээр Зазрын газраас 900 гадаадын ажилтан оруулах зөвшөөрлийг "Н*******" ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан “Э” ХХК, "Г" ХХК нь авсан байна. 1 х.х 89
5.3. Ийнхүү аялал жуулчлалын зориулалтаар авсан газрын зориулалтыг зөрчиж, зориулалтын бусаар газрыг ашиглаж орон сууц, хороолол барьж байгаа нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйл. Хязгаарлалтын бүсийн дэглэм, хязгаарлалтын бүсэд байгаль орчинд нь сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгээр дараахь үйл ажиллагаа явуулж болно. 11.7-д “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалттай орон байр барих, ашиглах”, мөн хуулийн 39 дүгээр зүйл. Газар ашиглагчид хориглох үйл ажиллагаа 1. “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн, нэгж, байгууллага дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 2/ энэ хууль болон тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын дэглэм, горимоор хориглосон, гэрээнд зааснаас өөр буюу байгаль орчинд сөрөг нөлөөлөх үйл ажиллагаа явуулах" гэсэн заалтыг илэрхий зөрчиж байна.
5.4. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйл. Дархан цаазат газарт хориглох үйл ажиллагаа Дархан цаазат газарт энэ хуулийн 10,11 дүгээр зүйлд зааснаас өөр зориулалтаар дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 1/ газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, геологийн судалгаа хийх, металл хайгч, химийн хорт болон тэсрэх бодис авч явах, ашиглах, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх; 5/ энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр барилга байгууламж барих: 11/ хууль тогтоомж болон хамгаалалтын горимоор хориглосон байгаль орчинд сөрөг нөлөөлөх бусад үйл ажиллагаа явуулах-ыг хориглосон байна.
5.5. Нийслэлийн прокурорын газрын 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн тоот мэдэгдэлд "газрын дэглэм зөрчиж хууль бусаар газар ухсан, барилгын суурь цутгасан...", шүүхээс 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэл, фото зургаар "Н*******" ХХК-ийн эзэмшиж байсан газарт барилгын суурь ухаж овоолсон шороотой байгаа болох нь тогтоогдсон. "Н*******" ХХК нь хэдийгээр өөрийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулсан боловч үнэн хэрэгтээ газрыг гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллагад гэрээгээр ашиглуулж байгаа нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33.2-д "Тусгай хамгаалалттай газар нутагт гадаад улсын хуулийн этгээд олон улсын байгууллага, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулахыг хориглоно" гэж заасныг зөрчсөн байна.
5.6. Тухайлбал: А тал болох "Н*******" ХХК болон Б тал болох “Э” ХХК-ийн хооронд байгуулсан Барилга байгууламжийн хамтран ажиллах гэрээ 2013 оны 06 дугаар сарын 28-ны 3 дахь хэсэгт орон сууц, үйлчилгээний зориулалттай нийт барилга байгууламжийн талбай 630,000 м.кв байхаар, гэрээний 4.1, 4.2-д заасны дагуу "Н*******" ХХК нь газраар хөрөнгө оруулалт хийж, төслийн барилгын цэвэр ашгийн 21 хувийг, “Э” ХХК нь барилга байгууламжийн угсралтын бүхий л ажилд 100 хувь хөрөнгө оруулалт хийн ашгийн 79 хувийг тус тус эзэмшихээр тохирсон байна. Мөн "Н*******" ХХК-ын захирал Ч.Бгийн өгсөн гэрчийн мэдүүлэгт “...манай компаний 24 хувийг “Э” ХХК-д шилжүүлэх болсон шалтгаан нь Хан-Уул дүүргийн , 16 га газарт барилга барих хөрөнгө оруулалт хийлгүүлэх зорилгоор шилжүүлсэн юм..." гэх мэдүүлэг.
5.7. Мөн тэрээр газрын төлбөрийг БНХАУ-ын иргэн төлдөг, би 2013 онд Дай Чин ХА-тай гэрээ байгуулж хөрөнгө оруулалт хийж барилга бариад ашгаасаа хэдэн төгрөг өгөхөөр тохиролцсон." гэх мэдүүлэг, газар эзэмшигч "Н*******" ХХК-ийн гүйцэтгэх захирлын дээрх тайлбар болон хэрэгт авагдсан гэрээнээс харахад Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-д Тусгай хамгаалалттай газар нутагт гадаад улсын хуулийн этгээд олон улсын байгууллага, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулахыг хориглоно..." гэж заасныг зөрчиж тусгай хамгаалалттай газар нутагт газрыг гадаадын иргэнд гэрээгээр халхавчилж газар ашиглуулж, газрыг зарсан болох нь тодорхой байна.
5.8. Ийнхүү "Н*******" ХХК нь өөрийн эзэмшил бүхий газрыг бусдад гэрээгээр дамжуулан бүхэлд нь ашиглуулж, орон сууц, хороолол барьж байгаа нь Тусгай Хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39.1.1-д заасан ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулах, гэсэн заалтыг зөрчсөн тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн "Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай" дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дээрх заалтуудыг үндэслэж "Н*******" ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
5.9. "А" ХХК-ийн хувьд Аялал жуулчлалын бааз байгуулах төслөө гаргаж, уг төсөл нь байшин буудал, үйлчилгээний төв, сагсны талбай, тоглоомын талбай, авто зогсоол, усан оргилуур, цөөрөм, спорт зугаалгын талбай, сүүдрэвч, нийт талбайн 30 хувьд мод тарих төлөвлөгөөтэй 120-150 хүнийг хүлээн авах хүчин чадалтай аялал жуулчлалын бааз байгуулах зөвшөөрөлтэй газрыг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11.7, 17.3-д заасан зориулалтын дагуу авсан. Дээрх газрыг гуравдагч этгээдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан журмын дагуу авч, зохих зардал гаргаж, эзэмшиж байгаа болно. Гэтэл анхан шатны шүүхээс Газрын тухай хуулийн 40.5. Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаалагч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гартал тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ шинээр олгохгүй" гэсэн ерөнхий хуулийг хэрэглэж, "А" ХХК-ийн газар ашиглах эрхийг олгосон сайдын 2022 оны дугаар тушаалыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна.
5.10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийг хэрэглэнэ гэж заасны дагуу Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан зохицуулалт байхгүй тул хүчингүй болгосон газрыг бусдад олгохыг тус хуулиар хориглоогүй болно. "Н*******" ХХК-ийн эзэмшиж байгаа газар болох Богдхан уулын Дархан цаазат газрын ны хязгаарлалтын бүсэд байрлах газарт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11, 17-р дугаар зүйлд үйл ажиллагаа явуулж болох төрлийг хуульчилж, мөн хуулийн 12 дугаар зүйл. Дархан цаазат газарт хориглох үйл ажиллагаа.
5.11. Дархан цаазат газарт энэ хуулийн 10,11 дүгээр зүйлд зааснаас өөр зориулалтаар дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 5/ энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр барилга байгуулаж барих; буюу аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалттай орон байр барих, ашиглах; -төрлийн барилга байгууламж барихыг зөвшөөрч, өөр зориулалтаар орон сууц үйлчилгээний барилга барихыг хориглосон байна. Гэтэл анхан шатны шүүх “...нэхэмжлэгчийн ашиглаж байгаа газрын ойр орчимд орон сууц эмнэлэг зэрэг үл хөдлөх хөрөнгө байгаа нь нийтэд илэрхий үйл баримт байх бөгөөд энэхүү үндэслэлээр газар ашиглах эрхийг дуусгавар болгох нь Газрын тухай хуулийн 4.1.3-д заасан газар ашиглах шударга ёс, тэгш байдлыг хангах зарчимд нийцэхгүй гэж тайлбарласан.
5.12. Тусгай хамгаалалттай газар нутагт хуулиар зөвхөн хүн түр оторлох, амрах, зориулалтаар барилга байгууламж барихыг зөвшөөрсөн, уг заалтыг илтэд зөрчиж, аж ахуйн нэгж байгууллага, барилгын компаниуд хууль бусаар зориулалтын бусаар орон сууц, хороолол барьсан нийтэд илэрхий хууль зөрчсөн үйл баримтыг шүүх үндэслэж, өөрөөр хэлбэл захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаатай шүүх эвлэрч ийнхүү дээрх үндэслэлээр тайлбарлаж, "Н*******" ХХК-ийн хууль бус үйл ажиллагааг зөвтгөж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ" гэсэн заалтыг зөрчиж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д заасныг үнэлж дүгнэлгүйгээр, хэт субьектив дүгнэлт гаргаж шийдвэрлэсэн. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү" гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7-д “Иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 71.1-д заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол шүүх хэргийн оролцогчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. Харин хэргийн оролцогчийн аль нэг нь зөвшөөрөөгүй бол шүүх хуралдааныг хойшлуулна” гэж заасны дагуу хэргийн оролцогч нарын зөвшөөрлөөр иргэдийн төлөөлөгчийг оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг явуулсан болно.
6. "Н*******" ХХК-аас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн , 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дугаар тушаалуудыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үндэслэн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын (хуучин нэрээр) 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай дугаар тушаалаар нэхэмжлэгч “Н*******” ХХК-ийн Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн анд 2011 оны дугаартай тушаалаар олгосон 16 га газар аялал жуулчлалын зориулалтаар олгосон эрхийг хууль бусаар 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр компанийн хувьцаа шилжүүлэх нэрээр гадаадын хөрөнгө оруулалттай “Э” ХХК-д шилжүүлснийг Нийслэлийн прокурорын газрын 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн дугаар мэдэгдлийн дагуу зориулалт бусаар анх олгосон, дархан цаазат газрын дэглэм горимыг зөрчин газар ухаж, барилга байшин барьсан, хууль бусаар гадаад улсын хуулийн этгээдэд ашиглуулсан, ашиглаж байгаа газраа бусдад шилжүүлсэн гэсэн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн байна.
8. Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээ, гэрчилгээг хураалгах тухай 1851 дугаар албан бичгээр “газар ашиглах эрхийг дуусгавар болгосон тул гэрчилгээг гэрээний хамт хүлээлгэн өгөх”, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 09/2834 дугаар албан бичгээр “архитектур төлөвлөлтийн даалгавар, эх загвар зургийг хүчингүй болсон”-ыг тус тус Н******* ХХК-д мэдэгдсэн байна.
9. Нэхэмжлэгчээс энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч “...үндэслэлүүд нь бодит байдалд нийцээгүй, прокурорын мэдэгдэлд үндэслэж, сонсгох ажиллагаа хийлгүйгээр тушаалыг гаргасан, гадаадын иргэн, хуулийн этгээдэд газраа дамжуулан ашиглуулаагүй, хуульд зааснаар газраа ашиглаж, бүтээн байгуулалт хийж, газрын төлбөрөө төлж байхад үндэслэлгүйгээр эрхийг минь зөрчсөн учир хууль бус шийдвэр болсон...” гэж, хариуцагчаас “...компанийн хувьцаа шилжүүлэх нэрээр гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжид газраа шилжүүлж ашиглуулсан, зориулалт бусаар анх олгосон газрын дэглэм зөрчиж газар ухаж, барилга барьсан учир газар ашиглах эрхийг нь хуульд нийцүүлж дуусгавар болгосон” гэж, гуравдагчаас “...манай компани хуульд заасны дагуу газар ашиглах эрхтэй болсон, нэхэмжлэгчийн хувьд хууль зөрчиж гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдэд гэрээгээр халхавчлах байдлаар шилжүүлэн ашиглуулсан нь тогтоогдсон учир хариуцагчийн гаргасан шийдвэр үндэслэлтэй...” гэж тус тус тайлбарлан маргасан.
10. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т “Тусгай хамгаалалттай газар нутагт гадаад улсын хуулийн этгээд олон улсын байгууллага, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулахыг хориглоно”, 39 дүгээр зүйлийн 39.1-д “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн, нэгж, байгууллага дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно” 39.1.1-д “ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулахыг хориглоно” гэж тус тус заасан байна.
11. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл тусгай хамгаалалттай газар нутагт гадаад улсын хуулийн этгээд болон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулахыг хориглосон, Монгол Улсын иргэн, хуулийн этгээд тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхтэй боловч уг эрхийнхээ дагуу ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг нь бусдад дамжуулан ашиглуулахыг мөн хоригложээ. Өөрөөр хэлбэл Монгол Улсын иргэн, хуулийн этгээд мөн гадаадын иргэн, хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдэд дамжуулан ашиглуулахыг хориглосон байна.
12. Тодруулбал, зөвхөн тухайн гадаадын иргэн, хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжид тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх олгосон шийдвэр гаргах, гэрчилгээ олгох гэсэн үйл ажиллагаагаар хязгаарласан хориглолт хийгээгүй, хуулийн дагуу газар ашиглах эрх авсан этгээд эдгээр этгээдүүдэд дамжуулан ашиглуулах үйл ажиллагааг мөн хориглосон буюу өргөн утгаар тайлбарлаж хэрэглэхээр байна.
13. Хэрэгт авагдсан нэхэмжлэгч компанийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаанаас үзэхэд “компанийн 24 хувийг гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд болох “Э” ХХК нь 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн эзэмшиж эхэлсэн”, тус компанийн хувьцаа эзэмшигч нар нь Бүгд найрамдах Хятад ард улсын 4 иргэн эзэмшдэг, ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг, хуулийн этгээдийн өмчийн хэлбэрийн хувьд гадаад улсын, хуулийн этгээдийн хэлбэрийн хувьд гадаадын хөрөнгө оруулалттай болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагааны баримтаар тогтоогдож байна.
14. Түүнчлэн нэхэмжлэгч болон түүний 24 хувийн хувьцааг эзэмшигч “Э” ХХК нарын хооронд “Барилга байгууламжийн хамтран ажиллах гэрээ”-г 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдөр байгуулж гэрээнд А тал Н******* ХХК, Б тал “Э” ХХК байхаар тусгаж, гэрээний 4.2-т “А,Б талууд харилцан тохиролцсоны дагуу А тал нь барилга байгууламж барих газраар хөрөнгө оруулалт хийн хувьцаа эзэмших харьцлаар энэхүү төслийн цэвэр ашгийн 21 хувьтай тэнцэх хувьцааг эзэмшихээс гадна бусад нөхөн олголтын эрх эдлэхгүй. Б тал нь газраас бусад барилга байгууламжийн угсралтын бүхий л ажилд 100 хувь хөрөнгө оруулалт хийн хамтран ажиллах харьцаа холбоо үүсгэн энэхүү төслийг хэрэгжүүлнэ. Хамтын ажиллагааны төсөлд А тал 21 хувь ба Б тал 79 хувийн хувьцааг тус тус эзэмшинэ” гэж зааснаас үзэхэд тухайн байгуулсан гэрээ нь хэдийгээр барилга байгууламжийн хамтран ажиллах гэрээ гэх нэртэй боловч гэрээгээр зохицуулсан зүйл нь маргаан бүхий газар дээр орон сууцны барилга, байгууламж барьж түүнээс бий болох ашгийг хэрхэн хуваан авах талаар тохиролцсон байна.
15. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар хориглосон үйл ажиллагааг явуулж, мөн хуулиар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулахыг хориглосон этгээдэд өөрийн компанийн хувьцааг эзэмшүүлж, гэрээ байгуулах замаар дамжуулан ашиглуулсан болох нь тогтоогдож байх тул маргаан бүхий тушаалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.
16. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хуулиар хориглосон зөрчил гаргасан болохыг тогтоож, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2, 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасныг зөв хэрэгжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул маргаан бүхий Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн дугаар тушаалаас болж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй байна.
17. Түүнчлэн нэхэмжлэгч нь газраа хууль болон гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй, ашиглахаар үйл ажиллагаа явуулаагүй болох нь дээр дурдсан гэрээний 3-т “Дээр дурдсан газар талбайд орон сууц болон үйлчилгээний барилга байгууламж төлөвлөсөн байна. Үүнд: орон сууцны зориулалтын болон бусад зориулалтын газар дээрх барилга байгууламжийн талбай ойролцоогоор 450.000 м.кв, газар доорх барилга байгууламжийн талбай ойролцоогоор 180.000 м.кв, нийт барилга байгууламжийн талбай ойролцоогоор 630.000 м.кв болно”, батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг, барилга эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байгаа ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...аялал жуулчлалын зориулалтаар тухайн газрыг ашиглаж байгаа, ашиглах гэж тухайн барилга, байгууламжуудыг барих гэж байгаа” гэх тайлбар үгүйсгэгдэж, дээр дурдсан үндэслэлүүдээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн дугаар тушаал хуульд нийцэж байх тул нэхэмжлэгчийн уг тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
18. Гуравдагч этгээдэд газар ашиглах эрх олгосон тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн Богдхан уулын дархан цаазат газрын анд 31,640 м.кв газар ашиглах эрх олгож, 0232638 дугаартай гэрчилгээ олгосон.
19. Цаг хугацааны хувьд тус шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 9033 дугаар “Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” захирамжийн 1 дэх заалтаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн дугаар тушаалын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн хугацаанаас хойш гарсан нь эрх зүйн зөрчилтэй гэж үзэхээр байна.
20. Гэвч шүүхээс Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн дугаар тушаалыг хуульд нийцсэн гэж дүгнэн, энэхүү актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
21. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий 2020 оны дугаар тушаалыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэмэгдүүлэн гаргасан “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлагыг хангах нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасантай нийцэхгүй байх тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчээс Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын(хуучин нэрээр) 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн , 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дугаар тушаалуудыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХ-ӨЛЗИЙ
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ Л.БАТБААТАР