Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 157/ШШ2025/00023

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий************************************** ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.У***************рт холбогдох “зээлийн гэрээний үүрэгт 9,754,973.82 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг  2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Нэхэмжлэгч “******************** ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Э.У***************р нь манай компанитай 2023 оны 11-р сарын 21-ны өдөр L36100766 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн Хаан банкны ............... тоот дансанд зээлийг олгосон.

Гэвч зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 01-р сарын 16-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:

2023 оны 12 дугаар сарын 08-ний өдөр 7100283522 зээлийн дансны дугаартай 6,180,000 төгрөгийн зээлийг 13 сарын хугацаатай, сарын 3,6 хувийн хүүтэй, 1 хувийн шимтгэлтэй, үндсэн хүүгийн 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцхоор зээлдэгчийн ................... банкны тоот дансанд олгосон бөгөөд 2025 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар:

1. Үндсэн зээл: 5,755,397.47 /таван сая долоон зуун тавин таван мянга гурван зуун ерөн долоон төгрөг дөчин долоон мөнгө/ төгрөг

2. Үндсэн хүү: 1,668,907.58 /нэг сая зургаан зуун жаран найман мянга есөн зуун долоон төгрөг тавин найман мөнгө/ төгрөг

3. Шитгэл: 0.00

4. Нэмэгдүүлсэн хүү: 47,390.74 /дөчин долоон мянга гурван зуун ерөн төгрөг далан дөрвөн мөнгө/ төгрөг 5. Нийт: 7,471,695.79 /долоон сая дөрвөн зуун далан нэгэн мянга зургаан зуун ерөн таван төгрөг далан есөн мөнгө/ төгрөг байна.

2024 оны 6 дугаар сарын 7-ны өдөр 7805597705 зээлийн дансны дугаартай, 1,088,000 төгрегийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, 2 хувийн шимтгэлтэй, үндсэн хүүгийн 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцхоор зээлдэгчийн ................... банкны тоот дансанд олгосон бөгөөд 2025 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар:

1. Үндсэн зээл: 1,088,000.00 /нэг сая наян найман мянган / төгрөг

2. Үндсэн хүү: 319,067.18 /гурван зуун арван есөн мянга жаран долоон төгрөг арван найман мөнгө / төгрөг

3. Шимтгэл: 21,760.00 /хорин нэгэн мянга долоон зуун жаран/ төгрөг

4. Нэмэгдүүлсэн хүү: 55,228.67 /тавин таван мянга хоёр зуун хорин найман төгрөг жаран долоон мөнгө / төгрөг

5. Нийт: 1,484,055.85 /нэг сая дөрвөн зуун наян дөрвөн мянга тавин таван төгрөг наян таван мөнгө / төгрөг байна.

2024 оны 6 дугаар сарын 7-ны өдөр 7800935558 зээлийн дансны дугаартай, 432,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, 2 хувийн шимтгэлтэй, үндсэн хүүгийн 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцхоор зээлдэгчийн ............................... банкны тоот дансанд олгосон бөгөөд 2025 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар:

1. Үндсэн зээл: 432,000.00 /дөрвөн зуун гучин хоёр мянган / төгрөг

2. Үндсэн хүү: 126,688.43 /нэг зуун хорин зургаан мянга зургаан зуун наян найман төгрөг дөчин гурван мөнгө / төгрөг

3. Шитгэл: 8,640.00 /найман мянга зургаан зуун дөчин төгрөг

4. Нэмэгдүүлсэн хүү: 21,929.04 /хорин нэгэн мянга есөн зуун хорин есөн төгрөг дөрвөн мөнгө/  төгрөг

5. Нийт: 589,257.47 /таван зуун наян есөн мянга хоёр зуун тавин долоон төгрөг дөчин долоон мөнгө / төгрөг байна.

2024 оны 6 дугаар сарын 7-ны өдөр 7805598090 зээлийн дансны дугаартай, 177,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, 2 хувийн шимтгэлтэй, үндсэн хүүгийн 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцхоор зээлдэгчийн ........................ банкны тоот дансанд олгосон бөгөөд 2025 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар:

1. Үндсэн зээл: 159,299.60 /нэг зуун тавин есөн мянга хоёр зуун ерөн есөн төгрөг жаран мөнгө / төгрөг

2. Үндсэн хүү: 33,518.37 /гучин гурван мянга таван зуун арван найман төгрөг гучин долоон мөнгө / төгрөг

3. Шитгэл: 3,200.00 /гурван мянга хоёр зуун төгрөг/

4. Нэмэгдүүлсэн хүү: 5,446.74 /таван мянга дөрвөн зуун дөчин зургаан төгрөг далан дөрвөн мөнгө / төгрөг

5. Нийт: 201,464.71 /хоёр зуун нэг мянга дөрвөн зуун жаран дөрвөн төгрөг далан нэгэн мөнгө / төгрөг байна.

Иймд зээлдэгч Э.У***************раас үндсэн зээлийн төлбөрт 7,434,697.07 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 2,148,181.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 129,995.19 төгрөг, шимтгэлийн авлага 33,600 төгрөг, нотариатын зардал 8,500 төгрөг, нийт 9,754,973.82 төгрөгийг гаргуулж өгнө үү..” гэжээ.

 

Хариуцагч Банжиг овогт Энхтөрийн У***************р шүүхэд гаргасан тайлбартаа: “******************** ББСБ-аас нэхэмжилсэн 9,754,973.82 төгрөгийг төлж барагдуулахад маргах зүйлгүй” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “******************** ББСБ” ХХК нь хариуцагч Э.У***************рт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,754,973.82 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч Э.У***************р нь 9,754,973.82 төгрөгийг “******************** ББСБ” ХХК-д төлөх үүрэгтэй болох нь 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн L36100766 дугаартай  цахим зээлийн эрх нээх гэрээ, Э.У***************рын зээлийн дансны хуулга, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 9,754,973.82 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно. 

 

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 9,754,973.82 (есөн сая долоон зуун тавин дөрвөн мянга есөн зуун далан гурван бүхэл зууны наян хоёр) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171,029.58 төгрөгийн тавин хувь 85,514.7 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 85,514.7 төгрөгийг, хариуцагч Э.У***************раас улсын тэмдэгтийн хураамж 85,514.7 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******************** ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “******************** ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 9,754,973.82 (есөн сая долоон зуун тавин дөрвөн мянга есөн зуун далан гурван бүхэл зууны наян хоёр) төгрөгийг хариуцагч Э.У***************р нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171,029.58 төгрөгийн тавин хувь 85,514.7 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 85,514.7 төгрөгийг, хариуцагч Э.У***************раас улсын тэмдэгтийн хураамж 85,514.7 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******************** ББСБ” ХХК-д д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Э.У***************р нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

 

 

ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР