| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2024/00242/И |
| Дугаар | 157/ШШ2025/00026 |
| Огноо | 2025-02-04 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 157/ШШ2025/00026
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Б*************** даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч У.Б*************ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Б***************т холбогдох эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 4,148,715 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М***********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А****************г нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч У.Б************* нь хариуцагч Б.Б***************т холбогдуулан “эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 4,148,715 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон.
1.1 “Нэхэмжлэгч У.Б************* нь ажлын TOYOTA HIACE маркийн ************* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд жолооч болон зорчиж явсан ажилтнууд нийт 9 хүн Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Ханбогд сум руу ээлжийн ажлын байрлуугаа очихоор зорчиж явсан болно.
Дундговь аймаг Дэлгэрцогт сумын 3-р багийн нутаг дэвсгэрт 2024.06.08-ны өдөр 20:02 минутын үед манай компанийн 9 ажилтан зорчиж явсан тээврийн хэрэгслийг мөргөсөн дуудлага мэдээлэлд Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахлах дэслэгч Б.Азжаргал үзлэг хийж 2024.06.08-ны 20 цагаас 20 цагийн хооронд хэрэг, осол гарсан болохыг үзлэгээр тогтоосон байна. Зам тээврийн осол гарах болсон гол шалтгаан нь KIA BONGO маркийн ****************** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч хариуцагч Батцэрэн овогтой Б*************** нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрмийн 11.14-д "Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна". Мөн 12.3-д "Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэж 2024.06.14-ний өдөр акт тогтоосон болно. (Зам тээврийн ослын актыг хавсаргав)
Зам тээврийн ослоор мөргүүлсэн TOYOTA HIACE маркийн ************* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд жолооч болон зорчиж явсан ажилтнууд нийт 9 хүн явж байснаас хамт зорчиж байсан ажилтан У.Б************* нь тухайн үед биеийн байдал ноцтой зовиургүй байсан боловч Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах ажлын байрандаа ухаан алдаж Улаанбаатар хотод яаралтай Гэмтэл болон Мэдрэлийн эмнэлэгт хүргэгдэн үзүүлэхэд "С4 - С5, С5 - С6 Хүзүүний жийргэвч арагш жигд бага зэргээр цүлхийсэн бөгөөд мөгөөрсөн цагираг ар хэсэгтээ урагдсан, 2 талын дагз, зулай хэсгийн хуйхан доор Т1/Т2 горимд бараан дохионы эрчим бүхий 0.8 см хүртэл хэмжээтэй, голомтот өөрчлөлттэй /өтгөн агууламж бүхий sebaceous cyst болон шохойжилттой" гэсэн онош тогтоогдож авто тээврийн ослоос үүдэлтэй байж болзошгүй гэж эмнэлгийн байгууллагаас зөвлөсөн болно. Бид ажилтан У.Б************* дээр шүүх шинжилгээ хийлгэхэд гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдсон, 2024.06.12-ноос эхлэн эм, эмчилгээг эхлүүлж одоогоор эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд эм, эмчилгээний төлбөр, шатахууны зардал нийт 2,648,715 төгрөг байна.
Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.3-д "Эрүүл мэндийг хохироосноос хохирогч хөдөлмөрийн чадвараа алдсан буюу хөдөлмөрийн чадвар нь буурсан, эсхүл хэрэглээ зардал нь нэмэгдсэн бол гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд хохирогчид cap тутам мөнгө төлөх замаар гэм хорыг арилгах үүрэгтэй" гэж заасны дагуу хариуцагчаас нэг ч төгрөг аваагүй болно.
Нэхэмжлэгч эд хөрөнгө болон ажилтныхаа зөвхөн эм, эмчилгээ, замын шатахууны төлбөрийг нэхэмжилж байгаа бөгөөд эрүүл мэндэд гэм хор учирсан нөхцөл байдлыг Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгосон баримт болон Гэнэтийн ослын даатгалын нөхөн төлбөрийн баримтууд зэргээр нотолж байгаа. (Баримтуудыг хавсаргав)
Иргэний хуулийн 228.4-д "Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй". Мөн 229.1-д "Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан байдаг. Иймд нэхэмжлэгчийн эрүүл мэндэд гэм хор учруулсны улмаас учирсан төлбөр 4,148,715 төгрөгийг хариуцагч Б.Б***************аас гаргуулж өгнө үү гэжээ. (хх-ийн 1-2 хуу)
1.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тэгэхээр бид нар ажилтандаа зориулаад бүх эмчилгээ, үйлчилгээг хийлгэхэд 2,648,715 төгрөгийг зарцуулсан. Ажилтан маань ажил хөдөлмөрөө хэвийн үргэлжлүүлэх боломжгүй группэд байгаа. Бид нар Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.3-д заасны дагуу эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирлыг нэхэмжилж шүүхэд хандсан. Хохирлын нийт хэмжээ 4,148,715 төгрөгийг Б.Б***************аас гаргуулаад У.Б*************т олгуулах хүсэлтэй байгаа” гэв.
2. Хариуцагч Б.Б*************** шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“...Дундговь аймгийн Дэлгэрцогт сумаас 18 км өнгөрч явахад Haisse маркийн хүн тээврийн хэрэгслийг гүйцэт түрүүлэх дохио өгч эсрэг урсгалын байрлалд шилжин явах үед гэнэт Haisse маркийн тээврийн хэрэгсэл замын эсрэг урсгал буюу миний шилжсэн урсгалд орж ирэн хурдаа огцом сааруулж бараг зогссон. Ингээд өөр үйлдэл хийж амжилгүй араас нь очиж мөргөсөн ингээд Дэлгэрцогт сумын Төлөөлөгч цагдаа туслахтайгаа ирж хэмжилт хийж, миний бичиг баримтыг хурааж аваад нөгөө машинд 9 зорчигч байсан. Цагдаагийн албан хаагч миний дэргэд тэр хүмүүсээс гэмтсэн бэртсэн хүн байна уу гэж асуухад байхгүй гэсэн. Ингээд тэр хүмүүсээс нэг нэгээр нь мэдүүлэг аваад, үнэлгээний хариу иртэл явуулахгүй гэсэн. Ингээд Дэлгэрцогт суманд 2 хоносон. Нөгөө 9 зорчигч өөр машин дуудуулж Ханбогд сум явсан. Үнэлгээний хариу ирж хүн гэмтэл бэртэл байхгүй тул 100,000 төгрөгөөр торгуулж, 5 оноо хасуулж ийм арга хэмжээ авхуулаад Өмнөговь аймаг явсан. 9 зорчигчоос 1 зорчигч буцаж хот явж үзүүлсэн гэмтэлгүй гэж гарсан. Иймээс энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Үндэслэл байгаа гэж үзвэл 41-72 дугаар хуудсыг танилцаад нэр, хаяг гэмтсэн хүний нэр байхгүй баримт гэж харж байна. Мөн шохоожилттой гэсэн байсан. Аваараас үүссэн гэж нотолж чадахгүй гэсэн нь зөвшөөрөхгүй байх үндэслэл болж байна. Эмчээс зөвлөгөө аваад шохоожилт тэр дороо үүсэхгүй гэж хэлж болно. Үнэн зөвийг тогтоож өгнө үү.” гэжээ. (хх-ийн 106-107 хуу)
2.1 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А****************г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Тухайн осол болдог өдөр миний үйлчлүүлэгч Б.Б*************** нь орон нутгийн замд явж байгаад гүйцэж түрүүлэх дохио өгөөд гүйцэж түрүүлэх үйл ажиллагаа хийгдээд явж байхад Тoyota Hiace маркийн *************** улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн машин зам дээр нүх таарсны улмаас огцом дарж Б.Б***************ын талаар мөргөлдөж осол гарсан байдаг. Итгэмжлэл олгогч гэм буруу дээрээ маргадаггүй. Тухайн үед осолд орсон хүмүүсээс биеийн байдал хэвийн байсан учраас цаашаагаа замд тээвэрлэх үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд орон нутагт нь хүргэсэн гэж хэлж байна. Магадгүй бэртэл гэмтэлтэй хүмүүсийг та нар яагаад цаашаа орон нутгийн замд тээвэрлэсэн юм бэ, энэ хүн битүү гэмтэлтэй байж байгаад дахиад доргилтын улмаас өвчин сэдэрсэн байхыг үгүйсгэхгүй гэж хариуцагч үзэж байгаа. Мөн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэлийн үндэслэл шаардлага нь өөрөө тодорхойгүй байна гэсэн зүйлүүдээр хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн саналтай байна” гэв.
3. Нэхэмжлэгч У.Б*************аас:
- “Итгэлт Эстимэйт 3”-ийн №1704/ ДД№ 30319828 дугаартай автомашины техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 5-7-р хуудас),
- Төлбөрийн баримт (хх-ийн 8-р хуудас),
- Дундговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 248 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 9-11-р хуудас),
- Мөнгөн гүүх эмнэлгийн шинжилгээний хариу (хх-ийн 12-17-р хуудас),
- Мөнгөн гүүр эмнэлэг Соронзон резонанст томографийн оношлогоо (хх-ийн 18-р хуудас),
- Дүрс оношилгооны шинжилгээний хариу (хх-ийн 19-р хуудас),
- Компьютрийн томографийн шинжилгээ (хх-ийн 20-р хуудас),
- Мөнгөн гүүр эмнэлэг мэдрэлийн эмчийн үзлэг /хх-ийн 22-23-р хуудас),
- Зүрхний бичлэг, зүрхний эмчийн үзлэг (хх-ийн 24-25-р хуудас),
- Эхоны зураг (хх-ийн 26-р хуудас),
- Зүрхний хэт авианы шинжилгээ (хх-ийн 27-34-р хуудас),
- Төлбөрийн баримт (хх-ийн 35-р хуудас),
- Шимт ургамал анагаах ухааны эмнэлэгийн эмчилгээний зардлын баримт (хх-ийн 36-р хуудас),
- Төлбөрийн баримт (хх-ийн 37-39-р хуудас),
- Увдист манал уламжлалт анагаах ухааны эмнэлэгийн эмчилгээний зардлын баримт (хх-ийн 40-р хуудас),
- Эрүүлжүүлэх физик эмчилгээний үйлчилгээний төлбөрийн баримт (хх-ийн 41-р хуудас),
- 40,000 төгрөгийн бэлэн мөнгөний орлогын баримт (хх-ийн 42-р хуудас),
- Баримтын мэдээлэл гэх баримтууд (хх-ийн 43-71-р хуудас),
- Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж (хх-ийн 72-р хуудас),
- Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас, тэтгэмжийн тооцоо (хх-ийн 73, 75, 77, 79-р хуудас),
- Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн мэдээлэл (хх-ийн 74, 76, 78, 80, 86-р хуудас),
- Ажил олгогчийн хариуцлага, гэнэтийн ослын даатгалын гэрээ, хавсралт (хх-ийн 81-85-р хуудас),
- Гэнэтийн ослын даатгалын нөхөн төлбөрийн тооцоолол (хх-ийн 87-р хуудас),
- Мехлопат ХХК-ийн депозит дансы хуулга (хх-ийн 88-89-р хуудас),
- У.Б*************ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 90-р хуудас),
- Б.Б***************ын иргэний үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хх-ийн 91-р хуудас),
- 2024 оны 06 сарын 14-ний өдрийн 0211899 дугаартай шийтгэлийн хуудас (хх-ийн 92-р хуудас) зэргийг бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Зам тээврийн ослын улмаас миний биед "С4 - С5, С5 - С6 Хүзүүний жийргэвч арагш жигд бага зэргээр цүлхийсэн бөгөөд мөгөөрсөн цагираг ар хэсэгтээ урагдсан. 2 талын дагз, зулай хэсгийн хуйхан доор Т1/Т2 горимд бараан дохионы эрчим бүхий 0.8 см хүртэл хэмжээтэй, голомтот өөрчлөлттэй / өтгөн агууламж бүхий sebaceous cyst болон шохойжилттой" гэсэн онош тогтоогдож, уг гэмтлүүд нь авто тээврийн ослоос үүдэлтэй байж болзошгүй гэж эмнэлгийн байгууллагаас зөвлөсөн. Эдгээр гэмтлүүд шүүх шинжилгээгээр гэмтлийн хөнгөн зэрэг гэж тогтоогдсон. ....Иймд нэхэмжлэгчийн эрүүл мэндэд гэм хор учруулсны улмаас учирсан төлбөр 4,148,715 төгрөгийг хариуцагч Б.Б***************аас гаргуулж өгнө үү” гэж.
“...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. ...9 зорчигчоос 1 зорчигч буцаж хот явж үзүүлсэн гэмтэлгүй гэж гарсан. Тухайн гэмтэл нь зам тээврийн ослоос үүссэн гэдэг нь тогтоогдоогүй... Нэхэмжлэлийн үндэслэл шаардлага нь өөрөө тодорхойгүй байна. Хавтаст хэргийн 8, 21, 35, 41-71 хуудсанд авагдсан санхүүгийн баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж үзэж байгаа. ...Нотлох баримтуудын дийлэнх олонх нь Хаан банкны апликэйшнээс авсан скрийн шот хийгээд хавтаст хэрэгт өгсөн байна. ” гэж.
2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт ****************** улсын дугаартай Киа бонго маркийн тээврийн хэрэгсэл нь Тоёота Хайс маркийн ************* улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж ************* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан У.Б*************ийн биед хүзүүний 4-5, хүзүүний 5-6 нугалмын түвшинд жийргэвч арагш бага зэргээр цүлхийсэн мэдрэлийн язгуур дарагдалгүй, мөгөөрсөн цагираг ар хэсэгт урагдал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан байна.
Талуудын маргааны зүйл нь нэхэмжлэгчид учирсан гэмтэл нь зам тээврийн осолтой холбоотой эсэх нь тодорхойгүй, тухайн үед гэмтэж бэртсэн хүн байгаагүй, одоо нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж маргана.
Дээрх үйл баримтыг дүгнэхэд уг зам тээврийн осолд Дундговь аймгийн Цагдаагийн газраас зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 0211899 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 51 дэх хэсэгт зааснаар буюу хариуцагч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-д "Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна". Мөн дүрмийн 12.3-д "Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэснийг хариуцагч Б.Б*************** нь зөрчсөн гэж үзэж түүнд 100,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж, дээрх шийдвэрт хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй тул хүчин төгөлдөр болжээ.
Хариуцагч Ц.Б*************** нь нэхэмжлэгч У.Б*************ийн эрүүл мэндэд гэм хор учруулсан болох нь дээрх шинжээчийн дүгнэлт, шийтгэлийн хуудас зэрэг нотлох баримтаар тогтоогдох бөгөөд нэхэмжлэгчийн эмнэлэгт хандсан цаг хугацаа, хийлгэсэн эмчилгээ зэрэг нь дээрх үйл баримттай тохирч байх тул хариуцагчийн үйлдэл, нэхэмжлэгчид учирсан хохирол буюу гэм хор хоорондоо шалтгаант холбоотой гэж дүгнэлээ.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь өөрийн эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирлыг гэм буруутай этгээд болох хариуцагчаас шаардах эрхтэй байна.
6. Иймд нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтаар тогтоогдож байгаа дараах зардлыг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Үүнд: 1. “Зуун наст” эмийн сангаас 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Экватор 10мг гэх нэг бүрийн үнэ 1250 төгрөгийн эмийг 30 ширхгийг, Остео кальц гэх 58,000 төгрөгийн эмийг 1 ширхгийг худалдан авч нийт 101,000 төгрөгийн зардал /хх-н 21 хуу, ар талд/
2. “Шимт ургамал” уламжилт анагаах ухааны эмнэлэгт 535,0000 төгрөгийн эмийн эмчилгээ хийлгэсэн зардал /хх-н 35-36 хуу/
3. “Увдист манал” уламжилт анагаах ухааны эмнэлэгт 365,000 төгрөгийн эмийн эмчилгээ хийлгэсэн зардал /хх-н 37-40 хуу/
4. “Өмнөговь БОЭТ” Хүзүүний тодосгогч бодисгүй компьютерт томографийн шинжилгээнд төлсөн 40,000 төгрөг /хх-н 20, 42 хуу/
5. 2024.06.12-оос 2024.06.19-ний хооронд 5 хоногийн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийн зөрүү 285,128 төгрөг /хх-ийн 73-74 хуу/
6. 2024.06.20-оос 2024.06.27-ны хооронд 6 хоногийн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийн зөрүү 342,153 төгрөг /хх-ийн 75-76 хуу/
7. 2024.07.01-ээс 2024.07.07-ны хооронд 5 хоногийн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийн зөрүү 285,128 төгрөг /хх-ийн 77-78 хуу/
Нийт 1,953,409 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангасан, нэхэмжлэгчийн эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээ хийлгэсэн зардлууд байх тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Харин бусад зардлууд болох
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 2,195,306 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
7. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 81,330 төгрөгийг төлсөн ба энэхүү мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд буюу 1,953,409 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 46,205 төгрөгийг хариуцагч Б.Б***************аас гаргуулж нэхэмжлэгч У.Б*************т олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.Б***************