| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 181/2024/06037/И |
| Дугаар | 197/ШШ2025/01046 |
| Огноо | 2025-02-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 197/ШШ2025/01046
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би
Нэхэмжлэгч: УБ, байрлах ******* ББСБ ХХК /*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: УБ, тоотод оршин суух ******* овогт *******ы ******* /*******/,
Хариуцагч: УБ, тоотод оршин суух ******* овогт *******ын ******* // нарт холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 4,649,537.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигчдын хооронд байгуулагдсан 2025.02.12-ны өдрийн эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Ц.*******, Н.******* нар нь ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 4,649,537.28 төгрөгийг 2025.02.25-ны өдөр 500,000 төгрөг, 2025.03.25-ны өдрөөс 2025.05.25-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүр 1,000,000 төгрөг, үлдэх 1,149,537.28 төгрөгийг 2025.06.25-ны өдрийн дотор төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Ц.*******, Н.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,649,537.28 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 4,649,537.28 төгрөгийг 2025.02.25-ны өдөр 500,000 төгрөг, 2025.03.25-ны өдрөөс 2025.05.25-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүр 1,000,000 төгрөг, үлдэх 1,149,537.28 төгрөгийг 2025.06.25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1-т зааснаар ******* ББСБ ХХК -ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.*******, Н.******* нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,649,537.28 төгрөгийг 2025.02.25-ны өдөр 500,000 төгрөг, 2025.03.25-ны өдрөөс 2025.05.25-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүр 1,000,000 төгрөг, үлдэх 1,149,537.28 төгрөгийг 2025.06.25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89,343 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 44,671 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Ц.*******, Н.******* нараас 44,671 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК -нд олгосугай.
3. Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН