| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2024/01416/И |
| Дугаар | 320/ШШ2025/00179 |
| Огноо | 2025-02-06 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 320/ШШ2025/00179
| 2025 оны 02 сарын 06 өдөр | Дугаар 320/ШШ2025/00179 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 155/2024/01416/И/
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Д.Д,
Нэхэмжлэлийн шаардлага: Эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч нь мөн эсэхээ тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч: Д.Д ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Уянга.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Д шүүхэд Т аймгийн З дахь Хөдөө аж ахуйн Техник мэргэжлийн сургуулиас 1982 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Д д олгосон 01** дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь мөн эсэхээ тогтоолгох тухай хүсэлтийг гаргасан байна.
Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойллоо. Үүнд:
...Миний бие Д.Д нь 1964 онд Д гийн том хүү болон мэндэлж, эцэг, эх, дүү нарынхаа хамт Х сумандаа амьдарч байгаад сургуулийн насанд хүрч сумынхаа 8 жилийн дунд сургуульд сурч төгссөн. Дунд сургуулиа төгсөөд 1980 онд Т аймгийн З дахь Хөдөө аж ахуйн Техник мэргэжлийн сургуулийн тэжээл бэлтгэлийн механикжуулагчийн ангид элсэн орсон. Сургуулиас хөдөлмөрийн дэвтрийг нээж олгохдоо миний хойд аав болох Нарангэрэлээр овоглож, үүнийг дараа нь зөвтгөн Д болгосноос хөдөлмөрийн дэвтэр овгийн зөрчилтэй болсон. Энэ учир шалтгааны улмаас Т аймгийн З дахь Хөдөө аж ахуйн Техник мэргэжлийн сургуулиас 1982 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Д д олгосон 01** дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Д гийн Д мөн болохыг тогтоолгох шаардлага үүссэн...гэв.
Хүсэлт гаргагч Д.Д нь шүүхэд иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж тушаасан баримт, 1982 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Т аймгийн З дахь Хөдөө аж ахуйн Техник мэргэжлийн сургуулиас Д д олгож, цээж зургийг нааж, олгосон байгууллагын тамга дарагдаж, зохих бичилтүүд хийгдсэн 01** дугаартай хөдөлмөрийн дэвтэр, түүний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн Дугаар CVL2567010001000955 Гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгчээ.
Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр Д.Н , Д.Б нарыг гэрчээр асууж,
өөрийн санаачилгаар Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хүсэлт гаргагчийн төрсний бүртгэлийн болон төрөл садангийн лавлагаа, хүсэлт гаргагч нь овог, эцэг/эх-ийн нэр, нэр өөрчилсөн бүртгэлтэй эсэх, ХААТР-1(А), ХААТР-21(А), Хаягийн хуудас №7 маягтуудыг гаргуулж нотлох баримтууд бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хүсэлт гаргагч Д.Д дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд:
... Дунд сургуулиа төгсөөд 1980 онд Т аймгийн З дахь Хөдөө аж ахуйн Техник мэргэжлийн сургуулийн тэжээл бэлтгэлийн механикжуулагчийн ангид элсэн орсон. Сургуулиас хөдөлмөрийн дэвтрийг нээж олгохдоо миний хойд аав болох Нарангэрэлээр овоглож, дараа нь овгоо зөвтгөн Д болгож зассанаас хөдөлмөрийн дэвтэр овгийн зөрчилтэй болсон. Энэ шалтгааны улмаас Т аймгийн З дахь Хөдөө аж ахуйн Техник мэргэжлийн сургуулиас 1982 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Д д олгосон 01** дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Д гийн Д мөн болохыг тогтоолгох шаардлага үүссэн...гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 30/64 дугаар албан бичгээр ирүүлсэн: ...РД:Р ***, Овог: Д , Нэр: Д , ...эх: И Д ... гэсэн мэдээлэл бүхий ХААТР-1(А) маягт,
...1.Овог, нэр:Д Д , 2. Төрсөн он, сар, өдөр: 1964-12-12... гэсэн мэдээлэл бүхий Хаягийн хуудас №7 маягт,
...5.РД: Р ***, 6.Овог: Боржгон, 7. Эцэг/эхийн нэр:Д , 8.Нэр: Д ,... гэсэн мэдээлэл бүхий ХААТР-21(А) маягт,
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн Дугаар CVL2567010001000429: ...регистрийн дугаар: Р ***, Овог:Боржгон, Эцэг/эхийн нэр:Д , Өөрийн нэр:Б , ...Эхийн: Эцэг/эхийн нэр: И , Өөрийн нэр: Д ... гэсэн мэдээлэл бүхий Төрсний бүртгэлийн лавлагаа,
Дугаар CVL2567010001000955: ...Эцэг/эхийн нэр: Вандан, өөрийн нэр: Нарангэрэл,...бүртгэсэн он, сар, өдөр: 1983-10-31,...регистрийн дугаар: Р***7 ...овог:Их мэргэд, Эцэг/эхийн нэр: И , Өөрийн нэр: Д гэсэн мэдээлэл бүхий Гэрлэсний бүртгэлийн лавлагаа,
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 30/173 дугаар: Улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд иргэн Д.Д (Р ***) нь овог, эцэг/эх-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэл бүртгэгдээгүй байна. гэсэн бичвэр бүхий албан бичиг зэрэг баримтуудаар хүсэлт гаргагч Д гийн Д нь Т аймгийн З дахь Хөдөө аж ахуйн Техник мэргэжлийн сургуулиас 1982 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Д д олгосон 01** дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болох нь тогтоогдож байна.
Гэрч Д.Н ийн: ...Д.Д ийн эцэг нь Н, эхийг нь Д гэдэг. Д.Д нь эцэг, эхээс 12-уулаа, их олон хүүхэдтэй айл байсан. Би зуны амралтаараа ээжийгээ дагаж Нарангэрэл гуайнд очдог байв. Нарангэрэл нь Х сумын Чичингийн гол гэх газраар нутагладаг, сумынхаа нэгдэлд үхэр хариулдаг, ээж Д нь саальчин хийдэг байсан. Д нь гэх олон дүү нартай. Д нь айлын том хүүхэд юм. гэх,
Гэрч Д.Б гийн: ...Д.Д ийн эцэг нь Н, ээж нь Д , ээж нь одоо байгаа, аав нь нас барсан. Олон хүүхэдтэй айл байгаа. Д айлын том хүүхэд байгаа... гэх мэдүүлэг нь эргэлзээгүй, зөрүүгүй, гэрчид хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу мэдүүлэг авсан байх тул мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.
Хүсэлт гаргагч Д.Д ийн эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч нь мөн эсэхээ тогтоолгох тухай хүсэлт нь тогтоох журмыг заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч байх тул тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар шаардах эрхтэй байна.
Иймд шүүх Т аймгийн З дахь Хөдөө аж ахуйн Техник мэргэжлийн сургуулиас 1982 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Д д олгосон 01** дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Боржгон Д гийн Д мөн болохыг тогтоож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж заасан байх тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Хэрэгт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Дугаар CVL2567010001001228, CVL2567010001001227 Төрөл садангийн лавлагаа авагдсан ба энэ баримт нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн
135.2.4-т зааснаар Т аймгийн З дахь Хөдөө аж ахуйн Техник мэргэжлийн сургуулиас 1982 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Д д олгосон 01** дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Боржгон Д гийн Д мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА