| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2025/000235/И |
| Дугаар | 157/ШШ2025/00033 |
| Огноо | 2025-02-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 157/ШШ2025/00033
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “Х****************” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Л.Б***********ид холбогдох “зээлийн гэрээний үүрэгт 182,421.79 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Х****************” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Л.Б*********** 2022 оны 01 дүгээр сарын 15-ний өдөр ХЭ-БЗГ/2022-27501 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан 1,016,730 /нэг сая арван зургаан мянга долоон зуун гуч/ төгрөгийн зээлийг нэг сарын 2.55% хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай олгосон. Гэвч зээлдэгч Л.Б************ нь Барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор бислүүлэлгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 726 хоногийн хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөрт зөрчил үүсгэсэн. Энэ талаар удаа дараа мэдэгдэж байсан боловч 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар дээрх зөрчлийг төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч Л.Б***********оос байгуулсан Барьцаат зээлийн гэрээний 7.2, 7.2.4 мөн тус гэрээний 5.2.1, Иргэний хуулийн 451.1, 453.1 дүгээр зүйлүүдийг тус тус үндэслэн : 182,421.79 /нэг зуун наян хоёр мянга дөрвөн зуун хорин нэгэн төгрөг далан есөн мөнгө/ төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б овогт Л-гийн Б*********** шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Л.Б*********** нь Х****************ийн 182,421.79 төгрөгийг төлж барагдуулна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Х****************” ХХК нь хариуцагч Л.Б***********ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 182,421.79 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Л.Б*********** нь 182,421.79 төгрөгийг “Х****************” ХХК-д төлөх үүрэгтэй болох нь 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ХЭ-БЗГ/2022-27501 дугаартай барьцаат зээлийн эрх нээх гэрээ, Л.Б***********ийн зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 182,421.79 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 182,421.79 (нэг зуун наян хоёр мянга дөрвөн зуун хорин нэгэн бүхэл зууны далан ес) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,138 төгрөгөөс 182,421.79 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 6,123 төгрөгийн тавин хувь 3,061.5 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 41,076.5 төгрөг (илүү төлсөн 38,015 төгрөг+3,061.5 төгрөг)-ийг, хариуцагч Л.Б***********оос улсын тэмдэгтийн хураамж 3,061.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Х****************” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Х****************” ХХК-ийн нэхэмжилсэн 182,421.79 (нэг зуун наян хоёр мянга дөрвөн зууны хорин нэгэн бүхэл зуун далан ес) төгрөгийг хариуцагч Л.Б*********** нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,138 төгрөгөөс 182,421.79 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 6,123 төгрөгийн тавин хувь 3,061.5 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 41,076.5 төгрөг (илүү төлсөн 38,015 төгрөг+3,061.5 төгрөг)-ийг, хариуцагч Л.Б***********оос улсын тэмдэгтийн хураамж 3,061.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Х****************” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Л.Б*********** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР