Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 320/ШШ2025/00180

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 320/ШШ2025/00180

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 155/2025/01394/И/

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ц.Б,

Нэхэмжлэлийн шаардлага: Хугацаат цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч: Ц.Б ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Уянга.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Б шүүхэд Барилгын цэргийн 012 дугаар ангид 1982 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаат цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай хүсэлтийг гаргасан байна.

Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойллоо. Үүнд:

...Хугацаат цэргийн алба хаасан лавлагаа болон цэргийн батлах дээр миний овог Ж гэж миний хойд ааваар бичигдсэн байдаг. Би аав, ээж хоёроо гэрлэлтээ батлуулаагүй байхад төрж, ээж Ц ээрээ овоглож, төрсний гэрчилгээгээ авснаас овгийн зөрчил үүсч цэргийн алба хаасан хугацаа маань ажилласан жилд тооцогдохгүйд хүрээд байна...гэв.

Хүсэлт гаргагч Ц.Б нь шүүхэд иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж тушаасан баримт, Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 7038 дугаар Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, 1982 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Ж.Б од олгосон 5*** дугаартай Цэргийн батлах, түүний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 1964 оны 3 дугаар сарын 01-ний өдөр төрсөн Ц ийн Б ын 44 дугаартай Төрсний гэрчилгээ зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгчээ.

Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр Б.А г гэрчээр асууж,

өөрийн санаачилгаар Батлан хамгаалахын төв архиваас хүсэлт гаргагчийн хугацаат цэргийн алба хаасны лавлагаа, Цэргийн албанд тэнцэгчдийн анкет, Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хүсэлт гаргагчийн төрсний бүртгэлийн болон төрөл садангийн лавлагаа, ХААТР-1(А), ХААТР-21(А), Хаягийн хуудас №7 маягтуудыг гаргуулж нотлох баримтууд бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хүсэлт гаргагч Ц.Б нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд:

...Хугацаат цэргийн алба хаасан лавлагаа болон цэргийн батлах дээр миний овог Ж гэж миний хойд ааваар бичигдсэн байдаг. Би аав, ээж хоёроо гэрлэлтээ батлуулаагүй байхад төрж, ээж Ц ээрээ овоглож, төрсний гэрчилгээгээ авснаас овгийн зөрчил үүсч цэргийн алба хаасан хугацаа маань ажилласан жилд тооцогдохгүйд хүрээд байна...гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Х аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны цэргийн хэлтсээс 1982 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Ж.Б од олгосон 5*** дугаартай Цэргийн батлах, түүний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Батлан хамгаалах яамны төв архивын 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 7038, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 08/291 дүгээр: Ж.Б БХЯ-ны сайдын 1982.06.08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар Х аймгаас 1982.06.21-ний өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 012 дугаар ангид алба хааж, БЦЕГ-ын даргын 1985.08.03-ны өдрийн 292 дугаар тушаалаар 1985.08.10-ны өдөр 5*** дугаарын цэргийн батлахтай халагдсан. гэсэн мэдээлэл бүхий Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа,

Батлан хамгаалах төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 33 дугаар албан бичгээр ирүүлсэн: Ж Б , төрсөн он, сар, өдөр: 1964-3-1, ам бүл хэд, таны юу болох, хэдэн настай, хаана ямар ажилтай: ам бүл 10, эцэг Ж , 65 настай,... гэсэн мэдээлэл бүхий Х аймаг А сумаас 1982 онд цэргийн албанд тэнцэгчдийн анкет,

Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 30/63 дугаар албан бичгээр ирүүлсэн: ...РД:Р***, Овог: Ц , Нэр: Б ,...эх: Д Ц ... гэсэн мэдээлэл бүхий ХААТР-1(А) маягт,

...1.Овог, нэр: Ц Б , 2. Төрсөн он, сар, өдөр: 19**-03-01... гэсэн мэдээлэл бүхий Хаягийн хуудас №7 , 7. Эцэг/эхийн нэр: Ц , 8.Нэр: Б ,... гэсэн мэдээлэл бүхий ХААТР-21(А) маягт,

Х аймгийн Р сумын Иргэний гэр бүлийн товчооноос 1964 оны 3 дугаар сарын 01-ний өдөр олгосон: Овог: Ц , Нэр: Б , Төрүүлсэн Эхийн овог: Д , Нэр: Ц ... гэсэн мэдээлэл бүхий Төрсний гэрчилгээ,

Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 30/65 дугаар албан бичгээр ирүүлсэн: ...регистрийн дугаар: Р***, Овог: Цагаан хуулар, Эцэг/эхийн нэр: Ц , Өөрийн нэр: Б ,...Эхийн: Эцэг/эхийн нэр: Д , Өөрийн нэр: Ц ... гэсэн мэдээлэл бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн Дугаар CVL2567010001000429 Төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудаар хүсэлт гаргагч Ц.Б нь Барилгын цэргийн 012 дугаар ангид 1982 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаат цэргийн алба хаасан үйл баримт тогтоогдож байна.

Гэрч Б.А гийн: ...Би 1984 онд Налайхын Барилгын 012 дугаар ангид Х аймгаас цэрэгт татагдан очиж, 2 сарын хугацаанд цэргийн алба хааж байгаад Дорноговь аймгийн Зүүн баян сумын 149 дүгээр анги руу шилжсэн.

Намайг 1984 онд анх Налайхын Барилгын цэргийн 012 дугаар ангид хугацаат цэргийн албанд татагдан очиход Ц.Б нь түрүүч цолтой, салаа орлогч, хал цэрэг байсан. Б ын аавыг Ж , ээжийг Ц гэдэг. Х аймгийн Х тосгоны Өрхт-Уст гэдэг газраар нутаглаж байгаад, Ж гуайг нас барсны дараа Жанхай руу нутаглахаар явсан. Б ын овгийг бол мэдэхгүй, аавыг нь Сөөсгөр Ж гэдэг байсан... гэх мэдүүлэг нь эргэлзээгүй, зөрүүгүй, гэрчид хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу мэдүүлэг авсан байх тул мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.

Хүсэлт гаргагч Ц.Б ын хугацаат цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай хүсэлт нь тогтоох журмыг нь заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч байх тул тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар шаардах эрхтэй байна.

Иймд шүүх хүсэлт гаргагч Ц.Б ын Барилгын цэргийн 012 дугаар ангид 1982 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаат цэргийн алба хаасан байдлыг тогтоож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж заасан байх тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Хэрэгт Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 30/65 дугаар албан бичгээр ирүүлсэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн Дугаар CVL2567010001000430 Төрөл садангийн лавлагаа авагдсан ба энэ баримт нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан  Ц ийн Б ын Барилгын цэргийн 012 дугаар ангид 1982 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаат цэргийн алба хаасан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА