| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Баярмаа |
| Хэргийн индекс | 192/2025/01237/И |
| Дугаар | 192/ШШ2025/01682 |
| Огноо | 2025-02-27 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 192/ШШ2025/01682
2025 02 27 192/ШШ2025/01682
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ****-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, мөн сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга **** оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: “*******” ХХК нь *******т холбогдуулан 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2,727,104 төгрөг, алданги 1,363,552 төгрөг, нийт 4,090,656 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч тус нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгээд, улмаар 2024 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн ******* дугаар бүхий шүүгчийн захирамж гарсан. Тус захирамжаар хариуцагч нь ******* дүүрэг, 14-р хороо, Хандгайтын 1-14Б тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон тул хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд “*******” ХХК нь *******аас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2,727,104 төгрөг, алданги 1,363,552 төгрөг, нийт 4,090,656 төгрөгийг гаргуулан авч учирсан хохирлоо Иргэний хэргийн анхан шатны шүүхийн журмаар шаардахын тулд ******* РД:ПВ93051410/-г эрэн сурвалжлуулах хүсэлттэй байна. Тус хэргийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** миний бие биечлэн оролцох боломжгүй тул хэргийг эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлттэй байна гэжээ.
Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу нэхэмжлэгч нь өөрийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нь ******* дүүргийн 5 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө, Акума төв хаягт оршин байдаг болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ/ХХ 3 тал/ болон бусад баримтаар тус тус тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд ******* овогт /РД:/ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт, 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Зээлээр худалдах, худалдан авах гэрээний тусгай нөхцөл/ХХ 5-15 тал/, мөн түүний оршин суугаа газрын хаяг тодорхойгүй байгаа нь ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШЗ2024/07905 дугаар шүүгчийн захирамжийн хуулбар/ХХ 19 тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн хүсэлтийг хангаж, ******* овогт /РД:/-ыг эрэн сурвалжлан, мөн зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасны дагуу ******* дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээр гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* овогт /РД:/-ыг эрэн сурвалжлуулсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжилж, ******* овогт /РД:/-ын оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг ******* дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч 14-28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ *****