Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 13

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

Улсын яллагч Д.Оюунгэрэл,

Шүүгдэгч Ц.С, түүний өмгөөлөгч Т.Мөнх-Оргил,

Хохирогч Ц.Мягмардорж, Б.Ганбат,

Хохирогч Б.Ариунтуяа, өмгөөлөгч Ж.Оюунболд,

Хохирогч Л.Нарантуяагийн өмгөөлөгч А.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бараатборжигон овгийн Цэцэг-Өлзийн Сайхантуяад холбогдох эрүүгийн 201625030322 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Ц.С, 1979 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, хэрэгт татагдах үедээ “Эгэл амьдралын мөр” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал ажилтай байсан, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Цэргийн хотхон Сайхан гудамж 105 тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд дүү Ц.Ган-Эрдэнийд түр оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар .

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

l. Шүүгдэгч Ц.С нь 2015 оны эхнээс 2016 оны 3 дугаар сарын хоорондох хугацаанд 21 удаагийн үйлдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчилөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг бусдад 131.002.436 /нэг зуун гучин нэгэн сая хоёр мянга дөрвөн зуун гучин зургаа/ төгрөгийн их хэмжээний хохирол учруулж үйлдсэн буюу:

1.Иргэн Б.Отгонсайханд "Солонгос улс руу зорчих виз гаргаж өгнө" гэж итгэл төрүүлэн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкин дээр 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр дансаар 3.000.000 төгрөгийг авсан,

2. 2015 оны 11 дүгээр сарын дундуур иргэн С.Чинчулууныг "Солонгос улс руу зорчих виз гаргаж өгнө" гэж итгэл төрүүлж Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Барс"-ын Төрийн банкны салбар дээр дансаар 6.000.000 төгрөгийг авсан,

3. 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Б.Ганбатыг "Солонгос улс руу зорчих эмчилгээний виз гаргаж өгнө" гэж итгэл төрүүлж Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байх Төрийн банкнаас 2.500.000 төгрөгийг авсан,

4. 2016 оны 01 дүгээр сарын 5-ны өдөр иргэн С.Уранчимэгт түүний хүүхэд Намууныг Солонгос улс руу эмчилгээний журмаар зорчих виз гаргаж өгнө гэж хэлж Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байх Төрийн банкны салбар дээр 5.000.000 төгрөгийг авсан,

5. Иргэн Л.Нарантуяаг "Солонгос улс руу зорчих виз гаргаж өгнө" гэж хэлж 2016 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Төрийн банкны дансаар 10.000.000 төгрөгийг, 2016 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүн баян уул гудамжны 15-01 тоотод 2016 оны 3 дугаар сарын 6-ны өдөр бэлнээр 800.000 төгрөг /нийт 10.800.000/-ийг авсан,

6. 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр иргэн Г.Ганзулыг Солонгос улс руу гаргаж өгнө гэж хэлээд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 4.500.000 төгрөгийг авсан,

7. Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Б.Бадмааг Солонгос улс руу зорчих эмчилгээний виз гаргаж өгнө гэж хэлж дансаар 2.500.000 төгрөгийг авсан,

8. Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байх Төрийн банкин дээр 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр иргэн Н.Өлзийбаяраас Солонгос улс руу зорчих виз гаргаж өгнө гэж итгэл төрүүлэн хуурч 3.500.000 төгрөгийг авсан,

9. Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах төв дотор 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр иргэн Д.Мөнхзулд Солонгос улс руу зорчих виз гаргаж өгнө гэж хэлж 2.500.000 төгрөгийг авсан,

10. 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Д.Болортуяад Солонгос улс руу зорчих виз гаргаж өгнө гэж 3.000.000 төгрөгийг Дархан-Уул аймаг дахь Төрийн банкнаас дансаар шилжүүлж авсан,

11.Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкны салбар дээр 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Д.Дэлгэрбуянд Солонгос улс руу зорчих виз гаргаж өгнө гэж хэлж 2.000.000 төгрөгийг дансаар авсан,

12.2015 оны эхээр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Мягмардоржоос "ядуусыг хувцаслах тендерийн ажилд урьдчилгаа мөнгө шаардлагатай байна" гэж хэлж 30.000.000 төгрөгийг авсан,

13. Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Саппоро төвийн хажууд 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Д.Эрдэнэболорт Солонгос улс руу зорчих виз гаргаж өгнө гэж хэлж визний баталгааны мөнгө 5.000.000 төгрөгийг, мөн ажлын хөлс гэж 700.000 төгрөг /нийт 5.700.000/-ийг авсан,

14. Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороонд байх Голомт банкин дотор иргэн А.Нарантуяад Солонгос улс руу зорчих виз гаргаж өгнө гэж хэлж 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр бэлнээр 1.000.000 төгрөгийг, 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байх Төрийн банкны салбараас дансаар 3.500.000 төгрөгийг /нийт 4.500.000/ авсан,

15. Баянгол дүүргийн 6 дугаар хороонд байх Кёкүшюзан тауэр дээр 2016 оны 02 сарын 27-ны өдөр иргэн Г.Ариунбатад Солонгос улс руу эмчилгээний журмаар виз гаргаж өгнө гэж итгэл төрүүлэн 5.680.000 төгрөгийг авсан,

16. Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах Гурван билэг их дэлгүүр дотор иргэн А.Алтанцэцэгт Солонгос улс руу зорчих виз гаргаж өгнө гэж хэлж 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр бэлнээр 700.000 төгрөгийг, 2016 оны 02 сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хороо 46-р байрны гадна 200.000 төгрөгийг, 2016 оны 02 дугаар сарын 07-нд Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Голден парк хотхоны ард талын дэлгүүрт 1.500.000 төгрөг /нийт 2.400.000/-ийг авсан,

17. Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр иргэн Л.Нямаад Солонгос улсын виз гаргаж өгнө гэж хэлээд 5.510.000 төгрөгийг авсан,

18. Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд байх Төрийн банкин дотор 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр иргэн В.Ундармаад Солонгос улсын виз гаргаж өгнө гэж хэлээд 5.510.000 төгрөгийг дансаар авсан,

19. Иргэн Ц.Энхсаруулд Солонгос улс руу зорчих виз гаргуулах ажлын хөлс гэж 1.000.000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Багануур дүүрэг 1 дүгээр хороонд байх Төрийн банкны салбараар дансаар шилжүүлэн авсан,

20. Иргэн Ж.Эрдэнэтогост 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Солонгос улс руу зорчих эмчилгээний виз өгнө гэж хэлж Багануур дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Төрийн банкны салбараар 1.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан,

21. Иргэн Б.Ариунтуяад яаралтай мөнгө зээлүүлээч хүүтэй өсгөж өгнө гэж хуурч Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 30 дугаар байрны гадна 2015 оны 10 дугаар сарын 12-нд бэлнээр 13.000.000 төгрөгийг, 2015 оны 12 дугаар сарын 12-нд Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 30 дугаар байрны гадна бэлнээр 10.000.000 төгрөгийг, 2016 оны 01 дүгээр сарын 05-нд бэлнээр 700 доллар буюу /700*2003,48=/ 1.402.436 төгрөгийг авч, нийт 24.402.436 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэг;

 

ll. 2015 оны 07 дугаар сараас 2016 оны 03 дугаар сарын хугацаанд 16 удаагийн үйлдлээр, нэр бүхий иргэдээс Солонгос улс руу зорчих виз гаргуулах зорилгоор баталгаа болгож итгэмжлэн хариуцуулж хадгалуулсан мөнгийг завшиж нийт 65.010.000 /жаран таван сая, арван мянган/ төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан буюу:

1  Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх "Эгэл амьдралын мөр" төрийн бус байгууллага дотор 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр иргэн Т.Гантулгын Солонгос улс руу аяллын журмаар зорчих виз гаргуулах зорилгоор өгсөн 2.500.000 төгрөгийг хувьдаа завшсан,

2. Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах Төрийн банкин дотор 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр иргэн Б.Мөнхцэцэгийн Солонгос улс руу зорчих виз гаргуулах зорилгоор итгэмжлэн өгсөн 2.500.000 төгрөгийг хувьдаа завшсан,

З. Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2015 оны 10 дугаар сарын дундуур иргэн С.Баясгалангийн Солонгос улс руу аяллын виз гаргуулахаар өгсөн 5.000.000 төгрөгийг хувьдаа завшсан,

4. Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр иргэн Г.Хатанбаатарын Солонгос улс руу зорчих виз гаргуулахаар өгсөн 6.000.000 төгрөгийг хувьдаа завшсан,

5. Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах Төрийн банкаар 2015 оны 11 дүгээр  сарын 11-ний өдөр иргэн Н.Намжилмаагийн Солонгос улс руу зорчих виз гаргуулах зорилгоор өгсөн 2.500.000 төгрөгийг завшсан,

6. Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах Төрийн банкаар 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр иргэн О.Саранцэцэгийн Солонгос улс руу зорчих виз гаргуулах зорилгоор итгэмжлэн өгсөн 5.000.000 төгрөгийг хувьдаа завшсан,

7. Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2016 оны 02 дугаар сарын 01-ний иргэн Д.Хандармаагийн Солонгос улс руу зорчих визний баталгаа байршуулахаар өгсөн 5.700.000 төгрөгийг, 2016 оны 02 дугаар  сарын 25-ны өдөр өөрийн туслах Э.Ундрахын дансаар 510.000 төгрөг, нийт 6.210.000 төгрөгийг хувьдаа завшсан,

8. Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Төрийн банкин дотор 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Т.Алтанзулын Солонгос улс руу зорчих виз гаргуулахаар өгсөн 5.900.000 төгрөгийг хувьдаа завшсан,

9. Э.Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Төрийн банкны салбараас 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр иргэн Д.Ууганцэцэгийн Солонгос улс руу зорчих виз гаргуулахаар өгсөн 900.000 төгрөгийг хувьдаа завшсан,

10. Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2016 оны 03 дугар сарын 31-ний өдөр иргэн С.Жаргалсайханы Солонгос улс руу зорчих зорилгоор өгсөн 2.000.000 төгрөгийг хувьдаа завшсан,

11. 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо 6в байрны 15 тоотод иргэн Э.Ундармаагийн Солонгос улс руу зорчих виз гаргуулах зорилгоор өгсөн 6.000.000 төгрөгийг хувьдаа завшсан,

12. Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр иргэн Н.Ундармаагийн Солонгос улс руу зорчих зорилгоор өгсөн 3.200.000 төгрөгийг хувьдаа завшсан,

13. Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Өмчийн харилцааны газарт 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Л.Нарантуяагаас Солонгос явах хүмүүсийн визний баталгааны мөнгө гэж байршуулж мөнгөө өсгүүлэхээр зээлүүлсэн 5.000.000 төгрөгийг хувьдаа завшсан,

14. Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Өмчийн харилцааны газарт 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Х.Сэлэнгээгээс, Л.Нарантуяагаар дамжуулан, мөнгөө өсгүүлэх зорилгоор зээлүүлсэн 7.000.000 төгрөгийг хувьдаа завшсан,

15. Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2016 оны 02 дугаар сард иргэн С.Сайнжаргалын Солонгос улсын виз гаргуулах зорилгоор өгсөн 5.300.000 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Шүүгдэгч Ц.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй мөрдөн байцаах шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн...” гэв. 

   Хохирогч Ц.Мягмардорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2014 оны хавар надтай цуг ажилладаг хүүхний найз гэж Сайхантуяатай танилцсан. Сайхантуяа өөрийгөө Солонгос улс руу хүн гаргадаг талаар хэлж байсан. Өмнө нь надаас тав, арван саяар мөнгө зээлээд буцаагаад өгдөг байсан. тийм учраас би Сайхантуяад итгэж байсан. Миний хувьд Сайхантуяаг надаас зээлсэн мөнгөө байрны урьдчилгаанд өгсөн гэж ойлгож байгаа. Сайхантуяа нь зээлсэн мөнгөө өгөхгүй байсан учраас би дараа нь нөхөж зээлийн гэрээ байгуулсан. Би банкнаас хүүтэй мөнгө зээлж авсан, маш их гомдолтой байна. Сайхантуяагаас 30 сая төгрөгөө нэхэмжилж байна...” гэв. 

   Хохирогч Б.Ганбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би тухайн үед Солонгос улс руу явж ажиллах сонирхолтой байсан. Сайхантуяатай дам дамаар хүнээс сонсож танилцаад өөрийн баримт бичгийг 2.500.000 төгрөгийн хамт өгсөн. Сайхантуяа надад 7 хоногийн дараа виз чинь гарна гэж хэлээд алга болсон. Би тэгээд аргаа барахдаа Солонгосын элчин сайдын яам дээр очиж миний баримт бичиг байна уу гэж асуухад миний баримт бичгийг өгөөгүй байсан. Ингээд цагдаад хандах болсон. 2.500.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэв. 

   Хохирогч Б.Ариунтуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Сайхантуяаг урьд нь таньдаг байсан. Шүүгдэгч надаас мөнгө хэрэгтэй байна, би асуудалд ороод байна, мөнгө зээлээч гэж гуйсан. Би тэгэхээр таньдаг хүмүүсээс асууя гэж хэлсэн. Тэгээд мөнгө зээлэх хүн олдоогүй, Сайхантуяа урьд нь надад тусалж байсан болохоор итгээд өөрийн байрыг барьцаанд тавьчих гэхээр нь  өөрийн нэрээр хоёр сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэй зээл авч, нийт 13.000.000 төгрөгийг зээлж авсан. Сайхантуяа бид хоёрын хооронд мөнгө өгч авалцсан талаар гэрээ байхгүй. Би одоо шүүгдэгчээс нийт 24.402.000 төгрөг дээр 2 сарын хүүг нэмээд нийт 26.352.436 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

 

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Хохирогч Б.Отгонсайхан мэдүүлэхдээ: “...Би 2015 оны 10 сард найз Нэргүйгээр дамжуулан Сайхантуяа гэдэг эмэгтэйтэй танилцсан. Тухайн үед Сайхантуяа надад өөрийгөө Солонгос улсын визийг ажлын 10 хоногт гаргаж өгдөг ажил хийдэг гэж байсан. Тэгэхээр нь Солонгос улс руу явахаар болж Сайхантуяатай уулзаж ярилцаж тохиролцоод 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Сайхантуяатай уулзахдаа 3.000.000 төгрөгийг данс руу нь шилжүүлж ажлын газар болох Чингэлтэй дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 10 давхар 1000 тоотод мөнгө тушаасан баримтаа оруулж өгсөн...” гэжээ /1-р хх 48-49/.

Хохирогч С.Чинчулуун мэдүүлэхдээ: “...2015 оны 10 дугаар сард манай эгч Баясгалан надад Солонгос улсын виз гаргадаг хүн байна гэж хэлсэн. Тэгээд би Сайхантуяатай нь уулзаж мөнгө шилжүүлэх дансны дугаар авсан. Тус данс руу нь 6 сая төгрөг шилжүүлсэн. Өөрийн эхнэр Уртнасан бид хоёр бичиг баримтаа өгсөн. Тэгээд Сайхантуяа нь тухайн үед 14 хоногийн дотор виз гарна гэж хэлсэн. Тэгээд бүр болохгүй болоод 2016 оны 2 дугаар сарын дундуур Сайхантуяатай уулзаж нотариат орж гэрээ хийсэн. Тэгээд одоо виз чинь гарна гээд худлаа ярьсаар байгаад одоог хүрсэн... Анх ярихдаа 3 сарын аяллын виз гаргаж өгнө гэсэн...” /1-р хх 59-60/. ...Одоо нийт 5.500.000 төгрөгийг нэхэмжилж байна. Өмнө 500.000 төгрөгийг Сайхантуяагаас авсан байгаа...” гэжээ /5-р хх231/.

Хохирогч С.Уранчимэг мэдүүлэхдээ: “...2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр миний охин Намууны ангийн найз Ану нь нөхөртэйгөө Солонгос улс руу явсан юм. Тэгээд манай охин Намууныг Солонгос ирж ажиллаач ээ виз гаргаж өгдөг таньдаг хүн байгаа гэсэн. Тэгээд Шагдарын Соёл-Эрдэнэ, Алтангэрэлийн Лхагва гэх 2 эмэгтэйг танилцуулсан. Би тэр 2 эмэгтэйтэй нь уулзаж хүүхдээ Солонгос улс руу явуулах санаатай байна аа туслах боломж байна уу гэхэд тэр 2 болно гэсэн. Тэр хоёр надаас Намууны иргэний үнэмлэх, гадаад паспорт, цээж зураг, давхраа хийлгэсэн гэсэн орчуулгатай бичиг зэргийг өгсөн. Тэгээд Соёл-Эрдэнэ, Лхагва хоёр намайг 1 сая төгрөг өгчих гэсэн. Би Соёл-Эрдэнийн 5090564395 тоот данс руу 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 1 сая төгрөг шилжүүлсэн. Тэгээд тэр хоёр намайг жаахан хугацаа орно шүү хүлээгээрэй гэсэн. Би 1 сар гаран хүлээгээд Соёл-Эрдэнэ виз чинь бүтэхгүй болчихлоо хар тамга даруулчихлаа гэсэн. Тэгэхээр нь одоо би яах юм бэ хүүхдээ явуулчихмаар байна гэсэн чинь за тэгвэл нэг найдвартай гаргадаг хүн байгаа гээд Сайхантуяа гэдэг эмэгтэйтэй уулзуулсан. Сайхантуяа нь өөрийгөө Эгэл амьдралын мөр ТББ-д тэргүүн ажилтай гэсэн. Тэгээд Соёл-Эрдэнэ, Лхагваа хоёр за чи энэ эгчид тусал 10 хоногт л бүтээгээд өгчих гэж гуйсан. Тэгээд Соёл-Эрдэнэ, Лхагваа 2 Намууны иргэний үнэмлэхийг Лхагваагийн 48-05 ОРХ улсын дугаартай саарал өнгийн приус-20 маркийн автомашин дотор сууж байгаад гаргаж өгсөн. Сайхантуяа нь найдвартай гаргаж өгнө одоо та мөнгөө өгөх ёстой гээд 5 сая төгрөг нэхсэн. Тэгэхээр нь хоёулаа одоо өгсөн авсан баримт хийх ёстой гээд Чингэлтэй дүүргийн байрны цаана байх нотариат орж 5 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Би 2016 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр 5 сая төгрөгийг Эгэл амьдралын мөр ББСБ-ын 109200019590 тоот дансанд тушаасан...” /1-р хх64-65/. ...Сайхантуяагаас 3.800.000 төгрөгийг эргүүлэн авсан, одоо 1.200.000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэжээ /5-р хх230/.

Хохирогч Б.Ганбат мэдүүлэхдээ: “...Би 2015 оны 11 дүгээр сарын дундуур Солонгос явж ажиллая гэж бодоод виз гаргадаг газар хайж Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар гэсэн бичигтэй барилгын 10 давхарт байрладаг Эгэл амьдралын мөр ТББ-ын захирал Сайхантуяа гэх хүнтэй уулзсан. Сайхантуяа нь 109200019590 тоот дансыг өгөөд энэ данс руу 2.500.000 төгрөг хийвэл 10 хоногийн дотор виз гаргана гэж хэлсэн. Тэгээд би тухайн дансанд 2.500.000 төгрөгийг хийгээд хүлээсэн. 10 хоног нь өнгөрөөд асуухад удахгүй гарна ирэх 7 хоногт гарчихна гэж хэлсэн. Тэрнээс хойш сүүлдээ бүр тус оффисоосоо нүүчихсэн байсан бөгөөд утас нь холбогдохгүй болчихсон...” гэжээ /1-р хх 74-75/.

Хохирогч Л.Нарантуяа мэдүүлэхдээ: “...Миний бага хүү Энх-Амгалан нь одоо 14 настай ч төрөхдөө гэмтээд суумгай юм. ...2016 оны 3 дугаар сарын 6-ны өдөр манай худ ураг Өлзийхүү эгч манай гэрт Сайхантуяа гэх хүнийг дагуулж ирсэн. Тэгээд би ийм хүүтэй хүүгээ эмчлүүлэх гэсэн юм гэхэд Сайхантуяа нь эмчилгээний виз гаргаж тусалъя гэсэн. Тэгээд би та хоёроос мөнгө авахгүй гэж хэлсэн. Эхний ээлжинд нэг хүний 350.000 төгрөг өгдөг гээд надаас 700.000 төгрөг авсан, бас яг мөнгө авахдаа 20.000 төгрөг өгчих гээд авсан. Бас гадаад паспортын хугацаа дууссан байсан учир сунгуулна гээд 40.000 төгрөг, визний материал бүрдүүлэхэд 40.000 төгрөг авсан. Ингээд надаас 800.000 төгрөг эхний ээлжинд гэж авсан. Тэгээд авч яваад 2 цагийн дараа над руу залгаад Нараа эгчээ одоо танаас бүх юм шалтгаална барьцаа мөнгө байршуулаадах гэж хэлсэн. Тэгээд надад Эгэл амьдралын мөр гэдэг дансанд 1 хүний 5 сая төгрөг гээд 10 сая төгрөг байршуул гэсэн. Би шууд Сайхантуяатай хамт байж байгаад Ард-ын урд талын Төрийн банкинд Эгэл амьдралын мөр гэдэг дансанд 10 сая төгрөг шилжүүлсэн. Тэгсэн чинь Сайхантуяа нь одоо та дансандаа 40 сая төгрөг оруулж гаргах ёстой гээд нэг хүний утас өгөөд тэр хүнтэй нь уулзахад тэр хүн надад нэг хуулга өгсөн. Тэгээд 3 дугаар сарын 15-ны өдөр Сайхантуяа руу залгаж асуухад та хоёрын виз гарчихсан 20-н гэхэд та хоёр явчихна гэсэн. Тэгээд 3 дугаар сарын 20-н болоод байхгүй болохоор нь дахиад ярихад одоо 3 хоног болоод хуулга наагаад болоо гэж хэлсэн. Тэгээд 3 хоног хүлээгээд бас байхгүй болохоор нь таньдаг хүнээрээ асуулгахад хүү бид хоёрын визний материал Элчин сайдын яаманд ирээгүй байна гэж хэлсэн... Сайхантуяа нь Солонгос улс руу манай хүү бид хоёрт эмчилгээний виз гаргаж өгнө гэж надаас 10.800.000 төгрөг авсан...” гэжээ /1-р хх 84-85/.

Хохирогч Н.Өлзийбаяр мэдүүлэхдээ: “...Сайхантуяатай уулзахад виз гаргахад асуудал байхгүй 7-10 хоног болно Эгэл амьдралын мөр ТББ-д ерөнхий захирал ажилтай ямар ч асуудалгүй виз гаргаж өгнө гэж хэлсэн. Тэгээд үйлчилгээний хөлс нь 500.000 төгрөг болно. Харин 3 сая төгрөг нь барьцааны мөнгө байгаа юм гэсэн. Тэгэхээр нь өөрийн гадаад паспортын хамт Сайхантуяа гэх хүний төрийн банкны 102200299574 дугаарын дансанд 3 сая төгрөгийг Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкны салбар дээр мөнгийг 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр шилжүүлсэн. 7 хоногийн дараа Сайхантуяатай холбогдоод виз юу болж байна гэж тодруулахад удахгүй хүлээж бай гэж хэлсээр байгаад өдийг хүртэл мөнгө өгөхгүй намайг залилаад байна... Одоо 3.5 сая төгрөгийг нэхэмжилж байна...” гэжээ /1-р хх 95-96/.

Хохирогч Г.Ганзул мэдүүлэхдээ: “...2015 оны 12 дугаар сарын 15-ны үед Солонгос улсын виз гаргуулах зорилгоор Сайхантуяад Баянгол дүүргийн Хадгаламж банкны урд уулзалдаад 3.500.000 төгрөгийг бэлнээр, 4 хоногийн дараа 1 сая төгрөгийг данс руу шилжүүлсэн... хохирлын 2.400.000 төгрөгийг нэхэмжилнэ. Учир нь надад дансаар 900.000 төгрөг өгсөн, мөн эгч Ганболорт 1.700.000 төгрөг өгсөн гэж хэлсэн...” гэжээ /1-р хх-103-104/.

Хохирогч Б.Бадмаа мэдүүлэхдээ: “...Сайхантуяатай уулзахад виз гаргахад асуудал байхгүй болно гэж ярьж байсан. Тэгэхээр нь өөрийнхөө нөхөр Дамдинг Солонгос улсад 3 сарын хугацаатай ажиллуулахаар гаргахаар болсон юм. Сайхантуяа нь 2.5 сая төгрөгийг өгчих гэж хэлсэн. Үүний дагуу Сайхантуяагийн найз Нарангэрэл гэж хүний данс руу 2015 оны 11 дүгээр сарын 18-нд 2.5 сая төгрөгийг шилжүүлсэн. Түүнээс хойш Сайхантуяатай уулзахад мөнгийг чинь өгнө удахгүй гэж хэлдэг байсан. Мөн нөхрийнхөө гадаад паспортыг мөнгөтэйгөө өгсөн...” /1-р 112-113/. ...Сайхантуяагаас 700.000 төгрөгийг авсан, үлдэгдэл 1.800.000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэжээ /5-р хх233/.

Хохирогч Д.Мөнхзул мэдүүлэхдээ: “...2015 оны 11 дүгээр сард Сайхантуяатай Солонгос улс руу явах виз гаргуулахаар ярилцсан. Тэгээд 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Сайхантуяа надтай утсаар яриад одоо мөнгө өгөх боломж байна уу гэхээр нь за тэгье гээд Чингэлтэй дүүргийн 4-р хороонд байрлах ШӨХТГ-ын 10 давхарт санагдаж байна Ц.Сгийн ажлын газарт орж бэлнээр 2.500.000 төгрөгийг өгсөн. Ингээд манай нөхрийг 10 хоногийн дотор Солонгос улс руу эмчилгээний журмаар виз гаргаж өгнө гэж хэлсэн... Сүүлдээ гар утсаа авахаа больж сураггүй болсон...” гэжээ /1-р хавтас, хх 118-119/. ...нийт 2.300.000 төгрөгийг нэхэмжилнэ, 200.000 төгрөгийг л эргүүлэн авсан байгаа...” гэжээ /5-р хх 234 /.

Хохирогч Д.Болортуяа мэдүүлэхдээ: “...эгчийнхээ найзаар дамжуулаад Сайхантуяатай утсаар холбогдоход та явна гэж хүсэж байвал би таныг 21 хоногийн дотор Эгэл амьдралын мөр компаниар дамжуулан 3 сая төгрөгөөр гаргаж өгнө гэж хэлсэн. Ингээд 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Эгэл амьдралын мөр ТББ нэр дээр Сайхантуяагийн Төрийн банкны данс руу 3 сая төгрөгийг шилжүүлж, бичиг баримтаа Сайхантуяад өгч явуулсан...” гэжээ /1-р хх 128-129/.

Хохирогч Ц.Мягмардорж мэдүүлэхдээ: “...Би Теди төв дээр лангуу түрээслэн ажлуулдаг юм. Миний хажууд мөн лангуу түрээслэгч Нарангэрэлийн найз Сайхантуяа нь Баянгол дүүргээс ядуусыг хувцаслах тендерт оролцох гэж байгаа урьдчилгаа 30.000.000 төгрөгийг байршуулах хэрэгтэй байна, зээлээч 14 хоногийн хугацаанд мөнгийг чинь буцаагаад төлчихнө. Би 150.000.000 төгрөгийн тендерт оролцох гэж байгаа урьдчилгаа 30 хувийн мөнгө болох 30 сая төгрөг хэрэг болоод байна гэж гуйсан. Тэгэхээр нь би тэр хоёртой ярилцаад тендерийн материалтай нь танилцсаны үндсэн дээр 2015 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Теди дотор зогсож байгаад лангуун дээрээсээ 30.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тэгээд хэсэг хүлээгээд аргаа бараад Нийслэл дээр нь очоод Сайхантуяагийн гэх Эгэл амьдралын мөр ТББ нь ядуусыг хувцаслах тендерт оролцож байгаа юм уу гэж асууж тодруулахад тийм тендер огт зарлагдаагүй, хаанаасаа юугаа дуулсан юм бэ гэж хэлсэн. Харин Эгэл амьдралын мөр ТББ-д сард 7 сая төгрөг өгч ядуусыг хооллож ундлах мөнгө өгдөг гэж хэлсэн...” гэжээ /1-р хх 156-157/.

Хохирогч Д.Эрдэнэболор мэдүүлэхдээ: “...би Оюунгэрэл гэх хүн рүү залгатал би гаргаж өгч чадахгүй надад эмчилгээний виз гаргадаг таньдаг хүн байгаа тэр хүнтэй уулзуулж өгье гэсэн. Тэгээд 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Оюунгэрэл бид 2 Сайхантуяатай 1 дүгээр эмнэлгийн хажууд уулзаад ярилцтал Сайхантуяа надад хандаж чи хамгийн гол нь харлаж болохгүй 2 хүний батлан даалт хэрэгтэй мөн барьцааны 5 сая төгрөг, визний хураамж 700.000 төгрөг, би ... сая төгрөгийг БНСУ-ын эмчилгээний код гаргах барьцаа мөнгө болгож авна гэсэн бөгөөд надад 109200019590 дугаарын данс өгөөд мөнгөө хийчих гэхээр нь би энэ дансанд хийх гэтэл хаалттай данс байсан. ...Сайхантуяа хагас сайнд хийчихье карго ажилладаг юм мөнгөө бэлнээр надаа өгчих гэхээр нь би Бродвей нэртэй ресторанд орж 5.700.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тухайн үед Сайхантуяа Эгэл амьдралын мөр гэж тамга тэмдэг дараад надаас мөнгө авсан... /1-р хх 186-187/.

Хохирогч Алтанхүүгийн Нарантуяа мэдүүлэхдээ: “...2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Шинэ ертөнц боловсрол зуучлалын төвийн ажилтан Түмэнжаргалтай уулзаж БНСУ-д эмчилгээний виз гаргаж өгөх боломж байгаа талаар асуухад манайх их удаж байгаа та Сайхантуяа гэгч хүнтэй уулзаад визний мэдүүлгээ өг гэж хэлээд 80307078 гэсэн дугаар өгсөн. Би Сайхантуяатай 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр утсаар ярьтал манайх виз гаргаж байгаа та Саппоро төв дээр хүрээд ир гэсэн. Тэгээд СХД 12-р хороо Саппоро худалдааны төв дээр ирээд Сайхантуяатай уулзахад эмчилгээний виз гаргахад 4.500.000 төгрөг байршуулсан. Энэ мөнгөний 500.000 төгрөг нь үйлчилгээний хөлсөнд явдаг гэж хэлсэн. Тэгээд би бэлэн 1 сая төгрөг байна үлдэгдэл мөнгийг маргааш зээл хөөцөлдөж байгаад өгье гэтэл за гэж хэлээд би Саппорогийн Голомт банкны АТМ-ээс 1 сая төгрөг аваад Сайхантуяад өгсөн. Сайхантуяа тэр авсан сая төгрөгөө эмчилгээний код, үйлчилгээний хөлс, визний хураамж гэж хэлж авсан. ...би маргааш нь зээл хөөцөлдөөд бүтээгүй учир хэсэг байж байгаад 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр зээл бүтээд 19 цагийн үед Чингэлтэй дүүргийн нутаг Урт цагаан төвийн урд байрлах орос хоолны газар уулзаад батлан даалтын гэрээ гэх бичиг хийгээд Сайхантуяагийн ажиллуулдаг Эгэл амьдралын мөр нэртэй ТББ-ын 109200019590 тоот дансанд 2.900.000 төгрөг хийсэн. Маргааш нь би Хан-Уул дүүргийн Яармагт байх Төрийн банкаар тухайн дансанд үлдэгдэл 600.000 төгрөгийг хийсэн. Ингээд нийт 4.500.000 төгрөгийг шилжүүлсэн тэр үед Сайхантуяа утсаар залгаад таны виз 14 хоногийн дотор гарна гэж хэлсэн... Надаас Сайхантуяа 2016 оны 3 дугаар 24-нд 1 сая төгрөг авах үедээ миний гадаад паспорт, эмчилгээний бичиг баримтуудыг хурааж авсан... /1-р хх 205-206/. ...Сайхантуяагаас 3 сая төгрөгийг эргүүлэн авсан, одоо 1.5 сая төгрөгийг нэхэмжилж байна...” гэжээ /5-р хх-217/.

Хохирогч Г.Ариунбат мэдүүлэхдээ: “...2015 оны 10 дугаар сард Дархан-Уул аймагт эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 12 сард нурууныхаа зургийг авахуултал мөгөөрс нь гэмтсэн байна яаралтай хагалгаа хийлгэх хэрэгтэй гэхээр гадаадад эмчлүүлэх боломж судлаад фейсбүүк хаягаар Солонгос улс руу эмчилгээнд явуулна зарын дагуу 2016 оны 2 дугаар сарын 27-ны өдөр БГД-ийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Кекюшү цамхагийн 6 давхарт 607 тоотод очиж Түмээ гэх залуутай уулзтал бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт, нурууны зураг, 400.000 воны хамт аваад ир гэсэн. 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдөр материалаа бүрдүүлээд очтол Түмээ Сайхантуяа гэх эмэгтэйтэй хамт сууж байсан. Тэгээд тэр эмэгтэйгээ эмнэлгийн виз хариуцсан хүн байгаа юм гэж танилцуултал Сайхантуяа надтай гэрээ хийж урьдчилгаанд 680.000 төгрөг бэлнээр Түмээгийн хажууд авсан. 3 хоногийн дараа Сайхантуяа над руу яриад барьцааны 5.000.000 төгрөгөө аваад ир гэсэн. Би Кекюшү цамхагт ажил дээр нь очтол оффисын түлхүүр Түмээ аваад урагшаа явчхаж, чи мөнгөө өгчих гээд үүдэнд нь надаас 5 сая төгрөг авсан гэж бичүүлээд өөрийнхөө тамга гэх тамга дараад өгсөн. Материал чинь Солонгос руу явсан байгаа 7 хоногийн дараа бүх юм чинь ирнэ гэсэн. 7 хоногийн дараа Сайхантуяатай ярьтал таны бичиг баримт Солонгост шалгагдаж байгаа гэсэн. Дахиад 14 хоног хүлээгээд Сайхантуяа утсаа авахгүй болохоор нь Түмээ гэх залуу дээр очиж уурлатал Сайхантуяаг дуудаж авчирсан. Сайхантуяаг ирэхээр нь гэрээгээ цуцалъя мөнгөө авъя гэтэл та түр зуур энэ мөнгийг авчих гээд надад 300.000 төгрөг өгсөн. Маргааш нь 80.000 төгрөг миний данс руу хийсэн. 2016 оны 3 дугаар сарын 26-ны үеэр виз чинь гарчихлаа элчин дээр байна хүрээд ир гэсэн. Очоод авах гэтэл элчин дээр 2 хүний визний асуудалтай болчихлоо маргааш чамд өөрөө аваачаад өгье гээд явсан. Одоо утсаа авахгүй зугтаад байгаа. Тэгээд би Түмээтэй нь хамт Сайхантуяаг хайсан боловч олдохгүй байгаа. Түмээ миний хажууд Сайхантуяагийн утас руу залгаад чанга яригч дээр нь тавиад ярьтал би наад хүний визийг хөөцөлдөөгүй мөнгийг нь өрөндөө өгсөн гэж хэлсэн. Тэгээд би энэ хүнд мөнгөө алдсанаа мэдсэн. ...энэ эмэгтэйгээс нийт 5.300.000 төгрөг авах ёстой...” /1-р хх-228/. ...би Сайхантуяагаас одоо 2.680.000 төгрөгийг нэхэмжилнэ. Энэ хугацаанд бага багаар хэдэн төгрөг авсан...” гэжээ /5-р хх219/.

Хохирогч А.Алтанцэцэг мэдүүлэхдээ: “... 2016 оны 1 дүгээр сард манай хөрш эмэгтэй Янжинсүрэн би Солонгос явах гээд ШӨХТГ-ын 10 давхар 1000 тоотод ажлын байр нь байдаг Сайхнаа гэдэг эмэгтэйтэй танилцсан гэж хэлсэн... охин Мандхайн хамт ШӨХТГ-ын байранд очоод Сайхантуяагийн утас руу залгахад ...Бишрэлт ресторанд хүрээд ир гэсэн. Бишрэлт ресторанд ороход Сайхантуяа гэсэн 40 орчим насны үсээ задгай самнасан, туранхайвтар хүүхэн 3 эмэгтэйтэй уулзаж байснаа тэднийг явуулаад охин бид хоёртой өөр ширээнд хамт суугаад өөрийнхөө хэрхэн виз гаргадаг талаараа ярьсан. Тэрээр Солонгос руу эмчилгээний виз гаргадаг, олон хүн гаргасан 2,5 сая төгрөгөөр визээ гаргана гэж хэлсэн. Тухайн үед нь би чамд мөнгө төгрөг өгөхгүй, виз гарсны дараа өгнө гэж хэлсэн. 10-аад хоногийн дараа би Сайхантуяа руу залгаад визээ гаргаж байгаа юу гэхэд одоохондоо виз гарахгүй хэцүү байгаа, хүүхдүүд өвдөөд завгүй байна гэсэн. Үүнээс 4-5 хоногийн дараа Сайхантуяа руу хүүхдүүд нь гайгүй юу гэж мессэж бичихэд над руу буцаж залгаад та одоо мөнгөө өгчих надад мөнгө хэрэгтэй байна. Таны виз ажлын 2 долоо хоногийн дотор гарчихна, Нийгмийн даатгалын эгч маань сандаа шивэлт хийх гээд мөнгөө нэхээд байна. Хагас бүтэн сайнд ч хамаагүй шивэлт хийдэг юм, мөнгө хэрэгтэй байна гэнэ гээд шавдуулсан тул би охин Мандхай руу утасдаад өөрийнхөө иргэний үнэмлэх, зураг, ээжийнхээ болон өөрийнхөө гадаад паспортыг аваад нөгөө хүнтэйгээ уулзаад 700.000 төгрөгөө өгчих гэсэн. Тэр өдөртөө Сайхантуяа охинтой маань Гурван билэг их дэлгүүрийн хүнгүй лангууны хажууд уулзан 700.000 төгрөг аваад мөнгө авсан гэсэн баримт үйлдэж өгсөн байсан. Энэ 700.000 төгрөг авсан нь 2016 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр байсан. Сайхантуяа та үлдсэн мөнгөө хэзээ өгөхийн гэхээр нь Богд арын Хаан банкны салбараас 2016 оны 2 дугаар сарын 1-нээс 4 дүгээр сар дуустал 900.000 орчим төгрөгийн зээл авсан. Үүнийхээ 200.000-г нь 2 дугаар сарын 1-нд Баянгол дүүргийн 17 дугаар хороо 46-р байрны 46 тоотын гадаа Сайхантуяад өгсөн. 2 дугаар сарын 7-нд Сайхнааг чи энэ дэлгүүр дээр хүрээд ир гэхэд 10-р хорооллын Голден паркийн хойд талын цагдаагийн хэсгийн хажуугийн Эдин дэлгүүрт нэг хархүү дагуулж ирээд намайг дэлгүүрийн худалдагчаас мөнгө авахад 1.5 сая төгрөг аваад 1 саяыг нь шууд дагуулж ирсэн залуудаа өгсөн...ингэж 1.5 сая төгрөг авахад надад бас мөнгө авсан гэсэн баримт хийж өгсөн...Сайхантуяа надаас 2.4 сая төгрөг, охины иргэний үнэмлэх, бид хоёрын гадаад паспорт авсан байснаа ... надаас залилж авсан 2.4 саяас 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 1.3 сая төгрөг мобайл банкаар шилжүүлсэн, өөр мөнгө өгөөгүй... Сайхантуяа нь Солонгосын эмнэлэгтэй холбоотой ажилладаг, Солонгост очиход эмнэлгийн цаг эмчилгээ зэрэг нь бэлэн байгаа, Солонгос эмнэлэгтэй холбогдоод л визээ гаргачихна. би 140 гаран хүн Солонгос руу явуулсан, та надтай аятайхан байвал би таныг 750.000 төгрөгөөр онгоцны билет аваад өгчихнө гэж хэлсэн...” /2-р хх14-16/.

...Өнөөдрийн байдлаар нийт 1.669.000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 731.000 төгрөгийг Сайхантуяагаас нэхэмжилнэ...” гэжээ /5-р хх 218/.

Хохирогч Л.Нямаа мэдүүлэхдээ: “...Миний ходоод өвддөг болохоор Солонгос улс руу явж эмчилгээ хийлгэе гээд, Ундармаа бас нүдний харааны шинжилгээ хийлгэх зорилгоор интернэт дэх зар дээр "Солонгос улс руу эмчилгээний виз найдвартай гаргана 80303018 гэсэн дугаартай зарын дагуу холбогдож 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн талбайн баруун талын Бродвей ресторанд Сайхантуяа, Ундрах гэх хоёр эмэгтэйтэй уулзаад Сайхантуяа нь би Эгэл амьдралын мөр ТББ-ын гүйцэтгэх захирал юм, Ундрах манай байгууллагын бичиг баримт хүлээж авч Солонгос улс руу мэдээлэл явуулдаг ажилтан гэж танилцуулсан. Солонгос руу эмчилгээний визийг компанийнхаа шугамаар найдвартай гаргаж өгнө та нарын зүгээс зөвхөн өвчний оношоо бичээд гадаад паспортоо өгчих тэгээд болоо гэж хэлсэн. ...барьцааны мөнгө 5.000.000 төгрөг, зуучлалын хөлс 510.000 төгрөг төлөөд 1 сарын хугацаатай эмчилгээний виз гаргаж өгнө гэж хэлсэн. Тэгээд зөвшөөрч байвал Төрийн банкны 109200019590 тоот данс руу нэг хүний 5.510.000 төгрөгийг тушаачихаад хүрээд ир гэсэн. Тэрний дагуу бид 2 төмөр замын вокзалын Төрийн банкинд нийт 11.020.000 төгрөгийг уг дансанд тушаагаад баримтаа аваад ...Тэди төвийн ар талын Скайтел дотор Сайхантуяатай хамт ороод бид 2 тус тусдаа гэрээ байгуулаад бид хоёрын гадаад паспортыг аваад материал өгснөөс хойш хариу нь 4 хоногийн дараа гарна гэж хэлээд явсан. ...2016 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Сайхантуяа над руу залгаад Ундармаагийн виз татгалзсан хариу ирсэн, чиний эмчилгээний код ирсэн би элчин орж кодыг чинь өгөөд 2 хоноод хариу гарна хүлээж бай гэж хэлсэн. Тэрнээс хойш надтай холбогдохгүй байхаар нь Солонгос улсын элчин рүү залгаж асуухад таны нэрээр ямар ч виз мэдүүлсэн код ирсэн зүйл байхгүй байна гэж хэлсэн... /2-р хх 46-47/, ...төлбөр 510.000 төгрөгийг авсан байгаа, 5.000.000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэжээ /5-р хх-226/.

Хохирогч Владимирын Ундармаа мэдүүлэхдээ: “...2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр манай найз Нямаа Солонгос улс руу эмчилгээний виз гаргадаг хүн байна хоёулаа хамт яваад ирье тэр хүнтэй очиж уулзъя гээд талбайн баруун талд байдаг Бродвей ресторанд очиж уулзахад Сайхантуяа гэх эмэгтэй байсан бөгөөд эмчилгээний визийг 4 хоногийн дотор багтааж гаргаж өгнө тэгэхийн тулд үйлчилгээний хөлс 510.000 төгрөг барьцаа мөнгө 5.000.000 төгрөгийг Төрийн банкны 109200019590 тоот данс руу тушаагаад баримтаа аваад хүрээд ир гэсэн. Тэрний дагуу Нямаа бид хоёр төмөр замын хажуу талын Төрийн банкинд 5.510.000 төгрөгийг тушаагаад нөгөө газраа буцаж очоод уулзсан. Тэгээд бид хоёртой гэрээ байгуулна гээд Теди төвийн хажуугийн скайтел дотор орж гэрээгээ байгуулаад маргааш нь Ундрах ярьж анкет бөглүүлнэ тэрэнд хариулаарай гэж хэлсэн бөгөөд хариу нь ажлын 4 хоногийн дотор гарна хариугаа хүлээгээд байж бай ярина гэж хэлсэн. ...сүүлдээ утсаа авахгүй тасална. Ундрахтай нь ярьж асуухад би тэр талаар мэдэхгүй, би зөвхөн бичиг баримт бүрдүүлж өгсөн юм бусад асуудалд оролцдоггүй тэрийг Сайхантуяа эгч өөрөө мэднэ гэж хэлсэн. 2016 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Нямаагийн утас руу Сайхантуяа нь Ундармаагийн визийг татгалзсан байна. Нямаагийн код нь ирсэн байна гэж хэлсэн. Би маргаашаас нь хойш виз гараагүй юм бол мөнгөө авъя гэхэд одоо мөнгийг чинь өгнө Солонгос руу явуулсан байгаа тэндээс нааш нь шилжүүлж байгаа гэж хэлээд өнөөдрийг хүргэсэн...” /2-р хх49/, ...500.000 төгрөгийг авсан байгаа, 5.010.000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэжээ /5-р хх-228/.

Хохирогч Б.Дэлгэрбуян мэдүүлэхдээ: “...2016 оны эхээр Солонгос улсад ажиллаж амьдардаг эгч Хоролмаагаар дамжуулан Сайхантуяа гэдэг хүнтэй холбогдож байсан. Тухайн үед Сайхантуяа нь намайг Солонгос улс руу аяллын журмаар зорчих виз гаргаж өгнө гээд 2 сая төгрөг авсан... сүүлдээ ямар нэгэн холбоо барилгүй алга болсон... би тухайн үед Ц.Сгийн Төрийн банкны данс руу нь 2 сая төгрөгийг шилжүүлсэн... Надад виз гаргахад шаардагдана гэж хэлээд л авсан... Сайхантуяа нь 1 сая төгрөгийг эргүүлж төлсөн, үлдэгдэл 1 сая төгрөгийг нэхэмжилж байна...” гэжээ /5-р хх 29-30/.

Хохирогч Ц.Энхсаруул мэдүүлэхдээ: “... 2015 оны 10 дугаар сард Сайхантуяатай найз Улаанхүүхэнээр дамжуулж танилцсан. Тэгээд Засгийн газрын 11-р байрны 1000 тоотод Сайхантуяаг сууж байхад 2-3 удаа очиход Солонгос улс руу хүмүүс гаргана гээд бүртгэж байхаар нь би гарч болох уу намайг гаргаж өгч чадах уу гэж хэлсэн чинь болно ш дээ ямар ч асуудал байхгүй гэж хэлсэн. Тэгээд гадаад паспортоо эхлээд өгөөдөх гэхээр нь би гадаад паспортын Эрдэнэтогосын хамт өгчихсөн. Багануур дүүрэгт ирээд 2 хоноод байж байтал 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр урьдчилгаа болгож мөнгө өгөх үү гэхээр нь 1.000.000 төгрөг Төрийн банкаар дансаар шилжүүлсэн...” гэжээ /5-р хх 143-144/.

Хохирогч Ж.Эрдэнэтогос мэдүүлэхдээ: “...2015 оны 11 дүгээр сарын үед найз Энхсаруул нь Сайхантуяаг танилцуулж өгч байсан юм. Тухайн үед би Солонгос улс руу явахаар виз хөөцөлдөж байсан юм... Ингээд Ц.Стай Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Засгийн газрын 11 дүгээр байрны 1001 тоот өрөөнд очиж уулзахад өөрийгөө виз гаргадаг ажил хийдэг, эхний ээлжинд урьдчилгаа 1.0 сая төгрөг шаардлагатай гэж хэлсэн түүний дагуу Багануур дүүргийн Төрийн банкнаас Эгэл амьдралын мөр төрийн бус байгууллагын дансанд 1.0 сая төгрөгийг шилжүүлсэн...” гэжээ /5-р хх163-164/.

Хохирогч Б.Ариунтуяа мэдүүлэхдээ: “…2015 оны 9 дүгээр сарын дундаас эхлэн танил Сайхантуяа надаас мөнгө байвал зээлээч гэж гуйсан. Би тэгэхээр нь одоогоор надад бэлэн мөнгө байхгүй гэж хэлэхэд байраа барьцаалаад зээл аваад өгөөч гэж гуйсан. Би асуудалд орчихоод байна гэж хэлсэн... Сайхантуяа эгч надад өмнө олон удаа тус болж байсан учраас би итгээд Баянзүрх дүүргийн 7 дугаар хороонд байрлах 30-р байрны 89 тоотын 29 м.кв хоёр өрөө байрыг 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Солонгоо гэх хүнд хоёр сарын хугацаагаар, нэг сарын 5 хувийн хүүтэйгээр өөрийнхөө нэр дээр барьцаалан 13.000.000 сая төгрөгийг нотариатаар гэрчлүүлээд Сайхантуяа, Солонгоо хоёр мөнгөө өгөлцөж авалцсан юм. 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сайхантуяа, Солонгоо бид гурав Сүхбаатар дүүргийн нотариатаар гэрээг 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдөр хүртэл сунгуулсан. 1 сарын 14-ний өдөр Сайхантуяа Солонгоо руу залгаад дахин мөнгө зээлэх боломж байна уу гэж асуусан юм байна лээ. Тэгээд дараа нь над руу залгаад миний дүү надаа байраа барьцаалж авсан 13.000.000 төгрөг дээрээ нэмээд 10.000.000 төгрөг дахин зээл аваад өгөөч гэж гуйсан юм би зөвшөөрсөн. Сайхантуяа эгч манай гэрийн гадаа ирээд намайг аваад бид хоёр Солонгоо гэх хүнтэй уулзаад 10.000.000 төгрөг нэмж авсан. 10.000.000 төгрөг нэмж авахдаа өмнө хийсэн 13.000.000 төгрөгийнхөө гэрээг сунгасан. 2015 оны 12 дугаар сард Сайхантуяа надад хүмүүст онгоцны тийз захиалсан юм. Гэтэл захиалсан тийзийнхээ мөнгийг өгөхгүй бол болохгүй байна гээд 21 цагийн үед яриад авсан. 2016 оны 1 дүгээр сард виз гаргуулах хүмүүсээс мөнгө авсан чинь зарим хүмүүсийн мөнгийг нь буцаагаад өгөх шаардлагатай болоод мөнгөний хэрэг болоод байна. Мөнгө байвал өгөөч гэж хэлэхэд нь би зөвшөөрсөн юм. Үндсэн 23.000.000 төгрөг, Солонгоо руу шилжүүлсэн зээлийн хүү 1.950.000 төгрөг, мөн Сайхантуяагийн сүүлд авсан 700 доллар хохирол учраад байна...” /6-р 59-60/.

Хохирогч Т.Гантулга мэдүүлэхдээ: “...2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр миний төрсөн дүү Энэрэл "Эгэл амьдралын мөр" ТББ-ын гүйцэтгэх захирал Сайхантуяагаар дамжуулан Солонгос улс руу яваад 2015 оны 10 дугаар сард Монголд ирсэн. Тэгээд би Солонгос улс руу явахаар шийдээд 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сайхантуяатай утсаар холбогдоод хэлтэл, гадаад паспорттойгоо ирээд уулз гэсэн. Тэгээд би Чингэлтэй дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа аж үйлдвэрийн байрны 10 давхарт 1001 тоотод Сайхантуяатай уулзахад ажилаа хийгээд сууж байсан ба өөрийн гадаад паспортоо өгтөл визний хураамж 2.500.000 төгрөг байдаг тэр мөнгөө өгчихвөл 14-21 хоногийн дотор виз чинь гарна гэж хэлсэн. Би 2 хоногийн дараа буюу 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Орхон аймгийн Төрийн банкны салбараас 2.500.000 төгрөгийг Эгэл амьдралын мөр ТББ-ын дансны дугаар руу манай ээж Цэцэггэрэл гүйлгээний утгыг Гантулгаас гэж бичээд шилжүүлсэн...” гэжээ /1-р хх44-45/.

Хохирогч Б.Мөнхцэцэг мэдүүлэхдээ: “...2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сайхантуяатай уулзаад Солонгос улсын виз гаргуулахаар ярилцаж тохиролцоод визний мөнгө гэж Сайхантуяагийн компанийн данс руу Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкнаас 2 сая 500 мянган төгрөг шилжүүлж өгөөд өөрийн гадаад паспорт, цээж зураг, мөнгө тушаасан баримтын хамт өгсөн...” гэжээ /1-р хх 53-54/.

Хохирогч С.Баясгалан мэдүүлэхдээ: “...2015 оны 10 дугаар сарын дундуур манай хөрш айлын Оюунаагаар дамжуулж Сайхантуяатай танилцсан. ...Тэр үед би өөрийн хоёр дүү Хүрэлчулуун, Уртнасан нарыг Солонгос улс руу явуулмаар байна гэж ярьсан. Тэгсэн чинь маргааш бичиг баримтаа бүрдүүлээд ир, 7-10 хоногийн дотор виз гарна гэж хэлсэн. Тэгээд нэг нь дансанд 5 сая төгрөг байршуулаад 900.000 төгрөгийг нь Эгэл амьдралын мөр гэсэн дансанд хийсэн. Уртнасан 3 сая төгрөгийг мөн Эгэл амьдралын мөр гэсэн дансанд тушаасан. Тэгж байтал 11 дүгээр сарын 5-ны өдөр Оюунаа нь над руу яриад Сайхантуяатай ярьдаа 3 сая төгрөгөөр 5 хүн гарах боломж байнаа гэж хэлсэн. Сайхантуяатай ярихад орой 5 цагаас өмнө мөнгөө нөгөө данс руугаа хийчих, тэгээд уулзаад бичиг баримтаа авцгаая гэсэн. Тэгэхээр нь нөхөр Одгэрэл, Хатанбаатар, түүний эхнэр Саруултуяа бид 4 хамт явахаар болоод мөнгө хайж эхэлсэн. Нөхөр бид хоёр хувь хүнээс 10 хувийн хүүтэй 5 сая төгрөг зээлсэн. Тэр мөнгөө шууд Эгэл амьдралын мөр гэсэн данс руу нь хийсэн... Тэр үед миний төрсөн дүү Чинчулуун бас 3 сая төгрөг өгөөд бүртгүүлчихсэн байсан. Тэгж байтал 11 дүгээр сарын 16-ны өдөр манай нөхрийн визийг гарчихсан гэж хэлсэн. 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Саруултуяа бид хоёрын виз гарчихсан байсан. Манай нөхөр болон бусад хүний виз гараагүй байсан. Тэгээд Саруултуяа бид хоёр эмчилгээний визээр Солонгос улс руу 12 дугаар сарын 25-ны өдөр яваад 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Монгол улсад буцаж ирсэн...” /1-р хх 56-57/.

Хохирогч Г.Хатанбаатар мэдүүлэхдээ: “...2015 оны 10 дугаар сард Баясгалан гэдэг эгчээр дамжуулж Эгэл амьдралын мөр ТББ-ын захирал Ц.С гэх хүнтэй уулзсан. Тэгээд эхнэр бид хоёр Солонгос руу явах хүсэлтэй байна аа гэхэд Сайхантуяа яаралтай мөнгө байршуулах хэрэгтэй виз ажлын 10 хоногт гарна гэж хэлсэн. 11 дүгээр сарын 5-ны өдөр 15 цагаас өмнө яаралтай мөнгөө байршуул гэж хэлсэн. ...11 дүгээр сарын 6-ны өдөр Сайхантуяагийн өгсөн Эгэл амьдралын мөр байгууллагын дансанд 6 сая төгрөгийг хийсэн... 12 дугаар сарын 27-ны өдөр яаралтай виз чинь гарчихсан явах хэрэгтэй байна гээд Саруултуяа, Баясгалан хоёр 28-ны өдөр Солонгос руу ниссэн. ...Тэгээд яг онгоцны буудал дээр байхад нэг хүн ирж гадаад паспортыг нь өгсөн. Сайхантуяагаас асуухад зүгээрээ зардлыг нь бид нар даана юу ч гэсэн явчхаад ир гэсэн. Бусад хүмүүсийн виз яах юм бэ гэхэд Одгэрэлийн виз гарчихсан байгаа гэхдээ батлан даагч нь болохгүй байна гээд явуулаагүй. Намайг болохоор нэг баталгаа бичиж өгөөд чи хүлээж бай гээд хүлээлгэсэн. Одоо хүртэл миний виз гараагүй байна... /1-р хх 69-70/. ...Сайхантуяа нь 1.000.000 төгрөгийг өгсөн учир одоо 5.000.000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэжээ /5-р хх232/.

Хохирогч Н.Намжилмаа мэдүүлэхдээ: “...2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр би Эгэл амьдралын мөр ТББ-ын захирал Сайхантуяа гэх хүнтэй ШӨХТГ гэсэн бичигтэй байрны 10-р давхар 1000 тоотод очиж уулзаж, өөрийн хүү Ж.Оюунбаатарыг Солонгос улс руу явах виз гаргаж өгөөч гэж асуусан. Тэгэхэд Сайхантуяа болно манайх угаасаа виз гаргадаг юм. Манайх 10-14 хоногийн дотор виз гаргана маргааш өглөө хүүхдийнхээ бичиг баримтыг аваад хүрээд ир гэж хэлсэн. Маргааш өглөө нь би хүүгийнхээ бичиг баримтыг аваачиж өгсөн. Сайхантуяа нь өнөөдөр яг 3 цагаас өмнө 2.500.000 төгрөг Төрийн банкны данс руу хий гэж хэлсэн... үүнээс хойш манайх материал авахгүй. Он гараад манайх виз гаргахаа больж байгаа гэж хэлсэн. Тийм учраас одоо 3 цагаас өмнө мөнгөө хийвэл визэнд оруулна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гараад Сэлэнгэ рүү яриад Зоригоо гэдэг хүнээс 2.500.000 төгрөгийг 20 хувийн хүүтэй зээлж банкаар шилжүүлж аваад тэр мөнгөө шууд Сайхантуяагийн надад өгсөн данс руу хийсэн. Хүүгийнхээ гадаад паспорт, нийгмийн даатгалын дэвтэр, иргэний үнэмлэх зэргийг Сайхантуяад өгсөн... /1-р хх 81-82/. ...би хохирлоо барагдуулж авсан...” гэжээ /5-р хх 250/.

Хохирогч О.Саранцэцэг мэдүүлэхдээ: “...2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Ундрах /80303018/ гэх хүнтэй утсаар ярьж эмчилгээний визээр Солонгос улс руу явах гэсэн юм таныг виз гаргаж өгдөг гэсэн та гаргаж өгч чадах уу гэхэд чадна хэрэв та гаръя гэж байвал барьцааны мөнгө 5 сая төгрөг, зуучлалын хөлс 510.000 төгрөгөө бэлдээд эргээд холбогдоорой гэсэн. Би мөнгөө бэлдчихээд эргээд Ундрахтай ярихад намайг Сайхантуяа гэх эмэгтэйтэй холбож өгсөн. Сайхантуяатай Тэнгис кино театрын ойролцоо уулзахаар болоод Сайхантуяагийн машинд нь орж уулзаад Сайхантуяа надад данс бичиж өгөөд энэ данс руу мөнгөө хий гэсэн. Надад тайлбарлахдаа эмчилгээний виз нь 1 сарын хугацаатай байдаг юм. Тэнд очоод визээ сунгуулж болно. Гэхдээ харлаж болохгүй та нар бидний ажлыг баллаж болохгүй гэж хэлсэн. Тэгээд бас нэг хүн рүү утасдаад миний дансанд 15 сая төгрөг байршуулсан. Эргээд Сайхантуяатай уулзаж гадаад паспорт, өвчний карт зэрэг бичиг баримтыг өгсөн. Тэгээд 7-10 хоногийн дотор виз чинь гарна гээд алга болчихсон. Цагаан сарын өмнө над руу залгаад материал чинь судлагдаж байгаа та санаа зоволтгүй ээ виз чинь гарна гэж хэлсэн. Дараа нь нэг яриад ажлын газрын тодорхойлолт, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа хэрэгтэй болохоор нь би өөрөө зохицуулаад өгөөд явуулчихлаа гэсэн. Битүүний өдрийн өмнө яриад код чинь ирсэн онгоцныхоо билетийг захиалаарай виз чинь гарах гэж байна гэж хэлсэн. Би онгоцныхоо билетийг 2 дугаар сарын 16-ны өдөр нисэхээр захиалчихсан байсан чинь Сайхантуяа таны виз гараагүй байна таны зураг шаардлага хангахгүй байна гээд би дахиж очиж зургаа солиулж Солонгосын элчин сайдын яаманд очиж уулзсан. Тэгээд 2 дугаар сарын 19-ний өдөр Солонгос руу ниссэн. Намайг Солонгос улсад байхад Сайхантуяа намайг хэзээ ирэх вэ харалчихваа гэсэн утгатай мессэж бичсэн. Би 3 дугаар сарын 18-ны өдөр ирсэн. Орой нь Сайхантуяа над руу залгаад ирчихсэн үү Монголын гаалиар орж ирсэн штамбаа зургийг нь аваад мессэжээр явуулчих тэгээд 3 хоногийн дараа 12 цагаас өмнө мөнгө чинь шилжээд орчихно гэж хэлсэн. Тэгээд би 1 дэх өдөр Сайхантуяатай ярьсан чинь 12 цагаас өмнө мөнгө чинь орчих байх би хэлчихсэн байгаа удахгүй шилжүүлчихнэ гээд одоог хүртэл утсаа авахгүй мессэж бичээд байдаг юм... барьцаа 5 сая төгрөгөө авч чадаагүй... /1-р хх 87-88/.

Хохирогч Д.Хандармаа мэдүүлэхдээ: “...2016 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Сайхантуяа гэх хүнтэй утсаар ярьж би өмнө нь Солонгос улс руу яваад визээ сунгуулж чадалгүй хүрээд ирсэн юм аа. Одоо аяллын визээр яваад очиж сурмаар байна бас болж өгвөл ээжийгээ аваад явчихмаар байна яаж явах вэ гэсэн чинь Сайхантуяа нь миний дансанд 5 сая төгрөг байршуулаад надад 700.000 төгрөг өгөөд виз гаргуулж болно. Эсвэл 2.500.000 төгрөгөөр гаргаж өгч болно гэсэн. Тэгээд би өөрийн ах Батжаргалаас 5 сая төгрөг зээлээд маргааш нь Сайхантуяагийн 109200019590 тоот данс руу 5.700.000 төгрөг хийсэн. Маргааш нь ээж чинь хамт явж болно ээжийнхээ бичиг баримтыг бүрдүүлээд ир тэгээд цагаан сарын дараа виз гарна гэж хэлсэн. Цагаан сарын дараа Сайхантуяатай ярихад виз хар даруулчих гээд байна аа чам руу элчингээс яривал ингэж хэлээрэй гээд үг зааж өгсөн. Тэгээд Сайхантуяа нэмээд 510.000 төгрөг өг гэхээр нь 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Сайхантуяагийн туслах Энхболдын Ундрах гэх хүний данс руу 510.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 2016 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Сайхантуяа надад чи үл хөдлөхийн гэрчилгээ олоод ирвэл барьцаа 5 сая төгрөгийг чинь буцааж өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь өөрийн ах Төмөршилбүүрийн үл хөдлөхийн гэрчилгээг Сайхантуяад өгсөн. Тэгээд миний 5 сая төгрөгийг буцааж өгөөгүй... Сайхантуяа нь Солонгос улсын виз гаргаж өгнө гэж нийт 6.210.000 төгрөг, үл хөдлөхийн гэрчилгээний хамт авсан...” гэжээ /1-р хх 91-92/.

Хохирогч Т.Алтанзул мэдүүлэхдээ: “...2015 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр аяллын визэнд орох гээд Солонгос элчингийн орчимд Ц.Стай уулзахад би Солонгос улс руу аяллын виз гаргаж өгнө зуучлалын мөнгө 900.000 төгрөг байдаг юм. Солонгос элчингийн дансанд 5.0 сая төгрөг байршуулчих гэсэн юм. Тэгэхээр нь Сайхантуяагийн Төрийн банкны Эгэл амьдралын мөр нэртэй 109200019590 дугаарын дансанд зуучлалын мөнгө гэж 900.000 төгрөгийг шилжүүлсэн. Дараа нь өөрийнхөө нэр дээр Голомт банкинд данс нээлгээд 5.0 сая төгрөгийг байршуулсан юм. Бичиг баримтаа бүрдүүлээд Сайхантуяад гадаад паспорт, 5.0 сая төгрөг байршуулсан дансны дэвтэр гэр бүлийн тодорхойлолт зэргийг аваачиж өгсөн. Тэгээд 21 хоног хүлээсэн. Тэгтэл Сайхантуяа эргэж яриад аяллаар болохгүй чи эмчилгээгээр гарах хэрэгтэй байна гэсний дагуу би яаж эмчилгээний шугамаар гарах вэ гэхэд чиний элчингийн дансанд байгаа 5.0 сая төгрөгийг миний дансанд байршуулаад болно гэсэн. Түүний дагуу 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Сайхантуяагийн Төрийн банкны дансанд 5.0 сая төгрөгийг байршуулсан. Түүнээс хойш бүтэн сарын хугацаа өнгөрсөн удахгүй гээд л яваад байсан. Шинэ жилийн үеэр явна виз чинь гарсан байгаа гэж хэлээд байсан. Тэгснээ худлаа болчихлоо он гарахаар визээ хүчингүй болгоод мөнгөө буцаан аваарай гэсэн хариу өгсөн. Ингээд 2016 он гараад мөнгө болон бичиг баримтаа авъя гэж явсаар байгаад гадаад паспортоо буцаан авсан. Тэгэхэд виз гараагүй болох нь тогтоогдсон. Түүнээс хойш огт мөнгө төлбөрөө буцаан авч чадахгүй явсаар байгаад энэ оны 2 дугаар сарын үед эгчийнхээ дансаар дамжуулан 2.0 сая төгрөг авсан. Дараа нь 600.000 төгрөг авсан тэрнээс хойш үлдэгдэл мөнгөө авч чадахгүй байна... Ц.Сгаас 3.3 сая төгрөгийг нэхэмжилж байна...” гэжээ /1-р хх 100-101/.

Хохирогч Д.Ууганцэцэг мэдүүлэхдээ: “...би /дүү/ Хишигсүрэнгийн зөвлөсний дагуу Сайхантуяатай 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Худалдаа аж үйлдвэрийн танхимд очиж уулзахад Эгэл амьдралын мөр ТББ-ын тэргүүн гэж өөрийгөө танилцуулсан бөгөөд манайх ямар нэгэн асуудалгүйгээр виз гаргаж өгнө, урьд нь удаа дараа виз гаргаж хүн зуучилж өгсөн гэхээр нь 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Төрийн банкны Эгэл амьдралын мөр гэх ТББ-ын дансанд 900.000 төгрөг хийсэн. Тэр өдөртөө өөрийнхөө бичиг баримтаа өгсөн чинь ажлын 10 хоногийн дараа хариу өгнө гэж хэлсэн. Би хүлээгээд 14 хоног болсны дараа өөрөө утсаар ярьсан чинь маргааш хэлье гэсэн. Тэгээд маргааш маргааш гээд л хэд хоног болсноо 2015 оны 11 дүгээр сарын 26-ны үеэр утсаар ярьсан чинь виз удахгүй гарна гэхээр нь би итгэхгүй болоод Солонгос улсын элчин сайдын яамнаас очиж асуусан чинь “..та хуурамч материал бүрдүүлж өгсөн байна, ямар хүнээр дамжуулан материалаа бүрдүүлсэн юм бэ..” гэхээр нь Сайхантуяаг зааж өгсөн бөгөөд виз чинь гарахгүй гэж хэлсэн учраас Сайхантуяатай утсаар ярьсан чинь харин тийм ээ виз чинь гарсангүй уучлаарай 2-3 хоногийн дараа мөнгийг чинь өгчихнө битгий санаа зов гэж хэлсэн. Түүнээс хойш сураг тасарсан... 900.000 төгрөг нэхэмжилнэ...” гэжээ /1-р хх 107-108/.

Хохирогч С.Жаргалсайхан мэдүүлэхдээ: “…2016 онд надаар үсээ засуулж байсан хүнээр дамжуулаад Сайхантуяа гэх хүний найз Нараа гэх хүний утсыг өгсөн. Түүний дагуу би Нараа гэх хүнтэй 2016 оны 2 дугаар сард холбогдоход би Солонгос улс руу гаргах ажил хийхгүй байгаа манай найз Сайхантуяа нь хийж байгаа гэсний дагуу Сайхантуяатай холбогдчихоод надад таалагдахгүй байсан учир би ярихгүй больчихсон юм. Тэгтэл хэд хоногоос Нараа нь надтай холбогдоод... дахин дахин залгаад яаралтай хэдэн хүн гаргах гээд байна цаанаа харлаад ажил хийсэн ч болно гэж хэлсэн юм. Түүний дагуу би Эрдэнэт хотоос Улаанбаатар хотод ирээд Чингэлтэй дүүрэгт байрлах ШӨХТГ-т очиж Сайхантуяатай уулзахад манай байгууллага эмчилгээний журмаар иргэдийг гаргадаг гэхдээ эмчилгээний мөнгийг байгууллагын дансанд хийдэг барьцаа хөрөнгө гэж 5.0 сая төгрөг байршуулдаг гэхээр нь надад бэлэн мөнгө байхгүй гэхэд за тэгвэл үл хөдлөх хөрөнгө тавина гэж хэлэхэд зөвшөөрсөн. Тэгээд гадаад паспортоо Сайхантуяад өгөхдөө бэлнээр эмчилгээний зардал гэж 2.0 сая төгрөгийг 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Сайхантуяад бэлнээр өгсөн. Сайхантуяа нь тамгатай баталгаа гэрээ маягийн зүйл хийж өгсөн...” гэжээ /1-р хх-115-116/.

Хохирогч Эрдэнэбаатарын Ундармаа мэдүүлэхдээ: “…би 2016-01-04 -ний өдөр интернэтээс зар харж байгаад Солонгос улсын виз гаргана найдвартай 80307078 гэсэн байхаар нь уг дугаар руу залгаад зарын дагуу ярьж байна. Солонгос улсын виз гаргах юм уу гэж асуусан чинь гаргана чадна гэж хэлсэн. Би маргааш нь Сүхбаатар дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Эгэл амьдралын мөр гэсэн хаягтай ТББ дээр очиж Сайхантуяатай уулзсан. Сайхантуяа надад манайх виз гаргадаг компанитай олон хүний виз гаргасан найдвартай Солонгос улсын виз гаргана би өөрөө батлан даалтанд авна цаанаас солонгос хүн угтаж авна би өөрөө чамайг дагуулж явна гэж надад хэлэхээр нь би хэдэн төгрөгөөр гаргах юм гэж асуусан чинь 6.000.000 төгрөгөөр гаргана гэхээр нь би тэгвэл виз гаргасны дараа мөнгөө авах уу гэж асуусан чинь үгүй одоо бүгдийг нь авна гэхээр нь урьдчилгаа мөнгө авахгүй юм уу гэж асуусан чинь үгүй бүгдийг авна би өөрөө аваад ниснэ найдвартай гэж хэлэхээр нь би гэрийнхэнтэйгээ ярина гээд явсан.Тэгсэн Сайхантуяа миний хойноос байн байн ярьсаар 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр манай гэрт ирж надаас 980 ам,доллар буюу 2 сая 300.000 вон авсан... би баримттай тамга тэмдэг байгаа гээд цаасан дээр надаас мөнгө авсан талаараа бичээд өгсөн.../1-рхх140-141/.

Хохирогч Ням-Осорын Ундармаа мэдүүлэхдээ: “...2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 32-ын тойрогт байх хамаатныдаа байтал Сайхантуяа над руу залгаад би виз гаргадаг хүн байна. Саппоро дээр байна яараад байна шүү хурдан хүрээд ир гэхээр нь Сонгинохайрхан дүүргийн 12-р хороонд байрлах Саппоро төв дээр буугаад автобусны буудлын хойно байх хоолны газар ортол Сайхантуяа сууж байсан. Би Ууганаагийн хэлсэн хүн байна гэтэл аан за за одоо мөнгөө авна 3.200.000 төгрөг, 2.500.000 төгрөг нь БНСУ-д очоод тэндээ харлаж үлдэж болохгүй байхын барьцаа байгаа юм. Харин 700.000 төгрөг нь визний материал бүрдүүлэхэд чинь хэрэгтэй гэсэн. Тэгээд бид 2 хоолны газраас гараад хажуу талд байх нотариат ороод нэг гэрээ хийсэн бөгөөд уншиж үзэхэд зээлийн гэрээ гэж байсан. ...Нотариат орохоосоо өмнө би 2.500.000 төгрөгийг нь Саппорогийн хажууд байх Төрийн банк руу орж 102200299574 тоот дансанд шилжүүлсэн. Харин 700.000 төгрөгийг нь нотариатын байр дотор бэлнээр өгсөн... /1-р хх 163-165/,

...Сайхантуяагаас 2.700.000 төгрөгийг эргүүлэн авсан, үлдэгдэл 500.000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэжээ /6-р хх-3/.

 Хохирогч Лхүндэвчоёнгийн Нарантуяа мэдүүлэхдээ: “...би 2002 онд Сайхантуяатай Лаки нэртэй төвд хамт ажилладаг байсан. ...Сайхантуяа нь 2015 онд гэнэт гарч ирээд би төрийн бус байгууллага ажиллуулж байгаа юм, манай байгууллага Солонгос улс руу хүмүүсийн виз гаргаж өгдөг юм. Гэтэл виз гаргуулах хүмүүс нь баталгааны мөнгөгүй байгаад байна. Визний баталгаанд 7.0 сая төгрөг зээлүүлж туслаач гэсэн. Тэгэхээр нь би өөрөө мөнгөгүй байсан учраас хамт ажилладаг Сэлэнгээ эгчид хэлж мөнгө олж 7.0 сая төгрөгийг бэлнээр Сайхантуяад өгсөн. Дараа нь нэг хоногийн дараа 70.000 төгрөгийн хүү урамшуулал өгч байсан юм. Тэгэхээр нь би өөрөө мөнгө зээлүүлэхээр шийдэж цалингийн зээл аваад тухайн үедээ 7.0 сая төгрөгийг Сайхантуяагийн төрийн бус байгууллага гэх Төрийн банкны данс руу нь шилжүүлсэн. Дараа нь буцаагаад бид хоёрын мөнгийг бүтнээр эргүүлээд төлчихсөн юм. 2015 оны 7 дугаар сарын 21-ний үед дахиж мөнгө байвал өгөөч гэсний дагуу Сэлэнгээ эгч 7.0 сая төгрөг, би 5.0 сая төгрөг хувиасаа гаргаж Сайхантуяагийн хэлсэн Төрийн банкны дансанд нь шилжүүлсэн. Сэлэнгээ эгчийн 7.0 сая төгрөгийг нэг хүний ТББ-ын дансанд нь шилжүүлсэн байдаг. Би хэсэг хугацаанд Хятад улсад амарчхаад ирэхэд миний мөнгийг хийгээгүй байхаар нь яасан бэ гэхэд Солонгос явсан хүмүүс харлачхаад би мөнгөө авч чадахгүй байна гэж тайлбар хэлсээр байгаад өдийг хүрч байна. ...Тухайн үед надаас зээлж авсан тэгэхдээ бусдад виз гаргаж байгаа энэ ажилд туслаач ээ гэж гуйгаад авсан юм. Тухайн үед бусад хүмүүсийн визийг гаргаж өгөөд тэрнээсээ миний мөнгийг төлж барагдуулна гэсэн.../1-р хх 247-248/, ...нийт 3.690.000 төгрөгийг эргүүлэн авсан, үлдэгдэл 1.310.000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэжээ /5-р хх-220/.

Хохирогч Х.Сэлэнгэ мэдүүлэхдээ: “...Би Нийслэлийн өмчийн харилцааны газарт Нарантуяа гэдэг хүнтэй нэг өрөөнд хамт сууж ажилладаг. 2015 оны 6 дугаар сарын сүүлээр Нарантуяа нь манай найзад мөнгө хэрэг болоод байна удахгүй зохих хэмжээгээр өсгөөд өгнө гэж хэлээд чадвал 7.0 сая төгрөг хэрэг болоод байна гэхээр нь зөвшөөрөөд 7.0 сая төгрөгийг Нарантуяад бэлнээр өгсөн юм. Нарантуяа нь Сайхантуяа гээд манай багын найз байгаа юм найдвартай хүн байгаа юм боломжоороо хэдэн төгрөгөө өсгөөд авъя гэсэн юм. Тэгснээ би таныг Сайхантуяаг танилцуулъя гээд өмчийн харилцааны газрын үүдэнд тэр өдрөө Сайхантуяатай уулзаад би чамайг танихгүй гэхдээ би Нарантуяад итгээд чамд 7.0 сая төгрөгийг өгье гэдгээ хэлсэн. Тухайн үед Солонгос явах гэж байгаа хүмүүсийн визний баталгаа гэж мөнгө байршуулдаг юм тэгээд виз нь гарахаар мөнгө эргээд ирнэ гэж хэлсэн. Тэгээд эхний хэдэн сар хэдэн төгрөг цувуулж авсан юм... Би Сайхантуяад нийт 7.0 сая төгрөгийг өгсөн. ...Сайхантуяагаас нийт 5.680.000 төгрөгийг авсан, одоо өгсөн мөнгөнөөс 1.320.000 төгрөг үлдэж байгаа юм...” гэжээ /5-р хх-242/.

Хохирогч С.Сайнжаргал мэдүүлэхдээ: “...2016 оны 3 дугаар сарын 2-ны өдөр БНСУ-ын виз гаргуулах зорилготой иргэн Сайхантуяад урьдчилгаа 300.000 төгрөг, үлдэгдэл 5.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тухайн үед Сайхантуяа бичиг баримтгүй явж байсан тул түүний найз Зууннаст нотариатын газар надтай зээлийн гэрээ хийсэн. Сайхантуяа өөрөө болохоор 5.000.000 төгрөгийг тоолж авсан. 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр урьдчилгаа 300.000 төгрөгийг хүлээж авсан...”  /2-р 64-65/.

Гэрч Ч.Түмэнжаргал мэдүүлэхдээ: “...Би 2015 оны 11 дүгээр сард Шинэ ертөнц боловсрол зуучлалын төвийг ажиллуулж эхэлсэн. Манай төв БНСУ-руу оюутан зуучлал, эмнэлэг зуучлалын үйл ажиллагаа явуулдаг. 2016 оны 1 дүгээр сард санагдаж байна зүс таньдаг Булгаа гэх залуутай ажлын шугамаар уулзаж байсан. Дараа нь Булгаа Сайхантуяа гэх эмэгтэйн хамт ирж танилцуулж байсан... 2016 оны 2 дугаар сарын сүүлээр цагаан сарын дараагаас 2016 оны 4 дүгээр сарын сүүл хүртэл эмнэлгийн виз авахгүй байсан. Манай төвөөс сонин хэвлэлд өгсөн зар дээр эмнэлгийн визний зар анхнаасаа байсан. Эмчилгээний виз авахгүй байх хооронд хүмүүс манай компани руу залгаж эмнэлгийн виз асуудаг байсан. 2016 оны 2 дүгээр сарын сүүлээр Сайхантуяа миний гар утас руу залгаад танайх эмчилгээний виз ээ гаргаж байгаа юу гэхээр нь би манайх гаргахгүй байгаа гэхэд эгч нь яаралтай 10 хүний виз гаргах гэсэн юм. 2 хүн дутаад байна. Чам дээр эмчилгээний яаралтай виз асуусан хүн ирэх юм бол яаралтай эгчтэйгээ холбоод өгөөрэй гэхээр нь би зөвшөөрсөн. 2016 оны 3 дугаар сарын сүүлээр Нарантуяа гэх эмэгтэй залгаад эмчилгээний виз гаргах уу гэхээр нь би манайх эмчилгээний виз гаргахгүй байгаа. Энэ эгч эмчилгээний виз найдвартай гаргадаг гэсэн. Та энэ хүнтэй утсаар яриад үз гээд Сайхантуяагийн 80307078 дугаарыг өгсөн. Ингээд Нарантуяа эгч хэсэг хугацааны дараа миний гар утас руу залгаад нөгөө хүнтэй чинь уулзсан. Гэрээгээ хийхээр болчихлоо гэсэн. Тэрнээс хойш 10 хоногийн дараа Нарантуяа эгч миний гар утас руу залгаад нөгөө хүн чинь нэг хэрэг бишидлээ яах вэ гэхээр нь би дуудаж уулзах уу яах вэ гэхэд эгч нь эргүүлээд залгая гээд утсаа салгасан. Удалгүй эргэж залгаад гайгүй юм шиг байна гэсэн. Хэд хоногийн дараа Нарантуяа эгч дахиж залгаад эгчийнх нь виз гарахгүй байна. Сайхантуяаг хайсан боловч тодорхой ажлын газрын хаяггүй, хаана байгаа нь тодорхойгүй утсаа авахгүй алга болчихсон гэсэн...” гэжээ /1-р хх 209-210/.

Гэрч Э.Ундрах мэдүүлэхдээ: “...2015 оны 7 дугаар сараас эхэлж Эгэл амьдралын мөр ТББ-д Ц.Сгаар дамжуулан нийгмийн ажилтнаар ажилд орж байсан. Эгэл амьдралын мөр ТББ нь тэнэмэл, орон гэргүй хүмүүсийг нийгэмшүүлэх хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Солонгос улс руу иргэдийг гаргаж өгөх ажлыг зохион байгуулдаг ажил хийдэг байгууллага биш. ... Ц.С нь иргэдтэй байнга уулзаж Солонгос улс руу гаргаж өгөх талаар ярилцдаг байсан би энэ талаар мэддэг байсан. Сайхантуяагийн яриагаар эмчилгээний журмаар гаргадаг гэсэн бөгөөд бусад байгууллагатай хамтарч ажилладаг гэж байсан юм. Манай хамаатан садангаас Солонгос улс руу Сайхантуяагаар дамжуулан эмчилгээний журмаар явчихаад ирж байсан удаа байдаг. Би өөрөө 2 удаа Сайхантуяагаар дамжуулаад Солонгос улс руу эмчилгээний журмаар явчихаад ирсэн удаа байдаг. ...Түүнээс хойш Сайхантуяа эгчийн гуйсны дагуу Л.Нямаа, В.Ундармаа, Саранцэцэг, Эрдэнэчимэг гэх хүмүүсийг танилцуулж өгч байсан. ...Түүнээс танилцуулж өглөө гээд дундаас нь мөнгө төгрөг авч байсан удаа байхгүй юм. Би яг ямар журмаар хэрхэн яаж явуулдаг мөн тэдгээр хүмүүсээс хичнээн төгрөг авдаг талаар мэдэхгүй...” гэжээ /2-р хх 50-51/.

Гэрч Б.Зууннаст мэдүүлэхдээ: “...би Сайхантуяатай 10 жилийн нэг ангид сурдаг байсан... /2016 оны 03 сарын 02-ны өдөр/ Тухайн үед Сайхантуяа утсаар холбогдоод чиний ажил дууссан бол Баянхошуу яваад хүнээс мөнгө аваад ирээч гэж гуйсан. Би завтай байсан учир тэр газарт нь очиж бэлэн мөнгө аваад Сайхантуяад утсаар мэдэгдсэн. Удалгүй би Ачлал их дэлгүүрийн үүдэнд очиж уулзахад Сайхантуяа нь эрэгтэй эмэгтэй 2 танихгүй хүнтэй гарч ирээд миний машин дотор суухаар нь хаашаа явах вэ гэхэд Сайхантуяа нотариатын газар орох хэрэгтэй байна гэж хэлсэн. Түүний дагуу Модны хоёрын орчимд нэг нотариатын газарт очоод тэр 3 орсон, би Сайхантуяаг хүлээгээд машин дотор сууж байхад Сайхантуяа над руу залгаад чамд бичиг баримт чинь байна уу гэхэд байна гэхэд ороод ир би эдгээр хүмүүсээс 7 хоногийн хугацаатай 5 сая төгрөг зээлж байгаа юм гэсэн. Тэгэхээр нь надад бичиг баримт байсан учир Сайхантуяагийн өмнөөс Сайнжаргал гэдэг хүнтэй нотариатын гэрээ байгуулж гарын үсэг зурсан юм. Тэгтэл хэд хоногийн дараа Сайнжаргал нь над руу утасдаад танай найз чинь миний мөнгийг өгөхгүй байна утсаа ч авахгүй байна гээд уурлахаар нь Сайхантуяатай утсаар ярьж хэлэхэд удахгүй өгнө гэж хэлээд утсаа тасалсан...” гэжээ /2-р хх 67-68/.

Гэрч А.Лхагва мэдүүлэхдээ: “...би Сайхантуяад бичиг баримт гадаад паспортын хамт 350.000 төгрөгийг өгөөд бусад зардлаа өөрөө даагаад эмчилгээний журмаар Солонгос улс руу гарч 7 хоног болоод ирж байсан. Хэрхэн яаж хөөцөлдөж намайг гаргаж өгсөн талаар мэдэхгүй байна. Намууны ээж Уранчимэг нь манай найз Соёл-Эрдэнэтэй утсаар холбогдоод хэрхэн яаж Солонгос явсан талаар нь асууж байгаад хүүхдээ явуулахаар ярилцсан байдаг юм. Түүний дагуу Соёл-Эрдэнэ бид 2 Намуун гэж хүүхдийн талаар Сайхантуяад хэлж зуучилж өгсөн. Тэгэхдээ Сайхантуяатай Уранчимэгийг уулзуулсан өөр зүйл болоогүй. Тухайн үед 5.0 сая төгрөгийг Сайхантуяа нь авч нотариатын гэрээ хийсэн байдаг. Урамшууллын мөнгө төгрөг аваагүй. Тухайн үед Соёл-Эрдэнэ бид хоёр Уранчимэгээс 1.0 сая төгрөг авсан байдаг боловч энэ мөнгийг өөр бас солонгос гаргаж өгдөг хүнд өгөөд нөгөө хүмүүс нь алга болчихсон юм. Дараа нь Сайхантуяаг танилцуулж өгсөн. Ингээд Соёл-Эрдэнэ бид хоёр хүнээс 1.0 сая төгрөг авчихаад алдчихсан болохоор буцаагаад С.Уранчимэгт мөнгийг өгсөн. Харин Сайхантуяа тэр хоёрын асуудлыг сайн мэдэхгүй...” гэжээ /2-р хх75/.

“Эгэл амьдралын мөр” ТББ-ын дансны хуулга/хх-5-р хавтас 173-195/.

Цагдаагийн ерөнхий газрын Гадаад харилцааны хэлтсийн 2016 оны 12 дугаар сарын 6-ны 3в/6186 тоот,

БНСУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамнаас цахим шуудангаар ирүүлсэн хариу.

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-141-142/, хувийн байдалтай холбоотой баримтууд болон дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлгээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдэж, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад хэргийг шийдвэрлэх бүрдэл хангагдсан байна гэж шүүх дүгнээд хэргийг дараахь байдлаар шийдвэрлэв.

 

Прокуророос шүүгдэгч Ц.Сг Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 болгон өөрчлөх нь зүйтэй байна. Энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй, хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй гэж үзэв.

Учир нь шүүгдэгч Ц.Сг 2015 оны 7 дугаар сараас 2016 оны 3 дугаар сарын хугацаанд 15 удаагийн үйлдлээр, нэр бүхий иргэдээс Солонгос улс руу зорчих виз гаргуулах зорилгоор баталгаа болгож итгэмжлэн хариуцуулж хадгалуулсан мөнгийг завшиж нийт 65.010.000 /жаран таван сая, арван мянган/ төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан хөрөнгө завших гэмт хэргийн шинжгүй, харин энэ хэрэг нь бусдын өмч хөрөнгийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж авах гэмт хэргийн шинжтэй, залилан мэхлэх гэмт хэргийн арга хэлбэрээр үйлдэгдсэн байна гэж шүүх дүгнэв.

Өөрөөр хэлбэл Ц.С болон “Эгэл амьдралын мөр” ТББ нь Солонгос улсын эмчилгээний болон ажиллах виз гаргах болон зуучлах тусгай зөвшөөрөлгүй бөгөөд энэ чиглэлээр ямар нэгэн байгууллагатай хамтран ажилладаггүй байхад Ц.С нь Солонгосын эмчилгээний болон ажиллах виз гаргаж өгнө гэж нэр бүхий хохирогч нарыг хуурч, төөрөгдөлд оруулан 65.010.000 төгрөгийг тус байгууллагын дансанд баталгаа нэрээр авч залилсан байна. 

Иймээс шүүгдэгч Бараатборжигон овогт Цэцэг-Өлзийн Сайхантуяа нь “Эгэл амьдралын мөр” ТББ-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа нийт 36 удаагийн давтан үйлдлээр бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бусдад нийт 138.803.436 төгрөгийг залилан авсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчийн хувийн байдал болон түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүгдэгч нь 2015 оны эхнээс 2016 оны 3 дугаар сарын хоорондох хугацаанд бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэмт хэргийг давтан үйлдэж их хэмжээний хохирол учруулсан ба прокуророос 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн 2015 оны Эрүүгийн хуульд заасан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдсэн нь мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх заасан үндэслэлтэй харшлах зүйл үгүй байх тул зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Нарантуяагийн өмгөөлөгч А.Буянжаргал нь “…хэргийн зүйлчлэл хөнгөдсөн, шүүгдэгчийн хувьд бусдыг байнга залилж, амьдралын эх үүсвэрээ болгож байсан байна…” гэх боловч тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан эрүүгийн хуульд дээрх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж байгаагүй тул энэ үндэслэлээр хэргийг прокурорт буцаах үндэслэлгүй, өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах шаардлаггүй гэж үзэв.

Хохирогч А.Нарантуяа, Б.Бадмаа, Б.Дэлгэрбуян, Ж.Эрдэнэтогос, Х.Сэлэнгэ, С.Чинчулуун, Г.Ариунбат, Ц.Энхсаруул, С.Уранчимэг нар нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлтийг баримтаар ирүүлсэн тул хохирлоос хасч тооцов. Харин шүүгдэгчээс гаргаж өгсөн хохирогч А.Алтанцэцэгийн нэхэмжлэх зүйлгүй гэх баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хохирлоос хасч тооцоогүй болно.

Иймд шүүгдэгч Ц.Сгаас нийт 121.803.436 төгрөг гаргуулан нэр бүхий хохирогч нарт шийтгэх тогтоолын хавсралтад заасны дагуу олгох нь зүйтэй байна.

Шүүх хохирлын хэмжээг тооцохдоо Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тооцсон болно.

 

Шүүгдэгч Ц.С нь нийт 6 хоног цагдан хоригдсон тул уг хугацааг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Энэ хэрэгт Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагч д/ч Б.Пүрэвдоржийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолоор Б.Ариунтуяагийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 7-р хороо, 30-89 тоот 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг “бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэрэгт иргэний нэхэмжлэл болон эд хөрөнгө хурааж, болзошгүй явдлыг хангах зорилгоор” битүүмжилсэн нь үндэслэлгүй байх тул хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Прокуророос шүүгдэгч Ц.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 болгон өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Бараатборжигон овогт Цэцэг-Өлзийн Сайхантуяаг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч эд хөрөнгийг авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Сд 5 (тав) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Сд оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Сгийн цагдан хоригдсон 6 (зургаа) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагчийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолоор Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 30-89 тоот, 29 м.кв талбай бүхий 2 өрөө, улсын бүртгэлийн Ү-2204003001 дугаартай орон сууцыг битүүмжилснийг хүчингүй болгосугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Сгаас нийт 121.803.436 төгрөгийг гаргуулан нэр бүхий хохирогч нарт шийтгэх тогтоолын хавсралтад заасны дагуу олгосугай.

        8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох шүүгдэгч Ц.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

        9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

       10. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Сд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ХАЛИУН