| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2024/00699/И |
| Дугаар | 301/ШШ2025/00095 |
| Огноо | 2025-02-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 301/ШШ2025/00095
| 301/ШШ2025/00095 |
Зохигчийн эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Байгалмаа би
Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, . хороо . тоотод оршин суух Ж овгийн Д.Ц
Хариуцагч: А аймгийн Ч сумын Х багт оршин суух Б овгийн Л.Б
Нэхэмжлэлийн шаардлага: 990,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: .Б-н хүсэлтийн дагуу харилцан тохиролцож 111 эм хонь өгч авахаар болсон ч төлөг голдуу 100 хонь өгсөн. 2024 оны 4 сарын 19-нд 10,000,000 төгрөг шилжүүлсэн. Одоо үлдсэн 11 хонины үнэ болох 990,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Л.Б би нэхэмжлэгч Д.Ц-н нэхэмжилсэн 990,000 төгрөгийг 2025 оны 5 сарын 10-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна. Нэхэмжлэгч Д.Ц миний нэхэмжилсэн 990,000 төгрөгийг Л.Б 2025 оны 5 сарын 10-ны өдрийн дотор бүрэн төлнө гэснийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч хариуцагч бид 990,000 төгрөг төлж барагдуулах хугацааг сайн дураар харилцан тохиролцож эвлэрсэн болно гэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбар, эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Ц хариуцагч Л.Б-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэг 990,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Зохигч нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэх эрхтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.Б нь 990,000 төгрөгийг 2025 оны 5 сарын 10-ны өдрийн дотор нэхэмжлэгч Д.Ц-т бүрэн төлж барагдуулахаар зохигч үүрэг гүйцэтгэх хугацааны талаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчийн эвлэрэл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөх талаар зохигч тайлбар гаргаагүй тул зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,310 төгрөгөөс 14,155 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Л.Ба-с 14,155 төгрөг, улсын орлогоос 14,155 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Ц-т олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Ц-н нэхэмжилсэн гэрээний үүрэг нийт 990,000 төгрөгийг хариуцагч Л.Б 2025 оны 5 сарын 10-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,310 төгрөгөөс 14,155 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Л.Б-с 14,155 төгрөг, улсын орлогоос 14,155 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Ц-т олгосугай.
3. Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4. Зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА