| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 320/2025/00075/И |
| Дугаар | 320/ШШ2025/00195 |
| Огноо | 2025-02-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 320/ШШ2025/00195
| 2025 оны 02 сарын 13 өдөр | Дугаар 320/ШШ2025/00195 | Х аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 320/2025/00075/И/
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц.А-д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 4,000,000 (дөрвөн сая) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцлоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч Ц.А гийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч Х газар, хариуцагч Ц.А нарын хооронд 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Малчин өрхийг малжуулах гэрээ нэртэй зээлийн гэрээ байгуулагдаж, хариуцагч Ц.А нь мал аж ахуй эрхлэх зорилгоор 24 сарын хугацаатай 5,000,000 төгрөгийн зээл авсан үйл баримт тогтоогдов.
3. Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х газар нь иргэн Ц.А тэй 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр малчин өрхийг малжуулах гэрээ байгуулж, тус гэрээний дагуу түүнд 5,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай зээлийн гэрээний хугацаанд зээлийн төлбөрийг 100% иргэн төлөх нөхцөлтэйгөөр зээлдүүлсэн. Зээлийн гэрээний хугацаанд иргэн Ц.А нь 1,000,000 төгрөгийг төлөөд үлдэх 4,000,000 төгрөгийг төлөөгүй.
Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,000,000 төгрөг гаргуулахаар Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Уг нэхэмжлэлээ өнөөдрийн шүүх хуралд дэмжиж оролцож байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ц.А д мэдэгдэх хуудсыг удаа дараа хүргүүлсэн боловч шүүхэд хүрэлцэн ирээгүй. Мөн шүүхэд хөтлөгддөг баримт бичгийг хүргүүлсэн боловч гардан авсан төлөвт шилжээд хариу тайлбараа хуульд заасан хугацаанд ирүүлээгүй байдаг. Хариу тайлбар ирүүлээгүйг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байгаа.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.
Манай байгууллагын зүгээс төлбөр төлөх хугацааг 2025 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөр тогтооход татгалзах зүйлгүй... гэв.
Шүүх хариуцагч Ц.А д түүний оршин суугаа газрын хаягаар 2025 оны 01 дүгээр сарын 08, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрүүдэд шүүхийн мэдэгдэх хуудсыг, 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэл, эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлэг танилцуулсан баримтуудыг тус тус хүргүүлж, тэрээр хүлээн авсан байх боловч шүүхэд хүрэлцэн ирээгүй, хариу тайлбараа хуульд заасан хугацаанд ирүүлээгүй байна.
4. Нэхэмжлэгч Х газар нь гэрээний үүргийн дагуу 5,000,000 төгрөгийг хариуцагч Ц.А д шилжүүлж, хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт 1,000,000 төгрөгийг төлж, үлдэх 4,000,000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдов.
Талуудын хооронд 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Малчин өрхийг малжуулах нэртэй гэрээ байгуулагдсан байх ба энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний шинжийг агуулж байна гэж үзлээ.
5. Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт заасан үүргээ бүрэн биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар шаардах эрхтэй байна.
Хариуцагчид нэхэмжлэлийг гардуулсан боловч тэрээр хариу тайлбараа ирүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэх боломжгүйг дурдах нь зүйтэй.
Иймд шүүх хариуцагч Ц.А гээс зээлийн гэрээний үүрэгт 4,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х аймгийн Х газарт олгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Х газар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ц.А гээс нэхэмжлэлийн шаардлага болох 4,000,000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 78,950 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулахаар тогтлоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7510 дугаар зүйлийн 7510.1-д зааснаар хариуцагчийн шүүхийн шийдвэр биелүүлэх хугацааг 2025 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөр тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 759.2 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Ц.А гээс зээлийн гэрээний үүрэгт 4,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х газарт олгосугай.
2. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ц.А гээс улсын тэмдэгтийн хураамж 78,950 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7510 дугаар зүйлийн 7510.1-д зааснаар шүүхийн шийдвэрийн биелүүлэх хугацааг 2025 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөр тогтоосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511.1 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шийдвэрийг эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА