| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2024/01413/И |
| Дугаар | 320/ШШ2025/00196 |
| Огноо | 2025-02-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 320/ШШ2025/00196
| 2025 оны 02 сарын 13 өдөр | Дугаар 320/ШШ2025/00196 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 155/2024/01423/И/
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: Х,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х компанийн банкир С.Г ,
Хариуцагч: М.Т,
Хариуцагч: Н.И,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 12,122,569 төгрөг, зээлийн хүү 3,243,434 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 257,213 төгрөг, нийт 15,623,234 (арван таван сая зургаан зуун хорин гурван мянга хоёр зуун гучин дөрөв) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Г ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Мягмарсүрэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч, хариуцагч Н.И ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т ийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х банк хувьцаат компани нь хариуцагч М.Т , Н.И нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 12,122,569 төгрөг, зээлийн хүү 3,243,434 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 257,213 төгрөг, нийт 15,623,234 (арван таван сая зургаан зуун хорин гурван мянга хоёр зуун гучин дөрөв) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд:
...Зээлдэгч нар нь 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Х банк хувьцаат компаниас 18,500,000 төгрөгийг 30 сарын хугацаатай жилийн 18% хүүтэй өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Уг зээлийг хуваарийн дагуу төлж байгаад 2023 оны 7 дугаар сараас хойш зээлийн хуваарийг зөрчиж төлөхгүй байж байгаад сүүлийн 8, 9, 10 сард бага хэмжээний төлөлт хийсэн. 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл төлөлт хийгээгүй. Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банкны зүгээс зээлийн гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, хариуцагч нараас үндсэн зээлийн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 15,623,234 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна...гэв.
Нэхэмжлэгч талаас шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2б/6554 дугаар итгэмжлэл, регистрийн дугаар 2***, Х банк хувьцаат компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, Х банк хувьцаат компанийн 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А-314 дүгээр албан бичиг, 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Х банк хувьцаат компани, М.Т нарын хооронд байгуулагдсан №1840009385 Барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, мөн өдөр Х банк хувьцаат компани, Н.И нарын хооронд байгуулагдсан №1840009385-01 Батлан даалтын гэрээ зэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, М.Т ийн дансны хуулга, Х банк хувьцаат компанийн Тусгай активын газрын захирал Д.Тамирын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2б/1466, Х банк хувьцаат компанийн Х салбарын захирал Т.Д-ийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 117/102 дугаар албан бичгүүд зэрэг баримтуудыг,
Хариуцагч Н.И с 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хариуцагч М.Т т олгосон Бүртгэлийн дугаар 0011 Итгэмжлэлийг тус тус гаргаж өгчээ.
Зохигч хүсэлт гаргаагүй тул шүүх нотлох баримт бүрдүүлээгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
...Зээлдэгч нар нь 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Х банк хувьцаат компаниас 18,500,000 төгрөгийг 30 сарын хугацаатай жилийн 18% хүүтэй өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Уг зээлийг хуваарийн дагуу төлж байгаад 2023 оны 7 дугаар сараас хойш зээлийн хуваарийг зөрчиж төлөхгүй байж байгаад сүүлийн 8, 9, 10 сард бага хэмжээний төлөлт хийсэн. 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл төлөлт хийгээгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн...гэв.
Шүүх хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т т 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэлийг гардуулж, хариу тайлбар ирүүлэх хугацааг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөр тогтоож өгсөн боловч тэрээр хариу тайлбараа тогтоосон хугацаанд ирүүлээгүй байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн регистрийн дугаар 2***, Х банк хувьцаат компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, Х банк хувьцаат компанийн 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А-314 дүгээр албан бичиг, 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Х банк хувьцаат компани, М.Т нарын хооронд байгуулагдсан №1840009385 Барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, мөн өдөр Х банк хувьцаат компани, Н.И нарын хооронд байгуулагдсан №1840009385-01 Батлан даалтын гэрээ зэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, М.Т ийн дансны хуулга нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтаар дараах үйл баримт тогтоогдов.
Нэхэмжлэгч Х банк хувьцаат компани нь банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд байх ба 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Х банк хувьцаат компани, М.Т нарын хооронд Барьцаат зээлийн гэрээ бичгээр байгуулагдаж, тухайн гэрээгээр зээлдүүлэгч нь 18,500,000 төгрөгийг, 1 жилийн 18 хувийн хүүтэй, сарын 1,5 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар зээлж, зээлдэгч нь ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг барьцаалж, сар бүр гэрээгээр тохиролцсон хугацаанд, зээл, зээлийн хүүг төлөх, гэрээгээр тохиролцсон хугацаанд зээл, зээлийн хүүгээ төлөөгүй тохиолдолд алданги тооцохоор харилцан тохиролцож, зээлдүүлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, 18,500,000 төгрөгийг зээлдэгч М.Т ийн Х банк дахь 1840009385 дугаар зээлийн дансанд зээлийн гэрээ байгуулагдсан өдөр шилжүүлсэн байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д: Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д: Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж тус тус заасан тул Х банк хувьцаат компани шаардах эрхтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т: Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно. гэж заасан ба хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т нь тогтоосон хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй тул түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй.
Иймд хариуцагч М.Т , Н.И нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 15,623,234 төгрөгийг гаргуулж, Х банк хувьцаат компанид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д: Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна. гэж, 56 дугаар зүйлийн 56.1-д: Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, ...нөхөн төлүүлнэ. гэж тус тус заасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236,067 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Т , Н.И нараас 236,067 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х банк хувьцаат компанид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.1, 453.1-т тус тус зааснаар хариуцагч М.Т , Н.И нараас зээлийн гэрээний үүрэгт 15,623,234 (арван таван сая зургаан зуун хорин гурван мянга хоёр зуун гучин дөрөв) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х банк хувьцаат компанид олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар хариуцагч М.Т , Н.И нараас 236,067 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х банк хувьцаат компанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш, 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүх шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА