Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 109/ШШ2024/0035

 

 

 

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Иргэн Б.Э, Т.Б, Х.П, Г.М, Н.Э, Ч.А, Ч.Б, Ц.Б, П.Б, П.Ц, Ц.С, Г.Б, Б.Б, Т.Н, Б.Б

            Хариуцагч: Архангай аймгийн Засаг дарга нарын хоорондох “Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/569 дугаартай захирамжийн Б.Э, Т.Б, Х.П, Г.М, Н.Э, Ч.А, Ч.Б, Ц.Б, П.Б, П.Ц, Ц.С, Г.Б, Б.Б, Т.Н, С.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.П, Б.Б, Т.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б, А.З (цахим), хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т, Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Иргэн Б.Э нарын нэр бүхий 15 иргэнээс Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан “Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/569 дугаартай захирамжийн Б.Э, Т.Б, Х.П, Г.М, Н.Э, Ч.А, Ч.Б, Ц.Б, П.Б, П.Ц, Ц.С, Г.Б, Б.Б, Т.Н, С.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар шүүхэд маргажээ.

2. Нэхэмжлэгч Б.Э нарын нэр бүхий 15 иргэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ ... биднийг эзэмшил газар дээрээ хашаа, барилга барих гэхээр аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас хашаа, барилга бариулахгүй “Та нараар нэгдсэн журмаар хашаа, барилга бариулна” гээд хүлээлгээд байсан. Гэтэл Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/569 дугаартай захирамжаар нэхэмжлэгч Б.Э, Т.Б, Х.П, Г.М, Н.Э, Ч.А, Ч.Б, Ц.Б, П.Ц, П.Б, Ц.С, Г.Б, Б.Б, Т.Н, С.Б нарын газар эзэмших  эрхийг хүчингүй болгосон талаар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас мэдэгдсэний дагуу 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн хооронд аймгийн Засаг даргын 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/569 дугаартай захирамжийг гардан авч, уг шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т заасны дагуу хамтран гаргаж байна. Бид газар эзэмшүүлэх гэрээнд заасан нөхцөл болзлын дагуу газраа эзэмшиж, газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд нь төлж Газрын тухай хуульд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж байсан. Гэтэл Аймгийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан газар эзэмших эрхийг хүчингүй болгох хуулийн үндэслэл тогтоогдохгүй байхад бидний газар эзэмших эрхийг хүчингүй болгож хууль бус шийдвэр гаргаж, бидний эзэмших эрхэд халдсан. Мөн Архангай аймгийн Засаг дарга 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/569 дугаартай захирамжийг гаргахдаа бидэнд Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хуулийн дагуу хийлгүй “захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар. санал гаргах боломж олгоно” гэсэн хуулийн зохицуулалтыг хэрэглэлгүй шийдвэр гаргасан. Үүний улмаас нэхэмжлэгч бид гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу газраа эзэмшиж чадахгүй, эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болж бидний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн. Иймд Газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчиж гаргасан Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/569 дугаартай захирамжийн Б.Э, Т.Б, Х.П, Г.М, Н.Э, Ч.А, Ч.Б, Ц.Б, П.Б, П.Ц, Ц.С, Г.Б, Б.Б, Т.Н, С.Б нарын нэр бүхий 15 иргэнд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... 2015 оноос Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багт оршин сууж ажиллаж амьдарч байна. Энэ хугацаанд  газар эзэмших хүсэлтийг өргөдлөөр бичин өгч анх удаа газар эзэмшсэн ... ерөнхий төлөвлөгөөг жил бүр дахин төлөвлөөд ерөнхийдөө одоо эмнэлгийн байршил ч юм уу, жил жилдээ нэмэлт төлөвлөгөө хийж өөрчлөөд одоо иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар ороод батлагдаад явчихсан. Мөн Шинэ наран хороололд ч гэсэн  дахин төлөвлөлтөөр газрууд бас олгогдсон ...” гэв.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “ ... Б.Б би иргэн С.Б-оос тухайн газраа 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр шилжүүлж авах өргөдлөө бичиж өгч өөрийн нэр дээр эзэмшиж авсан. Газрын гэрчилгээ байхгүй байгаа нь болохоор Эрдэнэбулган сумаас хэвлүүлж авахаар очиход э-монголиа цахим системээс ав гэсэн тул хэвлэж авч амжаагүй байтал устчихсан байсан. 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр миний нэр дээр шилжсэн бөгөөд нэгж талбарын дугаараар нь харагдаж байгаа ... аймгийн ** телевизээр зар өгсөн гэж байна. Тэр зар өгсөн нь бид нарт хүртээмжтэй биш байсан. Одоо бүх айлууд юнивишнтэй болсон бөгөөд АВ, Тамир телевизийг бараг үздэггүй. Мөн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас очиж асуухад нэгдсэн журмаар хашаа, хороолол, барина гэж бид нарыг тус тусад нь хашаа барих боломжгүй гэж хэлж бариулаагүй ...” гэв.

5. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... Т.Мээс 2023 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр худалдаж авсан. Тус газрын гэрчилгээ нь 2023 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн А/220 дугаартай захирамжаар миний нэр дээр гэрчилгээ нь гарсан. Анх газраа хүнээс худалдаж авсан, өмнө нь худалдаж байсан хүн маань өргөдөл дагуу авсан гэж байсан ... сонсох ажиллагааны талаар ахаасаа мэдсэн, энэ газарт чиний газар чинь байж магадгүй гэж манай ах хэлсэн. Ямартай ч очоод үзье гэж бодоод газрын албанд очсон, 1 дүгээр сар санагдаж байна ...” гэв.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий Архангай аймгийн Засаг даргын А/569 дүгээр захирамжийн 1 дэх заалтаар Архангай аймгийн Засаг даргын 2022 оны А/22, 2022 оны А/709 дугаартай захирамжуудыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлэхээр эрх олгохдоо Газрын тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1., Хот байгуулалтын тухай хуулийн  9 дүгээр зүйлийн 9.1. дэх заалтуудыг зөрчиж газар олгосон байх тул 2022 оны А/22 дугаартай захирамжийн 25-71 дугаартай, 2022 оны А/709 дугаартай захирамжид тус тус бичигдсэн хэсгийг хүчингүй болгуулах, 2 дахь заалтаар тус захирамж, хоёр захирамж хүчингүй болсонтой холбогдуулаад Эрдэнэбулган сумын Засаг даргын холбогдох захирамжуудаар газар эзэмшүүлэх эрх шилжүүлснийг хүчингүй болгуулахаар тооцсон. Уг захирамжийг нэхэмжлэгч талаас хуульд заасан үндэслэл журмаар гаргаагүй хуульд заасан шаардлагыг хангаагүй, хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж нэхэмжлэл гаргасан. Тухайн иргэд газраа хуулийн дагуу эзэмшиж ашиглаж байсан хуульд зааснаар газрын гэрээ байгуулсан. Газрын гэрчилгээ гарсан бөгөөд гэрчилгээний дагуу газрын төлбөрөө төлөөд, тухайн газрыг эзэмшиж ашиглаж байсан. Гэтэл аймгийн Засаг даргаас маргаан бүхий А/569 дугаартай захирамж гаргаж нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгосныг дараах үндэслэлүүдээр хууль бус гэж үзэж байна. Нэгдүгээрт тус захирамжийг гаргахдаа нэхэмжлэгч нарт мэдэгдэх сонсох ажиллагааг хуульд заасны дагуу явуулаагүй, энэ нь Захиргааны захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6.-д заасан бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх оролцоог нь хангах гэсэн захиргааны үйл ажиллагааны зарчим, тус хуулийн 26, 27 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэж байна. Хэдийгээр аймгийн Засаг даргаас сонсох ажиллагааг зохион байгуулсан Архангай аймгийн АB, Тамир телевизээр зар явуулсан, Архангай амьдрал сонинд зар нийтлүүлсэн гэж тайлбарлаж холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн байдаг. Гэтэл тухайн зар нь хүмүүст хүрэхээр нийтлэгдсэн юм уу өдөрт хэдэн удаагийн давтамжтай яаж явсан талаарх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаас тодорхой харагддаггүй. Хоёр дахь үндэслэл нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар “Захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа тухайн нөхцөл байдалд хамаарах бодит нөхцөл байдлыг бол тогтоосон байх ёстой” гэж заасан тогтоосон байх нь захиргааны байгууллагын үүрэг юм. Гэтэл  Архангай аймгийн Засаг даргаас газар зохион байгуулалтын хэсэгчилсэн болон ерөнхий төлөвлөгөөг зөрчсөн гэж захирамж гаргаж боловч бодит нөхцөл байдлыг үнэхээр зөрчсөн юм уу, үгүй юу гэдэг нөхцөл байдал хангалттай биш байна. Гурав дахь үндэслэл нь маргаан бүхий А/569 дугаартай захирамжийг гаргахдаа аймгийн Засаг дарга 2022 оны А/22, А/729 дугаартай захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлэх эрх олгохдоо Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Хот байгуулалтын тухай хуулийн 9 зүйлийн 9.1 дэх заалтыг зөрчиж газар олгосон гэж үзэж нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Хуулийн уг заалтаас үзэхэд маргаан бүхий аймгийн Засаг даргын захирамжаар хүчингүй болгосон Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн А/22, 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/709 дугаартай захирамж, мөн Эрдэнэбулган сумын Засаг даргын “Газар эзэмшүүлэх эрхийг бусдад шилжүүлэх тухай” 2023 оны 221 дугаар захирамжийн 13 дахь хэсэг, 2023 оны А/128 дугаартай захирамжийн 2,3 дахь хэсэг,  2023 оны  А/221 дугаартай захирамжийн 9 дэх хэсэг 2024 оны А/1 дугаартай захирамжийн 3 дахь хэсгүүдээр нэхэмжлэгч нарт газар олгож, захирамж гаргахдаа баримтлаад байгаа хуулийн заалтыг зөрчөөгүй байдаг. Гэтэл тухайн хуулийн заалтыг зөрчсөн захирамж гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Харин тухайн 2022 оны хоёр захирамжаар иргэдэд газар эзэмшүүлж, үүнийг нь дагаад Эрдэнэбулган сумын Засаг даргын захирамжаар холбогдох этгээдүүдэд газар эзэмшүүлэх эрхийг шилжүүлж байгаа энэ захирамж нь эсрэгээрээ холбогдох хууль тогтоомжийг нийцүүлэн олгосон нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Өөрөөр хэлбэл Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн “Аймгийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” 13 дугаартай тогтоол байгаа. Энэ тогтоол нь өнөөдөр ямар нэгэн байдлаар хүчингүй болсон, түдгэлзсэн зүйл байхгүй. Өнөөдрийн дотор хүчин төгөлдөр үйлчилж байгаа тогтоолын 10 дугаар хавсралтаар шинээр “Гэр бүлийн хамтын хэрэгцээнд эзэмшүүлэх газрын байршил, хэмжээг баталсан уг тогтоолын хавсралтын 186, 193, 194, 195, 197, 204, 213, 216, 217, 219, 228, 230, 231, 250, дугаарт бичигдсэн газрын байршлын нэгж талбар бүрийн хэмжээ, нэхэмжлэгч  нэр бүхий 15 хүний газрын нэгж байршлын дугаартай тохирдог. 10 дугаар хавсралтын 186 дугаар нэхэмжлэгч Б.Б-ынхтай тохирдог. 193 нэхэмжлэгч Ч.Б, 194, 195 Б.Б-гийн 2 газар, 197 дугаарт Г.М 198 Ц.Б, 204 Б.Э 213 Т.Н 216 Ч.А, 217 Б, 219 Х.П, 228 П.Ц, 230 Г.Б, 231 Н.Э, 251 дугаарт Т.Б-гийн тухайн газрын байршлын нэгж талбарын дугаарууд бичигдсэн. Энэ тохиолдолд хариуцагч талаас тайлбарлаж байгаа шиг Цэцэрлэг хотын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөг зөрчсөн гэж үзэхгүй. Яагаад гэвэл нэхэмжлэгч нар Газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсэгт зааснаар 2022 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу газраа эзэмшиж байгаа. Ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө гэдэг нь өөрчлөгдөхгүй нэгэн хэвийн дуусан дуустлаа тухайн хугацаанд тэр болгон үйлчлээд байх баримт бичиг биш. Тухайн жилийн төлөвлөгөөнүүдээ батлахдаа нийцүүлээд өөрчлөх боломжтойг нь өөрчилж, тухайн жилдээ баталж байгаа бөгөөд энэ нь хууль зөрчөөгүй. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2. дахь хэсэгт “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга нар Газрын харилцааны талаар дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.”, 20.2.3.-т “Аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө түүнд нийцүүлэн боловсруулсан сум дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг тухайн шатын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх” 20.1. дэх хэсэгт “Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.” 20.1.2.-т “Тухайн шатын Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө түүнд нийцүүлэн боловсруулсан сум дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах”,  21 дүгээр зүйлийн 21.3.-т “аймгийн Засаг дарга газрын харилцааны дараах дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” 21.3.2.-т аймгийн иргэдийн Төлөөлөгчийн хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу инженерийн шугам сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд аймгийн Засаг даргаас 2022 онд захирамж гаргасан. Маргаан бүхий захирамжаар хүчингүй болгосон, нэхэмжлэгч нарын газар нь инженерийн шугам, сүлжээ бүхий газарт хамаарч байгаа. Инженерийн шугам, сүлжээ бүхий газарт хамаарч байгаа гэдэг нь хэрэгт авагдсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн төлөвлөгөөнөөс тодорхой харагдаж байна. Энэ тохиолдолд аймгийн Засаг дарга өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд инженерийн шугам, сүлжээ бүхий газарт иргэдэд  газар эзэмших эрх олгох нь хуулиар өөрт нь олгогдсон байдаг. Дөрөв дэх үндэслэл нь иргэний газар эзэмших эрхийг Газрын тухай хуульд тусгайлан заасан байдаг. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгохоор тусгайлан зохицуулсан байдаг. Гэтэл Засаг даргын маргаан бүхий захирамжийн агуулгыг Газрын тухай хуулийн  40 дүгээр зүйлд заасан газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэлүүдийн алинд нь ч хамаардаггүй. Тав дугаарт хэсэгчилсэн болон ерөнхий төлөвлөгөөг зөрчсөн гэж үзэж байгаа бол Засаг даргаас тухайн газрыг хүчингүй болгох эрх хэмжээ байхгүй. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.10.-д зааснаар “газрын эзэмшил газрын хэмжээ, байршлыг дараах тохиолдолд өөрчилж болно” гэж заасан. 29.10.5.-д “Газар зохион байгуулалтын ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийн баримт бичигт нийцүүлдэг. Жишээлбэл ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөндөө нийцүүлж тухайн иргэний газрыг өөрчлөх асуудал үүсэж байгаа. Нэхэмжлэгч нарын хувьд Б.Баас бусад нь бүгд маргаан бүхий захирамжид нэр нь дурдагдсан байдаг. Харин Б.Б-ын хувьд өмнө нь эзэмшиж байсан С.Б-ын нэрээр маргаан бүхий захирамжийн холбогдох хэсэг гарсан байдаг. Гэтэл С.Б Б.Б нар газар эзэмших эрхээ шилжүүлчихсэн. Үүнтэй нь холбоотой сумын Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 10-ны  өдрийн А/47 дугаартай захирамжаар газар эзэмших эрх нь Б.Б-д шилжчихсэн байхад хариуцагч талаас захирамж гаргахдаа энэ нөхцөл байдлыг мөн тогтоогоогүй. Тийм учраас дээрх дурдсан үндэслэлүүдээр хариуцагч талын Засаг даргын гаргасан маргаан бүхий А/569 дугаартай захирамжийг үндэслэлгүй, хууль бус гэж үзэж байгаа тул тухайн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Засаг даргын 2022 оны А/22,  А/709 дугаартай захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэрүүд байна. Яагаад хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэвэл хуульд заасан нөхцөл шаардлагыг бүрэн хангасан. Тухайн чиглэлийн аймгийн газар олголтын ерөнхий төлөвлөгөөг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал баталсан байдаг. Энэ төлөвлөгөөний дагуу газар олгосон. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.10-т газрын хэмжээ байдлыг өөрчлөхөөр бол 29.10.5.-д  “газар зохион байгуулалтын ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийн баримт бичигт нийцүүлнэ” гэж заасан. Хэрвээ өмнөх Засаг даргын шийдвэр ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөтэй давхцаж байгаа өмнөх шийдвэрээ хүчингүй болгох эсхүл шийдвэрээ өөрчлөн гаргах ёстой байсан боловч үндэслэлгүйгээр өмнөх Засаг даргыг шийдвэрийг хүчингүй болгосон. Иргэдийн хувьд бол Засаг дарга шийдвэр гаргах явцад та энэ газар олголттой холбоотой төрийн захиргааны байгууллагын дотоод үйл ажиллагааг мэдэх боломжгүй. Нэгэнт хуульд заасан эрх хэмжээний хүсэлтээ гаргаад  газраа олгож,  газар олгох хүсэлтээ гаргаад, гэрээ хэлцлээ хийж хууль ёсны дагуу эзэмшиж байсан. Гэтэл 2024 оны аймгийн Засаг дарга шийдвэрээ хүчингүй болгож, иргэдийн эрх ашгийг хохироож байгаа нь үндэслэлгүй болсон байна гэдгийг тодруулж хэлмээр байна гэв.

8. Хариуцагч Архангай аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Дээрх иргэдэд аймгийн Засаг даргын “Газар эзэмшүүлэх тухай” 2022 оны А/22, А/709, Эрдэнэбулган сумын Засаг даргын “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” 2023 оны А/121, А/128, А/220, 2024 оны А/01 дүгээр захирамжаар тус бүр гэр бүлийн зориулалтаар эзэмшүүлсэн газар нь Цэцэрлэг хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг буюу Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтыг тус тус зөрчсөн тул Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг зохион байгуулж, Архангай аймгийн “Тамир” телевизээр 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр сонсох ажиллагааны зарыг нийтлүүлсэн боловч 3 иргэн ирсэн. Иймээс дахин сонсох ажиллагааг 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 15 цагт зохион байгуулахаар “Архангай амьдрал сонин”, “АВ” телевизээр зарыг нийтлүүлсэн боловч сонсох ажиллагаанд нэг ч иргэн оролцоогүй болно. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, 66.3 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт тус тус заасан өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд хууль, тогтоомж зөрчин эзэмшүүлсэн газруудыг 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/569 дугаартай “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамжаар хүчингүй болгосон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь эрх зүйн үндэслэлгүй юм гэжээ.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгч иргэний хөдлөх, үл хөдлөх хөрөнгөд халдсан гэж байна. Монгол Улсын Үндсэн хуульд заасан газартай холбоотой Үндсэн хуулийн зарчмаар олгосон газрын маргааны асуудал газрыг өмчилж байгаа асуудал юм. Иргэний өмчлөх эрхтэй холбоотой буюу Монгол Улсын иргэн газар өмчлүүлэх тухай хуультай илүү холбогддог. Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар нь төрийн хяналтад байх ёстой” гэдэг суурь зарчимтай. Төр газрыг өөрийнхөө эзэмшил ашиглалтад байнга хянаж явах ёстой. Энэ нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батлаад төлөвлөчихсөн байхад төлөвлөлт хуулийн дагуу хийгдсэн байна гэж өмгөөлөгч ярьж байна. Гэтэл Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5. дахь заалтыг зөрчсөн хэрэг юм. Газар зохион байгуулалтын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөлтийн баримт бичигт нийцүүлж олголт хийгдэх ёстой. Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар Засаг дарга өөрөө хууль бус төлөвлөлт хийхгүй байх, хууль бус төлөвлөлтийг Хуралд өргөн мэдүүлэхгүй байх, эсхүл хууль бус төлөвлөлт хийгдсэн тохиолдолд газар олголт хийхгүй байх үүрэгтэй. Гэтэл хууль зөрчиж олгосон нь иргэд, Засаг дарга, төрийн байгууллага хоёрын хооронд маргаан үүсгэж байна. Мөн өмгөөлөгчийн хэлж байгаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг үндэслэж газар эзэмших эрх цуцлах ёстой гээд байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийг баримталж тусгаагүй вэ гэвэл анхнаасаа хуулийн хүрээнд хийгдсэн бол газар олголт иргэд хуулийнхаа хүрээнд эзэмшиж ашиглаж байгаа газраа 2 жил ашиглахгүй байх ч юм уу зөрчсөн тохиолдолд энэ заалтыг баримталж цуцлах болохоос Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1. дүгээр зүйлд заасан эрх бүхий албан тушаалтны хууль зөрчиж гаргасан үйлдлийг таслан зогсоох, хуулийн яг тухайн зохицуулалтыг баримталж газар эзэмших эрхийг цуцлах эрх нь тухайн шатны, дээд шатны Засаг даргад байдаг. Үүнээс үзвэл 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж, хуульд нийцүүлсэн юм шиг боловч, Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5 дугаар зүйлийг, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтыг ноцтой зөрчсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Учир нь аймаг өөрөө хөгжих гээд хот байгуулалтын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө баталчихсан. Тухайн төлөвлөлтийнхөө дагуу Б хороолол байгуулж, эмнэлэг баригдаад явж байдаг. Сонсох ажиллагааг нэхэмжлэгчийн өмгөөлөгч хуулийн хүрээнд хийгээгүй гэж байна. Захиргааны ерөнхий хуульд зааснаар 20 болон түүнээс дээш этгээд сонсох ажиллагааг нийтээр олон нийтийн нийтийн хүлээн зөвшөөрөгдсөн телевиз буюу радиогоор болно гэж заасан. Тэгэхээр манайх тухайн үед Архангай аймгийн ** телевизээр, мөн сонинд нийтлүүлээд хоёр ч удаа зарыг явуулж түгээсэн. Яаж, хэдий хугацаанд явдаг, давтамж нь ямар байдаг вэ гэвэл телевиз хоёр цаг тутамд урсах байдлаар, хоёр өдөр дараалж өгсөн бөгөөд нийт багадаа 30 түүнээс дээш удаа аймгийн телевизээр явсан. Тиймээс 2015, 2019 онд батлагдсан ерөнхий төлөвлөлт батлагдсан хэлбэрээрээ цаашаа хэрэгжих ёстой учраас Засаг дарга Газрын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтыг баримталж, иргэдийн газар эзэмших эрх цуцалсан. Мөн энэ талаарх шинжээчийн дүгнэлтээр хүртэл давхацсан хэсгийг нь тогтоосон.  Хэрвээ давхцаагүй бол бид нар нөхөж, сэргээх арга хэмжээг авч өгнө гэдэг байдлаар өмнө нь эвлэрэх боломж дээр хүртэл танилцуулсан. Үнэхээр давхацчихсан байгаа учраас хариуцагч тал хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анх тухайн газар нь газар зохион байгуулалтын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөг зөрчиж 2022 оны А/22 А/79 дугаар захирамжуудаар тус тус олгогдсон байдаг. Аймгийн Засаг даргын зүгээс энэхүү нөхцөл байдлыг тогтоосны үндсэн дээр Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг зохион байгуулсан. Бодит нөхцөл байдлыг тогтоосон гэж үзэж байна. Яагаад гэвэл нэгдүгээрт, газар зохион байгуулалтын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөг зөрчсөн байна. Хоёрдугаарт тухайн иргэдэд ямар нэгэн байдлаар хашаа байшин барьсан ч юм уу, тийм байдлаар хохирол болон бүтээн байгуулалт хийсэн нөхцөл байдал тухайн газар дээр байхгүй. Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. дэх хэсэгт заасны дагуу аймгийн Засаг дарга нь иргэдэд газар эзэмшүүлэхдээ харьяалсан нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн боловсруулж баталсан. Хот тосгод тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө түүнд тулгуурласан үе шаттай болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу буюу энэ журамд заасан журмын дагуу газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэнэ заасан. Харин Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх хэсэгт “хот тосгоны баталсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон барих барилгажилтын төслийг үндэслэн газар олгох хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна гэж заасан. Үүний дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2019 оны 12 дугаар тогтоолоор Цэцэрлэг хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталсан байдаг. Гэтэл 2022 онд тухайн иргэдэд газар эзэмших эрх олгохдоо энэхүү Цэцэрлэг хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг зөрчин олгогдсон болох нь тогтоогддог. Тийм учраас Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1., Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. дэх хэсгийг одоо тус тус үндэслэн аймгийн Засаг дарга өөрт олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргасан. Тийм учраас нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

11. Шүүхээс томилсон шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн дүгнэлт, мөн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ирүүлсэн шинжээчийн дүгнэлтэд: “Нэр бүхий 15 иргэний эзэмшиж байсан газар нь Цэцэрлэг хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний ногоон байгууламж, явган зам, авто зам, бусад төлөвлөсөн газартай дараах байдлаар давхцаж байна. 1. Иргэн Г.Б, Г.М, Б.Б, Б.Б, Б.Э нарын эзэмшиж байсан газар нь ногоон байгууламжийн төлөвлөлттэй давхцсан,  2. Иргэн Т.Н, Г.Б, Ч.А, П.Ц, Т.Б, Ч.Б, Ц.С, Б.Б нарын эзэмшиж байсан газар нь Авто зам, явган хүний замын төлөвлөлттэй давхцсан,  3. Иргэн Н. Эгийн эзэмшиж байсан газар нь авто зам ногоон байгууламжийн газартай давхцсан, 4. Иргэн Х.П-ын эзэмшиж байсан газар нь төлөвлөлтийн улаан шугамын хил дамнасан, иргэн П.Б ийн эзэмшиж байсан газар нь ямар нэгэн төлөвлөлтэй давхцаагүй байна” гэжээ.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч П.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч шүүх хуралдааны явцад хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэлийн уг шаардлагыг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

  1. Шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийн тухайд:

1.1. Иргэн Б.Э нь аймгийн Засаг даргын 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн А/22 дугаар захирамжаар Б--15, 1500 тоотод 400м2 газрыг, иргэн Т.Б нь мөн захирамжаар Б--7, 715 тоот газрыг, иргэн Х.П нь мөн захирамжаар Б--7, 703 тоотод 400м2 газрыг, иргэн Г.М нь мөн захирамжаар Б--15, 1514 тоот 400м2 газрыг, иргэн Н.Э нь мөн захирамжаар Б--7, 714 тоот газрыг, иргэн Ч.А нь мөн захирамжаар Б- 7, 716 тоот хаягт 400м2 газрыг, иргэн Ч.Б нь мөн захирамжаар Б- 12, 1209 тоот хаягт 300м2 газрыг, иргэн Ц.Б нь мөн захирамжаар Б- 15, 1512 тоот хаягт 400м2 газрыг, иргэн П.Б нь мөн захирамжаар Б- 7, 701 тоот хаягт 400м2 газрыг, иргэн П.Ц нь аймгийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/709 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтаар Б- хороололд газар эзэмших эрх олгосны дагуу Б- 7, 719 тоот хаягт 400м2 газрыг, иргэн Ц.С нь сумын Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн А/220 дугаар захирамжаар Б- 8, 809 хаягт 300м2 газрын эзэмших эрхийг шилжүүлж, иргэн Г.Б нь сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн А/121 тоот захирамжаар Б- хороололд газар эзэмших эрх олгосны дагуу Б- 7, 718 тоот хаягт 400м2 газрын эзэмших эрхийг шилжүүлж, иргэн Б.Б нь сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/128 дугаар захирамжаар Б- 15, 1518 тоот хаягт 400м2, Б- 15, 1520 тоот хаягт 400м2 газрын эзэмших эрхийг шилжүүлж, иргэн Т.Н нь сумын Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн А/220 дугаар захирамжаар Б- 14, 1404 тоот хаягт 300м2 гарыг, Б.Б нь сумын Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын10-ны өдрийн А/47 дугаар захирамжийн хавсралт 7 дахь заалтаар Б- 8, 807 тоотод 300м2 газрын эзэмших эрхийг олгожээ.

1.2. Улмаар Архангай аймгийн Засаг дарга 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/569 дүгээр захирамжаар аймгийн Засаг даргын 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн А/22, 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/709 дугаартай захирамжуудаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлэх эрх олгохдоо Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтыг зөрчиж, газар олгосон байх тул тус 2022 оны А/22 дугаартай захирамжийн 25-71 дугаарт, 2022 оны А/709 дугаартай захирамжид тус тус бичигдсэн иргэдэд холбогдох хэсгийг хүчингүй болгож, аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/22 дугаартай захирамжийн 25-71 дугаарт, 2022 оны А/709 дугаартай захирамжид тус тус бичигдсэн иргэдэд холбогдох хэсэг хүчингүй болсноор Эрдэнэбулган сумын Засаг даргын “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” 2023 оны А/121 дугаартай захирамжийн 13 дахь, 2023 оны А/128 дугаартай захирамжийн 2, 3 дахь, 2023 оны А/220 дугаартай захирамжийн 9, 10 дахь, 2024 оны А/01 дугаартай захирамжийн 3 дахь хэсгүүдээр тус тус шилжүүлсэн газар эзэмших эрхийг хүчингүй болсонд тооцсон байна. Уг захирамжийн хавсралт 1-д П.Б, 2-т Х.П, 6-д Н.Э, 7-д Т.Б, 9-д С.Б, 10-т Ц.С, 16-д Ч.Б, 19-д Т.Н, 27-д Б.Э, 33-т Ц.Б, 34-т Г.М, 36, 37-д Б.Б, 47-д Ч.А, 48-д П.Ц, 49-д Г.Б нарт холбогдох газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна. (1 дүгээр хавтаст хэргийн 11-17 дахь тал)

1.3. Дээрх захирамжид холбогдуулан иргэн Б.Э, Т.Б, Х.П, Г.М, Н.Э, Ч.А, Ч.Б, Ц.Б, П.Б, П.Ц, Ц.С, Г.Б, Б.Б, Т.Н, Б.Б нараас 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1., 3 дугаар зүйлийн 3.1.3, 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан, 16 дугаар зүйлийн 16.1. дэх хэсэгт зааснаар тус шүүхийн харьяалан шийдвэрлэвэл зохих маргаан мөн байх тул захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй гэж үзсэн болно.

1.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс нэхэмжлэгч Б.Б, Б.Б, Х.П, Т.Н нараас төлөөлөгч томилуулах тухай хүсэлт гаргасны дагуу шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 23.5 дахь хэсэгт зааснаар иргэн Б.Б, Б.Б, Х.П, Т.Н нарыг нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулжээ. (2 дугаар хавтаст хэргийн 120-122 дахь тал)

1.5. Хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас аймгийн ерөнхий архитектораас гэрчийн мэдүүлэг авахуулах тухай хүсэлт гаргасан. 

1.6. Уг хэргийн үйл баримт болох Архангай аймгийн төв Цэцэрлэг хотын 2018-2038 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, үүний дагуу Цэцэрлэг хотын шинэ Наран хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний талаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч маргаагүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгч төлөөлөгч нараас гаргасан гэрч асуулгах хүсэлт нь уг хэрэгт ач холбогдолгүй байх тул шүүхээс гэрч асуух, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хүлээн аваагүй, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

2. Нэхэмжлэгч П.Б-т хамаарах нэхэмжлэлийн шаардлагын тухайд,

2.1. Архангай аймгийн Засаг дарга 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 01/1194 дүгээр албан бичгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Г.А, М.Т нарыг томилж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан эрхийг эдлүүлэх талаар тусгасан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 82 дахь тал)

2.2. Улмаар шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “ ... нэхэмжлэгч П.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна ... учир нь шинжээчийн дүгнэлтээр П.Б-ийн эзэмшиж байсан газар нь Цэцэрлэг хотын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө, ямар нэгэн төлөвлөлттэй давхцалгүй байгаа талаар дүгнэлт гарсан ...” гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар дээрх тайлбартай маргаагүй.

2.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2.-т “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх”, 67 дугаар зүйлийн 67.1. дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно., 69 дүгээр зүйлийн 69.2. дахь хэсэгт Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ. гэж тус тус заасан.

2.4  Нэгэнт уг үйл баримттай хэргийн оролцогч маргаагүй байгаа, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас П.Б-т холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрсөн тул уг нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэв.

2.5. Иймд иргэн П.Б-ээс Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/569 дугаартай захирамжийн хавсралтын 1-д бичигдсэн П.Бт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх зүйтэй гэж шүүх дүгнэв.

3. Уг хэргийн маргааны үйл баримтыг дурдахад:

3.1. Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 12 дугаар тогтоолоор Цэцэрлэг хотын 2018-2038 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталж, Цэцэрлэг хотын ерөнхий төлөвлөгөөг Цэцэрлэг хотын хот байгуулалтын үндсэн баримт бичиг болгож, аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон бусад төсөл, хөтөлбөрүүдийг уялдуулан хэрэгжүүлж ажиллахыг аймгийн Засаг даргад үүрэг болгожээ. (1 дүгээр хавтаст хэргийн 91 дэх тал)

3.2. Мөн тус хурлын 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 13 дугаар  тогтоолоор Цэцэрлэг хотын шинэ Наран хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталж, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон бусад төсөл, хөтөлбөрүүдтэй уялдуулан хэрэгжүүлж ажиллахыг аймгийн Засаг даргад үүрэг болгожээ. (1 дүгээр хавтаст хэргийн 92 дахь тал)

3.3. Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 13 дугаар тогтоолоор аймгийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсны 10-р хавсралт Иргэнд гэр, орон сууцны хашааны зориулалтаар шинээр эзэмшүүлэх газрын хэмжээ, байршлыг баталсны 186-259 дугаарт 5 дугаарт баг, Наранбулагт аймгийн Засаг дарга, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас газар олгохоор төлөвлөжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 123-124, 134-146 дахь тал)

3.4. Улмаар Архангай аймгийн Засаг дарга 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн А/22 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 21 дүгээр зүйлийн 21.3.2, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 13 дугаар тогтоолын 10 дугаар хавсралтыг үндэслэн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, Б- болон Шинэ наран хороололд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэр бүхий 71 иргэнд газар эзэмшүүлсний 25-д П.Б, 26-д Х.П, 30-д Н.Э, 31-д Т.Б, 34-т Г.А, 40-д Ч.Б, 43-т Т.М, 51-д Б.Э, 57-д Ц.Б, 58-д Г.М, 60-д Г.С, 61-д Г.Т, 71-д Ч.А нар багтжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 177-184 дэх тал)

3.5. Дээрх захирамжийг үндэслэн иргэн Б.Э-т Б--15, 1500 тоот хаягт 400м2 газар эзэмшүүлж, *************** тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож, кадастрын зураг гаргаж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан, (1 дүгээр хавтаст хэргийн 222-230 дахь тал)

3.6. Иргэн Т.Б-д Б- 7, 715 тоот хаягт 400м2 газар эзэмшүүлсэн бөгөөд газар эзэмших эрх гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ үзлэгийг явцад гаргаагүй, газрын кадастрын зураг авагдсан, (1 дүгээр хавтаст хэргийн 231-233 дарь тал)

3.7. Иргэн Х.П-д Б- 7, 703 тоот хаягт 400м2 газар эзэмшүүлж, ************* тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, кадастрын зураг гаргаж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан, (1 дүгээр хавтаст хэргийн 232-242 дахь тал)

3.8. Иргэн Г.М-т Б- 15, 1514 тоот хаягт 400м2 газар эзэмшүүлсэн бөгөөд газар эзэмших эрх гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ үзлэгийг явцад гаргаагүй, кадастрын зураг авагдсан, (1 дүгээр хавтаст хэргийн 243-246 дахь тал)

3.9. Иргэн Н.Э-д Б- 7, 714 тоот хаягт 400м2 газар эзэмшүүлж бөгөөд газар эзэмших эрх гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ үзлэгийг явцад гаргаагүй (газар эзэмшин эрхийн гэрчилгээний лавлагаа авагдсан) кадастрын зураг авагдсан, (1 дүгээр хавтаст хэргийн 247-249 дэх тал )

3.10. Иргэн Ч.А-т Б- 7, 716 тоот хаягт 400м2 газар эзэмшүүлж, ************* тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож, кадастрын зураг гаргаж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан, (2 дугаар хавтаст хэргийн 1-9 дэх тал)

3.11. Иргэн Ч.Б-д Б- 12, 1209 тоот хаягт 300м2 газар эзэмшүүлж, *************** тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож, кадастрын зураг гаргаж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан, (2 дугаар хавтаст хэргийн 10-19 дэх тал)

3.12. Иргэн Ц.Б-д Б- 15, 1512 тоот хаягт 400м2 газар эзэмшүүлж,*************** тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, кадастрын зураг гаргаж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан, (2 дугаар хавтаст хэргийн 20-27 дахь тал)

3.13. Иргэн П.Б-т Б- 7, 701 тоот хаягт 400м2 газар эзэмшүүлж,****************** тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, кадастрын зураг гаргаж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан, (2 дугаар хавтаст хэргийн 28-35 дахь тал)

3.14. Иргэн П.Ц-д аймгийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/709 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтаар Б- хороололд газар эзэмших эрх олгосны дагуу Б- 7, 719 тоот хаягт 400м2 газар эзэмшүүлж, *************** тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, кадастрын зураг гаргаж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан (1 дүгээр хавтаст хэргийн 187-188, 2 дугаар хавтаст хэргийн 36-47 дахь тал),

3.15. Иргэн Г.А-т Б- 8, 809 хаягт 300м2 газар эзэмшүүлж, ***************** тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосныг 2023 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу иргэн Ц.С-т сумын Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн А/220 дугаар захирамжаар шилжүүлж, ************ дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, кадастрын зураг гаргаж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан, (1 дүгээр хавтаст хэргийн 194-195, 2 дугаар хавтаст хэргийн 48-61 дэх тал)

3.16. Иргэн М.О-т аймгийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/709 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтаар Б- хороололд газар эзэмших эрх олгосны дагуу Б- 7, 718 тоот хаягт 400м2 газар эзэмшүүлж, *************** тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосныг газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу иргэн Г.Б-д сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн А/121 тоот захирамжаар шилжүүлж, ***************** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, кадастрын зураг гаргаж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан,  (1 дүгээр хавтаст хэргийн 187-191, 2 дугаар хавтаст хэргийн 62-73 дахь тал)

3.17. Иргэн Г.С-д Б- 15, 1518 тоот хаягт 400м2 газар эзэмшүүлж, ************** тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ, Г.Т-д Б- 15, 1520 тоот хаягт 400м2 газар эзэмшүүлж, ***************** тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ тус тус олгосныг газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/128 дугаар захирамжаар Б.Б-д шилжүүлж *****************, ************** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, кадастрын зураг гаргаж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан, (1 дүгээр хавтаст хэргийн 192-194, 2 дугаар хавтаст хэргийн 74-86, 199-207 дахь тал)

3.18. Иргэн Т.М-т Б- 14, 1404 тоот хаягт 300м2 газар эзэмшүүлж, ***************** тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосныг газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу иргэн Т.Н-д сумын Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн А/220 дугаар захирамжаар шилжүүлж, ********************** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, кадастрын зураг гаргаж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан, (1 дүгээр хавтаст хэргийн 194-196, 2 дугаар хавтаст хэргийн 87-97 дахь тал)

3.19. Иргэн М.А-д Б- 8, 807 300м2 газар эзэмшүүлж, ************** тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосныг газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу сумын Засаг даргын 2024 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн А/01 дүгээр захирамжаар иргэн С.Б-д, иргэн С.Б-оос газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу сумын Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн А/47 дугаар захирамжийн хавсралт 7 дахь заалтаар иргэн Б.Бд шилжүүлсэн бөгөөд, эзэмших эрхийн гэрчилгээ гараагүй, кадастрын зураг авагдсан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 68-69, 197-198, 2 дугаар хавтаст хэргийн 98-112 дахь тал)

3.20. Ийнхүү маргаан бүхий газрын эзэмших эрхийг анх, болон шилжүүлэн авсан иргэд болон иргэн Б.Э, Т.Б, Х.П, Г.М, Н.Э, Ч.А, Ч.Б, Ц.Б, П.Б, П.Ц, Ц.С, Г.Б, Б.Б, Т.Н, Б.Б нараас “Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/569 дугаартай захирамжийн Б.Э, Т.Б, Х.П, Г.М, Н.Э, Ч.А, Ч.Б, Ц.Б, П.Б, П.Ц, Ц.С, Г.Б, Б.Б, Т.Н, С.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “ ... бид газар эзэмшүүлэх гэрээнд заасан нөхцөл болзлын дагуу газраа эзэмшиж байсан ... А/569 дугаартай захирамжийг гаргахдаа захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар санал гаргах боломж олгоно гэсэн хуулийн зохицуулалтыг хэрэглэлгүй шийдвэр гаргасан ...” гэж;

 

3.21. Хариуцагчаас “ ... дээрх иргэдэд эзэмшүүлсэн газар нь Цэцэрлэг хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг буюу Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтыг тус тус зөрчсөн ... сонсох ажиллагааг 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 15 цагт зохион байгуулахаар “А сонин”, “  **  ” телевизээр зарыг нийтлүүлсэн боловч сонсох ажиллагаанд нэг ч иргэн оролцоогүй болно ... ” гэж тус тус тайлбарлажээ.

4. Хууль зүйн үндэслэлийн талаар:

4.1. Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 1.-д “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.”, Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1. дэх хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн.” хэмээн тодорхойлсон.

4.2. Хот байгуулалтын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.-д “Энэ хуулийн зорилт нь Монгол улсын хот байгуулалтын бодлогын хүрээнд хүн амын нутагшилт, суурьшил болон харьцангуй бие даан хөгжих бүс нутгийн хөгжлийн зохистой бүтэц бүрдүүлэх, хот, тосгоныг хот төлөвлөлтийн дагуу барьж байгуулахад төр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.” гэж заасан бөгөөд мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3.-т “хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө" гэж хот, тосгоны хүн амын эрүүл, аюулгүй амьдрах, ажиллах таатай орчинг бүрдүүлэхэд чиглэгдсэн хот байгуулалтын үндсэн баримт бичгийг; 3.1.12.-т "хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө" гэж хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу тухайн дүүрэг, орон сууцны болон гэр хорооллын газар зохион байгуулалт, барилгажилт, тохижилтын төлөвлөлт, инженерийн шугам сүлжээний хангамжийг нарийвчлан тодотгож төлөвлөсөн хот байгуулалтын үйл ажиллагааны баримт бичгийг; 8 дугаар зүйлийн 8.1. дэх хэсэг Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хот байгуулалтын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 8.1.1.-д “хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хот, тосгоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж батлах”, 9 дүгээр зүйлийн 9.1. дэх хэсэг Аймаг, нийслэлийн Засаг дарга нь хот байгуулалтын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 9.1.1.-д “хот, тосгоны батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон барилгажилтын төслийг үндэслэн газар олгох, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах”, 11 дүгээр зүйлийн 11.1. дэх хэсэг Хот байгуулалтын баримт бичиг нь дараахь зүйлээс бүрдэнэ: 11.1.4.-т “хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”, 11.1.5.-д “хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө”, 14 дүгээр зүйлийн 14.3. дахь хэсэгт “Инженерийн шугам сүлжээний болон зам тээврийн бүсэд төмөр зам, усан болон авто тээвэр, агаарын тээвэр, инженерийн /цэвэр, бохир усны, дулаан, холбоо, цахилгааны гэх мэт/ шугам сүлжээний барилга байгууламжийг төлөвлөнө.”, 14.4. дэх хэсэгт “Ногоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүсэд хот орчмын ой, ойн хамгаалах зурвас, амралт, сувилал, усан сан, цэцэрлэгт хүрээлэн, спортын цогцолбор, наран шарлагын газар зэрэг олон нийтийг хамрах амралт зугаалгын үйл ажиллагааг зохион байгуулахад зориулагдсан орон зайн задгай орчин, түүнчлэн байгалийн дархан цаазат болон онцгой хамгаалалттай газар нутгийг төлөвлөнө.” гэж заажээ.

4.3. Улмаар мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1. Хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дараахь зүйлийг хориглоно: 24.1.1.-д “хот, тосгоны ерөнхий төлөвлөгөөний үндсэн шаардлага, үе шатны зорилт, эдэлбэр газрын зориулалт, инженерийн шугам сүлжээний даац, технологийн горим зөрчиж газар олгох”, 24.1.5.-д “холбогдох байгууллагаар хянагдаж баталгаажсан төв, суурин газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад тэдгээрийг зөрчих, зөвшөөрөлгүй дур мэдэн өөрчлөх”, 24.1.6.-д “инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст барилга байгууламж төлөвлөх, барих” гэж тусгажээ.

4.4. Мөн дээрх асуудлаар Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1. дэх хэсэг Төрөөс газрын талаар дараахь зарчмыг баримтална: 4.1.4.-т “газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх”, 13 дугаар зүйлийн 13.1. дэх хэсэгт “Зам, шугам сүлжээний газарт цахилгаан, дулаан, хий, ус хангамж, ариутгах татуурга, зам, замын зурвас газар, тээвэр, холбоо, мэдээллийн зориулалтаар хот, тосгон, бусад суурины гадна олгогдсон газар хамаарна.”, 20 дугаар зүйлийн 20.2. дахь хэсэг Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 20.2.2.-т “газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах”, 20.2.7.-д “газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон доод шатны Засаг даргын хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, зөрчлийг арилгах арга хэмжээ авах”, 31 дүгээр зүйлийн 31.3. дахь хэсэгт “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.”, 56 дугаар зүйлийн 56.1. дэх хэсэгт “Хот, тосгон бусад суурины газарт иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах үйл ажиллагааг зөвхөн тухайн хот, тосгон, бусад суурины харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн боловсрогдож батлагдсан хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүнд тулгуурласан үе шатны болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу энэ хуульд заасан журмаар хэрэгжүүлнэ.”, 56.2. дахь хэсэгт “Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө зохиогдоогүй хот, тосгон, бусад сууринд газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг тухайн засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн энэ хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.”, 61 дүгээр зүйлийн 61.1. дэх хэсэгт “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.” гэж,

 

4.5. Түүнчлэн Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1. дэх хэсгийн 60.1.3. -д “аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлаар төлөвлөгөө, хөтөлбөрийн төсөл боловсруулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулж, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх”, 60.1.11.-д “газар эзэмших, ашиглахтай холбогдсон маргааныг Газрын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, 66 дугаар зүйлийн 66.1. дэх хэсэгт “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.”, 66.3. дахь хэсэг “Засаг даргын захирамж хууль, тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгоно.” гэж тус тус заасан.

4.6. Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүнд тулгуурласан үе шатны болон хэсэгчилсэн төлөвлөгөө батлах зохицуулалтын хувьд, Хот байгуулалтын тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хот, тосгоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж батлах бүрэн эрхтэй, улмаар ийнхүү батлагдсан ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөг үндэслэн аймгийн Засаг дарга газар олгох, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахаар зохицуулжээ.

4.7. Газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3. дахь хэсэгт “Аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө нь энэ хуулийн 25.2-т заасан хүрээнд боловсрогдсон 12-16 жилийн хугацаанд хэрэгжүүлэх зураг төслийн баримт бичиг байна.”, 25.4. дэх хэсэгт “Сум, нийслэл, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газрыг эзэмшүүлэх, ашиглуулах, хамгаалах, нөхөн сэргээх, байршлыг тодорхойлсон жилдээ хэрэгжүүлэх зураг төслийн баримт бичиг байна.”, 33 дугаар зүйлийн 33.1.1.-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргана” гэж заасны дагуу Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 12 дугаар тогтоолоор Цэцэрлэг хотын 2018-2038 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталж, Цэцэрлэг хотын ерөнхий төлөвлөгөөг Цэцэрлэг хотын хот байгуулалтын үндсэн баримт бичиг болгож, аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон бусад төсөл, хөтөлбөрүүдийг уялдуулан хэрэгжүүлж ажиллахыг аймгийн Засаг даргад үүрэг болгосон байна. (1 дүгээр хавтаст хэргийн 91 дэх тал)

4.8. Мөн тус хурлын 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 13 дугаар тогтоолоор Цэцэрлэг хотын шинэ Наран хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталж, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон бусад төсөл, хөтөлбөрүүдтэй уялдуулан хэрэгжүүлж ажиллахыг аймгийн Засаг даргад үүрэг болгожээ. (1 дүгээр хавтаст хэргийн 92 дахь тал)

4.9. Дээрх хуулийн зохицуулалтын агуулгаас үзэхэд, аливаа хот, тосгон, суурины газар нь хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүнд тулгуурласан үе шатны болон хэсэгчилсэн төлөвлөгөө баталж хэрэгжүүлэх зохицуулалттай, энэхүү хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө нь урт хугацаанд /12-16 жил/ хэрэгжиж, улмаар тухайн бүс нутгийн хөгжил, хүн амын нийтлэг эрх ашиг, улс орны хөгжлийн бодлого, зорилттой уялджээ.

4.10. Тодруулбал, Архангай аймгийн төв Цэцэрлэг хотын 2018-2038 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, үүний дагуу Цэцэрлэг хотын шинэ Наран хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдсан байх бөгөөд уг ерөнхий болон хэсэгчилсэн /ерөнхий/ төлөвлөгөөнд нийцүүлэн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлэх учиртай.

4.11. Гэтэл маргаан бүхий энэ нөхцөлд, дээрх ерөнхий төлөвлөгөө, уг төлөвлөгөөний дагуу батлагдсан хэсэгчилсэн төлөвлөгөөг зөрчиж 2022 онд иргэдэд газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

4.12. Шүүхийн үзлэгийн явцад нэхэмжлэгч нар нь эзэмшиж байсан газартаа хашаа, барилга зэрэг ямарваа объект, барилга байгууламж барьж, эзэмших эрхээр бодитоор хэрэгжүүлж, мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хөрөнгө оруулалт хийгдээгүй байсан болохыг дурдах нь зүйтэй.

4.13.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З шүүх хуралдаанд шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5. дэх хэсгийг тайлбарлаж, мэдүүлсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Геодезийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх ***************** дугаар тусгай зөвшөөрөл бүхий “А” ХХК-ийг нэхэмжлэгч нарын эзэмшиж байсан газар нь Цэцэрлэг хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг зөрчсөн /ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөний ногоон байгууламж, бусад байдлаар төлөвлөсөн газартай давхацсан/ эсэхийг тогтоолгохоор шинжээчээр томилсон.

4.14. Шүүхээс  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйл, 70 дугаар зүйлийн 70.1.4 дэх хэсэгт зааснаар шинжээч томилох талаарх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар оролцсон бөгөөд уг хэрэгт Архангай аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газрын мэргэжилтэн (М.Т)-г хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулахаар итгэмжлэл ирүүлсэн байдаг.

4.15. Ийнхүү шүүхээс хариуцагчийг төлөөлж тус аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газрын мэргэжилтэн шүүх хуралдаанд оролцож байгаа тул уг захиргааны байгууллагыг шинжээчээр томилох зохимжгүй, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал бий болох тул тус аймаг, орон нутаг үйл ажиллагаа эрхэлдэг тусгай мэргэжил бүхий  “А” ХХК-ийг шинжээчээр томилох эсэхийг хэргийн оролцогч нараас тодруулсан, шинжээч томилох асуудлыг хэлэлцсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцож уг асуудлаар маргаагүй, шинжээчийн дүгнэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1., 34 дүгээр зүйлийн 34.1., 34.5. дахь хэсэгт заасан нотлох баримт цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчиж олж авсан нотлох баримт гэж үзэхгүй болно.

4.16. Улмаар 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, мөн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ирүүлсэн шинжээчийн дүгнэлтэд нэр бүхий 15 иргэний эзэмшиж байсан газар нь Цэцэрлэг хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний ногоон байгууламж, явган зам, авто зам, бусад төлөвлөсөн газартай дараах байдлаар давхцаж байна. 1. Иргэн Г.Б, Г.М, Б.Б, Б.Б (2 хэсэг газартай), Б.Э нарын эзэмшиж байсан газар нь ногоон байгууламжийн төлөвлөлттэй давхцсан, 2. Иргэн Т.Н, Г.Б, Ч.А, П.Ц, Т.Б, Ч.Б, Ц.С, Б.Б нарын эзэмшиж байсан газар нь Авто зам, явган хүний замын төлөвлөлттэй давхцсан,  3. Иргэн Н. Эгийн эзэмшиж байсан газар нь авто зам ногоон байгууламжийн газартай давхцсан, 4. Иргэн Х.П-ын эзэмшиж байсан газар нь төлөвлөлтийн улаан шугамын хил дамнасан, иргэн П.Б /П.Б гэж засаж ирүүлсэн/ -ийн эзэмшиж байсан газар нь ямар нэгэн төлөвлөлтэй давхцаагүй байна” гэж дүгнэлт гаргаж, холбогдох зурган мэдээллийг ирүүлжээ. (2 дугаар хавтаст хэргийн 169-170, 224-228 дахь тал)

4.17. Түүнчлэн тус аймгийн хэмжээнд Геодезийн үйлдвэрлэл, үйлчилгээг “А” ХХК үзүүлдэг (нийтэд илэрхий) ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүгчийн захирамж, шинжээчээр томилогдсон хуулийн этгээдэд холбогдуулан санал, хүсэлт, гомдол гаргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

4.18. Ийнхүү нэхэмжлэгч иргэдийн эзэмшиж байсан газар  нь Архангай аймгийн төв Цэцэрлэг хотын 2018-2038 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, үүний дагуу Цэцэрлэг хотын шинэ Наран хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан зураг төсөлтэй нийцээгүй, уг иргэдийн газар нь Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1., 24 дүгээр зүйлийн 24.1.1., Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. дэх хэсгийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1. дэх хэсэгт зааснаар хариуцагч аймгийн Засаг даргын гаргасан  маргаан бүхий захирамж нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

4.19. Мөн маргаан бүхий А/569 дүгээр захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2. дахь хэсэг Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно: 48.2.1.-д “хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан”, 48.3. дахь хэсэгт “Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно.” гэж заасан хуулийн зохицуулалтад нийцжээ.

4.20. Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нараас сонсох ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй гэх боловч, дээрх иргэдэд хамаарах газрыг эзэмших эрхийг хүчингүй болгох асуудлаар (нийт 50 иргэнд хамаарна) 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 15 цагт сонсох ажиллагаа явуулах талаар Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2.-т “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” гэж заасан зохицуулалтын дагуу тус аймагт үйл ажиллагаа явуулдаг “  **  ”, “Т” телевиз болон А сониноор дамжуулан нийтэд мэдээлсэн, хэргийн оролцогчоос тухайн сонсох ажиллагааг болох талаар мэдсэн нь шүүх хуралдааны явцад болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. (1 дүгээр хавтаст хэргийн 83, 2 дугаар хавтаст хэргийн 115-116, 172-173)

4.21. Нөгөөтээгүүр, энэ маргааны тухайд сонсох ажиллагаа явуулсан ч нэхэмжлэгч иргэдэд олгосон газар Цэцэрлэг хотын хөгжлийн болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг зөрчсөн гэх уг үйл баримтад ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох, зөрчлийг арилгах зэрэг тодорхой үр дагаврыг үүсгэхээргүй болохыг тэмдэглэв.

4.22. Дээрх нөхцөлийг дүгнэхэд, Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/569 дугаартай захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2. дахь хэсгийн 4.2.1., 4.2.5.-д заасан зарчимд нийцжээ.

4.23.  Иймд нэхэмжлэгч нараас гаргасан “Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/569 дугаартай захирамжийн Б.Э, Т.Б, Х.П, Г.М, Н.Э, Ч.А, Ч.Б, Ц.Б, П.Ц, Ц.С, Г.Б, Б.Б, Т.Н, С.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж  шүүх дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.2., 106.3. дахь хэсгийн 106.3.13 дахь заалт, 107 дугаар зүйл, 108 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

                                                   ТОГТООХ  нь:

          1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3., 56 дугаар зүйлийн 56.1., 61 дүгээр зүйлийн 61.1. дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч П.Б-ээс Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/569 дугаартай захирамжийн П.Бт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн тул маргаан бүхий А/569 дүгээр захирамжийн хавсралтын 1-д бичигдсэн П.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

          2.  Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4., 20 дугаар зүйлийн 20.2.7., Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1., 24 дүгээр зүйлийн 24.1.1., Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5., 48 дугаар зүйлийн 48.2.1. дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Э, Т.Б, Х.П, Г.М, Н.Э, Ч.А, Ч.Б, Ц.Б, П.Ц, Ц.С, Г.Б, Б.Б, Т.Н, Б.Б нараас Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/569 дугаартай захирамжийн Б.Э, Т.Б, Х.П, Г.М, Н.Э, Ч.А, Ч.Б, Ц.Б, П.Ц, Ц.С, Г.Б, Б.Б, Т.Н, С.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нэхэмжлэлд холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн тавин хувь болох 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.ОДОНТУЯА

-