| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2025/00040/И |
| Дугаар | 320/ШШ2025/00202 |
| Огноо | 2025-02-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 320/ШШ2025/00202
| 2025 оны 02 сарын 14 өдөр | Дугаар 320/ШШ2025/00202 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 155/2025/00040/И/
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Н.Б,
Нэхэмжлэлийн шаардлага: Хугацаат цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч: Н.Б ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Мягмарсүрэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Н.Б нь шүүхэд Зэвсэгт хүчний 186 дугаар ангид 2002 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2003 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаат цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай хүсэлтийг гаргасан байна.
Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойллоо. Үүнд:
...Миний иргэний үнэмлэх ээжээр овоглодог боловч цэрэгт явахад ааваараа овоглосон. Хугацаат цэргийн албан хаасан байдлаа ажилласан жилдээ тооцуулах гэтэл овгийн зөрүүтэй байдал үүссэн. Аав, ээж хоёрыг гэр бүл болоход би ээжийгээ дагаж очиж байсан дагавар хүүхэд юм. Хугацаат цэргийн алба хаахад нутгийн хүмүүс ааваар минь овоглож бичсэнээс овгийн зөрүү үүссэн...гэв.
Хүсэлт гаргагч Н.Б нь шүүхэд иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 111 дүгээр Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, 2000 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Ц.Б т олгосон ХӨ20442 дугаар Цэргийн үүрэгтний үнэмлэх, Н.Б ын 119 дугаартай Төрсний гэрчилгээ, Ц сумын 10 жилийн бүрэн дунд сургуулийн захиргаанаас 1999 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Н.Б т олгож, Х аймгийн боловсролын соёлын төв гэсэн тамга дарагдсан, БҮ№0002428 бүрэн дунд боловсролын үнэмлэх зэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 онд. О аймаг ЗХ-ний 186 дугаар ангийн сургалтын талбайд дөрвөн онжавын хамт. Зүүн гар талаасаа М , хоёр дахь нь би өөрөө, гуравдахь нь Э, дөрөвдэх нь Г.Б, тавдахь Т. Цэргийн алба хааж байсан үеийн зураг. гэсэн тайлбар бүхий фото зургийн хуулбар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Дугаар CVL2567010001001218 Төрсний бүртгэлийн лавлагаа, 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Дугаар CVL2567010001001269 Гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгчээ.
Шүүх өөрийн санаачилгаар Батлан хамгаалахын төв архиваас хүсэлт гаргагчийн хугацаат цэргийн алба хаасны лавлагаа, Цэргийн албанд тэнцэгчдийн анкет, Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хүсэлт гаргагчийн төрсний бүртгэлийн лавлагаа, ХААТР-1(А), ХААТР-21(А) маягтуудыг гаргуулж нотлох баримтууд бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хүсэлт Н.Б нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд:
...Миний иргэний үнэмлэх ээжээр овоглодог боловч цэрэгт явахад ааваараа овоглосон. Хугацаат цэргийн албан хаасан байдлаа ажилласан жилдээ тооцуулах гэтэл овгийн зөрүүтэй байдал үүссэн. Аав, ээж хоёрыг гэр бүл болоход би ээжийгээ дагаж очиж байсан дагавар хүүхэд юм. Хугацаат цэргийн алба хаахад нутгийн хүмүүс ааваар минь овоглож бичсэнээс овгийн зөрүү үүссэн...гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2000 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Ц.Б т олгосон ХӨ2** дугаар Цэргийн үүрэгтний үнэмлэхний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Батлан хамгаалах яамны төв архивын 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 111, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 08/583 дугаар: Ц.Б ЗХЕШ-ын даргын 2002.10.09-ний өдрийн н/66 дугаар тушаалаар Х аймгаас 2002.11.01-ний өдөр хугацаат цэргийн албанд татагдан Зэвсэгт хүчний 186 дугаар ангид алба хааж, мөн даргын 2003.10.02-ны өдрийн н/51 дүгээр тушаалаар 2003.11.01-ний өдөр 20442 дугаарын цэргийн үүрэгтний үнэмлэхтэй халагдсан. мэдээлэл бүхий Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа,
Батлан хамгаалах төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 68 дугаар албан бичгээр ирүүлсэн: Ц.Б , төрсөн он, сар, өдөр: 1983, ам бүл хэд, таны юу болох, хэдэн настай, хаана ямар ажилтай: ам бүл 5, аав Ц ,... гэсэн мэдээлэл бүхий Х аймаг Ц сумаас 2001 онд цэргийн жинхэнэ албанд тэнцэгчдийн анкет,
Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 30/129 дүгээр албан бичгээр ирүүлсэн: ...РД:Р ***, Овог: Н , Нэр: Б , эх: Н , регистрийн дугаар: Р***... гэсэн мэдээлэл бүхий ХААТР-1(А) маягт,
...5.РД: Р ***, 6. Овог:Ж , 7. Эцэг/эхийн нэр: Н , 8.Нэр: Б ,... гэсэн мэдээлэл бүхий ХААТР-21(А) маягт,
Ц сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаанаас 1983 оны 8 дугаар сарын 28-ны өдөр олгосон: Овог: Н , Нэр: Б , Эхийн овог: Н , Нэр: Н ... гэсэн мэдээлэл бүхий Төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр, 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 30/131 дүгээр албан бичгээр ирүүлсэн: ...регистрийн дугаар: Р ***, Овог:Ж , Эцэг/эхийн нэр:Н , Өөрийн нэр: Б , Эхийн: Эцэг/эхийн нэр: Н , Өөрийн нэр: Н ... гэсэн мэдээлэл бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан Дугаар CVL2567010001000808, Дугаар CVL2567010001001218 Төрсний бүртгэлийн лавлагаанууд,
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Дугаар CVL2567010001001269: Нөхрийн: Эцэг/эх/-ийн нэр: Ц , Өөрийн нэр: Ц ,...Эхнэрийн: Эцэг/эх/-ийн нэр: А , Өөрийн нэр: Н ... гэсэн мэдээлэл бүхий Гэрлэсний бүртгэлийн лавлагаа,
Ц сумын арван жилийн дунд сургуулиас 1999 оны 6 дугаар сарын 25-ны өдөр олгосон: Овог: Н , Нэр: Б ,... гэсэн мэдээлэл бүхий БҮ№0002428 бүрэн дунд боловсролын үнэмлэхний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудаар хүсэлт гаргагч Н.Б нь хойд эцэг Ц аараа овоглон Зэвсэгт хүчний 186 дугаар ангид 2002 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2003 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаат цэргийн алба хаасан үйл баримт тогтоогдлоо.
Хүсэлт гаргагч Н.Б ын хугацаат цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай хүсэлт нь тогтоох журмыг нь заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч байх тул тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар шаардах эрхтэй байна.
Иймд шүүх хүсэлт гаргагч Н.Б ын Зэвсэгт хүчний 186 дугаар ангид 2002 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2003 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаат цэргийн алба хаасан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж заасан байх тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан Ж Н ын Б ын Зэвсэгт хүчний 186 дугаар ангид 2002 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2003 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаат цэргийн алба хаасан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА