Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 320/ШШ2025/00203

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 320/ШШ2025/00203

Х аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 320/2025/00097/И/

 

Хөвсгөл  аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: П.Э,

Нэхэмжлэлийн шаардлага: Хугацаат цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.С ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Мягмарсүрэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч П.Э нь шүүхэд Барилгын цэргийн 187 дугаар ангид 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1984 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаат цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С нь шүүх хуралдаанд Барилгын цэргийн 187 дугаар ангид 1981 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс 1984 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаат цэргийн алба хаасан байдал тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодруулав.

Хүсэлт гаргагч, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойллоо. Үүнд:

...Батлан хамгаалах яамны архиваас цэргийн алба хаасан талаар лавлагаа авахад өвөг эцэг н.Н аар овоглож, нэр нь Э (Э ) гэж зөрүүтэй гарч ирсэн. Энэ байдлаас болоод тэтгэврээ тогтоолгох боломжгүй болоод байна.

П-ын Э нь шүүхэд 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1984 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хугацаанд барилгын цэргийн 187 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Хэргийн материалтай танилцахад нэхэмжлэлийн шаардлагаа буруу бичсэн байх тул Барилгын цэргийн 187 дугаар ангид 1981 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс 1984 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаат цэргийн алба хаасан байдал тогтоолохоор тодруулж байна...гэв.

Хүсэлт гаргагч П.Э нь шүүхэд иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Пын Э ын төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 1981 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Н ын Э ад олгосон 436606 дугаартай Цэргийн батлахын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, Х аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 854 дүгээр шийдвэрийн хуулбар, 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Бүртгэлийн дугаар 0005 Итгэмжлэл зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгчээ.

Шүүх өөрийн санаачилгаар Батлан хамгаалахын төв архиваас хүсэлт гаргагчийн хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, Цэргийн албанд тэнцэгчдийн анкет, Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хүсэлт гаргагчийн төрсний бүртгэлийн лавлагаа, ХААТР-1(А), ХААТР-21(А), Хаягийн хуудас №7 маягтуудыг гаргуулж нотлох баримтууд бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хүсэлт гаргагч, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд:

...Батлан хамгаалах яамны архиваас цэргийн алба хаасан талаар лавлагаа авахад өвөг эцэг н.Н аар овоглож, нэр нь Э гэж гарч ирсэн. Энэ байдлаас болоод тэтгэврээ тогтоолгох боломжгүй болоод байна...гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Х аймгийн АДХГ-ын захиргааны цэргийн хэлтсээс 1981 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Н ын Э ад олгож, цээж зургийг наан, зургийн баруун доод өнцгийг оролцуулан олгосон байгууллагын тамга дарагдсан 436606 дугаартай Цэргийн батлахын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, Батлан хамгаалах яамны төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 08/586 дугаар: Н ын Э (Э ) БХЯ-ны сайдын 1981.06.09-ний өдрийн н/199 дүгээр тушаалаар Х аймгаас 1981.06.25-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 187 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1984.05.28-ны өдрийн н/216 дугаар тушаалаар 1984.08.15-ны өдөр 436606 дугаарын цэргийн батлахтай халагдсан. гэсэн мэдээлэл бүхий Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа,

Н ын Э , төрсөн он, сар, өдөр: 1963-02-03, ам бүл хэд, таны юу болох, хэдэн настай, хаана ямар ажилтай: ам бүл 8, аав П тэтгэвэрт, ээж Н малчин,... гэсэн мэдээлэл бүхий Х аймаг М сумаас 1981 онд цэргийн албанд тэнцэгчдийн анкет,

Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 30/202 дугаар албан бичгээр ирүүлсэн: ...РД:Р***, Овог:П, Нэр: Э , эх: Н ын П... гэсэн мэдээлэл бүхий ХААТР-1(А) маягт,

...1.Овог, нэр:Пын Э , 2. Төрсөн он, сар, өдөр: 1963-02-03... гэсэн мэдээлэл бүхий Хаягийн хуудас №7 маягт,

...5.РД: Р***, 6.Овог: Т, 7.Эцэг/эхийн нэр: П, 8.Нэр: Э , 19. Цэргийн алба: 1981-8,... гэсэн мэдээлэл бүхий ХААТР-21(А) маягт,

Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газраас 1963 оны 02 дугаар сарын 23-ны өдөр олгосон: Эцгийн нэр: П, Нэр: Э , төрсөн огноо: 1963 оны 02 сарын 03, Эхийн овог: Н , Нэр: П... гэсэн мэдээлэл бүхий Г№78 Төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 30/209 дүгээр албан бичгээр ирүүлсэн: ...Регистрийн дугаар: Р***, Овог: Тэмээчин, Эцэг/эхийн нэр: П, Өөрийн нэр:Э , Эхийн: Эцэг/эхийн нэр: Н , Өөрийн нэр: П... гэсэн мэдээлэл бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан Дугаар CVL2567010001001070 Төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудаар хүсэлт гаргагч П.Э нь өвөг эцэг Н аар овоглож, Э (Э ) нэрээр Барилгын цэргийн 187 дугаар ангид 1981 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс 1984 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаат цэргийн алба хаасан үйл баримт тогтоогдлоо.

Хүсэлт гаргагч П.Э ын хугацаат цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай хүсэлт нь тогтоох журмыг нь заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч байх тул тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар шаардах эрхтэй байна.

Иймд шүүх хүсэлт гаргагч П.Э ын Барилгын цэргийн 187 дугаар ангид 1981 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс 1984 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаат цэргийн алба хаасан байдлыг тогтоож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж заасан байх тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан П-ын Э ын Барилгын цэргийн 187 дугаар ангид 1981 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс 1984 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаат цэргийн алба хаасан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл  аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА