| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 320/2025/00206/И |
| Дугаар | 320/ШШ2025/00236 |
| Огноо | 2025-02-24 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 320/ШШ2025/00236
| 2025 оны 02 сарын 24 өдөр | Дугаар 320/ШШ2025/00236 | Хөвсгөл аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
320/2025/00206/И
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: Д нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Т , Д.Э ,
Хариуцагч: С.Д-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 392,523.23 төгрөг, зээлийн хүү 55,526.9 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,239.63 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг, нийт 467,289.76 (дөрвөн зуун жаран долоон мянга хоёр зуун наян есөн төгрөг далан зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: С.Д нь 2022 оны 3 дугаар сарын 05-ны өдөр ЗГ2220116 дугаартай зээлийн гэрээг бичгэн хэлбэрээр байгуулсан. Тус гэрээгээр 1,299,900 төгрөгийн зээлийг сарын 3.3%-ийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу тогтмол буюу сар бүр төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцон хийсэн байх ба 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн гэрээний үүрэг 803 хоног зөрчигдсөн байна. Дээрх хугацаанд хариуцагч нь 1,633,300 төлөлт хийсэн байна.
Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд С.Д гээс үндсэн зээл 392,523.23 төгрөг, зээлийн хүү 55,526.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,239.63 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг, нийт 467,289.76 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Нэмэгдүүлсэн хүүг тооцохдоо талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1.5 дахь заалтад...Зээлийн эргэн төлөгдөх хуваарийн дагуу төлөгдөөгүй байгаа зээлд ноогдох үндсэн хүүгийн 20%-иар нэмэгдүүлсэн хүү тооцож төлнө. Үндсэн зээл, зээлийн хүү, зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож, зээл төлөгдөх хуваарьт өдрийн дараа өдрөөс эхлэн тооцно...гэж заасны дагуу тооцов... гэжээ.
Хариуцагч С.Д нь 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд: Миний бие С.Д нь Д ББСБ ХХК-аас нэхэмжилсэн 467,289.76 (дөрвөн зуун жаран долоон мянга хоёр зуун наян есөн төгрөг далан зургаан мөнгө) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Би зээл авсан нь үнэн. гэх хариу тайлбарыг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч С.Д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 392,523.23 төгрөг, зээлийн хүү 55,526.9 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,239.63 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг, нийт 467,289.76 (дөрвөн зуун жаран долоон мянга хоёр зуун наян есөн төгрөг далан зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд ирүүлсэн ба шүүх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэхүү тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д: ...урьд илүү төлөгдсөн бол зөрүүг буцаан олгоно. гэж тус тус заасан тул хариуцагч С.Д гээс нэхэмжлэлийн шаардлага 467,289.76 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 14,669 төгрөгийн тал хувь 7,334.5 төгрөгийг, улсын орлогоос тал хувь 7,334.5 төгрөг, илүү төлөгдсөн 1 төгрөг, нийт 7,335.5 төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Д ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Д ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Д д холбогдох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 392,523.23 төгрөг, зээлийн хүү 55,526.9 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,239.63 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг, нийт 467,289.76 (дөрвөн зуун жаран долоон мянга хоёр зуун наян есөн төгрөг далан зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч С.Д гээс 7,334.5 (долоон мянга гурван зуун гучин дөрвөн төгрөг таван мөнгө) төгрөгийг, улсын орлогоос 7,335.5 (долоон мянга гурван зуун гучин таван төгрөг таван мөнгө) төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Д ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Р.САРАНТУЯА