Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 320/ШШ2025/00237

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 320/ШШ2025/00237

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан

татгалзлыг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс 155/2025/00039/И

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,

Хүсэлт гаргагч:Л.М ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Л.М нь 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Л.М нь Т сумын Я нэгдэлд 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл саальчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Миний бие 1990 оноос 2000 оныг дуустал ажилласан жилээ нөхөн тооцсон бөгөөд 1989 оны ажилласан жилийг шүүхээр тогтоолгох шаардлагагүй болсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Л.М нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээсээ татгалзаж буй хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлжээ.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж заасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн 50 хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хүсэлт гаргагч Л.М д олгов.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж буй тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хүсэлт гаргагч Л.М гийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэрэгт хүсэлт гаргагч нь хүсэлтээсээ татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын орлогоос 35,100 төгрөгийг буцаан гаргуулж, хүсэлт гаргагч Л.М д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Р.САРАНТУЯА