| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 310/2025/00051/И |
| Дугаар | 310/ШШ2025/00111 |
| Огноо | 2025-02-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 310/ШШ2025/00111
| 2025 оны 02 сарын 24 өдөр | Дугаар 310/ШШ2025/00111 | Дундговь аймаг |
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 758, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-д тус тус зааснаар хариуцагч ******* // нь******* ХХК-ийн нэхэмжилсэн 1212347.08 /нэг сая хоёр зуун арван хоёр мянга гурван зуун дөчин долоон төгрөг найман мөнгө/ төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33647 /гучин гурван мянга зургаан зуун дөчин долоон/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 16823.5 /арван зургаан мянга найман зуун хорин гурван төгрөг таван мөнгө/-ийг, хариуцагч*******аас 16823.5 /арван зургаан мянга найман зуун хорин гурван төгрөг таван мөнгө/-ийг тус тус гаргуулан******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ